| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06400/И |
| Дугаар | 5061 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 5061
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2558375 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 48, Улаанбаатар 211238-д байрлах “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5194598 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11-39 тоотод оршин байх “Ариунсарнай” ХХК-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 695.523.949 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болон бусад орлогоос гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь “Ариунсарнай” ХХК-тай 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 4 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээ тус тус байгуулж 960.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож,
1. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж 85/1 тоот хаягт байрлалтай агуулахын зориулалттай 473 мкв талбайтай, Ү-2205045476 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,
2. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж 85/2 тоот хаягт байрлалтай агуулахын зориулалттай 432 мкв талбайтай, Ү-2205045477 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,
3. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо Оросын нефтийн агуулахын хойно байрлалтай аж ахуйн зориулалттай, 5 жилийн хугацаатай, 6000 мкв талбайтай, 8009/5034 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар,
4. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 26, дугаар бүхий барилга 205 тоот хаягт байрлалтай ажлын байрны зориулалттай, 108 мкв талбайтай, Ү-2204024028 улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө үл хөдлөх хөрөнгө,
5. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 26, дугаар бүхий барилга 204 тоот хаягт байрлалтай ажлын байрны зориулалттай, 55,35 мкв талбайтай, Ү-2204024029 улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө үл хөдлөх хөрөнгө,
6. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 15/3, Денверийн гудамж, 103-604 тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 149.35 мкв талбайтай, Ү-2204044394 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө байр зэргийг барьцаалсан.
“Ариунсарнай” ХХК нь өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 328.163.624,24 төгрөг, зээлийн хүүнд 179.949.781,54 төгрөг буюу нийт 508.113.405,78 төгрөг төлсөн байна. Иймд үлдэгдэл 695.523.949 төгрөгийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас “Капитал банк”, нөгөө талаас “Ариунсарнай” ХХК нар 2016 оны 7 дугаар сарын 04-ны өдөр харилцан тохиролцож дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээг байгуулав.
Нэг: Ерөнхий зүйл
1.1. Зээлдэгчийн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг 695.523.949 /зургаан зуун ерэн таван сая таван зуун хорин гурван мянга есөн зуун дөчин ес/ төгрөг болно.
1.2. Зээлийн барьцаанд:
1. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж 85/1 тоот хаягт байрлалтай агуулахын зориулалттай 473 мкв талбайтай, Ү-2205045476 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,
2. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тээвэрчдийн гудамж 85/2 тоот хаягт байрлалтай агуулахын зориулалттай 432 мкв талбайтай, Ү-2205045477 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө,
3. Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо Оросын нефтийн агуулахын хойно байрлалтай аж ахуйн зориулалттай, 5 жилийн хугацаатай, 6000 мкв талбайтай, 8009/5034 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэй газар,
4. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 26, дугаар бүхий барилга 205 тоот хаягт байрлалтай ажлын байрны зориулалттай, 108 мкв талбайтай, Ү-2204024028 улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө үл хөдлөх хөрөнгө,
5. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 26, дугаар бүхий барилга 204 тоот хаягт байрлалтай ажлын байрны зориулалттай, 55,35 мкв талбайтай, Ү-2204024029 улсын бүртгэлийн дугаартай, 1 өрөө үл хөдлөх хөрөнгө,
6. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол 15/3, Денверийн гудамж, 103-604 тоот хаягт байрлалтай, орон сууцны зориулалттай, 149.35 мкв талбайтай, Ү-2204044394 улсын бүртгэлийн дугаартай 4 өрөө байр зэргийг барьцаалагдсан болно.
1.3. Эвлэрлийн гэрээний хугацаа гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаатай байна.
1.4. Талууд эргэн төлөлтийн хуваарь гаргаж мөрдөх ба эргэн төлөлтийн хуваарьт зээлийг хэсэгчлэн төлөх он сар, мөнгөн дүн, төлбөрийн үлдэгдэлийг тусгасан байна. /хавсралт 1/
Хоёр: Эвлэрлийн гэрээгээр банкны хүлээх эрх, үүрэг
2.1. Гэрээний 1.1-д заасан төлбөрийг эвлэрлийн гэрээний хавсралт 1-д заасан хугацаа, графикийн дагуу төлөхийг “Ариунсарнай” ХХК-иас шаардах эрхтэй.
2.2. Зээлдэгч нь гэрээний 1.3-т заасан хугацаанд зээлийг бүрэн төлөөгүй тохиолдолд Банк нь барьцааны зүйлийг эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар шилжүүлэн авах,
2.3. Банк нь барьцааны зүйлийг зээлдэгчтэй зөвшилцсөний үндсэн дээр бусдад худалдан борлуулах эрхтэй.
Гурав: Эвлэрлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээх эрх, үүрэг
3.1. Зээлдэгч нь барьцааны зүйлийн чанар байдлыг муутгахгүй, дордуулахгүй ашиглах эрх зүйн хувьд хүчинтэй байлгах үүрэгтэй.
3.2. Зээлдэгч нь барьцааны эд хөрөнгийг бусдад худалдан борлуулах эрхтэй ба энэ тухай банкинд мэдэгдэнэ.
3.3. Зээлдэгч нь гэрээний 1.3-т заасан хугацаанд зээлийг бүрэн төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийн эзэмших, өмчлөх эрхийг үл маргах журмаар банкинд шилжүүлэн өгөх,
3.4. Зээлээс тодорхой хувиар төлсний дараа зээлийн барьцаанаас барьцаа хөрөнгө хэсэгчлэн чөлөөлүүлэх эрхтэй.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Зээлдэгч нь гэрээний 1.1-д заасан зээл болох 695.523.949 төгрөгийг гэрээний Хавсралт 1-т заасан хугацаанд бүрэн төлөх
4.2. Талууд барьцааны зүйлийг борлуулахдаа нийтлэг, ижил төстөй хөрөнгийн зах зээл дэх үнэ ханшийг үндэслэх ба аль нэг тал нь барьцааны хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас багаар эсхүл ихээр борлуулах нөхцлийг гэрээний бусад талуудаас шаардахгүй.
4.3. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцон шийдвэрлэх бөгөөд энэ нь гэрээний адил хүчин төгөлдөр болно.
4.4. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний хавсралт 1-т дурдсан эргэн төлөлт тасарсан тохиолдолд зээлдэгч нь давагдашгүй хүчин зүйлээ нотлох бөгөөд нотлогдсон тохиолдолд Хавсралт 1-т заасан хугацааг сунгах тухай хүсэлтээ 1 удаа гаргаж болно.
4.5. Гэрээний 4.4.-т заасан үндэслэлээр гэрээг сунгах хугацаа нь гэрээний 1.3-т заасан хугацаанаас ихгүй байх ба талууд нарийвчлан тогтооно.
4.6. Талууд энэхүү гэрээнд заасан хэлцлийн аливаа нөхцлийг урьдчилан гүйцэд уншиж танилцсан, талууд энэхүү гэрээний бүх нөхцлийн талаар харилцан саналаа илэрхийлж тохиролцсон бөгөөд талууд бүрэн дүүрэн ойлголтыг авсан болно.
4.7. Энэхүү гэрээний талуудын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэхүү гэрээтэй холбоотой байгуулсан хавсралт гэрээнүүд нь хууль зүйн хувьд ижил хүчинтэй болно.
4.8. Энэ гэрээгээр зохицуулагдаагүй бусад маргааныг талууд эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлнэ.
Хавсралт 1-д:
1. 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг,
2. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг,
3. 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг,
4. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 173.880.988 төгрөг, нийт 695.523.949 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Капитал банк” ХХК нь хариуцагч “Ариунсарнай” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 695.523.949 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүд болон бусад орлогоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Ариунсарнай” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 695.523.949 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 173.880.988 төгрөгийг тус тус “Капитал банк” ХХК-д төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч “Ариунсарнай” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 695.523.949 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 173.880.987 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 173.880.988 төгрөгөөр тус тус “Капитал банк” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хариуцагч “Ариунсарнай” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.635.570 төгрөгийн 50 хувь буюу 1.817.785 төгрөгийг улсын орлогоос, 1.817.785 төгрөгийг хариуцагч “Ариунсарнай” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “Капитал банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ