| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 201605000341 |
| Дугаар | 2017/ДШМ/017 |
| Огноо | 2017-05-02 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2017/ДШМ/017
*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан
Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот эсэргүүцлээр *******т холбогдох 201605000341 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******0/
******* нь хохирогч *******, ******* нарт өөрийгөө гэх нэрээр танилцуулан Баянхонгор аймгийн Алтан-Ус гэх газарт алтны компанид нягтлан бодогч ажилтай, тэнд байгаа хүмүүсийг хариуцаж ажилладаг би танай дүү А.Төгөлдөрийг Хууль сахиулах Их сургуульд оруулж өгнө, манай эгч Ариунаа нь Хууль сахиулах Их сургуулийн эрхлэгч ажилтай гэж хуурч мэхлэн, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн хооронд хохирогч *******гийн ээж *******гээс 2.270.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч *******гоос 2016 оны 9 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 180.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авах, зөөврийн компьютерыг тайлан бичнэ гэж хуурч мэхлэн авах замаар хохирогч *******д 330.000 төгрөгийн, хохирогч *******д 2.270.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Мөн хохирогч ад өөрийгөө гэх нэрээр танилцуулан “Манай найз машин зардаг хар, цагаан өнгийн хоёр ширхэг prius 20 маркийн машин үлдсэн байгаа, би өөрийнхөө авах гэж байгаа хар өнгийн машиныг нь танд заръя, дээрээс нь өвлийн шинэ дөрвөн дугуй өгнө, машины нийт үнэ нь 7.500.000 төгрөг бөгөөд та нар урьдчилгаа 20 хувь болох 1.500.000 төгрөгийг өгчих гэж хуурч мэхлэн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хохирогч *******гийн дансаар дамжуулан 1.500.000 төгрөгийг залилан мэхлэж авсан,
Хохирогч Г.д өөрийгөө Баянхонгор аймгийн Алтан-Ус гэх газарт алтны компанид мэргэжилтэн ажилтай гэж танилцуулан “манай нэг ажилчны ээжийнх нь бие муудаад зардлын мөнгө болох 80.000 төгрөг хэрэгтэй байна, түр зээлээч” гэж хуурч мэхлэн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 80.000 төгрөг болон пек гэх гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг, мөн 2016 оны 9 дүгээр сард “би Ховд руу өмсөж явчихаад эргээд өгье гэж” хуурч мэхлэн хавар намрын куртикийг залилан мэхлэн авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан.
Мөн Нэгдэлчин зочид буудлын ажилчдад өөрийгөө Оюунтөгс гэх нэрээр танилцуулан Ховд аймгийн Хаан банкны эдийн засагч ажилтай, Баянхонгор аймагт Хаан банкнаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдахаар ирсэн, буудлын төлбөрийг байгууллагаас төлнө гэж хуурч мэхлэн, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдэлчин зочид буудалд 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх хугацаанд 18 хоног байрласны төлбөрийг төлөлгүйгээр хохирогч Х.Өлзиймаад 690.000 төгрөгийг хохирол учруулан, давтан үйлдлээр бусдыг залилан мэхлэж бусдад 4.990.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...би 2.270.000 төгрөгийг болох *******т хүүхдээ сургуульд оруулуулна гэж өгснөөс 2.270.000 төгрөгнөөс 1.070.000 төгрөгийг дансаар, үлдсэн 1.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” / хх-ийн 80-82/
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2016 оны 11 дүгээр сарын эхээр гэрчилгээний мөнгө гэж 40.000 төгрөг, манай нөхрөөс 80.000 төгрөгийг ажилчдын хоол хүнс авах мөнгө гэж зээлсэн, мөн даатгалын мөнгө 60.000 төгрөгийг шилжүүлчих гэж надад хэлээд гэх хүний дансны дугаарыг өгч би уг данс руу 60.000 төгрөгийг шилжүүлсэн..”, “... урьдчилгаа 20 хувь болох 1.500.000 төгрөгийг шилжүүлчих, миний данс болохгүй байгаа *******гийн данс руу шилжүүлчих гэж хэлээд миний дансыг өгсөн, ...1.500.000 төгрөг миний дансанд орж ирсэн ба бид хоёр баруун бүсийн Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 1.500.000 төгрөгийг авсан. 1.000.000 төгрөгийг машин авч байгаа хүн рүү шилжүүлнэ гээд цааш нь цүнх рүүгээ хийсэн, мөн хүнээс зээлсэн гээд 200.000 төгрөгийг АТМ-ээс шилжүүлсэн ...” /хх-ийн 53-58, 59-60/
Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...машины нийт үнэ нь 7.500.000 төгрөг, урьдчилгаа 20 хувь болох 1.500.000 төгрөгийг өгчих гээд гийн дансыг надад өгөхөөр нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр данс руу нь 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн...” / хх-ийн 67-70/
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би 2016 оны 8 дугаар сарын эхээр Баянхонгор аймагт найз гийнд /нөхөр / ирж 20 хоноод аймагт ирж Баянхонгор зочид буудалд байрласан, надад өөрийнхөө нэрээр буудал авчихсан байсан..., ...тэгээд буудлын ресторанд зөөгч ажилтай той танилцсан..., гоос 180.000 төгрөг авсанаас ийн дансруу шилжүүлж 60.000 төгрөгийг авсан ба одоо болтол уг мөнгийг аваагүй байгаа..., мөн *******гээс нийт 2.270.000 төгрөг авснаас гоос бэлнээр 1.170.000 төгрөг, гийн дансаар эхлээд 800.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг данс руу нь шилжүүлж авсан ба нь Ховд аймагт байдаг тул би энэ мөнгийг авах гэж Ховд аймаг руу явсан...” гэж мэдүүлсэн байх ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэ талаар , , , нараас мэдүүлэг аваагүй, энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй орхигдуулсан, түүнчлэн , нар нь ХААН банкинд данс эзэмшдэг болон данс руу нь мөнгө шилжүүлсэн эсэх талаар харилцагч нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсаргаагүй, ******* нь хэн гэх хүний данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн талаар шалгаагүй,
2. Баянхонгор аймгийн Хаан банкны салбарын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 568 тоот албан бичигт “...Цэдэн овогт ******* нь ХААН банкинд тоот харилцах данс эзэмшдэг дансны үлдэгдэлгүй бөгөөд өр төлбөргүй болно...” / 1-р хх-ийн 167-168/ бичигдсэн боловч *******ийн эзэзмшдэг тоот харилцах дансны харилцагчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг хавсаргаж ирүүлээгүй,
3. Хохирогч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ ...машины нийт үнэ нь 7.500.000 төгрөг, та нар урьдчилгаа 20 хувь болох 1.500.000 төгрөгийг өгчих гээд *******гийн дансыг надад өгсөн, нөхөр бид хоёр бүр очиж уулзаж байсан. Данс руу нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх-ийн 67-70/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...түүнтэй ******* хамт явж байсан, уулзахад нь машин оруулж ирдэг урьдчилгаа 1.500.000 төгрөгийг бэлнээр нь өгчих гэхээр нь дансаар өгнө гэхэд *******гийн дансыг өгсөн ба уулзсан тэр өдрөө 1.500.000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-107/
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...ыг машин зардаг өөрийн найз той дугаарын утас руу *******гийн гэрийн гадаа байхад яриулсан...” гэх мэдүүлгээс үзэхэд гэх хүнээс мэдүүлэг болон дугаарын утас эзэмшдэг эсэх талаар эзэмшигчийн мэдээлэл болон орсон, гарсан ярианы мэдээллийн тухайн байгууллагаас гаргуулж аваагүй, түүнчлэн аас тодруулж дахин мэдүүлэг авах зэрэг шаардлагатай байна.
Дээрхи дутуу ажиллагааг заавал нөхөн гүйцэтгэх буюу хуульд заасан аргаар холбогдох нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон тохиолдолд тухайн хэргийн талаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэжээ.
Прокурор *******э 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн байна.
Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэх машины ченжтэй ыг яриулсан гэж мэдүүлж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд энэ талаар мэдүүлээгүй, Очироо гэх хүнд байдаг гэж мэдүүлсэн түүний дээрх мэдүүлгийн дагуу холбогдох ажиллагааг явуулсан боловч түүний таньдаг Очироо гэх машин зардаг хүн байхгүй болох нь шүүгдэгч *******ийн гэр бүлийн гишүүдийн шүүгдэгчийн хувийн байдлын талаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон, шүүгдэгч ******* нь дээрх мөнгөнүүдийг ямар зорилгоор авсан талаар тодруулахад хувьдаа өөртөө авах зорилгоор авч байсан гэж 1 дүгээр хавтаст хэргийн 143-146-р талд мэдүүлсэн мэдүүлэг яллах дүгнэлтэнд тусгагдсан учир энэ талаар мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй.
Мөн ******* нь Баянхонгор аймагт ирэхдээ гэх айлд ирсэн гэж мэдүүлсэн бөгөөд түүнийг анх сэжигтнээр байцаагаад цагдан хорих санал гаргах үед прокурор миний бие оролцон дахин байцаалгаж гэх хүний талаар дэлгэрэнгүй лавлан асууж, түүний дугаарын лавлагааг гаргуулахад өөр эзэмшигчийн нэртэй байсан, мөрдөн байцаагчаас уг дугаар руу залгахад тухайн дугаарын эзэмшигчээр бүртгэгдсэн хүнээс өөр нэртэй хүн авсан бөгөөд би энэ дугаарыг 5-аас 6 жил барьж байна, би яагаад цагдаа дээр очих ёстой юм гэж хэлээд утсаа таслаад дахин холбогдоогүй, хаана оршин суудаг хэн гэгч болохыг тогтоох боломжгүй байсан бөгөөд ******* нь Баянхонгор буудалд байрлахдаа гэх хүний нэрээр буудалд анх байрлаагүй, тэрээр хохирогч нарт өөрийгөө , Оюунтөгс гэх нэрээр танилцуулан, Баянхонгор аймгийн Алтан-Ус гэх газарт алтны компанид нягтлан бодогч ажилтай, тэнд байгаа хүмүүсийг хариуцаж ажилладаг, манай эгч Ариунаа нь Хууль сахиулах Их сургуулийн эрхлэгч ажилтай, “Манай найз машин зардаг, хар, цагаан өнгийн хоёр ширхэг рuris 20 маркийн машин үлдсэн байгаа, би өөрийнхөө авах гэж байгаа хар өнгийн машиныг нь танд заръя, дээрээс нь өвлийн шинэ дөрвөн дугуй өгнө, “манай нэг ажилчны ээжийнх нь бие муудаад зардлын мөнгө болох 80.000 төгрөг хэрэгтэй байна, түр зээлээч” би Ховд руу куртикийг чинь өмсөж явчихаад эргүүлж өгнө, Ховд аймгийн Хаан банкны эдийн засагч ажилтай, Баянхонгор аймагт Хаан банкнаас зохион байгуулж буй сургалтанд хамрагдахаар ирсэн, зөөврийн компьютерт тайлан бичих гэсэн юм гэхчилэн худал ярьж бусдыг хууран мэхлэж, эд зүйлийг нь залилан мэхлэж авсан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон байхад түүний дээрх гэх айлд очсон, өөрийнхөө нэрээр буудалд оруулсан гэх мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нь гийнд 20 хоног байрласан нь хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, түүнд оногдуулах ял шийтгэлд нөлөөлөхгүй тул энэ ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй байгаа.
Мөн ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэх хүнээс авсан мөнгөний 1.100.000 төгрөгийг Ховд аймаг дахь гэх хүний данс руу шилжүүлсэн талаар мэдүүлсэн хэдий ч тэрээр энэ талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлээгүй, мөрдөн байцаагчаас гэгчийн дансруу шилжүүлсэн гэж ямар ч мэдүүлэг, үйл баримт хэрэгт авагдаагүй байхад энэ талаар холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй бөгөөд ******* нь дээрх үйлдэл нэг бүрийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд хохирол нэг бүрийг бүрэн төлж барагдуулсан байдаг. Нөгөөтэйгүүр ийн данс руу бусдаас залилан авсан мөнгөө шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, түүнд оногдуулах ял шийтгэлд нөлөөлөхгүй тул энэ ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй.
******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэх хүний дансруу 60.000 төгрөгийг шилжүүлсэн, би ээс 60.000 төгрөгөө аваагүй гэж мэдүүлж байгаа боловч мөн ийн дансруу бусдаас залилан авсан мөнгөө шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, түүнд оногдуулах ял шийтгэлд нөлөөлөхгүй тул энэ ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй, хэрэгт мөрдөн байцаалтын хийж гүйцэтгэвэл зохих ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэсэн болно.
Мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалт дууссаны дараа өмгөөлөгчтэй хэргийн материалтай танилцсан байдаг төдийгүй прокурорт хэргийн материалтай дахин танилцах хүсэлт гаргасаны дагуу мөрдөн байцаагчаар дахин хэргийн материалыг танилцуулсан учир түүнд хэргийн материал танилцуулаагүй, түүний эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байгаа болохыг улсын яллагчийн зүгээс шүүхийн шатанд тайлбарлаж, энэ талаар дүгнэлтэндээ тусгасан байхад дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ өөрөө бэлгэнд өгчихөөд худлаа ярьсан байна”, “ гуайн үйлдэлд гэмшиж байгаа. Бусад үйлдлүүддээ гэмшиж байна, гэхдээ зарим нь худлаа мэдүүлэг өгсөн байна.” “гоос 180.000 төгрөгийг аваад машин авах гэж байсан”. “Би аас машин ав гэж гуйгаагүй, өөрсдөө над дээр ирсэн”, “гийн данс руу шилжүүлсэн мөнгөө авах зорилгоор Ховд аймаг явсан”, “Найз Урангоотой хамт ажилладаг ийн дүү ийн данс руу 60.000 төгрөгийг хийгээд аваагүй байгаа, дансанд байгаа. Дансыг нь санахгүй байна”, “Би ноднин шинэ данс нээлгэсэн болохоор дансны дугаараа мэдэхгүй, дансаар гүйлгээ хийж байгаагүй. Уг данс нь хүүхдийн хугацаатай хадгаламжийн данс байгаа юм”, “тэй Ариунаа гэх нэрээр би өөрөө ярьсан”, “хэргийн материалтай танилцсан, гийн мэдүүлэг сонин санагдаад байгаа юм” гэж мэдүүлсэн мэдүүлэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь зөвхөн өөрөө бэлгэнд өгчихөөд худлаа ярьсан түүний мэдүүлэг л сонин санагдаж байгаа, бусад үйлдлийн тухайд хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлсэн байгаа төдийгүй тэрээр бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн бөгөөд хохирогч нь мөнгө, эд зүйлээс *******т бэлгэнд өгөөгүй, дарга л хүн юм байх гэж бодоод итгээд өгсөн болохоо мэдүүлсээр байхад хохирогч нь шүүгдэгч *******т мөнгө, эд зүйлээ бэлгэнд өгсөн эсэхийг шалгахаар заасан нь ойлгомжгүй байна.
Мөн шүүгдэгч ******* нь хохирогч ад анх би машин ав гэж санал тавиагүй байхад хохирогч өөрөө над дээр ирж машин авах санал тавьсан, машин өгч авалцах саналыг би эхэлж тавиагүй учир энэ нь гэмт хэрэг болохгүй байх гэсэн ойлголтоор мэдүүлсэн нь тогтоогдож байна.
Түүнчлэн *******ийн дансны талаарх мэдээллийг хэрэгт хавсаргасан, банкаар гүйлгээ хийгдээгүй учир банкнаас дипозит дансны хуулга гаргах боломжгүй байсан төдийгүй тэрээр ноднин шинэ данс нээлгэсэн болохоор дансны дугаараа мэдэхгүй, дансаар гүйлгээ хийж байгаагүй талаар мэдүүлсээр байхад түүний дипозит дансны хуулгыг авч хэрэгт хавсаргах шаардлагагүй бөгөөд тэрээр ийн дансыг нь санахгүй байгаа талаар мэдүүлсээр байхад түүнийг өөрийн мэдэхгүй дансруугаа мөнгө шилжүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгч нь захирамждаа хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлгүүдийг оруулсан нь ойлгомжгүй бөгөөд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлдээ хохирогч нарын мэдүүлгийг оруулсан нь хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл болохгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.
Оролцсон прокуророос: Хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргээ хурдан шийдүүлмээр байна гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Н.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.
ХЯНАВАЛ:
*******т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт шалгаж тогтоовол зохих зүйлийг бүгдийг шалгасан хэргийг зөв зүйлчилсэн байх тул *******т холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж өөрийн дотоод итгэлийн хүрээнд үнэлж, *******ийн бусдад учруулсан хохирлын хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзнэ.
Иймд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс шилжүүлж ирүүлсэн хэргийн хэмжээний дотор гэрч, хохирогч бусад оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулж талуудыг мэтгэлцүүлж хэргийг хянан хэлэлцэх боломжтой байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч *******ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн төрөл зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг чангатган өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгч прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийг хүлээн авсан даруйдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнээс аль нэгийг нь яллагдагчийн хувийн байдал болон хэргийн нөхцөл байдалд тохируулан оновчтойгоор сонгон шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж байх нь зүйтэйг тэмдэглэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн
315.1.2, 322 дугаар зүйлийн 322.1 дэх хэсэгт тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******т холбогдох эрүүгийн 201605000341 тоот хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол *******т хэрэглэсэн гадагш явахгүй байх тухай баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ
Б.НАМХАЙДОРЖ