Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2017/ДШМ/016

 

*******, *******, *******, *******,

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч Д.Мөнх-Эрдэнийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 03 тоот эсэргүүцлээр *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000175 дугаартай хэргийг 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Мон Улсын иргэн, ******* ******* овогт *******гийн , ................. тоотод оршин суудаг, Мон Улсын гавъяат тээвэрчин, Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугын одон, Алтангадас болон бусад ойн медалиудаар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /

2.Мон Улсын иргэн, овогт ын , ...........тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //

3.Мон Улсын иргэн, ******* ******* овогт ийн , ................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //

4.Мон Улсын иргэн, овогт ийн , .............. багт оршин суудаг, хөдөлмөрийн хүндэт медаль, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн болон Чингис хааны 800 жилийн ойн медалиудаар шагнагдаж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //

5.Мон Улсын иргэн, овогт ийн , ........... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //

******* нь *******, ******* нарыг хөлслөн 2016 оны 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгүүлж байгаль экологид бага бус хэмжээний буюу 7.398.000 төгрөгийн,

*******, ******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний буюу 7.398.000 төгрөгийн,

*******, ******* нар нь 2016 оны 5 дугаар сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний буюу 594.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, *******, *******, ******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.

Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутагт хураан авсан цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг яасан болох, муудаж устгасан гэх асуудлыг шалгах,

Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас хэдэн кг, ямар чанар байдалтай цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэг хүлээж авсан болохыг нотлох баримтаар тодруулах, шинжээч нь дүгнэлт гаргахдаа тухайн хураан авсан цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг өөрийн биеэр үзэж шинжилсэн эсэх, жинлэж хүлээж авсан эсэх,

Баянхонгор аймгийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаартай яллах дүгнэлтэд байгаль экологид учруулсан хохирлыг *******, ******* нарыг 33 кг-ыг түүж 594.000 төгрөгийн хохирол учруулсан, *******, *******, ******* нарыг 411 кг цагаан гоёо түүж 7.398.000 төгрөгийн хохирол буюу нийт 7.992.000 төгрөгийн хохирол учруулсан гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг буруу тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн,

Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан байхад хохирлыг хуульд зааснаар тооцолгүйгээр хуулийг илтэд зөрчсөн,

Шинжээчийн нэг дүгнэлтээр нийт хохирлыг тогтоосон байхад *******, ******* нарыг 33 кг-ыг түүж 594.000 төгрөгийн хохирол учруулсан, *******, *******, ******* нарыг 411 кг цагаан гоёо түүж 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа болох, цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг хураан авахдаа түүсэн хүн тус бүрээр ялгаж хурааж авсан эсэх,

Шинжээчийн дүгнэлт гаргасан болон иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа байгууллага Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг тус тус ноцтой зөрчиж байна. Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон шинжээч нар нь нэг байгууллагын ашиг сонирхолын үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох нь дээрх хуулийн заалтыг зөрчинө.

Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйл, *******, ******* нарын хохиролд төлсөн 594.000 төгрөгийн төлбөрөөс хэд нь *******гийнх, хэд нь *******ынх болохыг ялгах гэх мэтчилэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад асуудлыг улсын яллагчийн зүгээс нэг мөр шийдвэрлэж, нэг байр суурьтай байх нь зохимжтой гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагаануудыг нөхөн гүйцэтгэх шаардлагагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

1. Иргэний нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 444 кг цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэг нь чанар байдлаа алдсан учир устгасан талаарх мэдүүлгийг шалгах нь энэ хэргийн зүйлчлэл болоод шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал, тэдэнд оногдуулах ял шийтгэлд нөлөөлөхгүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 444 кг цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцоогүй учир дээрх мэдээллийг энэ хэргийн хамт шалгаж шийдвэрлэх нь ач холбогдолгүй юм. Харин дээрх мэдээллийг аймгийн Прокурорын газраас гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэлд хүлээн авч эд зүйлийг хамгаалах үйлдэлдээ хайнга хандсан буруутай үйлдэл байгаа эсэхийг Цагдаагийн байгууллагаар шалгуулан тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй бөгөөд мөн улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, улсын яллагчийн дүгнэлтэндээ тусгаж өгсөн байгаа болно.

2. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл нь шинжээчийн дүгнэлт гаргах зорилгоор хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан улсын хэмжээнд байгалийн бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалж, хамгаалж, арчлах заавар журмыг мэдвэл зохих мэргэжлийн байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий ажилтанд хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд эд зүйлийг хүлээлгэн өгөхдөө тэмдэглэл үйлдсэн, дээрх тэмдэглэлд хүлээлгэн өгч буй эд зүйлийн хэмжээсийг тэмдэглэсэн, чанар байдлыг муудаж ашиглах боломжгүй талаар заагаагүй, хөндлөнгийн гэрч болон Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий ажилтнаас байцаан шийтгэх ажиллагааны талаарх тэмдэглэлтэй танилцаад засвар оруулах талаар санал гаргаагүй, тэмдэглэлтэй танилцаад тэмдэглэлийг үнэн зөв болохыг гэрчлэн гарын үсэг зурсан байдаг.

Нөгөөтэйгүүр шинжээч нь шинжилгээний объектыг үзэлгүйгээр дүгнэлт гаргах боломжгүй, мөн мөрдөн байцаалтаар шүүгдэгч нар нь 444 кг цагаан гоёог бэлтгэж байгаль экологид хохирол учирсан болох нь тогтоогдсон, дээрх цагаан гоёо нь хадгалалтын явцад хатаж хөнгөрсөн, ялзарч чанар байдлаа алдсаны улмаас хэргийн газраас хураан авсан хэмжээ өөрчлөгдөх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бууруулах, өөрчлөх үндэслэл болохгүй тул хохирлын хэр хэмжээг тогтоогоогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эрх бүхий ажилтан нь цагаан гоёог өөрийн биеэр үзэж шинжилсэн эсэх, жинлэж хүлээж авсан эсэх нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Шүүгдэгч нар нь 444 кг цагаан гоёог бэлтгэж байгаль экологид 7.992.000 хохирол учруулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Азжаргал, иргэний нэхэмжпэгч Г.Бямбасүрэн нарын мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлэг, мөрдөн байцаагчийн тогтоол тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон байдаг бөгөөд эд зүйлийг хураан авахдаа хойшлуулашгүй ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан нь хүн нэг бүрийн түүсэн гэх цагаан гоёог тус бүрт нь жинлээгүй боловч *******гийн *******тай хамт түүсэн гэж заасан цагаан гоёог тусад нь жинлэж хэмжээг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл одоо нэгэнт устгаж шийдвэрлэсэн гэх дээрх эд зүйлийг сэргээн бий болгож, үзлэг хийн хэмжээсийг тогтоох боломжгүй учир дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

*******, ******* нар нь 33 кг цагаан гоёо бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний хохирол буюу 594.000 төгрөгийн хохирол учруулсан, ******* нь *******, ******* нараар 411 кг цагаан гоёо бэлтгүүлж байгаль экологид үлэмж хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан, өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий 5 шүүгдэгч нь нийт 444 кг цагаан гоёог бэлтгэж байгаль экологид 7.992.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон учир прокуророос яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт байгаль экологид учирсан хохирлын хэмжээг 7.992.000 гэж тэмдэглэсэн нь хуулийг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Харин яллах дүгнэлтийн хавсралтанд “Гэмт хэргийн улмаас байгаль экологид 7.992.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд Байгаль хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 39.960.000 төгрөгийг нөхөн төлөх” талаар заасан нь үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл маш энгийн жишээгээр тайлбарлавал “1 сая төгрөгийн үнэ бүхий 1 тооны адуу алдсан хүн 5 сая төгрөгийн үнэ бүхий 5 адуу алдсан гэж мэдүүлэх бус харин 1 сая төгрөгийн үнэ бүхий 1 тооны адуу алдсан, хуульд заасан журмаар л би 1 тооныхоо адууны үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэн үнээр төлүүлж авах учиртай юм” гэж мэдүүлсэнтэй агаар нэгэн юм.

Иймд хохирлыг хуульд зааснаар тооцолгүйгээр хуулийг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. *******, ******* нар нь 33 кг цагаан гоёо бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний хохирол буюу 594.000 төгрөгийн хохирол учруулсан, ******* нь *******, ******* нараар 411 кг цагаан гоёо бэлтгүүлж байгаль экологид үлэмж хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан, харин *******, *******, *******, *******, ******* нар нь нийт 444 кг цагаан гоёо бэлтгэж тэдний буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 7.992.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тус тус тогтоогдсон байдаг тул шинжээчийн нэг дүгнэлтээр нийт хохирлыг тогтоосон нь буруу, *******, ******* нарыг 33 кг-ыг түүж 594.000 төгрөгийн хохирол учруулсан, *******, *******, ******* нарыг 411 кг цагаан гоёо түүж 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан болохыг нотлох баримтаар тогтоолгох, цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг хураан авахдаа түүсэн хүн тус бүрээр ялгаж хурааж авсан эсэхийг хэрэгт авагдсанаас өөрөөр мөрдөн байцаалт явуулж тогтоох боломжгүй болно.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр 1 кг цагаан гоёо нь 18.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогдсон учир 33 кг цагаан гоёо болон 411 кг цагаан гоёоны үнэлгээг дахин тусад нь үнэлүүлэх шаардлагагүй юм.

Түүнчлэн тэдний учруулсан хохирлын хэмжээ нь гомдол, мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулсан талаар хуульд заасан эрх үүрэгтэй танилцан мэдүүлэг өгсөн гэрч Б.Батзаяагийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг хураан авахдаа түүсэн хүн тус бүрээр ялгаж хурааж аваагүй болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон, одоо дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж хүн тус бүрийн түүсэн цагаан гоёоны хэмжээг тогтоох боломжгүй байгааг давхардуулан тайлбарлах шаардлагагүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

6. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана’’, мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсаны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж хуульчилсан бөгөөд дээрх хуулийн заалт болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйлд 1 байгууллагын 2 ажилтан 1 нь шинжээчээр, 1 нь иргэний нэхэмжлэгчээр оролцохыг хориглоно гэж заасан зохицуулалт байхгүй байна.

Дээрх хуулийн агуулга нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь “...Шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаад дүгнэлт гаргахад харшлах шалтгаан байхгүй гэж өөрийн дотоод итгэлээр үзвэл дүгнэлт гаргуулах...”-аар хуульчилжээ.

Гэтэл мөрдөн байцаагч нь шинжилгээ хийхээр томилогдож байгаа шинжээчийг сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болох, шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаад дүгнэлт гаргахад харшлах шалтгаан байхгүй гэж өөрийн дотоод итгэлээр үзэж түүнд хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч дүгнэлт гаргуулсан, түүнчлэн шинжээчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 57 дугаар зүйлд заасан “Шинжээчээр оролцож болохгүй байдал” тогтоогдоогүй учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх бүрэлдэхүүн болон өмгөөлөх, яллах талууд шүүгдэгч *******, ******* нараас тодруулан асуусан асуултанд “бид 2 нэг гэр бүлийн гишүүд, бидний хувьд хуваарьт хөрөнгө байхгүй тул хэн нь хэдэн төгрөгийг төлсөн гэж хэлэх боломжгүй, бидний дундын өмчлөлийн эд хөрөнгөөс хохирол төлсөн" гэж мэдүүлсэн, өөрөөр хэлбэл *******, ******* нарын хэн аль нь хэдэн төгрөгийг төлсөн болохыг *******, ******* нараас өөр хүн мэдэх боломжгүй бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс хохирол төлсөн учир хүн тус бүрээр тогтоох боломжгүй болохоо өөрсдөө мэдүүлсэн, тэдний тус бүрийн төлсөн хохирлын хэмжээг тогтоох боломжгүй болно.

Түүнчлэн шүүгдэгч нар нь 1 гэр бүлийн гишүүд, тэд 1 үйлдлээр дээрх хохирлыг учруулсан, түүсэн цагаан гоёоны хэмжээ, хохирлын хэмжээ, төлбөл зохих үнийн дүнг тус бүр хүлээн зөвшөөрч байгаа болохоо өөрсдөө мэдүүлсэн төдийгүй өмгөөлөгчийн зүгээс тэдний дээрх байр суурийг дэмжин оролцсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь зөв болсон гэж үздэг. Тэр газарт нийт 7 хүрз байсан мөн бидэнд шуудай байгаагүй тэнд мотоцикльтой хүмүүс байсныг шалгаагүй гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс “...хураан авсан цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг яасан болох, муудаж устгасан гэх асуудлыг шалгах, Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас хэдэн кг, ямар чанар байдалтай цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэг хүлээж авсан болохыг нотлох баримтаар тодруулах, шинжээч нь дүгнэлт гаргахдаа тухайн хураан авсан цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг өөрийн биеэр үзэж шинжилсэн эсэх, жинлэж хүлээж авсан эсэх, яллах дүгнэлтэд байгаль экологид учруулсан хохирлыг буруу тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсан байхад хохирлыг хуульд зааснаар тооцоогүй, шинжээчийн дүгнэлтээр нийт хохирлыг тогтоосон байхад *******, ******* нарыг 594.000 төгрөгийн хохирол учруулсан, *******, *******, ******* нарыг 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан гэж ямар нотлох баримтыг үндэслэн тогтоогдож байгаа болох, цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг хураан авахдаа түүсэн хүн тус бүрээр ялгаж хурааж авсан эсэх, шинжээчийн дүгнэлт гаргасан болон иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа байгууллага Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 46 дугаар зүйл болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг тус тус ноцтой зөрчсөн, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч болон шинжээч нар нь нэг байгууллагын ашиг сонирхолын үүднээс Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох нь дээрх хуулийн заалтыг зөрчинө, *******, ******* нарын хохиролд төлсөн 594.000 төгрөгийн төлбөрөөс хэд нь *******гийнх, хэд нь *******ынх болохыг ялгах гэх мэтчилэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад асуудлуудыг тогтоох...” нь зүйтэй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй, эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргийн оролцогч нарын өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд саад болохооргүй байхад *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн шүүгчийн захирамжид “...бусад асуудлыг улсын яллагчийн зүгээс нэг мөр шийдвэрлэж нэг байр суурьтай байх нь зохимжтой...” хэмээн дүгнэсэн байх бөгөөд бусад гэдэг нь хэрэгт ямар ажиллагаа хийлгэхээр заасан нь тодорхойгүй, мөн хэргийн оролцогч /прокурор/-оос шүүхийн гаргасан шийдвэрт эсэргүүцэл бичих эрхийг ноцтойгоор хязгаарласан дүгнэлт хийсэн зэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж тэдний гэм буруугийн асуудлыг шүүхэд шилжүүлж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэх боломжтой байна.

Иймд энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

*******, *******, *******, *******, ******* нарын хувийн байдлыг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Мөн *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхээр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байхад шүүхээс дахин үндэслэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь буруу юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд шүүгч нь хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэн ажиллах ёстой субъект мөн болохыг цаашид анхаарвал зохино.

*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр анх хүлээн авч хэргийг шийдвэрлэхгүй үндэслэлгүйгээр нийт 7 сарын хугацаагаар удаашруулж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан хугацааг ноцтой зөрчиж байгаа болон шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт 201605000255 дугаартай хэргийг хянан хэлэлцэв гэж тухайн хэрэгт прокуророос олгосон хэргийн дугаарыг буруу бичсэн, шүүгч прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийг хүлээн авсан даруйдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнээс аль нэгийг нь сонгон шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж байх нь зүйтэй зэргийг тэмдэглэв.

Мон Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн

315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201605000175 тоот хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******, *******, *******, *******, ******* нарт хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

                       В.ЦЭЦЭНБИЛЭГ