| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01113/И |
| Дугаар | 135/2016/01113/И |
| Огноо | 2016-08-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 135/2016/01113/И
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01113/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******-р баг ******* ******-р хэсэг ****** гудамж ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум ******-р баг ******* ******-р хэсэг ****** гудамж ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Улаанбаатар хот ******* сантехникчээр ажилладаг, Чингэлтэй овогт *******ийн *******т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.*******, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь нөхөр Э.*******тай 2001 онд танилцаж гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2003 оны 8 дугаар сарын 24-нд хүү , 2005 оны 5 дугаар сарын 12-нд охин нар төрсөн. сүүлийн жилүүдэд нөхөр маань маш их архи ууж, архи уусан үедээ агсан согтуу тавьж зоддог болсон. Миний хувьд 2 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Бид 2014 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхөр Э.******* нь Улаанбаатар хот ******* сантехникчээр ажилладаг. Бид энэ хугацаанд уулзаж байгаагүй. Охин аймагт Э.*******ын ээжийнд амьдардаг. Хүү миний асрамжинд байдаг. Миний бие цаашид Э.*******тай хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна, хүү, охин 2-оо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Э.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2002 онд танилцаж гэр бүл болсон. Хүү, охин 2-лаа миний хүүхэд мөн. 2014 оноос тусдаа амьдарч байна. Би Улаанбаатар хотод дүүгийндээ амьдардаг. Охин миний ээжийн асрамжид аймагт амьдарч сурдаг. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин г өөрийн асрамжинд авна, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Э.******* нар нь 2002 онд танилцаж, улмаар 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2003 оны 8 дугаар сарын 24-нд хүү , 2005 оны 5 дугаар сарын 12-нд охин нарыг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-8/
Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2014 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон тэмдэглэл зэргийг үндэслэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Хариуцагч Э.******* нь охин г өөрийн асрамжинд авна гэж маргаж байгаа боловч өөрийн гэсэн орон байргүй, согтууруулах ундаа хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал болон хүүхдийн нас, эцэг эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан , нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2003 оны 8 дугаар сарын 24-нд төрсөн хүү , 2005 оны 5 дугаар сарын 12-нд төрсөн охин нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Э.*******, эх Б.******* нарт даалгасугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж хариуцагч Э.*******аас 46495 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Энхцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА