| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 101/2025/00235/И |
| Дугаар | 210/МА2025/00842 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00842
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/02417 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* холбогдох,
720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь ******* хууль бусаар байгуулагдсан, байрны паар хулгайд алдагдсан, ямар ч гэрээ байгуулаагүй, төлбөр тооцооны задаргаа ирдэггүй, хувийн дансаар оршин суугчдын төлсөн мөнгийг авч завшдаг, мөнгө нэхэж дарамталдаг гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. ******* дүүргийн 40 дүгээр хороонд байрлах ******* дугаар байрны бүх гишүүдийн хурлаар *******-г байгуулж, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1 айлаас сард 30,000 төгрөг хураахаар шийдвэрлэсэн. Мөн хариуцагч нь дээрх ******* дугаар байрны 13 тоот хаягт оршин суудаг.
Эдгээр үйл баримтыг хэрэгт авагдсан ******* дүүргийн Засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон гэрчилгээ, *******-ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг үндэслэн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоожээ.
******* дүүргийн Засаг даргаас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр *******-г бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцсон аливаа баримт хэрэгт авагдаагүй.
3.1. Иргэний хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж заасан.
3.2. Хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй ******* нь хууль бусаар байгуулагдсан, байрны паар хулгайд алдагдсан, мөнгө нэхэж дарамталдаг гэх асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 5/421 тоот албан бичиг, Монгол улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 4/631 тоот хариу мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан байна.
Гэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчөөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулах эсэхийг шийдвэрлэхэд дээрх эрүүгийн журмаар гомдол мэдээлэл гаргасан нь саад болохгүй.
Учир нь энэ хэргээр зөвхөн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбоо, түүний удирдлагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дээрх татгалзал нь маргааны хүрээнд хамаарахгүй.
3.3. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, түүний удирдлагад холбогдох асуудлаар Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1, 149 дүгээр зүйлийн 149.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7, 13 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж шаардлага гаргах нь хариуцагчид нээлттэй.
3.4. Хариуцагч нь, 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлж байсан, төлсөн зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны бус дансаар авсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
3.5. Иймд хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүнээс 720,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдэл Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт нийцжээ.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх маргааны хүрээг зөв тодорхойлж, холбогдох хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн учир шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/02417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Т.БАДРАХ