Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 952

 

                                                                                                

 

 

 

 

 

 

  2019        06         13                                   2019/ШЦТ/952  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Ариунаа,   

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Шүүгдэгч  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх нохой овогт  З.Ат холбогдох эрүүгийн 1906 02815 1058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хийморь бюлдинг” ХХК-д барилгын туслах ажилтанаар ажилладаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 4-0074 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, НЫ84112773 регистрийн дугаартай, З.А,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 38б байрны 7 тоотод иргэн Д.Сүхбаатартай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 02815 1058 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Д.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Батсүх, З.А, Мөнхбат бид нар ажлаасаа бууж ирсэн юм. Тэр өдөртөө бид нар кино үйлдвэрийн буудлын ойролцоо паб, караоке руу орж пиво болон нэг шил архи авч уучихаад салцгаасан. Маргааш өглөө нь 09 цагийн үед шиг санаж байна З.А манайд халамцуу байдалтай ирсэн. З.А бид хоёр юм ярьж сууж байгаад архи уухаар болоод 0.33 болон 0.5 литрийн хоёр шил архи аваад хувааж уусан. Өдөр 14 цагийн үед Батсүх манай гэрт ирсэн. Хоёр дахь шил архиа дуусч байхад ирсэн бөгөөд орж ирэхдээ эрүүл байсан. Тэгээд Батсүх нь үлдэгдэл архи уухгүй гэхээр нь З.А бид хоёр хамт дэлгүүр гарсан.

...З.А, Батсүх бид гурав үлдсэн бөгөөд З.А нь намайг загнаад учир зүггүй зодоод эхэлсэн. Миний хамарнаас цус гарсан бөгөөд дундуур Батсүх орж ирээд салгачихаад гараад явсан. З.А болохоор шалаар цус болсон байхыг хараад шалны алчуураар халтардуулж арчихаад гараад явсан. Унтаад босоод ирэхэд гайгүй болчих байх гэж бодсон боловч хоёр нүд хавдаж, хөхөрсөн, хамар өвдөөд босч чадахгүй гэртээ хэвтсэн. Намайг гэртээ хэвтэж байхад манай эгч Д.Ариунаа ирээд намайг зодуулсныг хараад маргааш нь цагдаад мэдэгдэхээр болсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,         

 

Гэрч С.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Сүхбаатар, З.А хоёр эмэгтэйчүүдээс болоод хоорондоо маргаан үүсгээд Сүхбаатар З.Аын аймхай руу цохиж зурагтных нь урдуур эвхрүүлсэн. Би З.А тэр хоёрыг зүгээр болчих байх гэж бодоод тэр хоёрт хандан “хоорондоо маргалдхаа боль, эрчүүд дунд иймэрхүү юм байх” гэж хэлээд болиулаад хэн хэнийг нь суулгасан. Тэр хоёр хоорондоо сандлаа нийлүүлээд суучихсан байж байгаад дахин маргалдаад эхэлсэн. Би зурагт үзэж сууж байсан бөгөөд тас хийх чимээ гарахаар нь нөгөө хоёр руу хартал Сүхбаатар гартаа архины шил барьчихсан, архины шил нь хагарсан байсан. З.Аын толгой хэсэг рүү цохисон бөгөөд З.А уурлаад босоод хоорондоо зодолдож эхэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тэр хоёр хүүхэн гарсны дараа Сүхбаатар надад уурлаад ууж байсан архины шил аваад далайхаар нь би цээж хэсгээрээ тонгойтол миний толгойны ар хэсэгт цохиж хагалсан. Би уурлаад босч ирээд Сүхбаатарын нүүр рүү нэг удаа баруун гараараа хүчтэй цохисон. Сүхбаатар "хөөе больё, яаж байгаа юм бэ" гэж хэлээд хамарнаас нь цус гарсан. Би тэгж хэлэхээр нь больж байгаа юм байна гэж бодоод суух гэтэл миний аймхай хэсэг рүү хүчтэй цохисон. Би сандал дээр эвхэрч суугаад 2-3 секундын дараа босч ирээд Сүхбаатарыг татаж аваад нүүр рүү нь дахиад нэг удаа баруун гараараа цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 5583 дугаартай:

Д.Сүхбаатарын биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, зүүн чихний дэлбэн, зүүн бугалга, баруун сарвуу, бүсэлхий, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чамархай, хүзүү, баруун чихний дэлбэн, зүүн шуу, зүүн алга, баруун, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 5 тал/,

-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 42 тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ /хх-ийн 44-45 тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч ын иргэн Д.Сүхбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

Хохирогч Д.Сүхбаатарт 128.000 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримт хавтас хэргийн 58-59 дүгээр талд авагдсан байна. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон 128.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч аас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх бусад нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Хөх нохой овогт З.А З.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.   

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

     5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч аас 128.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Сүхбаатар /ЦБ79080819/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ