Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 732

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Л.Одончимэг, нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн, улсын яллагч П.Эрдэнэбаатар, иргэдийн төлөөлөгч Р.Нармандах, шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Г.Батцэцэг, О.Баярбаясгалан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүлхүүр нарыг оролцуулан хуралдааны “А“ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  Жалайр овогт М.Тд холбогдох эрүүгийн “1909018200512” дугаартай, 185/2019/0689/э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний  өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  шүүн хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1957  оны  04  дүгээр  сарын  29-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -1, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Амины орон сууцны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй, Жалайр овогт М.Т /РД:УГ57042915/,

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөр согоотын задгай тоот иргэн Т.Батмагнайгийн гэрт 10 настай ач охин буюу насанд хүрээгүй хохирогч Б.Энхжинг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл хийж буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

     1.1.Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Б.Энхжин бид хоёрын дунд ямар нэгэн асуудал болоогүй. Би охиноо үнсдэг, энхрийлдэг байсан. Ирсэн цагаасаа эхлэн миний өвөрт унтдаг би охиноо их эрхлүүлдэг байсан. Энхжингийн ааваас 200 доллар ирсэн би тэрийг өөрийн төрсөн хүүхэд Батмагнайд өгөөгүй. Аав нь урьд нь ч мөнгө явуулдаг байсан. Би Батмагнайгийн эхнэрт нь

амьдралаа зөв авч яв гэж хэлсэн.Миний охиныг хичээл сургуульд нь уранхай навсархай хувцастай явуулдаг байсан. Бид нарыг өгч явуулдаг байсан шинэ хувцасыг өмсүүлээгүй байсан. Батпүрэв, Батмагнай 2 намайг энэ хэрэгт холбогдуулсан.Батпүрэв бол Батмагнайгын найз.Б.Энхжинг дарамталж худал мэдүүлэг өгсөн. Тэр 2 Францад байдаг охинтой чатаар тэр ярихдаа өвөө чинь хүчиндсэн гэж хэл гэж Энхжинг дарамталсан байсан. Би маш их шаналж, ичиж байна. Батмагнайгийн гэрт байснаар Энхжин буруу хүмүүжилтэй болсон. Би Энхжинг урьд нь 1 нас хүртэл нь харж байсан. Энхжинг хүмүүжүүлсэн эцэг эхийнх нь буруу гэж бодож байна. Хүүхдэд нөлөөлж намайг ийм байдалд оруулж байна, би хүүхэд яаж эрхлүүлдэг тэгж л эрхлүүлдэг байсан.Миний эрхтэн ажиллагаагүй болсон, шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, 2019 оны 4 сарын 29-нд юу ч болоогүй-архи хэрэглээгүй, 5 сарын 6-нд би эднийд байгаагүй Дамбад өөрийнхөө гэрт байсан, 5 сарын 7-нд очоод тэднийд хоносон 5 сарын 9-нд хоносон энэ хүмүүс худлаа яриад байна, намайг зайлуулах гээд л тэгж байгаа байх гэв.

1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан Б.Алтантүлхүүр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Энхжинтэй 5 сараас хойш уулзаж байна. Охин бие султай, амархан ханиад хүрдэг. Охин хамгаалах байранд ирээд 2 сарын хугацаа өнгөрсөн. Цаашид байлгаад байх боломжгүй. Хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа төрсөн аавд нь охиныг хүлээлгэн өгөх нь зүйтэй гэж бодож байна. Энхжингийн ярьсан зүйлийг үнэн гэж бодож байна.Гомдолтой гэв.

Хоёр: Шүүгдэгч  мэдүүлэг  өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн:..манай ээж архи уудаг болохоор гэртээ байдаггүй гудамжинд амьдардаг. Авга ах Т.Батмагнай түүний эхнэр Нандинцэцэг хоёртой цуг байдаг. Би тэр хоёрыг аав, ээж гэж дууддаг. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр аав, ээж хоёр ажлаар хөдөө Говь-Алтай аймаг явсан. Тэр өдөр Төмөртулга өвөө бид хоёр үлдсэн. Би унтахаар орон дээрээ хэвтэж байтал орой 22 цагийн үед өвөө Төмөртулга нь эхлээд миний уруул дээр үнсээд байсан. Би эхэндээ намайг эрхлүүлж байна да гэж ойлгосон, тэгээд миний нойр хүрээд унтаад өгсөн. Тэгсэн нэг сэрсэн чинь өвөө намайг татаад дээрээ гаргаж хэвтүүлчихээд доороос нь өөрөө хөдлөөд байсан, олон удаа хөдөлсөн. Өвөө Төмөртулга нь миний өмдийг шувтлаад дээрээ гаргасан. Өөрөө бас дотоожоо тайлаад шувталчихсан бэлэг эрхтээ гаргачихсан тэгээд намайг дээрээ хэвтүүлээд хэсэг хөдөлж байснаа болиод өвөө өөрөө унтаад өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өвөөгийн дүү гэх хөгшин манайд ирээд өвөөтэй цуг архи ууж байгаад явсан. Би өвөө Төмөртулгатай цуг орон дээр унтсан. Тэгсэн өвөө Төмртулга нь согтуурхаад миний унтлагын өмдийг дотоожтой цуг доошоо шувтлаад араас бөгс рүү бэлэги эрхтээ хүргээд байсан. Олон удаа ингэж бэлэг эрхтээ хүргэж хөдөлсөн. Тэгж байснаа өвөө өөрөө унтаад өгсөн. Тэрний дараа буюу сүүлийнх нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон. Тэр өдөр Орос улсын баярын өдөр байсан. Тэр өдөр гаднаас Баттөр ах гаднаас орж ирээд Батмагнай ахтай цуг гараад явсан. Тэр хоёрыг гараад явсны дараа өвөө Төмөртулга нь хаалганууда сайн цоожил гэхээр нь би Батмагнай ахыг дагаж гараад хашааны хаалгыг цоожилчихоод гэрийн үүдний амбаарын хаалгыг цоожилолгүй үлдээчихээд орхиод орж ирсэн. Ороод ирсэн өвөө Төмөртулга алив нааш ир үнсье гэхээр нь би эрхлүүлж байгаа юм байна гэж бодоод үнсүүлсэн чинь урд хэвт гээл орон дээр хэвтүүлсэн. Миний өмдийг дотоожтой доош нь шувталсан, өөрөө бас өмд дотоожоо доош нь цуг шувталчихаад бэлэг эрхтнээ гаргаад  миний шээдэг эрхтний

дээр хүрэгчхээд хөдлөөд байсан. Тэгээд гоё байна уу гээд надаас асуусан. Надад их эвгүй байсан болохоор дуугараагүй. Тэгсэн чинь гоё болохгүй байгаа юм уу гээд миний дээр гараад хэвтээд байж байтал гаднаас гэнэт Баттөр ах гаднаас орж ирсэн. Баттөр ах гайхсандаа буцаж гарсан. Өвөө Төмөртулга цочоод босоод өмдөө татсан. Намайг бас өмдөө тат гээд би өмдөө татсан.Тэгсэн Баттөр ах эргэж орж ирээд таксины мөнгө гээд өвөөгөөс мөнгө аваад гарсан.Тэгээд өвөө Төмөртулга нь хаалга үүдээ сайн цоожлохгүй ясан бэ яаж хашааны хаалга онгойлгосон юм болоо,хашаа даваад ороод ирсэн юм байхдаа гэж хэлээд өөрөө гараад хашааны болон дотор амбаарын хаалга цоожилчхоод ороод ирсэн.Орж ирээд намайг ахиад орон дээр хэвтүүлээд ахиж миний өмдийг дотоожтой цуг шувтлаад миний дээр гараад бэлэг эрхтнээ гаргаад миний шээдэг эрхтний дээр олон удаа хүргэж байснаа норгоод хаячихсан.Ус шиг шингэн зүйлээр норгочихсон.Тэгснээ өөрийнхөө цүнхнээс шар цагаан өнгөтэй нусны алчуур шиг зүйл гаргаж ирээд миний шээдэг эрхтний дээрээс арчиж цэвэрлэсэн.Тэгээд тэр алчуураараа өөрийнхөө бэлэг эрхтнийг арчсан.Нийтдээ 3 удаа өвөө намайг оролдсон гэх мэдүүлэг. /хх-н 23-27/,     

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Батпүрэвийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн /Б.Баттөр нэрээр/ “...тэгээд гэрт нь яваад ортол гэрийн зүүн талын орон дээр Төмөртулга ах өөрийн ач охин болох 10 настай Энхжинг орон дээр дээш нь харуулаад хэвтүүлчихсэн, өөрөө өмдөө өвдөг хүртлээ шувталчихсан дээр нь гарчихсан уруул дээр нь үнсээд байж байсан.Намайг гэнэт яваад орсон болхоор миний хажуугаар гүйгээд гараад явчихсан. Төмөртyлга ах руу хуруугаа зааж байгаад “Ах минь ахиж ийм юм хийж харагдвал ална шүү гэж хэлсэн чинь үгүй, үгүй тийм зүйл байхгүй гэж хэлээд өөдөөс чичрээд салгалаад байсан гэх мэдүүлэг. /xx-н 38-39/

2.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Батпүрэвийн:..019 оны 04 дүгээр сард Батмагнай  бид 2 уулзсан.Тэр үед би өөрийн банкны картаа хаячихсан учраас цалингаа авах данс хэрэг болоод Батмагнайгийн Хаан банкны картыг авсан байсан. Батмагнай цалингаа Хас банкаар авдаг учраас Хаан банкны картаа надад өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байтал Батмагнай над руу залгаад карт авчраад өг Болдмагнай карт руу хийчихсэн гэнэ авах хэрэгтэй байна гэсэн. Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өглөө 10цаг11 минутын үед Батмагнайгын гэр рүү очсон, … тэр өдөр бид 2 гарч яваад Төмөртулга ахын данс руу Болдмагнайгаас ирсэн мөнгийг шилжүүлчхээд өдөр нь гадуур ажил хөөцөлдөж байгаад Батмагнайгын гэрт буцаж очсон,...маргааш өглөө нь босоод Ялалтын баярийн парад үзнэ гээд гэрт байж байгаад 14 цагийн үед Батмагнай бид хоер хүнд тусалж машиныг нь янзалж өгөх гээд гарсан.Бид хоерийг хашааанаас гарах үед Энхжин араас гарч ирээд хашааны хаалгаа дотроос нь түгжсэн. Хашаанаас гараад 30-40 м явж байхад Батмагнай нөгөө янзлах машин бэнзин байхгүй гэсэн,чи буцаж ороод ааваас 20.000 төгрөг авчих, намайг цалин буухаар өгнө гэнээ гээд хэлээд авчих гэсэн. Би буцаж очоод хашааны хаалга татсан чин онгойхгүй байхаар нь доод хэсэг рүү хөлөөрөө жийж байгаад гарсан зайгаар гараа оруулаад цоожыг онгойлгоод орсон.Хашаагаар ороод гэр рүү ороход гэрийн зүүн талын орон дээр орны хаалга руу харсан хэсэг рүү Энхжин толгой нь унжаад хэвтчихсэн, фодволк нь дээшээ сөхөгдчихсөн,цэнхэр өнгийн өмд нь өвдөг хүртлээ шувталчихсан,Энхжингийн дээр гараад 4 хөллөөд хэвтчихсэн,хоер хөлийг нь жийлгээд хөлийнхөө дундуур хийчихсэн,Энхжингийн уруулыг долоогоод байж байсан. Намайг орж ирэх чимээгээр цожиж, намайг хараад балмагдсан.Төмөртулга ахын өмд нь өвдөг хүртлээ шувтарсан байсан.Дотуур өмд нь байсан үгүйг санагхүй байгаа юм,одоо бодоход дотуур өмдгүй байсан байх,би гараад 2-3 минут болоод байж байгаад мөнгө авах байсан учраас буцаад ороход орон дээр салгалчихсан

сууж байсан.Би Төмөртулга ахад Батмагнай 20.000 төгрөг өгчих орой өгье гэж байна гэхэд Төмөртулга хар цүнхэн дотроосоо түрийвчээ гаргаж ирээд 10.000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхгийг өгсөн.Би мөнгө аваад гарч яваад гудамжинд зогсож байсан Батмагнай руу явсан .Тэр үедээ Батмагнайд хэлэх үү болих уу гээд өдөржин бодож явсан орой нь Батмагнай бид хоер Ялалтын баяр гээд фаб-д суусан. Фаб-д ууж байхад Батмагнайд харсан зүйлийнхээ талаар хэлэхэд надад үнэмшихгүй байсан.Тэр өдрөө бид 2 ялалтийн баяр гээд архи уучихсан учраас санаа зовоод Төмөртулга ахыг юу хийж байгаа талаар асуухаар 3-4 удаа залгасан шиг санаж байна,...09цагийн үед Төмөртулга ах бээжин явна гээд намайг дагаж яваад 40.000 төгрөг ав,та нар хоол унд ав гэж хэлсэн,... Гандангийн хашаанд байж байхад Төмөртулга ах хоер пиво уугаад, архинаас 2-3 удаа буюу 100 грамм уусан.Би хамт сууж байхдаа Төмөртулга ахад /Та дахиж ийм зүйл хийж болохгүй,та ичиж зовдоггүй юмуу гэхэд Төмөртулга ахад "..Би Энхжинд хүмүүс ингэдэг шүү гэж бодитоор анхааруулж бодитоор зааж өгч байсан юм" гэж хэлсэн.Тэгснээ надад чи хэдэн размерын өмд өмсдөг вэ? Ирэхдээ чамд өмд аваад ирье гээд байсан.Гэрт нь очоод Батмагнайтай хамт хамт авсан архинаас ууж байхдаа "чи охиноо өвөөгөөс холдуулаа,чи надад итгэхгүй бол Энхжингээс өөрөөс нь асуу,охин хүүхдийн амьдрал муухай болголоо гэж хэлсэн.Тэр өдөр Энхжин гэртээ амарч байсан ба Батмагнай бид хоер Энхжинг дуудаад асуухад Энхжин болсон хэргийн талаар хэлсэн,...тухайн үед би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан учраас өөрийнхөө нэрийг худлаа хэлсэн.Батмагнай дуудлага өгөх үед дуудлагаар ирсэн байцаагч биеийн байцаалт авсан ба би архи уучихсан байсан учраас манай найз Баттөрийн нэрийг хэлсэн. Тэгээд маргааш нь удвал байцаагч утсаар яриад Баттөрөө ирээд мэдүүлэг өгөөч гэсэн учраас очихдоо баригдхаас айгаад мөн нэрээ Баттөр гэж хэлсэн учраас найзынхаа нэр, регистрийн дугаарыг хэлчихсэн.Нэр регистрийн дугаараас бусад нь үнэн зөв. Баттөр бол миний найз байгаа юм.Төмөртулга ах бид 2 өр авлага,өс хонзонгийн зүйл байхгүй.Багаасаа гэрээр нь ороод өсчихсөн,миний төрсөн эцгээс өөрцгүй хүн.Энэ хүн сүүлийн жилүүдэд гадаад улсад байж байгаад ирсэн учраас бид хоерт таарамжгүй харьцаа байхгүй.Би тухайн үе энэ насны хүн өөрийнхөө мах цусны тасархай жоохон охинд бузар зүйл хийж байхыг нь өөрийн нүдээр харсан учраас хүүд нь хэлсэн.Хүү нь өөрийнхөө дүүгийн охиноос асуусан,мөн өөрийн төрсөн ах, төрсөн дүүтэйгээ холбогдож байгаад хуулийн байгууллагад шалгуулахаар шийдвэрлэсэн учраас би харсан зүйлээ хэлсэн гэх мэдүүлэг. /xx-н 47-49/,

         2.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Баттөрийн...би Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдүүлэг өгөөгүй.Өчигдөр миний утас руу Сүхбаатар дүүргийн цагдаагаас гээд мөрдөгч холбогдоод биеийн байцаалтаар мэдүүлэг өгөгдсөн байна ирж уулз гэж хэлсэн.Би энэ хэргийг харсан хүн нь биш,энэ хэргийг харсан хүн нь Төмөрхавын Батпүрэв гэдэг хүн байгаа.Ягаад миний биеийн байцаалтыг хэлж мэдүүлэг өгснийг нь хэлж мэдэхгүй байна.Би энэ хэргийг нүдээр хараагүй боловч Батмагнай,Батпүрэв нараас сонссон гэх мэдүүлэг. /xx-н 40-41/,

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гэрч. Т.Батмагнайгийн:...Энхжин 2008 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот 2 дугаар төрөхөд манай дүү Болдмагнай, түүний эхнэр Мөнхцэцэг нарын хүүхэд болж төрсөн.Төрөөд эцэг эхийн хамтаар түрээсийн байраар амьдарч байгаад 10 сартай байхад нь манай эхнэр Нандинцэцэг бид 2 авч өсгөсөн.Учир нь Болдмагнай Мөнхцэцэг 2 асарч чадахгүй байсан учраас бид 2 өөр дээрээ авсан юм.Энхжинг 1 нас 2 сартай байхад нь Мөнхцэцэг, Болдмагнай 2 буцааж аваад түрээсийн байранд гурвуулаа амьдарч байгаад 2010 оны 10 дугаар сард Болдмагнай Европийн орон руу явсан.Энхжин ээжин хамт үлдсэн.,Мөнхцэцэгийн эгч болох Цэцэгээ гэдэг эмэгтэй Энхжинг авчирч

манайд орхиж байсан.Энхжингийн бичиг баримт эхээрээ овоглодог байсан.Тэгээд би өөр дээрээ шилжүүлж авах гэхээр болдоггүй.Энэ жил хөөсөлдөж байгаад Болдмагнайгийн нэр дээр шилжүүлж авсан.,Би Энхжинд ямар нэгэн үг зааж өгөөгүй Миний охин болсон талаар үнэнээр нь хэлээрэй,чиний биед хэн ч хүрэх есгүй шүү, аав нь чамайг дахиж энэ хүнтэй уулзуулахгүй,өвөөгөөсөө айх шаардлаггүй гэж хэлсэн.Тэр үед надад нүх зүйлээ хэлсэн.Энхжинд монгол улсад надаас өөр асран хамгаалагч байхгүй.Өвөө нь ирээд хамт байлгая гэж бодсонч энэ асуудал болсон.Одоо өөр хүн байхгүй.Энэ хэрэг шийдэгдсэний дараа би Энхжинг өөрөөсөө салгахгүй гэж бодож байгаа. Хэрэв Франц улс руу явуулах боломж гарвал аав руу нь явуулна гэх мэдүүлэг. /xx- 64/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5853 тоот актын:

1.2.3 Б.Энхжингийн бэлэг эрхтэн,охин хальсанд гэмтэл тогтоогдсонгүй.

4.5 Б.Энхжингийн үтрээний арчдас,наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна.

6.Б.Энхжин нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7.Бэлгийн бойжилт бүрэн олоогүй буюу сарын тэмдэг ирээгүй хүүхдэд жирэмслэлт үзэх шаардлаггүй   Шинжээч эмч,цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 69/,

 

2.7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5864 актын:

1.М.Төмөртулга нь бэлгийн харьцаанд орох боломжтой.

2.Үр тогтоох чадвартай эсэхийг тогтоох шинжилгээг хийх боломжгүй байна.

3.М.Төмөртулга нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 72/,

 

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2996 тоот актын:

 1.Шинжилгээнд илрүүлсэн цагаан шар өнгийн алчуур цус,үрийн шингэн болон бусад ул мөр илрээгүй.

2.Цус,үрийн шингэн болон биологийн бусад ул мөр илрээгүй тул асуулт №2 болон 3-т хариулах боломжгүй байна.

ДНХ-ийн  шинжээч, ШУ-ны магистер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Тэнүүн гэх дүгнэлт. /хх-н 73/,

 

2.9. Шүүх сэтгэц судлалын үндэсний төвийн №110 тоот актын:

1.Б.Энхжин нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.Сэтгэцэд одоогоор ямар нэгэн өөрчлөлт орсон гэж шинж тэмдэг үгүй байна.

2.Б.Энхжингийн сэтгэцэд одоогоор ямар нэгэн өөрчлөлт орсон гэж шинж тэмдэг үгүй байна.

3.Б.Энхжин нь одоогоор сэтгэцийн ямар нэг өвчингүи байна.

4.Б.Энхжин нь болсон хэргийн талаар өөрийн насны түвшинд зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Энхжин нь худал мэдүүлж буй эсэхийг манай комисс тогтоох боломжгүй. Коммиссын дарга О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/, гишүүн Я.Ганхүү /сэтгэцийн эмч/, илтгэгч П.Энхчимэг /сэтгэцийн их эмч/ гэх дүгнэлт. /хх-н 77/,

2.10.Шүүх сэтгэц судлалын үндэсний төвийн №810 тоот актын

1.М.Төмөртулга нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй  байна.М.Төмөртулга нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан.

2.М.Төмөртулга нь үнэн зөв мэдүүлэг өгох чадвартай байна.

 

3.М.Төмөртулга нь хэрэг хариуцах чадвартай байна.

4.М.Төмөртулгад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлаггүй байна. Комиссын дарга:О.Баатаржав /ахлах зэрэгтэй эмч/ гишүүн П.Энхчимэг /сэтгэцийн их эмч/,  илтгэгч: Я.Ганхүү /сэтгэцийн эмч/   гэх дүгнэлт. /хх-н 81/,

            2.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №810 тоот актын:

             1. 2019.05.22-ны өдрийн 5864 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

             2. Бүсэлхийн 4,5-р нугаламд дискэктоми болон үе бэхлэх мэс засал               хийлгэсэн нь бэлгийн чадварт нөлөөлөөгүй байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл,  Б.Ганзориг, Т.Номинцэцэг гэх дүгнэлт. /хх-н 86/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Улсын яллагч:..шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 23-27, 34-37 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн мэдүүлэг, 47-49 дүгээр хуудас гэрч Батпүрэвийн мэдүүлэг, 40-41 дүгээр хуудас гэрч Баттөрийн мэдүүлэг, 64 дүгээр хуудас гэрч Батмагнайгийн мэдүүлэг, 42 дугаар хуудас Баттөрийн иргэний үнэмлэхний хуулбар, 50 дугаар хуудас Батпүрэвийн иргэний үнэмлэхний хуулбар, 51 дүгээр хуудас эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл, 71 дүгээр хуудас 5864 дугаартай дүгнэлт,  880 дугаартай дүгнэлт, 85-87 дугаар хуудас дахин дүгнэлт, 69 дүгээр хуудас 5853 дугаартай дүгнэлт, 79 дүгээр хуудас шүүх сэтгэц эмгэг судлалын 810 дугаартай дүгнэлт, 76 дугаар хуудас 802 дугаартай дүгнэлт, 51 дүгээр хуудас насанд хүрээгүй хохирогч М.Энхжингийн нас тоолсон тэмдэглэл, 15-19 дүгээр хуудас хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 114 дүгээр  хуудас эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв. 

     Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан:..шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 22-23 дугаар  хуудас насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, 26 дугаар хуудас насанд хүрээгүй хохирогчийн дахин мэдүүлэг, 38-39 дүгээр хуудас Батпүрэвийн Баттөр нэрээр өгсөн мэдүүлэг, 40 дүгээр хуудас гэрч Баттөрийн мэдүүлэг, 44 дүгээр хуудас гэрч Энхтуяагийн мэдүүлэг, 47 дугаар хуудас гэрч Батпүрэвийн мэдүүлэг, 69 дүгээр хуудас шинжээчийн дүгнэлт, 89-92 дугаар хуудас М.Төмөртулгын хувийн байдалтай холбоотой баримтууд, 141 дүгээр хуудас хорих ангийн эмнэлэгийн тодорхойлолт, шүүхэд шинээр гаргасан баримтууд, М.Төмөртулгын эмнэлэгт хэвтэж байх үеийн гэрэл зургийг шинжлэн судалъя гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батцэцэг: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах  ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

 

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

 

Шүүгдэгч М.Т нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Өвөр согоотын задгай тоот иргэн Т.Батмагнайгийн гэрт 10 настай ач охин буюу насанд хүрээгүй хохирогч Б.Энхжинг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл хийж буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн мэдүүлэг, гэрч Т.Батпүрэвийн мэдүүлэг, гэрч Т.Батмагнайгийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж  бэхжүүлсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Төмөртулгыг бага насны хүүхдийг эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

              Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан дүгнэлтэндээ:Шүүгдэгч М.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу бага насны хүүхдийг эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

 

              Харин шүүгдэгийн өмгөөлөгч Баярбаясгалан, Батцэцэг нараас шүүгдэгч М.Т-д холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэл өөрчлөх, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэндээ:улсын яллагчийн яллах дүгнэлтийн агуулгыг харахад 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 5 сарын 10-ны хооронд үргэлжилсэн үйлдэл гэж буруутгаж байна.Яг 4,29-нд юу болсон юм, үнсээл  больсон гэсэн, 5 дугаар сарын 6-нд гэртээ байгаагүй гэсэн дүүгээс нь огт асуугаагүй, 5 дугаар сарын 9-нд гэрч Батпүрэв дотуур өмдөө тайлаагүй байсан, дотуур өмд өмссөн эсэхийг санахгүй байна гэсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх юм.Дотуур өмдтэй байсан эсэх нь эргэлзээтэй байна.Яг эргэлзээгүй тогтоож чадаагүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт биеийн аль нэг хэсэгт аль нэг эрхтэнг оруулах гэж байгаа.3 удаа гэсэн нь эргэлзээтэй байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дах хэсэгт гэмт хэрэг хэзээ, хаана яаж гарсан гэдгийг тогтоох ёстой.Гэтэл өдрүүд нь эргэлзээтэй байна.Энэ бол төгссөн гэмт хэрэг биш.Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байна.Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар бэлэг эрхтэнээ бариулсан гэж үзэж зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэсэн санал гаргасан болно. 

 

              Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан зүйлчлэлийг өөрчлүүлэх тухай саналыг хүлээн авах боломжгүй,

              өөрөөр хэлвэл хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийнмөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Т.Батпүрэвийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.Төмөртулгын үйлдэл нь бага насны хүүхдийн эсрэг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг өөрчлөх саналыг хүлээн авахгүйгээр шийдвэрлэлээ.

 

              Шүүгдэгч М.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

              Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантүлхүүр нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

              Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй бага насны хүүхэд болох 2009 оны 01 дугаар сарын 07-нд төрсөн, одоо 10 настай  М.Энхжин нь авга ах Т.Батмагнайгийнд амьдардаг, түүний төрсөн эцэг Франц улсад ажиллаж амьдардаг, төрсөн ээж нь гадуур архи ууж, тэнүүчилж амьдардаг түүний хувийн байдлыг тогтоогоогүй, хүүхдийн төрөл садангийн болон төрөл садангийн бус эд хөрөнгийн бололцоотой  ямар хүмүүс байдаг эсэхийг тогтоож түр асрамж тогтоолгох, эсхүл  асран хамгаалагч, харгалзан дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа хүний тухай мэдээллийг иргэд, байгууллага сум, дүүргийн Засаг даргад уламжилж тогтоолгох нь зүйтэй  байна.

 

              Шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын  ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу 62 настай зэргийг харгалзан үзэж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн  цагдан хоригдсон 59 /тавин ёс/ хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг алчуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт М.Т-ыг бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

 2. Шүүгдэгч М.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан 13 /арван гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

                       

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Т-ын цагдан хоригдсон 59 /тавин ёс/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, насанд хүрээгүй хохирогч болон түүний хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй болохыг болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг алчуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

 

 7.Насанд хүрээгүй хохирогч Б.Энхжингийн асрамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн засаг даргад даалгасугай.

 

 8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

    

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                                        ШҮҮГЧ                             Б.ДУЛАМСҮРЭН

 

                                                        ШҮҮГЧ                              Л.ОДОНЧИМЭГ