Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00800

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/01182 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хасаж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...******* гэснийг ...******* гэж, ...төсөрн гэснийг ...төрсөн гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...******* гэснийг ...******* гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 4 болон 5 дахь заалтыг нэгтгэж, уг заалтад Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарлаж, гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай. гэж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* 95,748,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ******* олгож, 10,652,000 төгрөг гаргуулах хэсэг болон ******* улсын дугаартай, Ниссан Мурано /Nissan Murano/ маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсэг 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******г улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, , , хаягт байршилтай, 56 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хассан бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтыг Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* 4,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож, охин Хаан банкны тоот хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансны хамтран эзэмшигчээс нэрээ хасуулахыг эцэг т даалгасугай. гэж,

тогтоох хэсгийн 8 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******гийн хууль бус эзэмшлээс ******* улсын дугаартай, Ниссан Мурано /Nissan Murano/ маркийн тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч т олгож, нэхэмжлэгч ******* холбогдох, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцны хамтран өмчлөгчөөс *******г хасуулах, 58,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсэгт 7 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч т холбогдох, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******, *******, , , хаягт байршилтай, 74.57 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч , нар татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 1 гэж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 болон 5 дахь заалтыг 3 гэж, 6 дахь заалтыг 4 гэж, 7 дахь заалтыг 5 гэж, 8 дахь заалтыг 6 гэж, эхний 9 дахь заалтыг 8 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 811,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

М.БАЯСГАЛАН