Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 1125

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10-д заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 0237 дугаарт бүртгүүлсэн Д.Н/, П.Д нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Д.Ням-Отгоны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон шүүхийн шийдвэрийн хувийг холбогдох Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Х.Бямбасүрэнд даалгасугай.