Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0004

 

  Л.Б-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг    Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0703 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Л.Б-ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0703 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 10-ны  өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Х-т холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчиннгүй болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэгч Л.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн хувьд эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэр, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 326 дугаар магадлал, шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн хяналтын шатны шүүхийн 231 дүгээр тогтоолууд тус тус хүчин төгөлдөр байна гэж дүгнэжээ.

Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай огт хамаагүй юм. Миний нэхэмжлэл гуравдагч этгээд өөрийн эзэмшлийн газраа Газрын тухай хуулинд зааснаар огт ашиглаагүй зөвхөн зарах зорилготой миний эрх ашгийг хөндөж байгаатай холбоотой.

            Харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжтай холбогдох нэхэмжлэл юм.

Шүүх газар эзэмшигч хуулийн шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, зөрчсөн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох чиг үүрэг нь шат шатны Засаг дарга түүний газар зохион байгуулалтын албанд байгаа бөгөөд энэ талаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахаас өмнө гомдол гаргасан бөгөөд түүнд шүүхэд хандах талаар хариу өгсөн. Гэтэл үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ. Хавтас хэрэгт авагдсан албан тоот нь шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй нотлох баримт юм.

Мөн газар өмчлүүлснээс хойших хугацаанд маргаан бүхий газрын орц гарцыг хаасан, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэж байгаа  нь үндэслэлгүй. Шүүх маргаан бүхий газарт хоёр удаа үзлэг хийсэн. Үзлэг үүнд дүгнэлт өгөхөд хангалттай байсан гэж үзэж байна.

Миний амьдарч байгаа газар гуравдагч этгээдийн газартай орох гарах гарц тодорхой бус улмаар байшин барьж байнгын амьдрахад хүндрэлтэй. Ийм ч учраас гуравдагч этгээд Б.Х болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаан дээр зарна, эрх хэмжээ нь байна, ашиг олохоор авсан ойлгомжтой гэх мэт зүйлийг нээлттэй ярьж байсан. Үүнд шүүх зохих ёсны дүгнэлт авах ёстой байв.

Үзлэг болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гуравдагч этгээд Б.Х эзэмшлийн газраа огт ашиглаагүй нь тогтоогддог.

Шүүх гуравдагч этгээд Б.Х өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар шийдвэр гаргах эрх нь зөвхөн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Би нэхэмжлэл гаргахаас өмнө эдгээр байгууллагад хандаж зохих хариу авсан. Эдгээр байгууллага шүүхэд хандах ёстой гэсэн гомдлын хариу өгч байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн миний эрх ашиг хөндөгдөж байгаа улмаар нэхэмжлэл хуулийн дагуу гаргаж байгаа болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгөхийг хүсье.

Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцох хүсэлтэй байна.” гэжээ.

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, бусад нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.Б-аас “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Х-т холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Шүүхийн мэтгэлцээн энэ хүрээнд явагдаж, талуудын хэн аль нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гомдол гаргаагүй байна.

Нэхэмжлэгчээс гаргасан “даалгах” шаардлага хангагдаж шийдвэрлэх тохиолдолд 1/ Эс үйлдэхүй байх 2/ Уг эс үйлдэхүй нь хууль бус байх 3/ Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй байх ёстой.

Хэрэгт авагдсан Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02-06/6061 дүгээр албан бичгээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид хандан дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор өргөдөл, гомдлыг гаргаж байгаагүй болох нь тогтоогджээ.

Гагцхүү тухайн нэхэмжлэлийн хүрээнд гарсан гомдлыг шийдвэрлэлгүй орхигдуулсныг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжтой тул нэхэмжлэгчийг  “энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүсэлт гаргасан гэж үзэхээргүй байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд уг захиргааны хэргийн тухайд хариуцагчийн гаргасан эс үйлдэхүйн хууль бус байсан, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй тул гаргасан давж заалдах гомдлын зарим үндэслэлд шүүхээс тодорхой хариу өгөх шаардлагатай гэж үзэв.

Гомдолд “Шүүх Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221 дүгээр шийдвэр, шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн 326 дугаар магадлал, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн хяналтын шатны шүүхийн 231 дүгээр тогтоолууд тус тус хүчин төгөлдөр байна гэж дүгнэжээ. Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай огт хамаагүй юм. Миний нэхэмжлэл гуравдагч этгээд өөрийн эзэмшлийн газраа Газрын тухай хуульд зааснаар огт ашиглаагүй зөвхөн зарах зорилготой миний эрх ашгийг хөндөж байгаатай холбоотой” гэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хамгийн гол нь “хариуцагчаас эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй” гэсэн  үйл баримтад үндэслэжээ. Шүүхийн дээрх тогтоол шийдвэрийг дурдах болсон үндэслэл нь ямарваа нэгэн орц гарцын маргаан байхгүй, давхцалгүй зэрэг нь энэхүү шийдвэрүүдээр тогтоогдсон, түүнчлэн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамж гарах болсон үндэслэл бодитой байгаа болох талаас нь дурдсан байна.

Нөгөө талаар гомдолд дурдсан “зөвхөн зарах зорилготой миний эрх ашгийг хөндөж байгаатай холбоотой” гэсэн хэсгийг хүлээн авах боломжгүй. Өөрийн газар эзэмших эрхээ худалдах нь нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн хөндсөн болох нэхэмжлэгч тухайн газрын газар эзэмших эрхийг зөвхөн өөртөө худалдах ёстой гэж үзэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Давж заалдах гомдолд мөн “Шүүх газар эзэмшигч хуулийн шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих, зөрчсөн тохиолдолд эрхийн гэрчилгээг хүчингүй болгох чиг үүрэг нь шат шатны Засаг дарга түүний газар зохион байгуулалтын албанд байгаа бөгөөд энэ талаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас ямар нэгэн шийдвэр гараагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахаас өмнө гомдол гаргасан бөгөөд түүнд шүүхэд хандах талаар хариу өгсөн. Гэтэл үүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ” гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/196 дугаар захирамжийн Б.Х-т холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүчингүй болгохыг хариуцагчид даалгах” гэсэн шаардлагаа дэмжиж хуралдаанд оролцсон байна. 

Иймд нэг талаар нэхэмжлэгчээс гарсан гомдол өөрөө тухайн  асуудлаар гарсан байх ёстой нөгөө талаар газар эзэмшигч нь тухайн газраа чөлөөтэй эзэмшиж ашиглахад өөр бусад этгээдийн саад, тотгор байсан эсэхийг харгалзан үзэх ёстой. хөндлөнгийн хууль бус нөлөөллийн улмаас тухайн газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй бол тухайн этгээдийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон