Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 5000

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2062089 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, Амарын гудамж,  Өнгөт хэвлэлийн байр 2 давхарт байрлах, Ард даатгал ХХК,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5036895 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауер, 8 давхарт байрлах, Юнител ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ГЮ86091112 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг гудамж, 6-225 тоотод оршин суух Тайж овогт Цолмонгийн Мөнхзоригт холбогдох,

1.345.504 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Мөнхзориг нь 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Юнител” ХХК-тай Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж 89052029 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 1.400.004 төгөрийн үнэтэй Samsung galaxy note 3 гар утас зээлээр худалдан авч сар бүр 116.667 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Иргэн Ц.Мөнхзориг нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. “Ард даатгал” ХХК нь “Юнител” ХХК-тай төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр “Юнител” ХХК-ий хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын нөхөн төлбөрт олгоно гэжээ. Үлдэгдэл төлбөр болох 88.867 төгрөгийг үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээний дагуу “Юнител” ХХК-д төлөх үүрэгтэй. Иймд иргэн Ц.Мөнхзоригоос гэрээний үүрэгт 1.345.504 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, нийт 1.345.500 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК нь хариуцагч Ц.Мөнхзоригт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.345.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ц.Мөнхзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.345.500  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, нийт 1.345.500 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1. Хариуцагч Ц.Мөнхзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.345.500  төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 336.375 төгрөг, нийт 1.345.500 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Ц.Мөнхзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.430  төгрөгийн 50 хувь буюу 16.215 төгрөгийг улсын орлогоос, 16.215 төгрөгийг, хариуцагч Ц.Мөнхзоригоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Эй Эс партнёрс” ХХК-нд олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

ШҮҮГЧ                                                Л.ЭНХЖАРГАЛ