Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 01157

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01117/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ******* ХХК-ийн байр, ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хээтэй хороолол тооцооны төвийн захирал ажилтай Б.Лхамсүрэн,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 10 дугаар байрны ****** тоотод оршин суух ******* овогт *******ын *******, /РД: *******, утас: 9940-4448/-д холбогдох

“5.703.672.67 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын харъяа Хээтэй хороолол тооцооны төв нь иргэн Д.*******тэй 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ****** тоот цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын 1.4 хувийн хүүтэй 3.500.000 төгрөгийг зээлийг олгож 3 сар графикийн дагуу төлөгдсөний дараа 2015 оны 05 дугаар сарын 25-ны 79-1 тоот цалингийн барьцаат зээлийн гэрээгээр 3.000.000 нэмж, нийт 6.120.000 төгрөг болгож зээл авсан. Гэтэл зээлдэгч Д.******* нь ажлаасаа гарч дахин Энэрэл дунд сургуульд багшаар орсон боловч зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан ёсны шаардлагыг үл биелүүлж, графикт төлөлтөө төлөхгүй банкыг хохироож байна. Д.*******тэй байгуулсан цалингийн барьцаат зээлийн гэрээг цуцалж, зээл 5.343.083.09 төгрөг, хүү 338.601.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.987.85 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 5.703.672.67 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

     “2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Д.******* цалингийн зээлэндээ 1.930.000 төгрөг төлж график зөрчлөө арилгасан тул үлдэгдэл төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Д.*******т холбогдуулан 5.703.672.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт 1.930.000 төгрөгийг төлж, график зөрчлөө арилгасан бөгөөд үлдэгдэл төлбөр дээр зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдуулан “5.703.672.67 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106.209 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 75.328 төгрөгийн тал хувь болох 37.664 төгрөгийг хариуцагч Д.*******ээс, Төрийн сангийн 190.000.941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 37.664 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА