Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 5037

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5341469 регистрийн дугаартай, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЕЮ88032316 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу 62-90 тоотод оршин суух Гантөмөрийн Гантулга,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЕЮ59020405 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Их тойруу 62-90 тоотод оршин суух Гэлэгшаравын Амгаланбаяр нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 31.531.215,94  төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус банкнаас 454 тоот зээл болон барьцааны гэрээний үндсэн дээр 45.000.000 төгрөгийг сарын 2,1 хувийн хүүтэй, жилийн 25,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авч 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зээл болон зээлийн хүүг хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27.621.095,56 төгрөг, түүний хүүний өр 3.771.893,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний өр 129.226,87 төгрөг болж хуримтлагдсан байна. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 27.621.095,56 төгрөг, зээлийн хүү 3.771.893,51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129.226,87 төгрөг, нотариатын зардалд 9000 төгрөг, нийт 31.531.215,94 төгрөгийг Г.Гантулга, Г.Амгаланбаяр нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 545 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд заасан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 13311, Их монгол улс гудамж, 416-81 тоот үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зээл болон зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Бид “Төрийн банк”-наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Г.Гантулга, Г.Амгаланбаяр нараас зээлийн гэрээний үүрэгт 31.531.215,94  төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийгхөндөөгуй. хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж. хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдпага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь Г.Гантулга, Г.Амгаланбаяр нараас 31.531.215,94 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар нь бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Г.Гантулга, Г.Амгаланбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.561 төгрөгөөс, 157.781 төгрөгийг улсын төсвөөс, 157.781  төгрөгийг хариуцагч, Г.Гантулга, Г.Амгаланбаяр нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ