| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2015/01281/И |
| Дугаар | 01084 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 01084
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2015/01281/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, ****** хороолол, *******ын талбай,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** дугаар баг, Их сургуулийн ****** гудамж ****** тоотод оршин суух, ******* овогт ******* /Утас*******/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* ****** хэсэг ****** гудамж ****** тоот холбогдох
“3 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие ******* нь*******ийн гуйлтаар харилцан тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд 3 000 000 төгөг зээлсэн. Уг мөнгийг зээлэхдээ 2015 оны 5 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд нэг саяаар гурван удаа нийт 3 000 000 төгрөгийг Хаан банкны Интернэт банк үйлчилгээг ашиглан шилжүүлэн өгсөн.*******ээс зээлүүлсэн мөнгөө удаа дараа шаардсан боловч элдэв, шалтаг зовлон ярьж үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч*******ээс 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа түүний нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 16,17-нд авсан төлөхөд татгалзах зүйл байхгүй зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч *******нь хариуцагч Д.Баасансүрэнд холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбраа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Баасансүэрнд холбогдох 3 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийн хариуцагчийн “..Миний бие *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа түүний нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 16,17-нд авсан төлөхөд татгалзах зүйл байхгүй зөвшөөрч байна..” гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******ийн улсын тэмдэгтийн хураамж 31475 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 31475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА