| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/06823/И |
| Дугаар | 5025 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 5025
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5055873 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9-д оршин байх “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн ВЖ79120801 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, чулуут амины орон сууц 2 гудамж, 24 тоот хаягт оршин суух, Н.Дариймаад холбогдох,
Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Дариймаа нь манай байгуулагатай 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Н.Дариймаа нь төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 160.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Н.Дариймаагаас үлдэгдэл 160.000 төгрөг, алданги 80.000 төгрөг нийт 240.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь хариуцагч Н.Дариймаад холбогдуулан 240.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч Н.Дариймаад холбогдуулан төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 240.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.Дариймаа нь бүрэн төлж барагдуулсан байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Дариймаа нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Н.Дариймаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийн тал хувь буюу 3925 төгрөгийг улсын төсвөөс, 3925 төгрөгийг хариуцагч Н.Дариймаагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-нд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ