Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 01172

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2016/01104/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ******дугаар баг, ******* ******-****** тоотод оршин суух ******* овогт *******ын *******, /РД: *******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар гудамж ******  тоотод оршин суух ******* овогт ******* *******, /РД: , утас: 9940-6816/-д холбогдох

"Гэм хорын хохирол 1.150.000 төгрөг гаргуулах" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.*******, хариуцагч Ч.******* нар шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Нэхэмжлэгч Р.******* хариуцагч Ч.*******ээс 1.150.000 төгрөг гаргуулах гэм хорын хохиролтой иргэний хэрэгт хариуцагч Ч.*******ээс нэхэмжлэгч Р.******* 600.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө өгөхөөр тохиролцов. Үлдэгдэл 550.000 төгрөгийг авахаас татгалзаж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******т холбогдох гэм хорын хохирол 1.150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад талууд эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.150.000 төгрөгөө багасгаж 600.000 төгрөг болгосныг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар Р.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.*******т холбогдох иргэний хэрэгт 600.000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 18.650 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА

  

 

                   ШҮҮГЧ                                                                  Д.ОЮУНДАРЬ

 

 

                                                                                                 З.ТУНГАЛАГМАА