Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2017/ДШМ/018

 

*******, ******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Яллагдагч *******ийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэлийн гаргасан 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор *******ийн бичсэн 2017 оны 2 тоот эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201615000310 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******гийн *******, ................ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, овогт ийн , ................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгүүлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар //

******* нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эмнэлгийн эрхлэгч ажилтай *******ээс “2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд эмч *******ийн хийсэн улаанууд болон улаан бурханы эсрэг вакцины улмаас нас барсан хүүхдийн задлан шинжилгээний хариуг *******т ашигтай байдлаар гаргаж өгнө, чиний хийсэн вакцинаас болж хүүхэд нас барсан байх” гэж хэлэн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг Бурхи 91-4 тоот өөрийн гэрийн хашааны гадна *******т үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар 500.000 төгрөгийг хээл хахуульд авсан,

******* нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд т /10 сартай, эрэгтэй/ хийсэн улаанууд болон улаан бурханы эсрэг вакцины улмаас нас барсан хүүхдийн задлан шинжилгээний хариуг өөрт ашигтай байдлаар гаргуулхаар Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *******д 500.000 төгрөгийн хээл хахуулийг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 1. *******ийн нөхөр, гэрч гийн “эхнэр бид хоёр ярилцаад шинжилгээний хариуг гайгүй гаргуулчих юм бол хэрэг гайгүй өнгөрөх байх гэж бодоод 500.000 төгрөг олоод ******* эмчтэй уулзсан. Эхнэр бид хоёр ******* эмчийн гэрт нь очоод 500.000 төгрөгийг гэрийн гадна өгсөн. Бид хоёрыг 500.000 төгрөг өгөхөд ******* эмч мөнгө авахгүй гэж янз бүр болоогүй, ******* эмч ийм хэрэг янзлахад хэцүү наад зах нь 2.000.000 төгрөг болно шүү дээ гэж хэлсэн” /1-р хх-ийн 38-40/, яллагдагч Ё *******ийн “манай нөхөр надад хэлэхдээ чи бид хоёроос ******* шинжээч эмч хоёр сая төгрөгийн хахууль авах гээд байх шиг байна гээд надад хэлсэн, дараад нь би нөхөртэйгөө яриад ******* надаас мөнгө нэхээд байна ямар ч байсан 500.000 төгрөг эхлээд өгье гээд 500.000 төгрөг олоод *******гийн гэрт очоод 500.000 төгрөг өгсөн, нөхөр бид хоёр 500.000 төгрөгийг *******гийн хашааны гадна 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цагийн үед өгсөн. Хээл хахууль өгөхөд *******гийн нөхөр гэрт байсан. *******ин хашааны гадна манай нөхөр бид гурав байсан” /1-р хх-ийн 81/ гэж мэдүүлсэнээс үзвэл гэрч гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хээл, хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцох гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар шалган тогтоох.

2. Гэрч гийн “*******гийн нөхөр 2016 оны 9 дүгээр сарын эхээр манай өрөөнд орж ирээд 2.000.000 төгрөг зээлээч гэж надаас асуухаар нь би ажилд ороод удаагүй байна гэж хэлсэн. Надаас мөнгө асуухаас өмнө *******гийн нөхрөөс манай эхнэр хүүхдэд вакцин хийсэн чинь хүүхэд нь нас барсан байна, танай эхнэр шинжээчээр ажиллаж байна, ийм хэрэг яаж шийддэг юм бол гэж асуусан чинь би сайн мэдэхгүй ер нь бол эрүүгийн хэрэг үүсэхээрээ хэцүү байдаг наана нь аргалах юм бол зүгээр юм шиг байна гэж хэлсэн” гэх /1-р хх-ийн 39-40/,

яллагдагч *******ийн “*******гийн нөхөр , манай нөхөр д чи эхнэрийнхээ асуудлыг хурдан шийдэхгүй бол хүмүүс хоёрын хооронд мөнгөн дээр татагнаж байгаад дараа нь бөөн асуудал үүсээд балай юм болдог ш дээ гэж хэлсэн гэсэн” /1-р хх-ийн 79-81/ гэж мэдүүлсэн байгаа нь ыг эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хээл хахууль авах болон хээл хахууль зуучлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийн бүрэлдэхүүний аль нэг байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар шалган тогтоох.

3. Яллагдагч *******т холбогдох нярай хүүхдэд вакцин хийснээс нас барсан талаарх эрүүгийн хэрэгт ямар ажиллагаа хийгдэж хэрхэн шийдвэрлэсэн талаарх холбогдох нотлох баримтыг талийгаач ын “Эх, хүүхдийн эрүүл мэндийн” дэвтрийг хуульд заасан шаардлагын дагуу хуулбарлах, талийгаач нас барсантай холбогдуулж мэргэжпийн хяналтын байгууллагаас дүгнэлт гарсан эсэх гарсан бол холбогдох материал зэргийг хэрэгт хавсаргах, яллагдагч *******гийн ажилд томилсон тушаалын хуулбар, шүүх эмнэлгийн олгох курс хийсэн талаарх гэрчилгээг хуулбарлан авах, хувийн байдлыг тогтоосон гавъяа шагнал авсан, сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх талаарх баримтууд, яллагдагч *******ийг ажилд томилсон тушаал, хувийн байдлыг тогтоосон баримт гавъяа шагнал авч байсан, сахилгын шийтгэл хүлээж байсан эсэх баримтууд, гэрч , нарын хувийн байдлыг тогтоосон болон ажилд томилсон тушаалууд ажлын байрны тодорхойлолт зэрэг бусад холбогдох нотлох баримтуудыг тус тус хэрэгт хавсаргах шаардлагатай.

4. Гэрч нь яллагдагч *******ийн мэдүүлэгт дурдагдсан "Эхнэрийнхээ асуудлыг хурдан шийдэхгүй бол хоёрын хооронд мөнгөн дээр татагнаж байгаад бөөн асуудал үүсээд балай юм болдог” /1-р хх-ийн 79-81/ гэж хэлсэн эсэхийг анхаарч шалгаж эцэслэх.

Мөн гэрч нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгт “2016 оны 9 дүгээр сарын сүүлээр ч билүү би он сарыг нь санахгүй байна. манай гэрт эхнэр *******тэй ирээд цай уучихаад явсан ямар учраас ирсэн талаар мэдэхгүй байна. Өмнө нь манай гэрт ирж байгаагүй” /1-р хх-ийн 35-36/ гэж мэдүүлсэн байтал энэ талаар гэрч , яллагдагч ******* нараас ямар зорилгоор очсон талаар шалгаагүй байх тул дээрх мэдүүлгийг шалгах зэрэг ажиллагааг хийлгэхээр Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа бүрэн хийгдээгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд “тухайн хэргийн талаарх нотолбол зохих асуудлыг бүрэн биш хийсэн” хэргийг шүүхэд шилжүүлж улмаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаар эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжид гэрч г “хээл хахууль өгөх” гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар шалган тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Мөрдөн байцаалтын шатанд д Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт заасныг сануулж гэрчээр байцаасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлд гэмт хэрэгт хамтран оролцогчийг заасан байгаа.

Үүнээс харахад гийн гаргасан үйлдэл хээл хахуул өгөх гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон байж болохоор өнгөц харагдах боловч хатгагч гол төлөв бусдыг гэмт хэрэг үйлдэхэд өдөөхдөө хүсэх, гуйх, ятгах, ямар нэгэн зүйл амлах, хахуульдах, өш хонзон, атаа жөтөөг нь дэвэргэх, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй мултарч болно гэж итгүүлэх, тушаах, үүрэг өгөх, цаашилбал заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг боломжийн бүх аргыг хэрэглэнэ. Улсын дээд шүүхийн 2003 оны 10 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт “эдгээр аргын” ятгах гэдэг нь гэмт хэрэг үйлдэх талаар бусдад зориг шийдэмгий байдлыг төрүүлэхийн тулд элдэв байдлаар өөрийн санаа бодлыг итгүүлж үнэмшүүлэх, тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдэх, эсэх тухай эргэлзээг арилган, гэмт хэрэг үйлдэхэд эргэлт буцалтгүй болгоход чиглэсэн ятгалга /ухуулга, сэнхрүүлгэ/ хийсэн байхыг, “заналхийлэх” гэдэг нь бусдыг айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх, сэтгэл санааны дарамтанд оруулах зэргээр өөрийнхөө санаа бодлыг тулган гэмт хэрэгт оруулах буюу гэмт хэрэг үйлдэхээс өөр аргагүй байдалд хүргэх байдлаар илэрнэ, “...бусад аргаар...” гэдэг нь гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрүүлэх, шаналгах зэрэг аргуудыг хамааруулан ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

нь *******ийг гэмт хэрэг үйлдэхэд нь ямар нэгэн байдлаар ятгаж, заналхийлэн гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрүүлэх, шаналгах зэргээр гэмт хэрэг үйлдэхийг нь өдөөн хатгасан идэвхтэй үйлдэл хийгээгүй байна. Учир нь *******ийн сэжигтэнээр өгсөн “...******* эмчийг задлан шинжилгээ хийж байхад нь би хажууд нь байсан. Тэгээд би задлангаас гараад Арвайхээр сум руу явах гэтэл ******* эмчийн хамт ирсэн машин нь *******хорин сум руу явах гэж байсан болохоор ******* эмч намайг хүргээд өг гэхээр нь би ******* эмчийг өөрийнхөө машинаар хүргэж өгсөн, ******* эмчтэй өөрийнхөө машинд явж байхдаа хүүхэд юунаас болж нас барсан юм бол гэж асуухад вакцин хийснээс болж нас барсан байна гэхээр нь би тиймүү би одоо яах ёстой юм бэ? гэж асуутал ******* шинжээч хүний амь болгоомжгүй хохироосон гээд эрүүгийн хэрэг үүснэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би заавал эрүүгийн хэрэг үүсдэг юм уу арай гайгүй хөнгөн гарч болдоггүй юм уу гэж асуусан чинь ******* шинжээч ер нь бол иймэрхүү юмыг би шийднэ надтай сайн ярь гэж хэлсэн гэх мэдүүлгээр *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нас барсан хүүхдийн задлан шинжилгээний дараа төрж ******* нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд т хийсэн улаанууд болон улаан бурхны эсрэг вакцины улмаас нас барсан хүүхдийн задлан шинжилгээний хариуг өөрт ашигтай байдлаар гаргуулахаар Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *******д 500.000 төгрөгийн хээл хахуулийг өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

нь өөрийн эхнэр *******ийг хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдэж байсан нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд тухайлан нэрлэж жагсааснаас бусад төрлийн гэмт хэргийн талаар мэдээлээгүй эс үйлдэхүй нь энэ төрлийн гэмт хэрэг болохгүй гэж заасан байх тул түүнийг хэргийн талаар мэдсэн атлаа үл мэдээлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүгчийн захирамжид гэрч ыг хээл хахууль авах болон хээл хахууль зуучлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийн бүрэлдэхүүний аль нэг байгаа эсэхийг мөрдөн байцаалтаар шалган тогтоох гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаажээ.

Мөрдөн байцаалтын шатанд нь хээл хахууль авах болон хээл хахууль зуучлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдоогүй. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 270 дугаар зүйлд заасан хээл хахууль зуучлах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй болох нь гэрч гийн өгсөн "... бид нар хамт ажилладаг болохоор зүгээр л асуусан. Хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөх гэж асуугаагүй. Бид нар нэг нэгнээсээ мөнгө зээлээч гэж асуудаг. Надаас бол зүгээр хамт ажилладаг хүний хувьд л асуусан. *******ийн хэрэгт

холбоогүй гэж бодож байна. Эхнэр бид хоёр 2 сая төгрөг зээлээч гэхээр нь л мөнгө нэхээд байгаа юм байна гэж санаа авсан, ах өмнө надаас мөнгө зээлээч гэж орж ирж байгаагүй. Надаас анх удаагаа л мөнгө асуусан. Цалингийн зээлээ дарчихаад дахин нэмж зээл авах гэж байгаа талаар хэлсэн...” гэх мэдүүлгээр нотлогддог. Мөн гэрч гийн хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр /1-р хх-ийн 79-81/ “...надаас мөнгө асуухаас өмнө *******гийн нөхрөөс манай эхнэр хүүхдэд вакцин хийсэн чинь нас барсан байна танай эхнэр шинжээчээр ажиллаж байна ийм хэрэг яаж шийдэгддэг юм бол гэж асуусан чинь би сайн мэдэхгүй ер нь бол эрүүгийн хэрэг үүсэхээр хэцүү байдаг наана нь аргалах юм бол зүгээр юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгээс харахад эхэлж т хандаж эхнэрийнхээ талаар асуусан байдаг. *******ин яллагдагч ******* өөрийн нөхөр болох гийн тай ярьсан зүйлсийг мөнгө олж өгөх ёстой юм байна гэж ойлгосон талаараа мэдүүлэг өгсөнөөс биш нь хүсэх, гуйх, ятгах, ямар нэгэн зүйл амлах, хахуульдах, өш хонзон, атаа жөтөөг нь дэвэргэх, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй мултарч болно гэж итгүүлэх, тушаах, үүрэг өгөх цаашилбал заналхийлэх, хүч хэрэглэх, хуурч мэхлэх зэрэг хэлбэрээр өөрийн эхнэр *******д мөнгө өгөх талаар яриагүй болох нь гэрч гийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүхээс ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд заасан “Хээл хахууль авах” гэмт хэргийн бүрэлдэхүүн нь байгаа эсэхийг шалгахаар захирамжид заасан нь үндэслэлгүй уг хэргийн субьект нь албан тушаалтан байхыг шаарддаг учраас нь уг гэмт хэргийн субьект болохгүй учир түүнийг “хээл хахууль авах” хэрэгт хамтран оролцсон гэж үзэхгүй.

Иймээс , нарын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

3. Түүнчлэн *******т холбогдох нярай хүүхдэд вакцин хийснээс нас барсан гэх хэргээс эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолын хуулбар, *******ийн сэжигтэнээр өгсөн байцаалтын хуулбар, *******гийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 67 тоот актын хуулбар, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч *******гийн гаргасан 67 тоот актыг баталгаажуулалгүйгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1289 тоот акт гаргасныг хуулбарлан авч хэргийн материалд хавсарган хийсэн. Уг дүгнэлтийн дүгнэлт хэсэгт “...талийгаач нь уушгины хатгалгаа өвчний улмаас нас баржээ...” гэж бичигдсэн учир *******ийн хийсэн вакцинаас болж хүүхэд нас бараагүй ба уушгины хатгалгаа өвчний улмаас хүүхэд нас барсан болох нь тогтоогддог. нас барсантай холбоотойгоор мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гараагүй. нь уушгины хатгалгаа өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба ******* нь ын нас барсан шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд орохдоо *******т үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний талаарх албан ёсны дүгнэлт гараагүй байхад урьдчилсан байдлаар вакцин хийснээс болж хүүхэд нас барсан байна гэж хэлсэн болох нь гэрч , яллагдагч ******* нарын мэдүүлгээр нотлогддог.

Эрүүгийн 201615000310 дугаартай хэрэгт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг,

*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “хээл хахууль өгөх” гэмт гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлож шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

*******ин “ нас барсан гэх” хэргээс эрүүгийн 201615000310 дугаартай ******* нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг хавсаргасан бөгөөд уг хэргийг шийдвэрлэхэд талийгаач ын Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг хуулбарлаж хавсаргах нь ач холбогдолгүй гэж үзэж байна. Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6м/207 дугаартай албан бичгээр *******гийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2009 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 349 тоот тушаалаар дадлагажих ажилтнаар, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2010 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 6/58 тоот тушаалаар шинжээч эмчээр томилогдон ажиллаж байгаа тушаалын хуулбаруудыг ажлын байрны тодорхойлолтын хамт хэрэгт хавсаргасан нь түүнийг Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч албан тушаалтай болохыг нотлож байна.

Хээл хахууль өгөх гэмт хэргийн субъект нь албан тушаалтан байхаас үл хамааран хэрэг хариуцах чадвартай 16 насанд хүрсэн этгээд байдаг тул *******ийн ажилд томилсон тушаалын хуулбарыг хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж үзэж байна.

*******ийн ажилд томилсон тушаалыг хэрэгт хавсаргаагүй, гэрч Ц.Даваахүү, нарын хувийн байдлыг тогтоох нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлд нөлөөлөхөөргүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүдийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоосон.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар 2-оос доошгүй этгээдээс гэрчийн байцаалт авч, дээд боловсролын дипломууд, бусад шаардлагатай хувийн байдал тогтоосон баримтуудыг хэрэгт хавсаргаж хувийн байдлыг тал бүрээс нь сайтар тогтоосон ба Цагдаагийн ерөнхий газрын ял шалгах хуудсаар шүүгдэгч нар нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь тогтоогдсон, нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг тогтоосон байхад мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж байгаа нь үндэслэлгүй шүүгчийн захирамжид чухам ямар асуудлыг дутуу шалгасан, цаашид ямар нөхцөл байдлыг шалгах шаардлагатай талаар дурьдаагүй байгаа нь шүүгчийн шийдвэр хууль ёсны ойлгомжтой байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

Яллагдагч *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжин шүүх хуралдаанд оролцон тайлбар гаргаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай болсон байх тул хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. нь *******ийн нөхөр тул гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэхгүй байх эрхтэй гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхээс *******ийн нөхөр, гэрч гийн “эхнэр бид хоёр ярилцаад шинжилгээний хариуг гайгүй гаргуулчих юм бол хэрэг гайгүй өнгөрөх байх гэж бодоод 500.000 төгрөг олоод ******* эмчтэй уулзсан. Эхнэр бид хоёр ******* эмчийн гэрт нь очоод 500.000 төгрөгийг гэрийн гадна өгсөн. Бид хоёрыг 500.000 төгрөг өгөхөд ******* эмч мөнгө авахгүй гэж янз бүр болоогүй, ******* эмч ийм хэрэг янзалхад хэцүү наад зах нь 2.000.000 төгрөг болно шүү дээ гэж хэлсэн,

яллагдагч *******ийн “манай нөхөр надад хэлэхдээ чи бид хоёроос ******* шинжээч эмч хоёр сая төгрөгийн хахууль авах гээд байх шиг байна гээд надад хэлсэн, дараад нь би нөхөртэйгөө яриад ******* надаас мөнгө нэхээд байна ямар ч байсан 500.000 төгрөг эхлээд өгье гээд 500.000 төгрөг олоод *******гийн гэрт очоод 500.000 төгрөг өгсөн, нөхөр бид хоёр 500.000 төгрөгийг *******гийн хашааны гадна 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цагийн үед өгсөн. Хээл хахууль өгөхөд *******гийн нөхөр гэрт байсан. *******ин хашааны гадна манай нөхөр Ж Даваахүү бид гурав байсан” гэх мэдүүлэг,

мөн гийн “...надаас мөнгө асуухаас өмнө *******гийн нөхрөөс манай эхнэр хүүхдэд вакцин хийсэн чинь хүүхэд нь нас барсан байна, танай эхнэр шинжээчээр ажиллаж байна, ийм хэрэг яаж шийддэг юм бол гэж асуусан чинь би сайн мэдэхгүй ер нь бол эрүүгийн хэрэг үүсэхээрээ хэцүү байдаг наана нь аргалах юм бол зүгээр юм шиг байна...” гэх,

яллагдагч *******ийн “*******гийн нөхөр , манай нөхөр д чи эхнэрийнхээ асуудлыг хурдан шийдэхгүй бол хүмүүс хоёрын хооронд мөнгөн дээр татагнаж байгаад дараа нь бөөн асуудал үүсээд балай юм болдог ш дээ гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлгүүдийг үндэслэн тухайн хэрэгт гэрчээр оролцсон г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хээл, хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцох гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, ыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хээл хахууль авах болон хээл хахууль зуучлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийн бүрэлдэхүүний аль нэг байгаа эсэх мөн нь яллагдагч *******ийн мэдүүлэгт дурдагдсан "Эхнэрийнхээ асуудлыг хурдан шийдэхгүй бол хоёрын хооронд мөнгөн дээр татагнаж байгаад бөөн асуудал үүсээд балай юм болдог” гэх мэдүүлгүүдийг эцэслэн шалгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1, 2, 4 дэх заалтууд үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн яллагдагч *******т холбогдох нярай хүүхдэд вакцин хийснээс нас барсан талаарх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэх, ямар ажиллагаа хийгдэж хэрхэн шийдвэрлэсэн эсэх талаар нотлох баримтуудыг энэ хэрэгт хавсаргах талаар заасан нь зөв үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар дурдан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 3 дахь заалтын зарим хэсэг үндэслэлтэй байх төдийгүй цаашид *******ийг дээрх хэрэгтээ гэм буруутай гэж шүүхээс тогтооход хүрвэл *******т холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байгааг анхаарвал зохино.

*******ин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2009 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 349 тоот тушаалаар *******г дадлагажих ажилтнаар, мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2010 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 6/58 тоот тушаалаар *******г Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шинжээч эмчээр томилсон тушаалын хуулбар ажлын байрны тодорхойлолтын хамт хэрэгт авагдсан, мөн түүний хувийн байдлын талаар холбогдох ажиллагаануудыг хийсэн, хээл хахууль өгөх гэмт хэргийн субъект нь албан тушаалтанд өөрөө болон бусдаар дамжуулан хээл, хахууль өгсөн байхыг болон заавал албан тушаалтан байхыг хууль тогтоогчоос шаардахгүй, 16 насанд насанд хүрсэн этгээд байхаар хуульчилсан байх тул *******ийн ажилд томилсон тушаалын хуулбарыг хэрэгт хавсаргах шаардлагагүй бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн дээрх хэсгийг үндэслэлтэй гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс , нарыг уг хэрэгт оролцоотой эсэхийг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж байгаа тул шүүгчийн захирамжид дурдагдсан тэдний хувийн байдлыг тогтоох хуулийн зайлшгүй шаардлагатай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хянан үзэхэд дор дурдсан зүйлүүдийг нэг мөр шалган шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч ******* нь “...иймэрхүү асуудал янзлахад 2 сая төгрөг байдаг...” хэмээсэн талаар хэргийн оролцогч нарын мэдүүлэгт тусгагдсан байх тул энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, өөр бусдаас хээл хахууль авсан эсэхийг нарийвчлан эцэслэн шалгах,

Яллагдагч *******ийн гар утаснаас хуулбарлан авч үзлэг хийн хэрэгт хавсаргасан бичлэгт шинжээч томилон, уг яриа нь *******, ******* нарын хооронд болсон яриа мөн эсэх, өөрөөр хэлбэл *******, ******* нарын дуу, хоолой мөн эсэхийг зайлшгүй тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Иймд *******, ******* нарт холбогдох хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2, 4 дэх заалт болон 3 дахь заалтын зарим хэсэг болон энэ магадлалд дурдагдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, прокурор *******ийн бичсэн 2017 оны 02 тоот эсэргүүцлийн 3 дахь заалтын зарим хэсгийг хүлээн авч бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь буруу байгааг дурдаж, цаашид шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэж байхыг болон шүүгч прокуророос шилжүүлж ирүүлсэн хэргийг хүлээн авсан даруйдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд яллагдагч нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлд заасан таслан сэргийлэх арга хэмжээнүүдээс аль тохирохыг оновчтой зөв сонгон хэрэглэж шүүгчийн захирамж гарган шийдвэрлэж байх нь зүйтэй зэргийг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 52 дугаар захирамжийн Удирдлага болгох хэсэгт “...230 дугаар зүйлийн 230.1...” гэснийг “...225 дугаар зүйлийн 225.1.2...” гэж өөрчилж, Тодорхойлох хэсгийн 1, 2, 4 дэх заалтуудыг бүхэлд нь, 3 дахь заалтын энэ магадлалд дурдсан зарим хэсгийг хэвээр үлдээж, прокурор *******ийн 2017 оны 02 дугаар эсэргүүцлийн 1, 2, 4 дүгээр заалт болон 3 дугаар заалтын энэ магадлалд дурдагдсан зарим хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                   ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ