Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

 

 

 

   2019       08          19                                  2019/ШЦТ/645

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч  Ж.Давааням,

шүүгдэгч С.П /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Сартуул овгийн Б.Г,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Илжгэн овгийн С.П нарт  холбогдох эрүүгийн 1911010350771 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Сартуул овгийн Б.Г, 1984 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Борголжин брэнд” ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 36-725 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар УВ.

Илжгэн овогт С.П, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Улаанбаатар такси” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-598 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар Т3.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 39 дүгээр гудамжны 598 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.П зодолдож байхад иргэн Г.Баяржаргал салгах үед толгойн  тус газарт шилэн саваар цохиж, тархины баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн хацрын язарсан шарх, зүүн тохойн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

мөн С.Пмаргалдаж, улмаар зодож, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч С.П нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 39 дүгээр гудамжны 598 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гтай маргалдаж, улмаар зодож, эрүү, хүзүү, цээж, зүүн бугалга, шуу, бугуй, шилбэ, бүсэлхий, нуруу, өгзөг, баруун сарвуу, гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч С.Пнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Баяржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байсан бөгөөд би тухайн үед баз хүргэн Пүрэврагчаагийн хашаанд амьдарч байсан юм. Тухайн өдөр би гэртээ байж байсан бөгөөд өдөр 13 цагийн орчимд шиг санагдаж байна. Пүрэврагчаа найз Гантулга гээд залуутай хүрч ирсэн. Миний хувьд тэр Гантулга гэж залууг зүс мэднэ өмнө нь олон удаа дайралдаж байсан юм. Тэгээд тэр хоёрыг ирэхээр нь би Пүрэврагчаагийн гэрт нь яваад орсон. Тэгээд Гантулга, Пүрэврагчаа бид гурав 1 шил 0.75 граммтай архи, 1 шил 0.5 граммтай архи хувааж уусан. Тэгээд орой 19-20 цагийн орчмын үед би гэр лүгээ ороод унтаад өгсөн. Намайг унтаж байхад Гантулгын эхнэр нь орж ирээд Гантулга Пүрэврагчаа хоёр маргалдаад байна гэсэн. Тэгээд би Гантулгын эхнэртэй хамт Пүрэврагчаагийн гэр лүү нь яваад ортол Гантулга Пүрэврагчаа хоёр нэг нэгэнтэйгээ заамдалцсан зогсож байсан. Би голоор нь орж салгасан чинь дахиад зууралдаж авах гээд байхаар нь Гантулгыг нь заамдаж бариад салгасан. Тэгтэл Гантулга гал тогооны стинк дээр байсан усны шилэн саваар нэг удаа цохисон тэгээд манарсан тэгтэл дахиад нэг цохисон тэгээд би ухаангүй болсон. Миний мэдэж байгаагаар эхний цохилт нь миний зүүн шанаа орчимд хоёр дахь цохилт нь миний толгойн тус газар оносон шиг санагдаж байна гэхдээ би бас дарааллыг нь буруу санаж байж магадгүй эхлээд толгой руу дараа нь нүүр лүү ч цохисон байж магадгүй ямар ч байсан 2 удаа цохсоныг нь мэдэрсэн. Ингээд би 3, 4 хоногийн дараа эмнэлэг дээр ухаан орсон бөгөөд наркоз маань бүрэн гараагүй болохоор зарим зүйлийг санахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Шүүгдэгч С.Пнь мөрдөн шалгах ажиллагаан үед хохирогчоор мэдүүлэхдээ: “...Намайг Б.Гтай маргалдаад зодолдож байх үед Баяржаргал гаднаас Гантулгын эхнэртэй хамт орж ирээд бид хоёрыг хоёр тийш нь болгоод түлхэж холдуулж байсан. Түүнээс бид хоёрыг зодож цохиод газар унагаагаад байсан зүйл байхгүй. Тэгээд би орон дээрээ хэвтэж байхад Баяржаргалын эхнэр Дэлгэрмөрөн ороод ирчихсэн болио ч гээд орилж байсан ба Гантулгыг эхнэр нь хаалгаар аваад гарч байсан. Тэгээд харахад Баяржаргалын нүүр, толгойноос нь цус гарчихсан байсан ба эхнэр нь дагуулаад гараад явсан юм. Миний биед учруулсан гэмтлийг Б.Г цохиж учруулсан. ...Баяржаргалыг гарч явсны дараа нэг нэгийгээ шоглоод тоглоом хийж байснаа тоглоом нь шоглоом болоод сүүлдээ хоёулаа муудалцаад нэгнийгээ түлхэж аваад нэг нэгийгээ цохиж, тэгээд хоорондоо барилцаж аваад орны орчимд дээр доороо ороод байж байхад Гантулга зүүн нүдний орчимд гараараа цохисон Тэгээд зовхины орчим сэтрээд цус гарсан мөн хамраас цус гарсан байсан. Тэгээд Гантулгын эхнэр Оюунбилэг бид хоёрыг салгаж дийлэхгүй байсан болохоороо Баяржаргалын гэр рүү нь орж Баяржаргалыг дуудсан юм билээ... ...Баяржаргалыг орж ирэхээс өмнө Гантулга бид хоёр 2-3 удаа өнхрөлдөж газар унацгааж, нэлээд удаан маргалдаж зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх 21-26/,

Гэрч Г.Дэлгэрмөрөн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...22 цагийн орчим Б.Гантулгын эхнэр А.Оюунбилэг орж ирээд Б.Г, С.Пнадад тэр хоёр хоорондоо зодолдоод байна салгаад өгөөч гэхээр нь би Баяржаргалыг сэрээгээд тэр хоёр зодолдоод байна гэнээ, очиж салга гэж хэлээд Оюунбилэг тэр хоёр байшин руу нь орсон...”, “...нөхрийнхөө ардаас гараад баз хүргэн Пүрэврагчаагийн гэрт нь орсон чинь манай нөхөр Баяржаргал газарт хэвтсэн, дээрээс Ганаа гэх /Пүрэврагчаагийн хамт явсан залуу/ шилэн саваар нүүр лүү нь 1-2 цохиж байсан. Би яагаад нөхрийгөө хөдлөхгүй байгаа юм болоо гэж бодоод Ганааг очиж нөхрийнхөө дээрээс түлхэж буулгасан. Тэгээд нөхөр лүү харсан чинь, манай нөхөр ухаан алдсан байсан.  Би нөхрийгөө сэрхэд эмнэлэг явж, зүүн хацар хэсэгт нь оёдол тавиулсан. Эмнэлгээс гараад гэртээ ирээд нөхөр бид хоёр унтаж амарсан. Тэгээд маргааш өглөө нь ухаан нь орж гараад байсан болохоор Б.Г, С.Пнарыг дуудаад шууд гэмтлийн эмнэлэгт очоод хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх 34-36/,

Гэрч А.Оюунбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний бие тухайн өдөр 19 цагийн үед Пүрэврагчаагийн гэрт нь очсон. Гэрт нь ороход Пүрэврагчаа, Баяржаргал нар архи уугаад дуусч байгаа байдалтай байсан. Баяржаргал сууж байгаад гэртээ орлоо гээд гараад явсан. Түүний дараа бид гурав үлдээд сууж байтал Гантулга, Пүрэврагчаа нар найзуудынхаа тухай ярьж байснаа маргалдаад сүүлдээ нэлээд хурцдаад хоорондоо ноцолдоод нэгнийгээ дарж аваад ноцолдоод орон дээр гараад дээр доороо ороод байсан. Тэгээд миний үгэнд орохгүй, салахгүй байхаар нь би Баяржаргалын гэр лүү ороод Баяржаргалыг дуудсан...”, “...Гантулга тавиур дээр байсан шилэн сав авчихсан байсан ба унах үедээ Баяржаргалыг цохиод авсан. Тэгээд би орилоод болио чээ гээд Гантулгыг хойноос нь татаж байх үед Баяржаргалын эхнэр Дэлгэрмөрөн миний хажуугаар орж ирсэн ба би Гантулгыг татаж аваад л шууд хаалгаар нь гараад чигтээ гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх 41-44/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3932 дугаар дүгнэлтэнд: “...Г.Баяржаргалын биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн хацрын язарсан шарх, зүүн тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийг зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 45/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3976 дугаар дүгнэлтэнд: “...С.Пүрэврагчаагийн биед зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх 52/,

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “...С.Пбид хоёр юм ярьж байгаад санал зөрөлдөөд хоёулаа муудалцаж эхэлсэн юм. Бид хоёр нэлээд согтчихсон байсан болохоор нэгэндээ бууж өгөхгүй гээд л ноцолдоод байсан юм... ...Миний биед учирсан гэмтлүүд нь бид хоёр ноцолдож байх үед учирсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 31-33/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3975 дугаар   дүгнэлтэнд: “...Б.Гантулгын биед эрүү, хүзүү, цээж, зүүн бугалга, шуу, бугуй, шилбэ, бүсэлхий, нуруу, өгзөг, баруун сарвуу, гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 49/,

Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...шилэн саваар 2 удаа л цохисон байх. Би Баяржаргалын гарыг нь тавиулаад л гараад зугтаая гэж бодоод л хажууд байсан савыг аваад цохичихсон юм... ...С.Пнадтай ноцолдохдоо намайг мөн л заамдаж, боож хувцаснаас зулгааж байсан ... Тэр гэмтлүүд нь бид хоёр ноцолдож байх үед учирсан байх гэж бодож байна. Ноцолдож байх үед нь мөргөчихсөн байх гэж бодож байна. Түүнээс би цохиод гэмтэл учруулсан зүйл байхгүй. Түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 78-79/,

Шүүгдэгч С.Пнь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Б.Гантулгын биед учирсан гэмтлүүд нь бид хоёр зодолдож, ноцолдож, газар унах үед л үүссэн гэмтлүүд байх. Би Гантулгын биед учирсан гэмтлийг учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 81-82/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 85, 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 84, 88/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 83, 87/, шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх 90-100/, шүүгдэгч Б.Гантулгын Хаан банкны дансны хуулга /хх 104-110/, хохирогч Г.Баяржаргалын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 119-130/,  Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 220 дугаар тогтоол /хх 140-142/, хохирогч Г.Баяржаргалын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 138/, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /135, 136/, хохирогч Г.Баяржаргалд хохирол төлбөр өгсөн баримт /хх 139/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 39 дүгээр гудамжны 598 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Пзодолдож байхад иргэн Г.Баяржаргал салгах үед толгойн  тус газарт шилэн саваар цохиж, тархины баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт, зүүн хацрын язарсан шарх, зүүн тохойн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн С.Пмаргалдаж, улмаар зодож, зүүн дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С.Пнь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 39 дүгээр гудамжны 598 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Гтай маргалдаж, улмаар зодож, эрүү, хүзүү, цээж, зүүн бугалга, шуу, бугуй, шилбэ, бүсэлхий, нуруу, өгзөг, баруун сарвуу, гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Баяржаргалын  “...Гантулга гал тогооны стинк дээр байсан усны шилэн саваар нэг удаа цохисон тэгээд манарсан тэгтэл дахиад нэг цохисон тэгээд би ухаангүй болсон. Миний мэдэж байгаагаар эхний цохилт нь миний зүүн шанаа орчимд хоёр дахь цохилт нь миний толгойн тус газар оносон шиг санагдаж байна…” гэх мэдүүлэг /хх 17-18/, шүүгдэгч С.Пүрэврагчаагийн “...Гантулга зүүн нүдний орчимд гараараа цохисон Тэгээд зовхины орчим сэтрээд цус гарсан мөн хамраас цус гарсан байсан. Тэгээд Гантулгын эхнэр Оюунбилэг бид хоёрыг салгаж дийлэхгүй байсан болохоороо Баяржаргалын гэр лүү нь орж Баяржаргалыг дуудсан юм билээ... ...Баяржаргалыг орж ирэхээс өмнө Гантулга бид хоёр 2-3 удаа өнхрөлдөж газар унацгааж, нэлээд удаан маргалдаж зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх 21-26/, гэрч Г.Дэлгэрмөрөнгийн “...Тэгээд нөхөр лүү харсан чинь, манай нөхөр ухаан алдсан байсан.  Би нөхрийгөө сэрхэд эмнэлэг явж, зүүн хацар хэсэгт нь оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 34-36/, гэрч А.Оюунбилэгийн “...Гантулга тавиур дээр байсан шилэн сав авчихсан байсан ба унах үедээ Баяржаргалыг цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 41-44/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3932, 3975, 3976 дугаар дүгнэлтүүд /хх 45, 49, 52/, шүүгдэгч Б.Гантулгын “...Миний биед учирсан гэмтлүүд нь бид хоёр ноцолдож байх үед учирсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 31-33/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Пүрэврагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 10.450 /арван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын цалин, хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Б.Г, С.Пнарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хохирогч Г.Баяржаргал нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Б.Г хохирол төлбөрт 9.400.000 төгрөгийг төлсөн ба одоо гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”, мөн хохирогч С.Пүрэврагчаа, Б.Г нар нь ямар нэгэн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Илжгэн овгийн С.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч С.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг 10450 /арван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, С.Пнарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН