| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01107/и |
| Дугаар | 01090 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 01090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2016/01107/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******-р баг,****** -р хороолол, ******-р байр, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******ийн хүсэлттэй,
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол улсын хуулийн дагуу хилс хэрэгт хэлмэгдэгчгийн Чойжилийн нөхөн олговор болох 1,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* овогтой ******* миний бие нь өөрийн эцэг *******ын *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өв залгамжлагчийн хувь, эцэг ахмад дайчин З.******* нь өөрийн нагац ах болох *******, ******* нарын хилс хэргийг цагаатгуулахаар 1998 оноос хойш бүх материалаа бүрдүүлэн 2004 оноос эхлэн албан ёсоор хөөцөлдөж, эхэлсэн ба 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 52 тоот шийдвэрээр хилмэгдэгч *******, Ж.Самбар нарын зээ дүү болох нь тогтоогдсон. Гэтэл Дорноговь аймгийн иргэн нь 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдөр уг үнэмлэхийг авсан байсан байх бөгөөд үүнээс хойш аав маань хуулийн дагуу, албан ёсоор эрхээ эдлэн уг үнэмлэхийг эзэмшихээр хөөцөлдсөний эцэст 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхээс уг үнэмлэхийг тэй хамтад нь эзэмшүүлэх шийдвэр гарсан юм. Гэтэл нас өндөр болсон аав маань хамтран эзэмшигч болсон тэй холбогдож чадахгүй байсаар 2015 оны 04 дугаар сарын 07-ны өдөр насан өөд болсон билээ. Миний бие холбогдох бүх материалыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст өгч тэй хэлцэл хийн 2016 оны 05 дугаар сарын 31-нд сониндгийн Чойжилийн хууль ёсны өв залгамжлагч хэмээн нэхэмжлэгчээр зарлагдсан билээ. Иймээс нөхөх олговорыг ******* миний ХААН банкны тоот дансанд олгож өгөх шүүхийн шийдвэр гаргаж
өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэдээ:
2016.08.02-ны өдрийн нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ, 2012.01.11-ний өдрийн ****** дугаартай З.*******г Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч *******, Ж.Самбар нарын зээ дүү буюу садан төрлийн холбоотой болохыг тогтоосон шүүхийн шийдвэр, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч *******ийн цагаатгалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу нөхөн олговор 1 сая төгрөгийг олгох нь зүйтэй гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрийн төрсөн эцэг З.*******гийн нагац ах болох *******ийн нөхөн олговор 1 сая төгрөг гаргуулахыг хүссэн хүсэлт гаргажээ.
З.******* нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч *******, Ж.Самбар нарын зээ дүү болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ****** дугаартай шийдвэр, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ****** дугаартай шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
З.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нас барсан байх бөгөөд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч нагац ах болох *******ийн нөхөн олговор 1 сая төгрөгийг өвлөх эрхийг түүний төрсөн охин Д.******* авсан болох нь хэрэгт авагдсан Д.*******ийн цахим үнэмлэхийн хуулбар, З.*******гийн цахим үнэмлэхийн хуулбар, Дархан сумын 12 дугаар Багийн засаг даргын тодорхойлолт, Өв залгамжлахаас татгалзах тухай хүсэлтүүд, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2004 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 02/914 дугаартай архивын лавлагаанд овог нэр Чойжил, нас 55, 1938 оны байдлаар ард, халх, лам, Завхан аймгийн Тамч сумын 5-р багийн харъяат, ам бүл 4 / нэр бичээгүй/, хөрөнгө: морь 1, хонь 7, ямаа 3, гэр 1, хашаа 1, байшин 1, Тонхилын зүйлийн хүрээнд суудаг, Гавьж аграмбын мяндагтай, дацаны гэвхүй тушаалтай явсан, Төвд ном мэднэ, урьд ял шийтгүүлж яваагүй, баригдахын өмнө хөдөө Бургас хэмээх газар сууж байсан, ******* нь 1937 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Онц Бүрэн Эрхт Комиссын 3-р тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэгджээ. Хэргийг хянаад Дээд Шүүхийн Цэргийн Коллегийн 1991 оны 12-р сарын 26-ны өдрийн 206-р магадлалаар цагаатгасан байна гэсэн баримт, ****** дугаартай, 1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улсын Дээд шүүхээс олгосон цагаатгалын үнэмлэх, Зууны мэдээ сонины 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн № дугаар зэргийг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар *******ийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч гэж тооцох бөгөөд түүнд олгох нөхөн 1 сая төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын төрийн сангийн данснаас гаргуулж Д.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын төрийн сангийн данснаас 1 000 000 (нэг сая) төгрөгийг гаргаж, хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА