| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/04262/И |
| Дугаар | 210/МА2025/00796 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00796
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03580 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
2.1. Нэхэмжлэгч ******* нь, *******тэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Олзвойн гудамж, ******* хаягт байрлах, 435 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрыг 500,000,000 төгрөгөөр худалдан авч, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилгаа 200,000,000 төгрөг, 2023 оны 1 сарын 25-ны өдөр үлдэгдэл 300,000,000 төгрөгийг худалдан авагч ******* тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 22/
2.2. Мөн өдрийн огноотой барьцааны гэрээгээр *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, хороо, хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, 2 давхар, хаягт байрлах, 162.46 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******т дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ. /хх23/
2.3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01838 дугаар магадлалаар хариуцагч *******ээс 435,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байна. /хх16-19/ Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 1 сарын 03-ны өдрийн 001/ШХ2024/01497 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзжээ. /хх20-21/
2.4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2024/01838 дугаар магадлалд, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эрхийн улсын ******* дугаартай, Баянгол дүүрэг, хороо, хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, 2 давхар, хаягт байрлах, 162.46 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж дүгнэжээ. /хх18/
3. Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт *******ээс 435,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлохгүй.
3.1. Хариуцагч *******д шүүхээс 2025 оны 0 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх бөгөөд тэрээр 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус тул *******ий өмнөөс үүрэг гүйцэтгэх үндэслэлгүй гэж үзэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байна. Гэвч, хариуцагч ******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй талаарх тайлбарыг хуульд заасан хугацаанаас хойш гаргаж ирүүлсэн байх боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ баримтаар нотлох зохигчийн үүргээ хэрэгжүүлээгүй байна.
3.2. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, хороо, хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, 2 давхар, хаягт байрлах, 162.46 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******т дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн бүртгэл үүссэн байх ба мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ.
3.3. Иймд нэхэмжлэгч нь, дээр дурдсан худалдах-худалдан авах гэрээний барьцааны гэрээний зүйл болох хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын ******* дугаартай, Баянгол дүүрэг, хороо, хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, 2 давхар, хаягт байрлах, 162.46 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Тодруулбал, дээрх барьцааны хөрөнгийн өмчлөгч нь ******* байх бөгөөд уг хөрөнгийг *******ий худалдах худалдан авах гэрээний үүрэгт барьцаалсан болох нь хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээ, улсын бүртгэлд бүртгэлтэй барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргээр нотлогдсон ба, мөн ******* худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч нь барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
/хх22-26/
3.4. Харин, анхан шатны шүүхээс хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт орхигдуулсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь барьцааны хөрөнгийн өмчлөгч бус этгээд учраас түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
4. Хариуцагч *******ын өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, мөн шүүх хурал зарласан өдөр оролцож амжихгүй тул шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулж өгнө гэх хүсэлтийг шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангаагүй, шүүх дээр нөхцөл байдлыг нотлох, тайлбарлах боломж олгоогүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч *******д ******* дугаар руу залган мэдэгдэхэд за, би ******* эгчид хэлнэ гэжээ. Түүнчлэн, шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг шүүхээс баталгаат шуудангаар хариуцагч нарын хаягаар хүргүүлсэн байна./хх50,52-53/
4.1. Хариуцагч нарыг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна.
4.2. Түүнчлэн, хариуцагч нараас өмгөөлөгч авах талаар хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд шүүхээс хариуцагч нарыг өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг хязгаарласан тухай баримтгүй байх тул өмгөөлөх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй.
4.3. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаар нотлох баримт, хүсэлт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулж өгнө гэх хүсэлтийг гаргасан байхад шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх гомдлыг хангахгүй.
4.4. Мөн, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбаруудыг шүүхэд ирүүлсэн /хх 41, 47/ байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.2 дахь хэсэгт зааснаар уг үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч *******ын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэх зарчимтай бөгөөд зохигч шүүх хуралдаанаас өмнө өөрийн шаардлага, татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй болно.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/03580 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын даалгасугай. гэснийг даалгаж, хариуцагч *******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ