Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1096

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019        07          08                                 2019/ШЦТ/1096  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Ариунжаргал,   

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Хохирогч Ч.Нинжбадгар,

Шүүгдэгч О.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түвэд овогт Одонтуяагийн Өод холбогдох эрүүгийн 1906 03611 1491 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                                     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О. Ө.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Ө нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн шинэ эцэст байрлах нийтийн байранд хохирогч Ч.Нинжбадгартай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

         /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Өыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03611 1491 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч О.Ө нь иргэн Ч.Нинжбадгарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ч.Нинжбадгарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би О.Ө гэх залуутай 2019 оны 01 дүгээр сарын орчимд найзынхаа гэрт цуглаад уулзаж сууж байхдаа анх танилцсан. Энэ цаг мөчөөс хойш найзалж нөхөрлөж, нэг нэгнийхээр хонож өнжиж явдаг байсан бөгөөд цаашид гэр бүл болохоор харилцаа үүсгэсэн бөгөөд эр эмийн харилцаатай байсан. Мөн 2019 оны 6 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө намайг ирээд авчих гэх мэтээр утсаар яриад байсан бөгөөд утас нь холбогдохгүй байсан учир яасан юм бол гэж санаа зовоод гэрт нь ирэхэд өөр хүүхэнтэй сууж байсан. Ингээд би мэдээж эмэгтэй хүн учир өөрийнх нь гаргаж байгаа дээрх үйлдлийг тэвчиж чадалгүй уурлаж гомдсондоо Өийг алгадаж авахад намайг зөрүүлэн алгадсан бөгөөд эрэгтэй хүн учир намайг маш хүчтэй алгадаж би арагш савж хаалгаар гарч гадаа коридорт нь унасан. Ингээд босож ирээд би гар утсыг нь булааж аваад эргээд гарах гэхэд араас үсдэж барьж аваад гар утсаа булааж аваад түлхэж унагаасан учир би араас нь дахин орж цаашаа харж байхад нь бөгсрүү нь өшиглөчихсөн. Тэгтэл эргэж хараад надруу далайхад нь би толгойгоо доош бөхийлгөөд намайг матрасс руу түлхэж унагаасан. Дахин босч ирээд гар руу нь цохиод авахад намайг дахин түлхэж унагаасан бөгөөд ингэж унахдаа тогоотой халуун хоолон дээр нь би унасан. Ингээд миний нурууны зүүн дал, мөр, суга, гарын ар хэсэгт түлэгдсэн. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

 

Гэрч Д.Баасанбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Ч.Нинжбадгар эргэж харангуутаа хувцасны шүүгээн дээр байсан Өлзийгийн гар утсыг аваад цонхоор шидчихсэн. Тэгэхээр нь Өлзий босч ирээд 2 гарнаас нь бариад ор руу түлхсэн. Өлзий Нинжбадгарыг түлхэхэд Нинжбадгар ор руу унахдаа зүүн талынхаа гараар тогоотой хоол руу унасан. Тогоотой хоол руу унасны дараа Өлзий Нинжбадгарыг босгож ирээд хувцасыг нь тайлаад саван түрхээд хүйтэн ус гар руу нь цацсан. Тэгээд Нинжбадгар босч ирэнгүүтээ шууд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 7502 дугаартай:

Ч.Нинжбадгарын биед зүүн суга, баруун бугалганд түлэгдэл, зүүн бугалга, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэгдэл гэмтэл нь өндөр хэмийн хэсэг газрын үйлчлэлээр, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар  эрүүл  мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 8 тал/,

 

Шүүгдэгч О.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр найз охин Баасанбаярын  хамт амарч байхад Нинжбадгар нь гаднаас орж ирсэн. Ингээд орж ирээд шээс, пизда, нахуй, арчаагүй гөлөг гэх мэтээр харааж зүхэж доромжилж 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би толгой хүзүүгээ угаагаад гарах гээд бэлдэж байхад миний гар утсыг аваад шидчихээр нь аваад хартал ар талын таг нь хагарсан байсан бөгөөд утсаа цэнэглэгчинд залгаад дахин тавиад байж байтал аваад шууд 2 давхрын цонхоор дахин шидсэн. Ингээд би уурлаад чи яаж байгаа юм гэхэд яадаг юм гэх мэтээр надаас хэрүүл өдөөд байсан учир ор руу түлхэхэд орон дээр унаад эргэж босохдоо хий тулж босоод тэнцвэр алдаж эргэж унахдаа тогоотой хоол хөмрөөд дээр нь уначихсан гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 3 тал/, цагдаагийн асап сангийн бүртгэл /хх-ийн 20 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч О.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.        

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч О.Өын иргэн Ч.Нинжбадгарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч О.Ө нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

Хохирогч Ч.Нинжбадгар нь түлэнхийн эмчилгээний зардалыг нэхэмжилнэ гэх  боловч нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч О.Өод ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан санал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, нөхцөлд тооцож, уг байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Өод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Нинжбадгар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Өоос хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Өод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

  

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ