| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06911/И |
| Дугаар | 5098 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 5098
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5451973 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар 49, Энхтайвны өргөн чөлөө 16а, Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5425808 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, эмнэлэгийн 10-53 тоотод оршин байх “Цэ Бэ Бэ” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15.960.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сангаас Эрчимжүүлсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/140 дүгээр тушаалаар олгосон хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгт хариуцагч “Цэ Бэ Бэ” ХХК нь хамрагдан 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЭМААХДХ-2012/01/17 тоот зээлийн гэрээг байгуулан 10.000.000 төгрөгийг жилийн 2,4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай авсан байна. Хариуцагч нь зээлийн төлбөрөө хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдрийг хүрсэн. Иймд зээлийн гэрээний 4.1.1-д зааснаар гэрээг нэг талаас цуцлан зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Иймд үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 960.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, нийт 15.960.000 төгрөгийг “Цэ Бэ Бэ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч, Хариуцагч талууд энэхүү иргэний хэргийг харилцан тохиролцож 15.960.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 04-нд 2.199.500 төгрөг, 8 дугаар сарын 04-нд 2.587.000 төгрөг, 9 дүгээр сарын 04-нд 2.587.000 төгрөг, 10 дугаар сарын 04-нд 2.587.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-нд 2.240.000 төгрөгийг тус тус хуваан Төрийн сангийн 900019044 дугаар дансанд бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны Мал хамгаалах сан нь хариуцагч “Цэ Бэ Бэ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15.960.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Цэ Бэ Бэ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 15.960.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 04-нд 2.199.500 төгрөг, 8 дугаар сарын 04-нд 2.587.000 төгрөг, 9 дүгээр сарын 04-нд 2.587.000 төгрөг, 10 дугаар сарын 04-нд 2.587.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-нд 2.240.000 төгрөгийг тус тус хуваан Төрийн сангийн 900019044 дугаар дансанд бүрэн төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Хүнс Хөдөө Аж Ахуйн яамны Мал хамгаалах сангийн нэхэмжлэлийн шаардлага болох 15.960.000 төгрөгийг хариуцагч “Цэ Бэ Бэ” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 04-нд 2.199.500 төгрөг, 8 дугаар сарын 04-нд 2.587.000 төгрөг, 9 дүгээр сарын 04-нд 2.587.000 төгрөг, 10 дугаар сарын 04-нд 2.587.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 01-нд 2.240.000 төгрөгийг тус тус хуваан Төрийн сангийн 900019044 дугаар дансанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хариуцагч “Цэ Бэ Бэ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ