Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/56

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга: А.Батцог,

            Улсын яллагч: Д.Алимаа,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Болд,

Шүүгдэгч: Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Р-ын П,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ш овгийн Н-ийн Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ү-ын Д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овгийн Ж-ийн Л нарт холбогдох эрүүгийн 1927000990042 дугаартай хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, халх, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум ___ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Р-ын П /РД/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, халх, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бүрд сум ___ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх, Б овгийн Ү-ын Д /РД/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, халх, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Хархорин сум ___ баг ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш овгийн Н-ийн Д /РД/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, халх, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Бүрд сум ___ баг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н овгийн Ж-ийн Л /РД/

 

   Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Ж.Л, Н.Д нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын дунд үеэр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ___ багийн иргэн Ц.М-ийн 3 тооны адууг хулгайлж, хохирогч Ц.М-эд 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Р.П, Ү.Д нар нь шүүгдэгч Ж.Л, Н.Д нарыг 2018 оны 11 дүгээр сарын дунд үеэр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ___ багийн иргэн Ц.М-ийн 3 тооны адууг хулгайлж, хохирогч Ц.М-эд 1.425.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Р.П нь 2018 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн иргэн Ц.М-ын 1 тооны хонгор зүсмийн шүдлэн байдсыг хулгайлж, хохирогч Ц.М-д 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Ү.Д, Р.П нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сард Хархорин сум ___ багийн ___ гэх газраас хохирогч Э.Д-ийн 2 тооны адууг хулгайлан авч хохирогч Э.Д-д 1.800.000 төгрөгийн хохохирол учруулсан,

шүүгдэгч Н.Д нь Н.П, Ү.Д нарыг “адуу гаргаад ирвэл би энд борлуулж чадна” гэж урьдчилан амлаж Р.П, Ү.Д нарыг 2018 оны 09 дүгээр сард Хархорин сумын ___ багийн ___ гэх газраас хохирогч Э.Д-ийн 2 тооны адууг хулгайлсны дараа худалдан борлуулж Р.П, Ү.Д нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Р.П нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр манайхтай ойролцоо нутагладаг Э.Д- гэх айлын адууг 2 тооны адууг Н.Д, Ү.Д нартай нийлж хулгайлсан. Мөн Ц.М-  гэх айлын 1 тооны адууг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Ү.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр Р.П, Н.Д хоёртой нийлж, хохирогч Э.Д-ийн 2 тооны адууг хулгайлсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч Н.Д нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр би Ж.Л-той надад адууны хэрэг болоод байна гэж утсаар ярьсан. Тэр үед Ж.Л намайг ирээд адуу аваад яв гэж хэлсэн. Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутгаас 3 тооны адуу туусан. Тухайн 3 тооны адууг тууж яваад буцаагаад алдсан” гэв.

Шүүгдэгч Ж.Л нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би 2018 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Н.Д над руу залгаад надад адууны хэрэг болоод байна гэж хэлсэн. Би Н.Д-д 3 тооны адуу олж өгсөн. Тухайн 3 адуу би хамт туулцаж байгаад буцаж гэрлүүгээ явсан. Цааш нь Н.Д ганцаараа тууж яваад 3 тооны адуугаа буцаагаад алдсан байсан” гэв.

Хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2018  оны 11 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өглөө адуугаа Бүрд сумын ___ багийн нутаг “___” газрын ойролцоо байхад нь очиж бүртгэхэд зээрд зүсмийн хоёр, хар алаг зүсмийн нэг шүдлэн тус тус алга байсан. Би алга болсон 3 тооны адуугаа хайгаад ойр орчмоор яваад олоогүй. Адуугаа олдохгүй нь гэж бодоод байж байтал тухайн өдрийн орой нь О гэх айлын урд дэрсэн дунд байсныг олсон. Дээрх 3 тооны адуу бол сүргээсээ тасардаггүй юм. Гэтэл гурвуулаа байхгүй байсан, тэгэхээр нь нь тэр үедээ их гайхаж байсан. Адууг тасалж хөөгөөд тууж яваад замдаа алдсан талаар эрүүгийн мөрдөгчөөс сонссон. Орой нь адуугаа олсон газраар өдөр нь баахан явсан огт байгаагүй. Миний алдаад олсон гурван тооны шүдлэн зээрд нь зөв талын гуян дээр монгол 4-ийн тоо тамгатай, имгүй, хар алаг шүдлэн им, тамгагүй, нөгөө зээрд нь зүүн гуян дээрээ саран тосгууртай буйлан тамгатай, имгүй юм. Би тухайн үед гайхаад адуунаасаа тасардаггүй адуунууд гэж бодоод ерөөсөө хулгай авснаас зайлахгүй гэж бодож байсан. Тэгсэн манай адуунуудыг нөхдүүд тууж яваад буцаад алдсан байсныг сүүлд мэдсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 30-31/

Хохирогч Э.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр санагдаж байна, манай адуу гэрийнхээ дээд талын голын ус уугаад “___” гэх газар руу бэлчээрлэсэн ба тэр орчмоос хол явдаггүй юм. Гэтэл маргааш нь адуугаа бүртгэсэн хээр, хүрэн зүсмийн 2 тооны нас гүйцсэн бүдүүн морьд алга байсан. Түүнээс хойш хоёр морио хайж эрэл сурал болоод олоогүй. Хулгайд алдагдсан хоёр бүдүүн морь нэг нь зүүн гуян дээрээ бундан тамгатай хүрэн морь, нөгөө нь мөн зүүн гуян дээрээ нар, саран босго тамгатай байсан. Би нэг морио 1.800.000 төгрөгөөр үнэлсэн шалтгаан бол хүрэн зүстэй бүдүүн морийг уядаг, харин нөгөө хээр морь нь хүүхдүүдийн унадаг номхон морь байсан, хөрстэй. Миний морины амжилт гэх зүйл байхгүй. Миний хувьд хурдан удамтай уралдуулна гэж бодож байсан. Хээр зүсмийн бүдүүн морь унаган адуу, харин хүрэн зүсмийн морийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас 2 жилийн өмнө авч байсан. Миний морийг Ү-ын Д гэх залуу хэдэн нөхдүүдтэй бүлэглэн хулгайлсан юм билээ. Д гэгчийн аав Ж нь надтай уулзаад таны морийг манай хүүхэд авчихжээ. Хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Би хохиролд 1.800.000 төгрөг одоогоор авсан байгаа. Миний хувьд хоёр морио тус бүрийг 1.800.000 төгрөгөөр үнэлж байгаа. Би хүнээс хүрэн морийг 1.800.000 төгрөгөөр авсан. Хурдан удмын угшилтай гэж авсан. Харин хээр морь нь миний унаган адуу, их номхон хөрслөг юм. Миний хувьд хохирлоо бүрэн төлөөд барагдуулчихвал гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 25/

Хохирогч Ц.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Тэр хойгуур манай эхнэр над руу утсаар залгаж яриад чи адуу малаа хэнд захиж үлдээсэн юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь Т гэх таньдаг хүн рүүгээ утсаар яриад манай адууг бүртгээд, хэлээч гэсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа залгаж танай хар азаргатай адуунаас чинь 2 тооны адуу байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа эмхлүүлчихээд Улаанбаатар хотоос ирсэн чинь манай адуунаас хонгор, хүрэн зүсмийн шүдлэн байдсууд ногттой байсан. Дээрх хоёр адуу ногттой байх учиргүй, тэгээд энэ хоёрыг бариад алдсан байна гэж бодоод өнгөрсөн. Хоёр адуу зүүн хаа гуян дээрээ дөлтэй саран тамгатай, зөв чих босоо сүйх имтэй. Хоёр алга байсан шүдлэн байдсууд хоёулаа мяндсан ногттой байсан. Тэгэхээр нь барьж аваад ногтыг нь гэрийнхээ гадаа тавьсан. Тэгсэн тэр явдлаас хойш удаагүй байх Н- гэх хүн ирээд манай хоёр ногт байна гээд тухайн хоёр мяндсан ногтыг авч явсан. Н- гуайн бандийг Д гэдэг юм билээ. Манай хоёр адууг эгчийн хүүхэд П-тэй Н- гэх хүний хүүхэд Д авсныг дараа нь мэдсэн. Хүрэн зүсмийн байдас нь П-гийнх, П-д 2018 оны хавар зүслэж өгч байсан. П нь миний төрсөн эгчийн хүүхэд юм. Харин хонгор зүсмийн байдас нь миний өмчлөлийнх. Надад гаргах санал, хүсэлт, гомдол алга. Мөн нэхэмжлэх зүйлгүй. Адуугаа эргээд олсон учир...” гэсэн мэдүүлэг /___ хх 17-18/

Иргэний нэхэмжлэгч Т.Ж- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүүхэд Л нь П, Д, Д нарын хамтаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Энэ хэд Ц.М- гэх айлын 3 тооны адууг тасалж хөөгөөд буцаагаад эргүүлээд алдсан гэсэн. Хүүхдүүд хэргийнхээ талаар сайн мэдээлэл өгөөгүй. Дэлгэрүүлж ярья гэхээр мэдэх зүйл алга. Манай хүүхэд Л-ийн адуу туухдаа унаж явсан мотоцикл нь миний эзэмшлийнх юм. Тиймээс би иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Манай хүүхэд Л миний мотоциклийг өөрийнхөө мотоцикл гэж хэлж мэдүүлсэн юм билээ. Яагаад тэгэж мэдүүүлснийг асуухад санаандгүй минийх гээд л хэлээд бичүүлчихсэн, тэгж бичүүлснээр ямар үр дагавар гарахыг мэдээгүй юм шиг байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 33/

Гэрч С.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү М-э 2018 оны 11 сарын дундуур хөрслөг зээрд зүсмийн нийт 3 тооны адуу алдсан. Тухайн өдөр нь ойр орчимд хайгаад олохгүй байсан. Тэгсэн орой нь Ц гэх айлын ард талын дэрснээс олсон. Тухайн өдөр тэр орчмоор хайгаад байхгүй байсан. Зээрд зүсмийн 2 адуу, хар алаг 1 тооны зүсмийн адуу байхгүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр оройны 18 цагийн үед олсон гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 37-38/

Гэрч Ш.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард юм. Яг хэдний өдөр байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Нэг орой адуунаасаа гэртээ иртэл Д манайд ганцаараа ирсэн байсан. Түүнээс хаана хүрч явааг асуухад найз нь П-д адууны мөнгө өгчихсөн, тэгээд адуугаа авах гэж яваа гэж ярьсан. Тэр гэрэлгүй мотоциклтой явсан. Тэгээд хоноод маргааш нь явсан. Тэр өдрийн маргааш нь санагдаж байна, манайд Д ирчихсэн байж байсан. Түүнийг ирэхэд нь би байгаагүй. Түүнээс адуугаа яасан талаар асуухад адуугаа тууж яваад алдчихлаа гэж ярьсан. П-гээс нэг идэшний адуу авна гэж ярьж байсан. Мөнгөө өгсөн байгаа гэж ярьсан. Манайд адуугаа алдчихлаа гэж ирж хонохдоо ганцаараа явсан. Тууж яваад алдсан адуунуудынхаа тоог тэр үед хоёр гэж ярьж байсан. Би өөрөө нүдээрээ хараагүй учир үнэхээр хоёр байсан уу эсхүл түүнээс олон байсан уу гэдгийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 39-40/

Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сард Д, Л, П, Д нар манайд ирж хоносон нь үнэн. Тэгэхдээ манайд архи, пиво ууцгаасан. Би тэгэхэд хамт архи, пиво уугаагүй. Тэд манайд хоночихоод маргааш өглөө нь явсан. Д, П хоёр мотоциклтой, нөгөө хоёрыг морьтой явсан гэж санаад байхын, яг тодорхой хэлж мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 41-42/

Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэрт байж байх үед 2018 оны 11 сард танихгүй 2 залуу орж ирээд моби сүлжээ хаана барьдаг вэ гэж асуусан. Тэгэхээр нь би хэн гэдэг айлд очих гэж байгаа талаар асуусан чинь хэлэхгүй байсан. Тэгээд удалгүй манай гэрээс гараад явсан. Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хот явсан байсан. Маргааш нь манай адуунаас 2 тооны байдас алга болсон. Манай нөхөр Улаанбаатар хотоос ирээд 2 тооны адуугаа ногттой нь олж авсан” гэсэн мэдүүлэг /___ хх 23-24/

Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байсан чинь Д орж ирээд хөдөө ___ багийн тэнд нэг айлд очоод адуу аваад ирэх гэсэн юм хамт яваад өгөөч 40.000 төгрөг өгье гэсэн. Би зөвшөөрөөд миний БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Бүргэд гэх нэртэй мотоциклтой хамт явсан. Тэгсэн Хархорин сумын урагш байдаг эвтэй 4 амьтаны хажууд очоод очих гэж байсан айл руугаа утсаар ярих гэсэн чинь сүлжээ байхгүй байсан. Тэгээд явж байгаад нэг айлд очсон чинь тэнд нэг эмэгтэй хүн 2 хүүхэдтэйгээ байсан. Бид хоёр ороод сүлжээ хаанаас барьдаг талаар асуучихаад гараад явсан. Тэгсэн сүлжээ хайгаад байсан нэг залуу мотоциклтой гараад ирсэн. Тэгээд бид хоёр дагуулаад адуу хашчихсан саравч дээр очсон. Тэр саравч дээр ямар нэгэн айл байгаагүй. Тухайн адуун дотроос хонгор, хүрэн зүсмийн 2 тооны адуу барьж өгөөд хооронд нь холбоод бид гурав мотоциклтой ертөнцийн зүгээр саравчнаас гаргаад хойш нь тууж явтал араас автомашины гэрэл гараад ирсэн. Тэгсэн нөгөө адуу барьж өгсөн залуу алга болчихсон Д бид 2 мөн араас мотоциклтой явсан чинь хайгаад олоогүй. Автомашины гэрэл алга болохоор нь нөгөө 2 адуугаа хайгаад олохгүй байж байтал нөгөө залуу гэнэт мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд уулзаад адуугаа хайхаар болоод салсан. Д бид олдохгүй байхаар нь Хархорин сумын төв рүү явсан. Хүнээс худалдаж авч байгаа гэж хэлсэн. Надад хүний нэр хэлээгүй. Би Д-гаас асуусан чинь аав, ээж хоёроос нууж өгч байгаа юм санаа битгий зов гэж хэлсэн. Мөнгө өгч байсан хэдэн төгрөг өгсөн талаар мэдээгүй” гэсэн мэдүүлэг /___ хх 25/

Гэрч Б.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би М- гэх айлаас морины мяндсан хоёр ногтоо очиж авсан. Тэр хугацаа 2018 оны 11 дүгээр сард санагдаж байна. Өдрийг санахгүй байгаа. Манай хүүхэд Д нь идэшний адуу авчирна гээд хөдөө явсан. Тэгээд тэр өдрийнхөө шөнөө ирж хоноод адуугаа авчраагүй. Тэгээд маргааш нь наймаагаа больж мөнгөө авчирна гэж яваад ирэхгүй болохоор нь яасан юм бол гээд хүнээс сурахаар явж байгаад М- гэдэг айлд ороод хүүхдээ сурсан, тэгэхдээ би П гэх залуутай уулзана хоёр адуу авна гэж байсан тухай ярьсан. Тэгсэн тэр айлын хүн ямар П гэж лавлаж асуусан, тэгэхээр нь адуучин П гэсэн санагдаж байна гээд өөрийн мэдэж байгаа мэдээллээ өгсөн. Тэгсэн манай хоёр морины толгойд 2 ногт зүүчихсэн байсан гээд бүдүүн мяндсаар хийсэн хоёр ногтыг үзүүлсэн. Тэгсэн манай ногт мөн байсныг би таньж тэр айлаас авсан. М- гэх залуу таны ногт юм бол аваад явахгүй юу даа гэж хэлсэн. Тэр үед манай хүүхэд адуу авна гээд бэлэн 800.000 төгрөгтэй явсан. Манай хүүхэд адуугаа авчирна гэж явсан өдрөө шөнө нь буцаж ирэхдээ адуугүй ирсэн. Адуугаа яасан гэхэд тууж яваад алдсан гэж хэлсэн. Маргааш нь би адууныхаа мөнгийг аваад ирье гэж яваад 2-3 хоног алга болсон, тэгэхээр нь би өөрөө араас нь явж байгаад 2 ногтоо олж авсан нь тэр” гэсэн мэдүүлэг /___ хх 19-20/

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хээр зүсмийн нэг тооны бүдүүн морь 650.000 төгрөгөөр худалдсан. Надад зарах үедээ миний морь гэж хэлсэн. Мөн надад аавынхаа нэр дээр малчны тодорхойлолт хийж тэмдэг дарж өгсөн. Хархорин сумын Манлай тод захын махны лангуу дээр жижиглэн худалдсан. Гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан” гэсэн мэдүүлэг, /3 дугаар хх 36/

Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр Д намайг хамт адуу унагалцаад өг гэж гуйсан юм. Тэгээд хашаан дотор нэг тооны адуу нядалсан. Би одоо бодоод байхад 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр л байсан байх. Яг өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хүрэн зүсмийн бүдүүн морь байсан” гэсэн мэдүүлэг, /3 дугаар хх 37/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, дуудан ирүүлэх хуудас, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /1 дүгээр хх 1-12, ___ хх 1-4, 3 дугаар хх 1-9/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх 16, ___ хх7, 3 дугаар хх 13/,

Хохирогч Ц.М-ын алдсан адууны үнэлгээ /___ хх 37-39/

Хохирогч Ц.М-ийн алдсан адууны үнэлгээ /1 дүгээр хх 60-62/

Яллагдагч Ү.Д, Р.П нарын бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан яллагдагч Р.П-гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Haojue маркийн улаан өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, битүүмжилсэн тогтоол /1 дүгээр 14-20/

Хохирогч Э.Д-ийн хулгайд алдсан гэх хоёр тооны адууны үнэлгээг гаргасан шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт /1 дүгээр хх 42-42/ зэрэг болно.

Шүүгдэгч Ү.Д, Р.П, Ж.Л, Н.Д нар нь 2018 оны 11 дүгээр сарын дунд үеэр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ___ багийн иргэн Ц.М-ийн 3 тооны адууг хулгайлсан,

шүүгдэгч Р.П, Ү.Д нар нь шүүгдэгч Ж.Л, Н.Д нарыг 2018 оны 11 дүгээр сарын дунд үеэр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын ___ багийн иргэн Ц.М-ийн 3 тооны адууг хулгайлсан,

шүүгдэгч Р.П нь 2018 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багийн иргэн Ц.М-ын 1 тооны хонгор зүсмийн шүдлэн байдсыг хулгайлсан,

шүүгдэгч Ү.Д, Р.П нар нь бүлэглэн 2018 оны 09 дүгээр сард Хархорин сум ___ багийн ___ гэх газраас хохирогч Э.Д-ийн 2 тооны адууг хулгайлсан,

шүүгдэгч Н.Д нь Н.П, Ү.Д нарыг “адуу гаргаад ирвэл би энд борлуулж чадна” гэж урьдчилан амлаж Р.П, Ү.Д нарыг 2018 оны 09 дүгээр сард Хархорин сумын ___ багийн ___ гэх газраас хохиролгч Э.Д-ийн 2 тооны адууг хулгайлсны дараа худалдан борлуулж Р.П, Ү.Д нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ц.М-ийн “...Манайх 2018  оны 11 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өглөө адуугаа Бүрд сумын ___ багийн нутаг “___” газрын ойролцоо байхад нь очиж бүртгэхэд зээрд зүсмийн хоёр, хар алаг зүсмийн нэг шүдлэн тус тус алга байсан. Би алга болсон 3 тооны адуугаа хайгаад ойр орчмоор яваад олоогүй. Адуугаа олдохгүй нь гэж бодоод байж байтал тухайн өдрийн орой нь О гэх айлын урд дэрсэн дунд байсныг олсон. Дээрх 3 тооны адуу бол сүргээсээ тасардаггүй юм. Гэтэл гурвуулаа байхгүй байсан, тэгэхээр нь нь тэр үедээ их гайхаж байсан. Адууг тасалж хөөгөөд тууж яваад замдаа алдсан талаар эрүүгийн мөрдөгчөөс сонссон. Орой нь адуугаа олсон газраар өдөр нь баахан явсан огт байгаагүй. Миний алдаад олсон гурван тооны шүдлэн зээрд нь зөв талын гуян дээр монгол 4-ийн тоо тамгатай, имгүй, хар алаг шүдлэн им, тамгагүй, нөгөө зээрд нь зүүн гуян дээрээ саран тосгууртай буйлан тамгатай, имгүй юм. Би тухайн үед гайхаад адуунаасаа тасардаггүй адуунууд гэж бодоод ерөөсөө хулгай авснаас зайлахгүй гэж бодож байсан. Тэгсэн манай адуунуудыг нөхдүүд тууж яваад буцаад алдсан байсныг сүүлд мэдсэн” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 30-31/, хохирогч Э.Д-ийн “...Манайх 2018 оны 09 дүгээр сарын 25-ны үеэр санагдаж байна, манай адуу гэрийнхээ дээд талын голын ус уугаад “___” гэх газар руу бэлчээрлэсэн ба тэр орчмоос хол явдаггүй юм. Гэтэл маргааш нь адуугаа бүртгэсэн хээр, хүрэн зүсмийн 2 тооны нас гүйцсэн бүдүүн морьд алга байсан. Түүнээс хойш хоёр морио хайж эрэл сурал болоод олоогүй. Хулгайд алдагдсан хоёр бүдүүн морь нэг нь зүүн гуян дээрээ бундан тамгатай хүрэн морь, нөгөө нь мөн зүүн гуян дээрээ нар, саран босго тамгатай байсан. Би нэг морио 1.800.000 төгрөгөөр үнэлсэн шалтгаан бол хүрэн зүстэй бүдүүн морийг уядаг, харин нөгөө хээр морь нь хүүхдүүдийн унадаг номхон морь байсан, хөрстэй. Миний морины амжилт гэх зүйл байхгүй. Миний хувьд хурдан удамтай уралдуулна гэж бодож байсан. Хээр зүсмийн бүдүүн морь унаган адуу, харин хүрэн зүсмийн морийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумаас 2 жилийн өмнө авч байсан. Миний морийг Ү-ын Д гэх залуу хэдэн нөхдүүдтэй бүлэглэн хулгайлсан юм билээ. Д гэгчийн аав Жаргал нь надтай уулзаад таны морийг манай хүүхэд авчихжээ. Хохирлыг чинь барагдуулж өгнө гэж хэлсэн. Би хохиролд 1.800.000 төгрөг одоогоор авсан байгаа. Миний хувьд хоёр морио тус бүрийг 1.800.000 төгрөгөөр үнэлж байгаа. Би хүнээс хүрэн морийг 1.800.000 төгрөгөөр авсан. Хурдан удмын угшилтай гэж авсан. Харин хээр морь нь миний унаган  адуу, их номхон хөрслөг юм. Миний хувьд хохирлоо бүрэн төлөөд барагдуулчихвал гомдол санал байхгүйгүй” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хх 25/, хохирогч Ц.М-ын “...Би 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Тэр хойгуур манай эхнэр над руу утсаар залгаж яриад чи адуу малаа хэнд захиж үлдээсэн юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь Т гэх таньдаг хүн рүүгээ утсаар яриад манай адууг бүртгээд, хэлээч гэсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа залгаж танай хар азаргатай адуунаас чинь 2 тооны адуу байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би ажлаа эмхлүүлчихээд Улаанбаатар хотоос ирсэн чинь манай адуунаас хонгор, хүрэн зүсмийн шүдлэн байдсууд ногттой байсан. Дээрх хоёр адуу ногттой байх учиргүй, тэгээд энэ хоёрыг бариад алдсан байна гэж бодоод өнгөрсөн. Хоёр адуу зүүн хаа гуян дээрээ дөлтэй саран тамгатай, зөв чих босоо сүйх имтэй. Хоёр алга байсан шүдлэн байдсууд хоёулаа мяндсан ногттой байсан. Тэгэхээр нь барьж аваад ногтыг нь гэрийнхээ гадаа тавьсан. Тэгсэн тэр явдлаас хойш удаагүй байх Н- гэх хүн ирээд манай хоёр ногт байна гээд тухайн хоёр мяндсан ногтыг авч явсан. Н- гуайн бандийг Д гэдэг юм билээ. Манай хоёр адууг эгчийн хүүхэд П-тэй Н- гэх хүний хүүхэд Д авсныг дараа нь мэдсэн. Хүрэн зүсмийн байдас нь Пгийнх, Пд 2018 оны хавар зүслэж өгч байсан. П нь миний төрсөн эгчийн хүүхэд юм. Харин хонгор зүсмийн байдас нь миний өмчлөлийнх. Надад гаргах санал, хүсэлт, гомдол алга. Мөн нэхэмжлэх зүйлгүй. Адуугаа эргээд олсон учир...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /___ хх 17-18/, иргэний нэхэмжлэгч Т.Ж-ийн: “...Манай хүүхэд Л нь П, Д, Д нарын хамтаар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Энэ хэд Ц.М-э гэх айлын 3 тооны адууг тасалж хөөгөөд буцаагаад эргүүлээд алдсан гэсэн. Хүүхдүүд хэргийнхээ талаар сайн мэдээлэл өгөөгүй. Дэлгэрүүлж ярья гэхээр мэдэх зүйл алга. Манай хүүхэд Л-ийн адуу туухдаа унаж явсан мотоцикл нь миний эзэмшлийнх юм. Тиймээс би иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Манай хүүхэд Л миний мотоциклийг өөрийнхөө мотоцикл гэж хэлж мэдүүлсэн юм билээ. Яагаад тэгэж мэдүүүлснийг асуухад санаандгүй минийх гээд л хэлээ бичүүлчихсэн, тэгж бичүүлснээр ямар үр дагавар гарахыг мэдээгүй юм шиг байна” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 33/, гэрч С.Ц-гийн “...Манай хүү М-э 2018 оны 11 сарын дундуур хөрслөг зээрд зүсмийн нийт 3 тооны адуу алдсан. Тухайн өдөр нь ойр орчимд хайгаад олохгүй байсан. Тэгсэн орой нь Ц гэх айлын ард талын дэрснээс олсон. Тухайн өдөр тэр орчмоор хайгаад байхгүй байсан. Зээрд зүсмийн 2 адуу, хар алаг 1 тооны зүсмийн адуу байхгүй байна гэж хэлсэн. Тухайн өдөр оройны 18 цагийн үед олсон гэж надад хэлсэн” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 37-38/, гэрч Ш.Дын “...2018 оны 11 дүгээр сард юм. Яг хэдний өдөр байсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Нэг орой адуунаасаа гэртээс ирсэн, Д манайд ганцаараа ирсэн байсан. Түүнээс ха хүрч явааг асуухад найз нь Пд адууны мөнгө өгчихсөн, тэгээд адуугаа авах гэж яваа гэж ярьсан. Тэр гэрэлгүй мотоциклтой явсан. Тэгж хоночихоод маргааш нь явсан. Тэр өдрийн маргааш нь санагдаж байна, манайд Д ирчихсэн байж байсан. Түүнийг ирэхэд нь би байгаагүй. Түүнээс адуугаа яасан талаар асуухад адуугаа тууж яваад алдчихлаа гэж ярьсан. П-гээс нэг идэшний адуу авна гэж ярьж байсан. Мөнгөө өгсөн байгаа гэж ярьсан. Манайд адуугаа алдчихлаа гэж ирж хонохдоо ганцаараа явсан. Тууж яваад алдсан адуунуудынхаа тоог тэр үед хоёр гэж ярьж байсан. Би өөрөө нүдээрээ хараагүй учир үнэхээр хоёр байсан уу эсхүл түүнээс олон байсан уу гэдгийг мэдэхгүй байна” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 39-40/, гэрч Т.Оын “...2018 оны 11 дүгээр сард юм, Д, Л, П, Д нар манайд ирж хоносон нь үнэн. Тэгэхдээ манайд архи, пиво ууцгаасан. Би тэгэхэд хамт архи, пиво уугаагүй. Тэд манайд хоночихоод маргааш өглөө нь явсан. Д, П хоёр мотоциклтой, нөгөө хоёрыг морьтой явсан гэж санаад байхын, яг тодорхой хэлж мэдэхгүй байна” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 41-42/, гэрч Н.М-гийн “...Намайг гэрт байж байх үед 2018 оны 11 сард танихгүй 2 залуу орж ирээд моби сүлжээ хаана барьдаг вэ гэж асуусан. Тэгэхээр нь би хэн гэдэг айлд очих гэж байгаа талаар асуусан чинь хэлэхгүй байсан. Тэгээд удалгүй манай гэрээс гараад явсан. Тухайн үед манай нөхөр Улаанбаатар хот явсан байсан. Маргааш нь манай адуунаас 2 тооны байдас алга болсон. Манай нөхөр Улаанбаатар хотоос ирээд 2 тооны адуугаа ногттой нь олж авсан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 23-24/, гэрч П.Бийн “...Намайг гэртээ байж байсан чинь Д орж ирээд хөдөө ___ багийн тэнд нэг айлд очоод адуу аваад ирэх гэсэн юм хамт яваад өгөөч 40.000 төгрөг өгье гэсэн. Би зөвшөөрөөд миний БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Бүргэд гэх нэртэй мотоциклтой хамт явсан. Тэгсэн Хархорин сумын урагш байдаг эвтэй 4 амьтаны хажууд очоод очих гэж байсан айл руугаа утсаар ярих гэсэн чинь сүлжээ байхгүй байсан. Тэгээд явж байгаад нэг айлд очсон чинь тэнд нэг эмэгтэй хүн 2 хүүхэдтэйгээ байсан. Бид хоёр ороод сүлжээ хаанаас барьдаг талаар асуучихаад гараад явсан. Тэгсэн сүлжээ хайгаад байсан нэг залуу мотоциклтой гараад ирсэн. Тэгээд бид хоёр дагуулаад адуу хашчихсан саравч дээр очсон. Тэр саравч дээр ямар нэгэн айл байгаагүй. Тухайн адуун дотроос хонгор, хүрэн зүсмийн 2 тооны адуу барьж өгөөд хооронд нь холбоод бид гурав мотоциклтой ертөнцийн зүгээр саравчнаас гаргаад хойш нь тууж явтал араас автомашины гэрэл гараад ирсэн. Тэгсэн нөгөө адуу барьж өгсөн залуу алга болчихсон Д бид 2 мөн араас мотоциклтой явсан чинь хайгаад олоогүй. Автомашины гэрэл алга болохоор нь нөгөө 2 адуугаа хайгаад олохгүй байж байтал нөгөө залуу гэнэт мотоциклтой хүрээд ирсэн. Тэгээд уулзаад адуугаа хайхаар болоод салсан. Д бид олдохгүй байхаар нь Хархорин сумын төв рүү явсан. Хүнээс худалдаж авч байгаа гэж хэлсэн. Надад хүний нэр хэлээгүй. Би Д-гаас асуусан чинь аав, ээж хоёроос нууж өгч байгаа юм санаа битгий зов гэж хэлсэн. Мөнгө өгч байсан хэдэн төгрөг өгсөн талаар мэдээгүй” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /___ хх 25/, гэрч Б.Н-ийн “...Би М- гэх айлаас морины мяндсан хоёр ногтоо очиж авсан. Тэр хугацаа 2018 оны 11 дүгээр сард санагдаж байна. Өдрийг санахгүй байгаа. Манай хүүхэд Д нь идэшний адуу авчирна гээд хөдөө явсан. Тэгээд тэр өдрийнхөө шөнөө ирж хоноод адуугаа авчраагүй. Тэгээд маргааш нь наймагаа больж мөнгөө авчирна гэж яваад ирэхгүй болохоор нь яасан юм бол гээд хүнээс сурахаар явж байгаад М- гэдэг айлд ороод хүүхдээ сурсан, тэгэхдээ би П гэх залуутай уулзана хочр адуу авна гэж байсан тухай ярьсан. Тэгсэн тэр айлын хүн ямар П гэж лавлаж асуусан, тэгэхээр нь адуучин Д гэсэн санагдаж байна гээд өөрийн мэдэж байгаа мэдээллээ өгсөн. Тэгсэн манай хоёр морины толгойд 2 ногт зүүчихсэн байсан гээд бүдүүн мяндсаар хийсэн хоёр ногтыг үзүүлсэн. Тэгсэн манай ногт мөн байсныг би таньж тэр айлаас авсан. М- гэх залуу таны ногт юм бол аваад явахгүй юу даа гэж хэлсэн. Тэр үед манай хүүхэд адуу авна гээд бэлэн 800.000 төгрөгтэй явсан. Манай хүүхэд адуугаа авчирна гэж явсан өдрөө шөнө нь буцаж ирээд тэгэхдээ адуугүй ирсэн. Адуугаа яасан гэхэд тууж яваад алдсан гэж хэлсэн. Маргааш нь би адууныхаа мөнгийг аваад ирье гэж яваад 2-3 хоног алга болсон, тэгэхээр нь би өөрөө араас нь явж байгаад 2 ногтоо олсон авсан нь тэр” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /___ хх 19-20/, гэрч Д.Ггийн “2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хээр зүсмийн нэг тооны бүдүүн 650.000 төгрөгөөр худалдсан. Надад зарах үедээ миний морь байгаа гэж хэлсэн. Мөн надад аавынхаа нэр дээр малчны тодорхойлолт хийж тэмдэг дарж өгсөн. Хархорин сумын Манлай тод захын махны лангуу дээр жижиглэн худалдсан. Гарал үүслийн гэрчилгээ байхгүй байсан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хх 36/, гэрч Г.Д-гийн “Тухайн өдөр Д намайг хамт адуу унагалцаад өг гэж гуйсан юм. Тэгээд хашаан дотор нэг тооны адуу нядалсан. Би одоо бодоод байхад 2018 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр л байсан байх. Яг өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хүрэн зүсмийн бүдүүн морь байсан” гэсэн талаар өгсөн мэдүүлэг, /3 дугаар хх 37/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, дуудан ирүүлэх хуудас, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /1 дүгээр хх 1-12, ___ хх 1-4, 3 дугаар хх 1-9/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх 16, ___ хх7, 3 дугаар хх 13/, хохирогч Ц.М-ын алдсан адууны үнэлгээ /___ хх 37-39/, хохирогч Ц.М-ийн алдсан адууны үнэлгээ /1 дүгээр хх 60-62/, яллагдагч Ү.Д, Р.П нарын бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан яллагдагч Р.П-гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Haojue маркийн улаан өнгийн мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, битүүмжилсэн тогтоол /1 дүгээр хх 14-20/, хохирогч Э.Д-ийн хулгайд алдсан гэх хоёр тооны адууны үнэдгээг гаргасан шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлт /1 дүгээр хх 42-42/, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарт тус тус хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх,

          шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгах,

          шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Д, Р.П нарын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл, Haojue маркийн улаан өнгийн мотоциклийг тус тус улсын орлого болгож,

 шүүгдэгч Ж.Л-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Т.Ж-ид буцаан олгох, мотоциклийн үнэлгээ бүхий 300.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Лоос 150.000 төгрөг, шүүгдэгч Н.Д-гаас 150.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгов.

Хохирогч Ц.М-э, Ц.М-, Э.Д-, иргэний нэхэмжлэгч Т.Ж- нарт 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Шүүх хуралд суухгүй, надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд хохирогч Ц.М-э, Ц.М-, Э.Д-, иргэний нэхэмжлэгч Т.Ж- нарыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Р-ын П, Б овгийн Ү-ын Д, Ш овгийн Н-ийн Д, Н овгийн Ж-ийн Л нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овгийн Р-ын П-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н овгийн Ж-ийн Л-ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1___ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ү-ын Дыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1___ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш овгийн Н-ийн Дг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хорио тавигдаагүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.М-, Ц.М-э, Э.Д-, иргэний нэхэмжлэгч Т.Ж- нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д, Р.П нарын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл, Haojue маркийн улаан өнгийн мотоциклийг тус тус улсын орлого болгож,

 шүүгдэгч Ж.Л-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг иргэний нэхэмжлэгч Т.Ж-ид буцаан олгох, мотоциклийн үнэлгээ бүхий 300.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Лоос 150.000 төгрөг, шүүгдэгч Н.Дгаас 150.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.П, Ү.Д, Н.Д, Ж.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХ-АМГАЛАН