| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2025/01654/И |
| Дугаар | 210/МА2025/00801 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00801
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/ШШ2025/02663 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газрыг бусдад худалдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 700 м.кв газрын баруун талын хэсэг болох 318 м.кв талбайтай газрыг тухайн газрын өмчлөгч , нараас 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан. Үлдэгдэл газрыг нь худалдан авсан бөгөөд тэрээр өөрийн газрыг тусгаарлан хамар хашаа татсан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 6/48 дугаар бүхий тогтоолоор ******* дүүргийн, ******* хороо нь хоёр хуваагдаж болон хороо болж зохион байгуулагдсан. Хороо хуваагдахаас өмнөх ******* хороонд харьяалагдаж байсан ******* дүгээр гудамж, ******* 700 м.кв газартай хашаа нь шинээр байгуулагдсан хорооны нутаг дэвсгэрт харьяалагддаг.
Хороо шинээр байгуулагдсаны дагуу хороонд байрлах дээрх хаяг бүхий 700 м.кв талбайтай газрыг 2 хувааж, хамар хашаа татсан, тус тусдаа хашааны хаалга гаргасан байсныг хорооны зүгээс ******* гудамж, ******* гэх хаягийг, мөн ******* гудамж, гэх хаягийг тус тус албан ёсоор олгосон. Анх , нараас тухайн 318 м.кв талбайтай газрыг худалдан авахад банкны барьцаанд байгаа гэдгээ хэлж, зээлээ төлж дуусган барьцаанаас суллагдсан үед гэрчилгээнд өөрчлөлт оруулан, 318 м.кв талбайтай газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө гэж тохирсон.
1.2 Гэтэл бусдаас мөнгө зээлэн, банкны барьцаанаас суллагдсаны дараа , нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, дахин барьцаанд тавьсан байсан. Энэ тухайгаа надад хэлээгүй, банкнаас чөлөөлж гэрчилгээгээр газраа салгаж авах тухай д удаа дараа шаардлага тавьж байсан. Гэтэл утсаа авахгүй алга болсон. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэр бүлийн гишүүд болох эхнэр *******, охин нар хариуцагчаар татагдсан шүүх хурал болсноор би өөрийн амьдарч байгаа газраа бусдад зарагдсан болохыг мэдсэн. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ******* дүүргийн, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай 700 м.кв газрыг *******аас зарласан дуудлага худалдаагаар худалдан авсан учир өөрийн өмчлөлийн газар дээр амьдарч байгаа *******, нарыг нүүлгэж, газар чөлөөлүүлэх агуулга бүхий нэхэмжлэл гаргасан байсан.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2024/03071 дугаар шийдвэрээр Төрөөс хувьчилсан газрын өмчлөх эрхийг анх удаа бүртгэх үед буюу 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус газрын өмчлөгчөөр , нар бүртгэгдсэн, дээрх газрын баруун тал буюу 318 м.кв хэсгийг 2005 онд 750,000 төгрөгөөр *******, ******* нар, баруун талыг нь худалдан авч д мөнгийг хүлээлгэн өгсөн, тухайн 700 м.кв газрыг 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр -ийн гэрээний үүрэгт барьцаалсан, 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдөр тухайн газрын хамтран өмчлөгчөөр нарыг бүртгэсэн, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар газрын барьцаалагчаар -ийг тус тус улсын бүртгэлд бүртгэсэн, дуудлага худалдааг өмнө нь 4 удаа зохион байгуулж, 5 дахь удаагийн дуудлага худалдаагаар бусдад зарагдсан, ******* миний бие гэр бүлийн хамт дээрх газарт одоог хүртэл амьдарч байгаа зэрэг үйл баримтыг тогтоосон.
1.3 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр -аар өөрийн газар дээр үнэлгээ хийлгэсэн бөгөөд зөвхөн миний амьдарч байгаа 318 м.кв газрыг 31,800,000 төгрөгөөр үнэлж байхад ******* газрыг бүхэлд нь буюу 700 м.кв газрын дуудлага худалдааны анхны үнэ 2,326,500 төгрөг гэж хэт багаар үнэлүүлэн зар тавьж, дуудлага худалдааны анхны үнэ, дуудлага худалдаагаар зарсан үнийн зөрүү 600,000 төгрөг байгаа нь хэлбэр төдий, дүр эсгэсэн дуудлага худалдаа болсон гэж үзэхээр байна.
Мөн дампуурлыг нь зарласан -д ажиллаж байсан хүмүүс тухайн банкны эрхийг хүлээн авсан *******ид ажиллаж, дуудлага худалдааг зохион байгуулж байгаа атлаа дуудлага худалдаанд оролцон ялагч болсон гэх иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралд оролцсон, нэг газрыг 3 жилийн дотор 3 хүн худалдаж авсан боловч яг хаана, ямар газар авснаа хэн нь ч мэдэхгүй яваад байгаа, ын худалдан авсан зүүн талын хэсэг болох 382 м.кв газар дээр 20 жил хэн нь ч огт амьдраагүй.
1.4 Дуудлага худалдаагаар миний амьдарч байгаа газрыг зарах гэж байгаа тухай надад мэдэгдээгүй. Дуудлага худалдаа зохион байгуулах зар тавихдаа манай хашааны зургийг оруулсан байсан бөгөөд зураг авах зорилгоор очиход бүх зүйлийг тодруулах боломжтой байсан. Бүр 2010 онд хороо 2 хуваагдаж өөр хороо болсон байгааг мэдээгүй барьцаанд авсан, мөн ******* мэдэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан. Газар худалдан авсан гэх нь миний амьдарч байгаа газарт очиж үзсэн, надад энэ тухайгаа хэлэх гээд очиход тухайн хашаанд хүн байгаагүй гэх тайлбарыг дээр дурдсан шүүх хурал дээр хэлсэн.
1.5 ******* дүүргийн, ******* хороо нь 2010 онд 2 хуваагдан, манайх хороо болсон байхад яг хаана байрлалтай, ямар хэмжээтэй газар авах гэж байгаагаа мэдэхгүйгээр, очиж үзэхгүйгээр, дуудлага худалдаанд оролцоно гэж байхгүй. ******* нь ******* дүүргийн, ******* хороо, ******* дүгээр гудамжны 1-******* хаяг бүхий газар гэж дуудлага худалдааны зарыг байршуулсан байна. Энэ нь худалдан авах гэж буй газраа очиж үзээгүй гэдгийг баталж байна. Иймд зохион байгуулалттай бүлэг этгээдүүд болох , *******ийн ажилтан , нар хуйвалдан, хэлбэр төдий зохион байгуулсан дуудлага худалдаагаар бусдын газрыг өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэж үзэж байна. ******* би ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хувьд дуудлага худалдаа болохыг мэдсэн бол уг дуудлага худалдаанд оролцох байсан, эсвэл банкны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой байсан зэргийг огт харгалзан үзэлгүй зохион байгуулалттай надад мэдэгдэлгүй дуудлага худалдаа нэрээр бусдад шилжүүлсэн гэж үзэж байна.
Иймд *******аас зохион байгуулсан дээрх дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлд дурдсан шаардлагыг ханган, Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасан эрхээ эдлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Монгол банкны Ерөнхийлөгчийн 201 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-6, дугаар тушаалаар -ийг албадан татан буулгахаар шийдвэрлэж, А-7 дугаар тушаалаар тус банканд банкны эрх хүлээн авагч томилон банкны удирдлага, хяналт банкны эрх хүлээн авагчид шилжсэн. Банкны эрх хүлээн авагч нь иргэд, хуулийн этгээд болон төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулахаар ажиллаж байна.
2.2 ******* нь Банкны эрх хүлээн авагчаас зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдааг Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргасан байх бөгөөд тухайн хуулийн заалт нь дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах харилцааг зохицуулсан заалт юм. Тухайн дуудлага худалдаа нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдаад дуусчихсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд бүртгэгдээд өмчлөгч нь тухайн эд хөрөнгийг чөлөөлүүлэх шийдвэр гаргасан байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч *******ид холбогдох 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах нээлттэй дуудлага худалдааны ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байрлах, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь тус 700 м.кв газрын 12.76 м.кв газрыг хувааж 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 750,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тус газрыг худалдан авсан нь газар худалдсан тай хийсэн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх баримт, миний эхнэр ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №174 бүхий Хөрөнгийн үнэлгээний төвөөр дүүрэг, , *******-р гудамж, 1-*******-д байрлах хувийн сууц болон газар өмчлөх эрхийн хамт зах зээлийн үнэ цэнэ нь 38,280,000 төгрөг болохыг тодорхойлсон тодорхойлолт, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын талбай тодорхойлсон агаарын зурагт газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн овог, нэр нь ******* миний нэрээр бүртгэлтэй байдал ба Улаанбаатар хот, ******* дүүрэг, , ******* гудамж, ******* хаалга 12.76 м.кв, хажуу айл 506,74 м.кв нь хаалга болох нь тус агаарын зургаар дундуураа хашаа татсан, Нийслэлийн ******* дүүргийн ны Засаг даргын №23 тоот тодорхойлолтоор ******* нь дээрх хаягт 2005 оноос хойш өөрийн эзэмшлийн газарт оршин сууж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт, анх тус газрыг худалдсан гийн шүүхэд гэрчилсэн тодорхойлолт, шинэ хорооны Засаг даргын тодорхойлолт, ын эхнэр гийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, өрхийн дэвтэр, гэрлийн мөнгө тушаасан баримт, өрхийн эмнэлгийн хяналтанд хамрагддаг тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Дээрх байдлаас харахад би тус газрын хууль ёсны өмчлөгч байсаар атал намайг тус газрын хууль ёсны өмчлөгч биш гэж шүүх үзэж байгаад гомдолтой байна. Мөн миний эрх ашиг хөндөгдөж, 2005 оноос хойш эхнэр бид хоёрын амьдарч байсан 12.76 м.кв газраа алдахад хүрээд байна.
4.2 нь өөрийн эзэмшлийн 506.74 м.кв газрыг -д барьцаанд тавихад банк миний газартай цуг 700 м.кв хэмээн барьцаалан авсан нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн ******* зүйлийн .1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчиж банк нь тухайн үед барьцаалан авч байгаа газраа шалгаж үзэлгүй барьцааны гэрээ байгуулж, зээл олгосон -ийн буруутай үйлдэл юм.
4.3 нь дуудлага худалдааг анх зохион байгуулж явуулахдаа бидэнд огт мэдэгдээгүй, мэдэгдэл явуулаагүй. Дээрх банкны буруутай үйл ажиллагаанаас болж ******* хохирч байх тул Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгч талын дурдсан асуудлууд нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******ид холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газрыг бусдад худалдсан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. *******ийн 2021 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн А-77 дугаар тушаалаар ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 1-******* хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газрыг 2,326,500 төгрөгөөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ. /хх 54/
3.1 Үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах журмын 4.2-т БЭХА-ийн шийдвэр гарснаас хойш хуанлийн 7 хоногийн дотор дуудлага худалдааны талаарх зар мэдээг өдөр тутмын сонинд нийтэлж, нийтэд зарлан мэдээлнэ гэж заасан.
3.2 Дээрх журамд заасны дагуу *******ийн 2021 оны 10 дугаар сарын 2-ний өдрийн А-77 дугаар тушаалаар нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах тухай зарыг хоёрдугаар хавсралтаар баталж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээллэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
3.3 Улмаар -ийн хөрөнгийг худалдах нээлттэй дуудлага худалдааны зар, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн сонинд нээлттэй дуудлага худалдааны зарыг тус тус нийтэлсэн болох нь тогтоогдож байна. /хх 56, 67/ Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан гэж үзэхгүй талаарх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангахгүй.
4. Мөн нэхэмжлэгч нь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардах эрхтэй, өөрийн эрх, ашиг нь хөндөгдөж байгаа гэх байдлаа баримтаар нотлоогүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь тухайн ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч, ашиглагч, өмчлөгч гэх байдлаа баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...миний эрх, ашиг хөндөгдсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.1 Түүнчлэн, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн 183/ШШ2024/03071 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар ******* ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* газрын 318 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын , , нарт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байна. /хх 68-72/
5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11/ШШ2025/02663 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН