Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 965

 

 

 

 

 

 

 

 

   2019        06          14                                      2019/ШЦТ/965

                                   

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Н.Гэрэлмаа,

Шүүгдэгч Ө, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Д.Өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 00785 1198 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д.Ө

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 07 дгуаар сарын 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Скай” их дэлгүүр дотор байрлах "Бата" брэндийн дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа 1.807.250 төгрөгийн бараа материалыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                     /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ө нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Алтаншагайгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс манай захирлын Б/29 дугаартай тушаалаар Ө гэдэг эмэгтэй худалдагчаар ажилд орсон юм. Улмаар 2018 оны 8 дугаар сарыг дуустал ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа худалдагдаж байсан гутал болон касснаас ойролцоогоор 500.000 төгрөг авсан байсан. Энэ талаар ажлаас нь гарах үед тооллого хийхэд зөрүү гарч мэдсэн. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд Өэлүн нь өөртөө гутал авч байгаа болон кассны мөнгийг кассанд хийхгүй өөртөө авч байгаа нь харагдаж байсан. Тэгээд тэр дагуу Өэлүнтэй уулзахад Өэлүн нь өөрөө хүлээн зөвшөөрч гаргасан зөрчилөө мөнгөн байдлаар төлнө гэж тооцоо нийлсэн актанд гарын үсэг зурж зөрчил гаргасан талаараа өөрөө гараар бичиж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 тал/,

-“БОСА ИМПЕКС” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 9 тал/,

-шүүгдэгч Өг үндсэн ажилтнаар томилох тухай БОСА ИМПЕКС ХХК-ийн захирлын тушаал /хх-ийн 22 тал/,

-тооцоо нийлсэн акт /хх-ийн 37 тал/,

-харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх-ийн 38 тал/,

-Өий хохирол барагдуулах тайлбар /хх-ийн 39 тал/,

 

Шүүгдэгч Өий мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 7 дугаар сард “Скай” их дэлгүүрийн “ВАТА” дэлгүүрт ажиллаж байгаад өдөр болгон мөнгө тушаадаг байсан. Тухайн үед би нэг хүнд 700.000 төгрөгний өртэй байсан. Тэр хүн дахин, дахин ажил дээр ирж мөнгөө нэхээд дарамтлаад байсан болохоор гурван гутал зараад мөнгийг нийлүүлээд 700.000 төгрөг болгоод өрөө өгсөн. Тэгээд 5 дугаар сарын 15-наас өмнө гурван гутал зараад мөнгийг нь хүнд өгөөд 15-ны тооллогыг би өөрөө хийгээд нөгөө зарсан гурван гутлаа оруулаагүй юм. Тэгсэн 5 дугаар сарын 30-ны тооллогоор менежер Алтаншагай, Мөрөн нар бараа тоолж надаас 10 хэдэн гутал алга болсон байна гээд ажлын камер шүүж үзсэн. Тэгээд надаас 2.200.000 төгрөг дутсан байна гэсэн. Тэрнээсээ 400.000 төгрөгийг өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

Түүний шүүх хуралдаанд өгсөн:

Би энэ гэмт хэргийг үйлдснийг хүлээн зөвшөөрч байна. Одоо төлөөгүй байгаа хохиролын мөнгийг 3 сарын хугацаанд төлнө гэдгээ илэрхийлж байна гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Өий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 15 тал/, эрүүгийн хариуцалга хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 тал/, шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа  4 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгчийг гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

   Шүүгдэгч Ө нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Өийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Өг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохиролыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байна.

 

Хохирогч “Боса Импекс” ХХК-ийн 1.807.250 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримт хавтас хэргийн 37-38 дугаар талд авагдсан байна. Дээрх нотлох баримтаар тогтоогдсон 1.807.250 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Өээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүхээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлж байгаа, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч Өд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Ө нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д.Өг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Өг нэг жилийн хугацаагаар тэнссүгэй. 

                                          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.807.250 төгрөгийг хохирогч “Боса Импекс” ХХК-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын дотор төлж барагдуулхаар тогтоосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өээс 1.807.250 /нэг сая найман зуун долоон мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч “Боса Импэкс” ХХК /регистрийн дугаар: 2774097/-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Ө нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүгдэгч Өд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Өд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ