Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4876

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ЙБ78111519 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, шинэ дөл хотхон, 99в байр 1203 тоот хаягт оршин суух Ж.Нямдовчингийн хүсэлттэй,

Б.Доломсүрэнгийн оршин суугаа хаягыг олж тогтоох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Нямдовчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Нямдовчин шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Доломсүрэнд 10 сая төгрөийг 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч одоог хүртэл үндсэн 10.000.000 төгрөг болон зээлийн хүүг төлөөгүй болно. Иймд гэрээний 5, 6 заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн тул дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар буцсан болно. Иймд хариуцагч Б.Доломсүрэн нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул хариуцагч Б.Доломсүрэнг эрэн сурвалжилж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Ж.Нямдовчин нь Б.Доломсүрэнгийн оршин суугаа хаягыг олж тогтоолгох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ж.Нямдовчин нь Б.Доломсүрэнтэй  2015 оны 05 сарын 14-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу үүргийн гүйцэтгэл шаардах зорилгоор Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр  тус шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13858 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

            Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Доломсүрэн /ЧГ75032663/-ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Ж.Нямдовчин нь хуульд заасан харьяаллын дагуу Б.Доломсүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, Б.Доломсүрэнгийн оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Б.Долмсүрэн нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, нисэхийн хороолол 60/1-31 тоотод орши нсуудаг, 91935153, 96685158 дугаарын утастай байсан болохыг дурдаж байна.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Монгол улсын иргэн ЧГ75032663 регистрийн дугаартай, Батбаатарын Доломсүрэнг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Доломсүрэнг эрэн  сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, энэ тухай хүсэлт гаргагч Ж.Нямдовчин /утасны дугаар 88698888/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Нямдовчингийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ЭНХЖАРГАЛ