Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4872

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзурх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5473459 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж Мандал Оффист оршин байх “Мандал женерал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦД86101171 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, 21-387 тоот хаягт оршин суух, Шавгууд овогт Бямбацогтийн Энхцогтод холбогдох,

59.697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлзэн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мандал женерал даатгал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Энхцогт нь 2012 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Мобиком корпараци”-тай 20186108 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 94091002 дугаар авч ашигласан.

2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2012 оны 11 дүгээр сар, 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл төлбөр нь 39.798 төгрөг болсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Мобиком Корпораци ХХК нь Мандал женерал даатгал ХХК-иас нөхөн төлбөрт 39.798 төгрөг хүлээн авсан. Иймд хариуцагчаас 59.697 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь хариуцагч Б.Энхцогтод холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж, биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК нь хариуцагч Б.Энхцогтоос 59.697 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Энхцогт нь бүрэн төлж барагдуулсан байна.

Нэхэмжлэгчийн эхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК-ийн нэхэмжилсэн 59.697 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, Б.Энхцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийн тал хувь буюу 2275 төгрөгийг улсын төсвөөс, 2275 төгрөгийг хариуцагч Б.Энхцогтоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мандал Женерал даатгал” ХХК-нд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ЭНХЖАРГАЛ