Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 01110

 

    

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01115/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 23 дугаар байрны 85 тоотод оршин суух, /РД: *******/, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** *** аймгийн ******* ******* ******* газарт холбогдох

 “Ажилгүй байсан хугацааны цалин 3.258.262 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 492.940 төгрөг, нийт 3.751.202 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

   “Л.******* би ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхэд нэхэмжлэл гаргасны үндсэн дээр 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч 2016 оны 07 дугаар сарын 22-ны хүртэл ажилдаа тогтоолгоогүй байсаар бүтэн 7 сар цалин, орлоггүй хохирч 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орсон боловч энэ хугацаанд цалин бодогдоогүй юм. Иймд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин болох 3.258.262 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ

 

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Ажилд эгүүлэн тогтоосон Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ 2013 оны цалин, хөдөлмөрийн хөлсөөр /тухайн үед 465.466 төгрөг/ тооцсон байх ба Монгол Улсын Засгийн газрын 2014 оны ****** дугаар тогтоолоор төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлсэн ба төрийн үйлчилгээний ТҮ-7.1 шатлалаар 535.886 төгрөгөөр цалинжих болсон. Миний бие тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа цалин, хөдөлмөрийн хөлсөө 492.940 төгрөгөөр дутуу нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 3.751.202 төгрөгийг Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газраас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал, татварын холбогдох суутгалыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжилж байна” гэжээ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, 23 дугаар байрны ****** тоотод оршин суух *******гийн *******ийн “2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 3.751.202 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татварын суутгал зэрэг холбогдох суутгалыг хийж дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагч аймгийн ******* ******* ******* газрын дарга *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан миний бие томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Аймгийн ******* ******* ******* газрын даргаас итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7 дахь заалтанд заасны дагуу нэхэмжлэгч Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газар холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин 3.751.202 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Л.*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газарт холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин 3.751.202 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татварын суутгал зэрэг холбогдох суутгалыг хийж дэвтэрт бичилт хийлгэх тухай”  иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “..Л.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.802 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн ******* ******* ******* газраас улсын тэмдэгтийн хураамж 37.401 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 37.401 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА