| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2016/01120/И |
| Дугаар | 01195 |
| Огноо | 2016-09-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 01195
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2016/01120/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би
Нэхэмжлэгч: ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** тоотод оршин суух ******* овогт *******ийн *******, /РД: *******/-д холбогдох
5.627.217.79 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарын харъяа Хээтэй хороолол тооцооны төв нь иргэн Б.*******тай 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 05 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 36 сарын хугацаатай сарын 1.6 хувийн хүүтэй 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч Б.******* нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаасаа гарч зээл, хүүгээ төлөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, банкны ажилтны удаа дараагийн албан шаардлагыг үл биелүүлж, график төлөлтөө төлөхгүй, банкыг хохироож байна. Б.*******тай байгуулсан цалингийн барьцаат зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 4.937.692.34 төгрөг, хүү 669.743.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.186.14 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг нийт 5.627.217.79 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“Иргэн Б.******* миний бие Дархан-Уул аймгийн Хээтэй хорооллын ******* банкнаас Дархан-Ус суваг ХК-д байцаагчийн ажил хийж байхдаа 6.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан юм. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр биеийн эрүүл мэндийн шаардлагаар ажлаас гарснаас хойш зээлээ төлж явж байсан боловч сүүлийн 3, 4 сар болисон. Одоо энэ үлдэгдэл зээлээ ойрын 2 сарын дотор төлж барагдуулахыг хичээнэ”
“Иргэн Б.******* зээлийн хугацаа хэтрээд 304 хонож байгаа. Иймд манай банкны зүгээс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нэхэмжилсэн дүнгээр төлж банкийг хохиролгүй болгохоор тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Б.*******д холбогдуулан 5.627.217.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь хариуцагч Б.*******д холбогдуулан 5.627.217.79 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.985 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 104.985 төгрөгийн тал хувь болох 52.492 төгрөгийг хариуцагч Б.*******гаас, Төрийн сангийн 190.000.941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 52.492 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан-Уул аймаг дахь салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА