| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01106/И |
| Дугаар | 1088 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 1088
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01106/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ирргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ******-р баг, Нарантолгойн****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: БНСУ-ын Пусан хот Намдун мужийн 43-р байрны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Боржигин овогт *******гийн *******д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр П.*******тай 2003 онд танилцаж, 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2006 оны 12 дугаар сарын 25-нд охин Б.Нандин-Эрдэнийг төрүүлсэн. Бид Дархан суманд байр түрээсэлж амьдардаг байсан. 2009 онд газар авч одоо тэндээ охины хамт гэрт амьдарч байна. 2009 онд нөхөр П.******* нь хөдөө ажилладаг байж бөгөөд тэр үеэс бид таарамж муутай болсон. Нөхөр П.******* 2014 оны 8 сард Солонгос явсан. Охин ******* одоо миний асрамжинд байдаг бөгөөд Дархан Дээд сургуулийн лицейд суралцдаг. Нөхөр П.******* хүүхдийнхээ сургалтын төлбөр, бага сага хэрэглээний мөнгө өгдөг. Бид харилцан ярилцсан бөгөөд нөхөр П.******* амьдралаа бод гэсэн тул гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байна. охиноо өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно, бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Миний бие 2006.11.07-нд Ш.*******тэй гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин ******* 2006 оны 12 дугаар сарын 25-нд төрсөн. Миний бие 2014 оноос хойш БНСУ-д амьдарч байгаа бөгөөд олон жил тусдаа амьдарснаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү, охиныг эхийнх нь асрамжинд үлдээх саналтай байна, бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч П.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч П.******* нар нь 2003 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2006 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин Б.Нандин-Эрдэнийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. / хх-ийн 3-7/
Зохигчид нь 2014 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд олон жил тусдаа амьдарч байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Нандин-Эрдэнийг эх Ш.*******ийн асрамжинд үлдээж, мөн хуулинд зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулах эцэг П.*******аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч П.******* нь БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа бөгөөд Монгол Улсын консуллын газраар дамжуулан *******т шүүхэд төлөөлөх итгэмлэл олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Оюундарийг оролцуулсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 –т заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Нандин-Эрдэнийг эх Ш.*******ийн асрамжинд үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг П.*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг П.*******, эх Ш.******* нарт даалгасугай.
5. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч П.*******аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Энхцэцэгт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА