Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 5020

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 598072 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15, Нью сенчьюри плазад байрлах, “Чингис хаан банк”-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧЖ65071571 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 103-502 тоот хаягт оршин суух Бумба бурхан овогт Цэвээнжавын Мянганбаярт холбогдох,

Батлан даалтын гэрээний дагуу зээлийн төлбөрт 1.417.551.780 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингис хаан банк нь Монгол газар ХХК-д 2008 оны 04 дүгээр 10-ны өдрийн 0174/02/СС-2007 тоот зээлийн гэрээний дагуу 4.800.000.000 төгрөгийг 11 сарын хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн ба уг компаний Ерөнхий захирал Ц.Мянганбаяр 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус банктай Батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгчийн гүйцэтгэх үүрэг бүрэн биелэгдэнэ гэж батлаж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээсэн. Монгол газар ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус банк нь 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 224/2010 ЭХА тоот шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу зээлдэгчээс үндсэн зээл 4.800.000.000 төгрөг, мөн 2009 оны 3 дугаар 31-ний өдрөөр тасалбар болгон тооцсон зээлийн хүү 177.534.246,57 төгрөг нийт 4.977.534.246,57 төгрөгийн зээлийн зарим өр төлбөрийг шаардах эрхийг Анод банкинд шилжүүлсэн юм. Дээр дурдсан шаардах эрхийг шилжүүлснээс бусад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1.417.551.780 төгрөгийн зээлдэгч “Монгол газар” ХХК-иас гаргуулж тус банкинд олгохоор Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 594 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн  2011 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 620 дугаар тогтоолоор шийдвэрлсэн ба уг шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2012 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс хийгдсэн боловч өнөөдрийг хүртэл 4 жил орчим хугацаанд нэгч төлбөр төлөгдөөгүй байна. Гэтэл “Монгол газар” ХХК-ийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчий 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2365 дугаар захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцсон байна. Иймд дээр дурдсныг хянан үзэж зээлийн төлбөр 1.417.551.780 төгрөгийг Батлан даагч Ц.Мянганбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлтэй танилцвал нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлд хавсаргасан баримтаас төлөөлөх эрх харагдахгүй байгааг шүүх анхаарч үзэлгүй хүлээн авсан байна.Нэхэмжлэлд хавсаргасан батлан даалтын гэрээг харвал Чингис хаан банк нь “Монгол газар” ХХК-тай хэзээ ямар зээлийн гэрээнд иргэн Ц.Мянганбаярт батлан даалтын гэрээгээр ямар үүрэг хүлээлгэсэн нь тодорхой бус байна. Эндээс үзвэл иргэн Ц.Мянганбаяр нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнд батлан даалт гаргасан нь нотлогдохгүй байгаа тул хариуцагч биш байна. Нэхэмжлэгч нь танай шүүхэд иргэн Ц.Мянганбаяраас 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Батлан даалтын гэрээний дагуу “Монгол газар” ХХК-ий Чингис хаан банкинд төлөх зээл, түүний хүү 1.417.551.780 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэлд дурдснаар “Монгол газар” ХХК-ийн Чингис хаан банкинд төлөх энэхүү 1.4 тэрбум төгрөгийн зээлийн төлбөрийг “Монгол газар” ХХК-ийс гаргуулж шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 866 дугаар шийдвэр мөн давж заалдах, хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоол зэрэг 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Уг шүүхийн шийдвэрүүдийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар урьд шүүхийн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь ИХШХШТхуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Мөн Чингис хаан банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна шүүх дээрхи байдлыг харгалзан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь Монгол Улсын дээд шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 04-ний 620 дугаар тогтоолын дагуу зээлдэгчийн төлбөл зохих төлбөр 1.417.551.551.780 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7.245.709 төгрөгийг нэхэмжлэгчтэй байгуулсан Батлан даалтын гэрээний хүрээнд дараахь хуваариар төлж барагдуулна.

  1. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр -10.000.000 төгрөг
  2. 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  3. 2016 оны 09 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  4. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  5. 2016 оны 11 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  6. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  7. 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  8. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  9. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  10. 2017 оны 04 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  11. 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  12. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг
  13. 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг
  14. 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг
  15. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг
  16. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр – 216.258.630 төгрөг
  17. 2017 оны 11 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг
  18. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг
  19. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн улсын тэмдэгтийн хураамж- 7.245.709 төгрөг,

Нийт -1.424.797.489 төгрөг” гэжээ.                                                                        

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Чингис хаан банк нь хариуцагч Ц.Мянганбаярт холбогдуулан гэрээний үүрэгт 1.424.797.489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.424.797.489 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 11 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 01 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 04 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн улсын тэмдэгтийн хураамж- 7.245.709 төгрөг, нийт -1.424.797.489 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.245.709 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулахаар шаардсаныг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэх тул нэхэмжлэлийн шаардлагад тооцоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон 

                                                                               

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.424.797.489 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 11 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр -10.000.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр -216.258.630 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Ц.Мянганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.245.708,90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Мянганбаяраас 7.245.708,90 төгрөгийг гаргуулж, Чингис хаан банк ХХК-д олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                                Л.ЭНХЖАРГАЛ