Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2017/ДШМ/019

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот эсэргүүцлээр *******д холбогдох 201605000236 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ийн *******, ............... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр архидан согтуурсан үедээ талийгаач *******тэй хувийн таарамжгүй байдлын улмаас марган улмаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол батлан хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 1. Аймгийн прокурорын газарт хохирогчийн өмгөөлөгч ******* хүсэлт гаргасан /2-р хх-ийн 26-27/ ба 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №41 дугаартай прокурорын тогтоолоор хүсэлтийг хангах тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан бөгөөд хүсэлтийг шийдвэрлэсэн талаар /2-р хх-ийн 29-30/ гаргасан этгээдэд танилцуулсан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, оролцогч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахад ач холбогдолтой гэж заасныг зөрчсөн буюу хохирогчийн өмгөөлөгч *******ын гаргасан хүсэлтийг бүрэн хангаагүй орхигдуулсан,

2. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №141/15 дугаартай албан бичигт 2016 оны 8 дугаар сарын 14-нд нас барсан ийн задлан шинжилгээнд шинжээч эмч орсон ба эд эсийн дээжийг шинжлүүлэхээр ШШҮХ-д явуулсан, эд эсийн шинжилгээний хариу нь нь ээлжийн амралтаа эдлэж байхад ирсэн тул сэлгэн томилогдоод ажиллаж байсан шинжээч эмч шинжээчийн 71 тоот дүгнэлтийг гаргасан, бичигдсэн боловч холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16, 18 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй ноцтой зөрчсөн,

3. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №71 тоот шинжээчийн “... Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал урагдал, хэвлийн баруун урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийн түгээмэл үрэвсэл, цусан үжлээр хүндэрч нас баржээ...” гэх дүгнэлтэд /1-р хх-ийн 57-62/ , хавтаст хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №1344 тоот, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн №102 тоот шинжээчийн “...урьд гаргасан шүүх эмнэлгийн №71 тоот шинжилгээний 3 дугаар хариултын хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал 5 дугаар хариултын талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал, хэвлийн баруун урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас нас барсан гэсэн нь үндэслэлгүй байна…” гэх дүгнэлтүүд гарсан байна.

2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/215/421 дугаар тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар онц хүнд хэрэг болон маргаантай тохиолдолд шинжилгээг бүрэлдэхүүнтэйгээр хийнэ гэж заасан ба 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр *******д холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж дугаар авсан байх ба анхдагч дүгнэлтийг бүрэлдэхүүнтэйгээр хийх ёстой атал дангаар хийсэн нь буруу, түүнчлэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн гаргасан тухайн дүгнэлтүүд нь эргэлзээтэй ба мөрдөн байцаагчийн 2 дугаар асуусан асуултад огт хариулаагүй байна.

Иймд талийгаач ийн биед учирсан ”...хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал 5 дугаар хариултын талийгаачийн хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал, хэвлийн баруун урд ханын зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас нас барсан гэсэн үндэслэлгүй…” гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтэлд тооцогдох эсэх, дээр дурдагдсан гэмтэл үүссэн эсэх, түүний биед учирсан гэмтэл гэмтлийн зэргийн ямар шалгуур үзүүлэлтээр тогтоодог, гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх зэргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин /нэмэлт/ шинжилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шинжилгээ хийлгэх нэмэлт ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй боловч хэрэг шийдвэрлэхэд зөвхөн нэг талыг барих, оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах болон бусад хэлбэрээр зөрчигдөхөд хүргэх, тусгай мэдлэгийн асуудлаар таамаглан дүгнэлт хийх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээд нэг бүрт зохих ялыг шударгаар оногдуулах..” гэж заасан ба Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчихгүйн тулд шүүгдэгч *******д холбогдох хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх хангалттай үндэслэл, нотолгоотой хэмээн дүгнэж хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, захирамжид дурьдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Тус Прокурорын газарт хохирогч ы өмгөөлөгч ******* нь гаргасан хүсэлтдээ “...тухайн үед хагалгаанд орсон их эмч, задлан шинжилгээнд орсон их эмч г гэрчээр асууж талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал урагдал, хэвлийн баруун урд хананы зөөлөн эдийн няцрал гэмтэл байсан эсэх, тухайн гэмтэл нь урагт нөлөөлж болох эсэх, тухайн гэмтлээс үүдэлтэйгээр амь насанд аюул учирч болох эсэх талаар болон бусад ач холбогдолтой асуултуудыг асууж тодруулж өгнө үү, мөн эмэгтэйчүүдийн эмчээс ураг амьгүй болсоноос үүдэлтэйгээр умайн идээт үрэвсэл үүссэн эсэх, хэрэв тийм бол ураг ямар нөлөөллөөр амьгүй болсон талаар болон бусад ач холбогдолтой асуултуудыг асууж тодруулах болон ураг амьгүй болох шалтгаан нөхцлийг тодруулж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан.

Хэдий прокуророос хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ч их эмч г хэрэгт гэрчээр асуугаагүй нь хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, тухайн гаас асуулгахыг хүссэн асуултанд 1344, 102 тоот шинжээчийн дүгнэлтүүд бүрэн дүүрэн хариулт өгч байгаа төдийгүй тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтийг тайлбарлах эрх бүхий субьект нь зөвхөн шинжээч бөгөөд *******д учирсан гэмтэл, үхлийн шалтгаант холбооны талаар дүгнэлт гаргаагүй эмчээс дээрх гэмтэл учирсан эсэхийг асууж тодруулах нь буруу буюу хууль зөрчсөн зөрчил болох болно.

Өмгөөлөгчийн хүсэлтэнд дурдагдсан өөр нэг асуудал болох эмэгтэйчүүдийн эмчээс ураг амьгүй болсоноос үүдэлтэйгээр умайн идээт үрэвсэл үүссэн эсэх. Хэрэв тийм бол ураг ямар нөлөөллөөр амьгүй болсон талаар болон бусад ач холбогдолтой асуултуудыг асууж тодруулах болон ураг амьгүй болох шалтгаан нөхцөлийг тодруулж өгнө үү гэсний дагуу мэргэжлийн эмэгтэйчүүдийн их эмч болох тухайн талийгаач *******д эмэгтэйчүүдийн хагалгаа буюу идээт үрэвсэл явагдсан үжилд орсон умайг, амьгүй болсон ургийн хамт авах эмэгтэйчүүдийн мэс засал хийсэн их эмч Д.Хүрэлбаатарыг гэрчээр асуусан байгаа учраас хохирогч С Энхтайваны өмгөөлөгч *******ын хүсэлтийг бүрэн хангаагүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

2. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нь тухайн цаг хугацаанд ээлжийн амралттай байсан учраас шинжээч эмч шинжээчийн 71 тоот дүгнэлтийг гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16, 18 дугаар зүйлүүдэд заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.

Учир нь тухайн 71 тоот дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйл буюу шинжээчийг татгалзан гарах үндэслэлүүдийг ямар журмаар яаж ноцтойгоор зөрчсөнийг захирамжид тодорхой дурдаагүй, шинжээчийн дүгнэлтийг мөн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар үйлдэгдсэн байх тул хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Хэрэгт анх 71 тоот шинжээчийн дүгнэлт гаргахдаа Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар батлагдсан Шүүхийн шинжилгээ хийх журмын 2.2.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн үндэслэл байгаа ч уг хэрэгт 1344, 102 тоот дүгнэлтүүдийг 3, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан, уг дүгнэлтүүдээр 71 тоот дүгнэлтийг эрс үгүйсгэсэн байх тул тухайн дүгнэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтойгоор авч үзсэн нь үндэслэлгүй байх бөгөөд шинжилгээг бүрэлдэхүүнтэйгээр хийх журмын заалт зөрчсөн зөрчил нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1344, 102 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр засагдсан.

Нөгөөтэйгүүр 71 тоот дүгнэлтийг прокуророос нотлох баримтаар үнэлээгүй юм. Тиймээс уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тухайн дүгнэлтүүд нь эргэлзээтэй ба мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолд дурдагдсан 2-р асуултанд огт хариулаагүй байна гэж үзсэн нь доорхи байдлаар үгүйсгэгдэнэ.

Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1344 тоот дүгнэлтийн 2 дугаар асуулт болох талийгаач ийн биед хийсэн шинжилгээний үед тархины доргилт, тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, няцрал гэмтэл тогтоогдсон эсэх, тогтоогдсон бол гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх, тухайн гэмтэл нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээс үүссэн бэ? гэсэн асуултанд шинжээч нар нь талийгаач ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт, няцрал гэмтэл тогтоогдоогүй байна гэж хариулсан бөгөөд тухайн гэмтэл нь талийгаачид учраагүй гэж үзсэн учраас гэмтлийн зэрэг тогтоох үндэслэлгүй болно гэж хариулсан,

Мөн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 102 тоот шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар асуулт болох талийгаач ийн биед хэвлий битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал, хэвлийн баруун урд хананы зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байсан уу? хэрэв үүссэн байсан бол тухайн гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах? Хэрэв хамаарах бол аль аль гэмтлүүд нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэх? /гэмтэл тус бүрээр/ гэсэн асуултанд шинжээч нар 1.2.Урьд гаргасан шүүх эмнэлгийн №71 тоот шинжээчийн дүгнэлтийн 3-р хариултын ...хэвлий битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал, хэвлий баруун урд хананы зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ гэсэн нь үндэслэлгүй байна... гэж 1, 2 дугаар асуултад хамтад нь хариулсан бөгөөд талийгаач ийн биед хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний өгсөх хэсгийн язрал, урагдал, хэвлийн баруун урд хананы зөөлөн эдийн няцрал гэмтэл учраагүй гэж үзсэн учраас тухайн гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоож хариулах нь үндэслэлгүй юм.

Шүүгчийн захирамжид Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1344, 102 тоот дүгнэлтүүд ямар учраас эргэлзээтэй байгаа талаар тодорхой дурдаагүй, дээрх дүгнэлтүүд нь дахин буюу нэмэлт шинжилгээ хийлгэж тогтоолгохоор шүүгчийн захирамжинд заасан гэмтлүүдийг эрс үгүйсгэсэн, талийгаач *******д дээрх гэмтлүүд нь учраагүй гэж үзсэн үндэслэл, талийгаач ******* нь яллагдагч *******ын буруутай үйлдлээс бус умайн идээт үрэвслийн улмаас үжилд орж нас барсан гэж үзсэн бөгөөд шинжээч нар нь байцаалтандаа энэ талаар тодорхой ярьж мэдүүлсэн байдаг.

Мөн шүүхээс хэргийг зөвхөн нэг талыг барьж, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ямар зүйл заалтыг ноцтой зөрчсөний улмаас байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч хэн гэгч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрхийг яаж, ямар арга хэрэгслээр зөрчиж, хязгаарласан, зөрчигдөхөд хүргэсэн болох, мөн хуульд заасан үндэслэл журмын дагуу тусгай мэдлэг бүхий шинжээч нарыг томилон 1344, 102 тоот дүгнэлтүүдийг гаргуулсан байх бөгөөд гаргасан дүгнэлтийн үндэслэлийн талаар хууль сануулан байцаасан байхад ямар учраас дээрх дүгнэлтүүдийг үнэлэхгүйгээр тусгай мэдлэгийн асуудлаар таамаглан дүгнэлт хийх боломжгүй гэж үзэн дахин шинжилгээ хийлгэх гэж байгаа талаар тодорхой дурдаж өгөөгүй байна.

Иймд шүүгчийн захирамж нь үндэслэл муутай, захирамжид дурдагдсан асуудлуудыг тогтоосноор хэрэгт ямар ач холбогдолтой болох, хэрэгт дахин нэмэлт шинжилгээ хийлгэснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэл болохгүй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны шүүхээс *******д холбогдох хэргийг зөвхөн улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн 1 дэх заалт үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь хохирогчийн өмгөөлөгч *******ын гаргасан хүсэлтийг хүлээн авч хангах тухай прокурорын тогтоол гаргасан хэдий ч уг хүсэлтэд дурдагдсан зарим ажиллагаануудыг дутуу хийж гүйцэтгэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан үйлдэл болжээ.

Мөн захирамжийн 2 дахь заалт болох Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн №141/15 дугаартай албан бичигт 2016 оны 8 дугаар сарын 14-нд нас барсан ийн задлан шинжилгээнд шинжээч эмч орсон ба эд эсийн дээжийг шинжлүүлэхээр ШШҮХ-д явуулсан, эд эсийн шинжилгээний хариу нь эмч г ээлжийн амралттай байхад ирсэн тул сэлгэн томилогдоод ажиллаж байсан шинжээч эмч шинжээчийн 71 тоот дүгнэлтийг гаргасан боловч холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргаагүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16, 18 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Харин шүүгчийн захирамжийн 3 дахь заалт нь үндэслэл муутай болсон бөгөөд энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №1344, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн №102 тоот дүгнэлтүүдээр засагдсан хэмээн үзэж болох боловч эдгээр дүгнэлтүүдийг эргэлзээгүй үнэн зөв гарсан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь талийгаач *******д хагалгаа хийсэн эмч “...бүдүүн гэдэсний өгсөх хэсэг буюу хэвлийн гялтанд гадна хэсэгт хөхөрсөн байсны харалдаа цус хурж хөхрөлт үүссэн байсан, өгсөх хэсгийн дунд хэсэгт 2 см орчим серцон хальсны язралт үүссэн байсан..., ...тухайн үед бүдүүн гэдсэнд оёдол тавьж, нойр булчирхайн хальсыг нээж гуурс тавьсан...” /хх-ийн 3-р тал/ гэж, “...баруун талын бүдүүн гэдэсний өгсөх хэсэгт гэдэсний өгсөх хэсэгт гэдэсний хана язарсан байсан тухайн язралыг оёсон...” /хх-ийн 2-р хавтас 7-8-р тал/ хэмээн мэдүүлсэн, мөн 7323 дугаар өвчний түүхэнд /хх-ийн 1-р хавтас 116-139-р тал/ “...өгсөх гэдэсний язарсан хэсэгт оёдол тавих, олгой авах..., ...эмчилгээнүүдийг хийлээ...” хэмээн бичсэн, уг байдлыг шинжээчийн 2016 оны 1344, 2017 оны 102 тоот дүгнэлтүүдийн үндэслэх хэсэгтээ тусгасан атлаа энэ нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар огт дүгнэлт өгөөгүй нь 1344, 102 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй, үнэн зөв болсон гэж үзэх боломжгүй байна.

Шинжээч эмч хавтаст хэргийн 1-239-241 дүгээр талд хохирогчийн гэдэсний хана урагдаагүй байсан гэдгийг мэс заслын явцын бичлэгээр тогтоогдсон талаар мэдүүлсэн байх тул уг бичлэгийг гаргуулан авч үзлэг хийн хэрэгт зайлшгүй хавсаргах нь зүйтэй байна.

Түүнчлэн хохирогчийн биед учирсан гэх бүдүүн гэдэсний язрал гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаардаг болохыг ч нарийвчлан тогтоох нь цаашид хэргийг зөв зүйлчилэхэд чухал нөлөөтэй болохыг анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар

зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар захирамжийн хэвээр үлдээн, улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                      Б.НАМХАЙДОРЖ