Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1098

 

            

 

 

 

 

 

 

 

   2019        07          08                                       2019/ШЦТ/1098

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ш.Ундармаа,

Улсын яллагч Б.Ариунаа,

Иргэдийн төлөөлөгч Н.Уранцэцэг,

Шүүгдэгч Т.Л, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Лийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 02384 0573 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Т.Г

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Л нь

1. 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дотуур байрнаас иргэн А.Нургайшаагийн эзэмшлийн 1.000.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерыг "Үндэсний телевизийн ажилтан зорилтот нэвтрүүлгээр дамжуулан 5 оюутны төлбөрийг төлөх тул зөөврийн компьютероо аваад ир банкинд очиж 10.000 төгрөг тушаагаад ир гэж" худал хэлж хуурч мэхлэн зөөврийн компьютерийг залилсан,

2. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Э.Энхжингийн ленова маркийн 520.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

3. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт" оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Оюунсүрэнгийн HP маркийн 520.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

4. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "Оюутан хөтөлбөрт "оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Төгөлдөрийн ленова маркийн 520.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

5. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий наируулагч, “Оюутан хөтөлбөрт” оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Г.Одгэрэлийн Асер маркийн 390.000 төгрөгний зөөврийн компьютерийг залилсан,

6. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Улаанбаатар Төмөр Замын Тээврийн Дээд" сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн залуучуудын хэсэг хариуцсан ерөнхий найруулагч, "оюутан хөтөлбөрт " оролцуулна гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Б.Баярсувдын dell маркийн 510.000 үнэ бүхий зөөврийн компьютерийг залилсан,

7. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Наран моллийн урд талын зогсоол дээр иргэн Ц.Сэржмядагийн 31-18 УНЗ улсын дугаартай "Волксваген тоурег" маркийн автомашиныг 14.000.000 төгрөгөөр худалдан авья хэмээн худал хэлж, хуурч мэхлэн залилсан,

8. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур
байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Ж.Доржнамсангийн эзэмшлийн тошиба маркийн 800.000 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер залилсан,

9. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-ээс явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн С.Ариунтуяагийн эзэмшлийн хар өнгийн самсунг галакси эс-4 маркийн 160.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг залилсан,

10. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн О.Лхамхүүгийн эзэмшлийн хар өнгийн самсунг галакси эс-4 маркийн 100.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг залилсан,

11. 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "АЧ" анагаах ухааны их сургуулийн оюутны дотуур байранд өөрийгөө Н.Тамир гэж танилцуулан "Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз"-с явж байна 4 хүүхэд шалгаруулан сургалтын төлбөр хийх болно гэж худал хэлж хуурч мэхлэн иргэн Д.Нандинцэцэгийн эзэмшлийн самсунг гранд-2 маркийн 200.000 төгрөгний үнэ бүхий гар утсыг залилсан,

12. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Алтан Овооны 2-39 А тоотод оршин суух иргэн Л.Мөнхбаярын эзэмшлийн Приус-20 маркийн 24-65 УНН улсын дугаартай машиныг хүүхэд хүргээд ирнэ гэж худал хэлж хуурч мэхлэн 7.951.500 төгрөгний үнэ бүхий автомашиныг залилсан,

13. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд дарь эхийн 30 дугаар гудамжны 1672 тоотод байрлах иргэн Р.Энхсайханы үйл ажиллагаа эрхлэн явуулдаг “Тамир" гэх хүнсний дэлгүүрт өөрийгөө "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 150.000 төгрөг залилсан,

14. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо "Анар" зочид буудлын ард таксины жолооч иргэн Ц.Алтанцэцэгийн эзэмшлийн 450.000 төгрөгний үнэ бүхий самсунг жи-3 маркийн гар утас, бэлэн 100.000 төгрөгний бензиний талон зэргийг утсаар яриад өгий, талоныг мөнгө болгож өгий гэж худал хэлж, хуурч мэхлэн авч 550.000 төгрөг залилсан,

15. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжинд байрлах "Энхжин" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч О.Цэцэнбаярт өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

16. 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо,
Нисэхийн 3 дугаар гудамжинд байрлах С.Даваанямын эрхлэн ажиллуулдаг
"Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Ж.Хишигжаргалд өөрийгөө "АПУ" ХХК-ны худалдааны төлөөлөгч байна танай дэлгүүрт шинээр хөргөгч тавина. Урдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 100.000 төгрөг авч залилсан,

17. 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 5-573 тоотод байрлах "Ивээл" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Ч.Билгээд "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж хуурч мэхлэн бэлэн 300.000 төгрөг залилсан,

18. 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва хороолол дунд байрлах хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна танай дэлгүүрт пивоны хөргөгч тавина. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн О.Алтансувдаас бэлэн 250.000 төгрөг залилсан,

19. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар
хорооны нутаг дэвсгэрт байрлах тахилтын 2-1А тоотод оршин суух иргэн Ж.Батсайханы эзэмшлийн "Хонгор" нэртэй хүнсний дэлгүүрээс "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн бэлэн 400.000 төгрөг залилсан,

20. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Х.Өлзийхишигийн эзэмшлийн "Далайн хун" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 117.000 төгрөг залилсан,

21. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайрханы 9-317 тоотод байрлах "Анарцагаан" хүнсний дэлгүүрээс "AПУ" ХХК-аас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн иргэн Х.Баттулгаас бэлэн 190.000 төгрөг залилсан,

22. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо монлаагийн 16-02 А тоотод үйл ажиллагаа явуулдаг "Хужиртай" нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагч Х.Доржхандад "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 190.000
төгрөг залилсан,

23. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн Ч.Батдоржийн "Цэцэгхэн" хүнсний дэлгүүрт "АПУ" компаниас явж байна хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 500.000 төгрөг залилсан,

24. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Өргөн дэлгэрэх" нэртэй дэлгүүрийн худалдагч иргэн Т.Нансалмаад "АПУ" компаниас явж байна архи пивоны зөвшөөрөл гаргаж өгнө хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж, хуурч мэхлэн 460.000 төгрөгийг залилсан,

25. 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хишигдэлгэрэх" нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Т.Амаржаргалд "АПУ" компаний борлуулалтын албаны хүн байна, танай хөргөгчний хугацаа болсон байна, хөргөгч тавьж өгнө. Урьдчилгаа төлбөр төлөх ёстой гэж худал хэлж хуурч мэхлэн бэлэн 380.000 төгрөг залилсан,

26. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг иргэн О.Энхжаргалд АПУ ХХК-аас явж байна гэрээт борлуулагч болгоё гэж худал хэлж, хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ургах наран хорооллын орчимд 1.500.000 төгрөгрийг бэлнээр авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1-р хх-ийн хавтаст хэргээс хохирогч А.Нургайшагийн мэдүүлэг 37 тал, 39 тал, О.Анхбаясгалангийн мэдүүлэг 1-р хх-ийн 9 тал, гэрч Бурмаагийн мэдүүлэг, 1-р хх-ийн 42 тал, гэрч Л.Гэрэлтуяагийн мэдүүлэг 1-р хх-ийн 45-46 тал, гэрч Б.Дашмаагийн мэдүүлэг 1-р хх-ийн 47 тал, гэрч П.Энхгэрэлийн мэдүүлэг 1-р хх-ийн 48 тал, хохирогч Р.Энхсайханы мэдүүлэг 1-р хх-ийн 63-64 тал, эд мөрийн баримтыг хураан авсан тогтоол, гэрэл зураг 1-р хх-ийн 68-70 тал, хохирогч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг 1-р хх-ийн 85 тал, гэрч Л.Бат-Эрдэнийн мэдүүлэг 1-р хх-ийн, эд зүйлийн үнэлгээ 1-р хх-ийн 93-97 тал, хохирогч Э.Энхжингийн мэдүүлэг 1-р хх-ийн 139 тал, хохирогч С.Оюунсүрэнгийн мэдүүлэг 186 дугаар  хуудас, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 1-р хх-ийн 145 тал, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 146-147 тал, хохирогч Б.Төгөлдөрийн мэдүүлэг 1-р хх-ийн 188 тал, хохирогч Г.Одгэрэлийн мэдүүлэг 1-р хх-ийн 190 тал, хохирогч Б.Баярсувдын мэдүүлэг 1-р хх-ийн 192 тал , гэрч Б.Оюунцэцэгийн мэдүүлэг 1-р хх-ийн 102-103 тал, гэрч Т.Түмэндэлгэрийн мэдүүлэг 1-р хх-ийн 108-109 тал, гэрч Б.Отгонжаргалын мэдүүлэг 1-р хх-ийн 111 тал, гэрч О.Пүрэвдуламын мэдүүлэг 1-р хх-ийн 114 тал, гэрч Э.Төгсбаярын мэдүүлэг 1-р хх-ийн 119 тал, гэрч Б.Өлзийдүүрэнгийн мэдүүлэг 1-р хх-ийн 134-135, хохирогч Х.Доржхандын мэдүүлэг 1-р хх-ийн 217, гэрч Х.Алтанбаярын мэдүүлэг 1-р хх-ийн 220-221 тал, эд зүйлийн үнэлгээ 1-р хх-ийн 223 тал, хохирогч Т.Нансалмаагийн мэдүүлэг 1-р хх-ийн 235 тал, насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын мэдүүлэг 1-р хх-ийн 239-240 тал, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1-р хх-ийн 243-247 тал, хохирогч Т.Амаржаргалын мэдүүлэг 2-р хх-ийн 8 тал, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл 2-р хх-ийн 12-15 тал, хохирогч Ц.Билгээгийн мэдүүлэг 2-р хх-ийн 35 тал, хохирогч О.Алтансувдын мэдүүлэг 2-р хх-ийн 55 тал, хохирогч Х.Баттулгын мэдүүлэг 2-р хх-ийн 74 тал, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл 2-р хх-ийн 78-82 тал, хохирогч Ж.Батсайханы мэдүүлэг 2-р хх-ийн 104 тал, эд зүйлийн үнэлгээ 2-р хх-ийн 99 тал, гэрч О.Нандинбилэгийн мэдүүлэг 2-р хх-ийн 105 тал, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл 2-р хх-ийн 106-107 тал, хохирогч Ж.Доржнамсаны мэдүүлэг 2-р хх-ийн 122 тал, хохирогч С.Ариунтуяагийн мэдүүлэг 2-р хх-ийн 125 тал, хохирогч О.Лхамхүүгийн мэдүүлэг 2-р хх-ийн 128 тал, хохирогч Д.Нандинцэцэгийн мэдүүлэг 2-р хх-ийн 131 тал, гэрч Э.Амаржилын мэдүүлэг 2-р хх-ийн 112 тал, гэрч Б.Мөнх-Эрдэний мэдүүлэг 2-р хх-ийн 114-115 тал, гэрч Ч.Өнөрзаяагийн мэдүүлэг 2-р хх-ийн 116-117 тал, гэрч П.Оюунчимэгийн мэдүүлэг 2-р хх-ийн 118-119 тал, гэрч Э.Ган-Очиртын мэдүүлэг 2-р хх-ийн 162 тал, эд зүйлийн үнэлгээ 2-р хх-ийн 139-142 тал, хохирогч Л.Мөнхбаярын мэдүүлэг 2-р хх-ийн 183-184 тал, гэрч Б.Мөнхзулын мэдүүлэг 2-р хх-ийн 188 тал, эд зүйлийн үнэлгээ 2-р хх-ийн 204-205 тал, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол 3-р хх-ийн 1-6 тал, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан тогтоол болон мэдүүлгүүд 3-р хх-ийн 10-91 тал, яллагдагч Т.Лийн хувийн байдлыг тогтоосон баримтууд 3-р хх-ийн 98-137 тал, 144-162 тал, хохирогч Ч.Батдоржийн мэдүүлэг 3-р хх-ийн 212 тал, хохирогч Ц.Сэржмядагийн мэдүүлэг 3-р хх-ийн 236 тал, гэрч Ц.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг 3-р хх-ийн 237 тал, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл 3-р хх-ийн 239-240 тал, хохирогч О.Цэцэнбаярын мэдүүлэг 4-р хх-ийн 75-76 тал,  хохирогч О.Цэцэнбаярын мэдүүлэг 4-р хх-ийн 75-74 тал, хохирогч С.Даваанямын мэдүүлэг 4-р хх-ийн 84 тал, гэрч Ж.Хишигжаргалын мэдүүлэг 4-р хх-ийн 104-105 тал, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, Сиди 4-р хх-ийн 64-69 тал, хохирогч О.Энхжаргалын мэдүүлэг 4-р хх-ийн 78-79 тал, 81 тал, гэрч Х.Өлзийхишигийн мэдүүлэг 4-р хх-ийн 85-86 дугаартай дүгнэлт, гэрч Б.Ууганбаярын мэдүүлэг 4-р хх-ийн 87-88 тал, гэрч Х.Цагаанлуугийн мэдүүлэг 4-р хх-ийн 89-90 тал, гэрч Ж.Бадрахын мэдүүлэг 4-р хх-ийн 97-98 тал, гэрч Я.Алтансүхийн мэдүүлэг 4-р хх-ийн 99-100 тал, хавтаст хэргээс эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоолууд, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон мэдүүлгүүд, Т.Лийн хувийн байдлыг тогтоосон баримтууд 3-р хх-ийн 92-128, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 190 дугаартай захирамж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай захирамжууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.      

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Т.Л нь хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

1. Хохирогч А.Нургайшагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр манай сургуулийн дотуур байранд үл таних нэг залуу өөрийгөө Үндэсний телевизийн редактор Лхагва гэж танилцуулан, би та нарт зорилтот оюутан төслөөр 5 хүүхдийг сонгож сургалтын төлбөрийг 100 хувь төлнө гэж хэлж та нар зөөврийн компьютероо аваад ир гээд би авчирч өгөхөд интернэт орохгүй байна гэж хэлээд байрны гадагш дотуур байрнаас дагуулж гаран намайг дансанд 10.000 төгрөг тушаагаад хүрээд ир. Би хажуугийн хэвлэлийн төвд байж байя би аппликэйшн татаад байж байх тул санаа зоволтгүй гээд намайг явуулж би буцаж ирэхэд алга болсон байсан. Ганцаараа явсан ба 24-27 орчим насны, бор царайтай, 178 см өндөр нуруутай, богино хар өнгийн үстэй, нүдний шилтэй, эрүүний доороо ямаан сахалтай байсан. Бичиг баримтыг огт хараагүй өөрийгөө Лхагва гэж хэлж байсан. Хохирол хүлээн авсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно гэх мэдүүлэг /1 хх-ийн 37, 39/,

-Гэрч М.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Лхагва нь ширээ засуулан оюутнуудтай уулзаад Хишигмаа, Онон, Нарантунгалаг, Нургайша бид тавыг сонголтонд тэнцлээ. Та нарын зөөврийн компьютерт аппликэйшн суулгаж өгөх учир зөөврийн компьютер болон гар утаснуудаа авчирч өг гэж хэлсэн. Тэгээд хэлсэн ёсоор нь зөөврийн компьютерүүдийг авчирахад үзэж байгаад энд танай байрны интернэт сүлжээ муу юм байна орохгүй байна гээд Нургайшаагийн компьютерийг аваад өөр газар очоод аппликэйшн суулгаад өгье, тэндээс та нар татаад авчих гэж хэлээд Нургайшааг дагуулаад гарч явсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46/,

-“Талст” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний газрын 000752 дугаартай барьцаат зээлийн гэрээ /1 хх-ийн 49/,

-Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: Делл маркийн i-5 generatoin 15,6 инчийн нөөтбүүк 1.000.000 төгрөг гэх тайлан /1 хх-ийн 52-53/,

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 61/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /1 хх-ийн 62/,

 

2. Хохирогч Э.Энхжингийн мөрдөн байцаалтад өгсөн:

Тээврийн дээд сургуулийн ангийн хүүхэд Түмэндэлгэрт нөөтбүүк зөөврийн компьютераа өгсөн. Манай ангийн охин Түмэндэлгэр сургууль дээр нэг эрэгтэй хүн ирээд Монголын Үндэсний радио телевизээс явж байна. Та нар Оюутан хөтөлбөрт орох ёстой гээд манай сургуулиас нийт 5 ширхэг нөөтбүүк залилж явсан гэж байсан. Би нөөтбүүкээ 2018 оны 02 дугаар сард Хишиг төвөөс шинээр нь 750.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Леново брэндийн үзүүлэлт сайтай нөөтбүүк байгаа. Миний нөөтбүүк өөрийн зориулалтын хар өнгийн цүнх, цэнэглэгч, гар хулганатай нь авсан байгаа гэх мэдүүлэг /1 хх-ийн 139/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 141-147/,

-Андууд ломбардны ажилтан Б.Өлзийдүүрэнгийн би №2922 зээлийн нийт 163.700 төгрөгийг хүлээн авлаа. Гомдол санал байхгүй гэх тайлбар /1 хх-ийн 173/,

-Тээврийн дээд сургуулийн оюутан Э.Энхжин би леново маркийн нөөтбүүкээ эргүүлэн олж авсан. Гомдол саналгүй гэх тайлбар /1 хх-ийн 175/,

 

3. Хохирогч С.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Т.Л гэж ах хүүхдүүдийг нэг бүрчлэн уулзаж ярилцаад товч намтаруудыг нь бичүүлж аваад ярилцлага хийж таван хүүхдийг сонгон авлаа гэж хэлээд өөрсдийн нөөтбүүкүүдийг аваад ир программ суулгаж өгнө гэж хэлэхээр нь би өөрийн НР ай-3 загварын нөөтбүүк, бүртгэлийн хураамж 2000 төгрөгөөр авчирч өгсөн юм. Би энэ нөөтбүүкний үнэ болох 550.000 төгрөгийг Т.Лоос гаргуулан авч хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 186/,

-Алдсан зөөврийн компьютераа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас хүлээж авсан. Одоо гомдол санал байхгүй гэх тов мэдэгдэхэд гаргасан тайлбар /4 хх-ийн 213/,

 

4. Хохирогч Б.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

Монголын үндэсний телевизээс явж байна цэнгээнт нэвтрүүлгийн найруулагч ажилтай хүн байна гэж хэлээд монхордуу хамартай үсээ хойш нь самнасан нэг ах надтай уулзсан. Өөрсдийн нөөтбүүкнүүдийг аваад ир программ суулгаж өгнө гэсэн. Тухайн үед би дотуур байрны Ууганцэцэг гэж хүүхдийн LENOVA брендийн I-3 үзүүлэлттэй нөөтбүүкийг Т.Лид авчирч өгсөн байсан юм. Ууганцэцэгийн нөөтбүүкний хохиролд өөрөөсөө 800.000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан байгаа гэх мэдүүлэг /1 хх-ийн 188/,

 

5. Хохирогч Г.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

Өөрсдийн ай-3 үзүүлэлттэй нөөтбүүкүүдийг аваад ир программ суулгаж өгнө гэж хэлэхээр нь би өөрийнхөө өрөөнд амьдардаг найз Пүрэвдуламын Асер ай-3 үзүүлэлттэй 2016 онд худалдаж авч байсан нөөтбүүкийг авчирч өгсөн. Би энэ нөөтбүүкний үнэ болох 800.000 төгрөгийг өөрийн найз Пүрэвдуламд төлж хохиролгүй болгосон бөгөөд одоо 800.000 төгрөгийг Т.Лоос гаргуулан авч хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 190/,

 

6. Хохирогч Б.Баярсувдын мөрдөн байцаалтад өгсөн:

Би найз Отгонжаргалын Делл ай-5 маркийн нөөтбүүкийг авчирч өгч бүртгэлтийн 2000 төгрөгний хураамж төлсөн боловч Л гэж хүн худал хэлж биднийг залилсан болохыг сүүлд нь сонсож мэдэж энэ талаараа Төмөр замын цагдаагийн хэлтэст хандан гэрчээр тодорхой мэдүүлэг өгч байсан. Би энэ нөөтбүүкний үнэ болох 800.000 төгрөгийг өөрийн найз Отгонжаргалд төлж хохиролгүй болгосон бөгөөд одоо энэ мөнгийг Лоос гаргуулан авч хохирлоо барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1 хх-ийн 192/,

-Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

...Тэгэхээр нь би дотуур байрны зөвлөлийн дарга Төгөлдөр гээд 3 дугаар курсын оюутан хүүхдийг дуудаад чи ирээд энэ хүнтэй уулзаадах гээд холбож өгсөн. Цайны газарт орж цайгаа уугаад байж байхад Төгөлдөр миний гар утас руу залгаад багшаа нөгөө хүний утсыг мэдэх үү гэж асуусан, тэгэхээр нь би юу болсон яасан бэ гээд асуусан чинь Төгөлдөр бид нараас нийт 10,000 төгрөг хурааж авсан. Намайг ХААН банкны дансанд тушаагаадах гээд машинд сууж хүлээж байгаад намайг банкинд мөнгө тушаагаад гараад ирсэн чинь хаяад явсан байна. Бид нараас 5 нөөтбүүк компьютер аваад МҮРТелевиз дээр очиж программ суулгах ёстой гээд авч яваад намайг энэ дансанд 10.000 төгрөг тушаагаадах гээд гараад ирсэн чинь явчихсан байсан гэж надад утсаар хэлсэн. Тэр хүн 170 см өндөртэй, бордуу царайтай, эрүүндээ ямаан сахалтай, хар үстэй жоохон том тухтай үсээ хойшоо болгоод самнасан, харааны нүдний шилтэй тийм муухай хувцастай биш боломжийн байрын хүн байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-103/,

-Гэрч Б.Өлзийдүүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Т.Л гэдэг нэртэй залуу манай ломбарданд цэнхэр өнгийн цүнхтэй, хар өнгийн LENOVO маркийн нөөтбүүк компьютерыг 120.000 төгрөгийн барьцаанд тавиад явсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 134-135/,

-Дамно ХХК-ийн эд зүйлийн:  леново ай-3 маркийн нөөтбүүк 520.000 төгрөг, НР ай-3 маркийн нөөтбүүк 520.000 төгрөг, леново ай-3 маркийн нөөтбүүк 520.000 төгрөг, асер ай-3 маркийн нөөтбүүк 390.000 төгрөг, делл ай-5 маркийн нөөтбүүк 510.000 төгрөг гэх үнэлгээ /1 хх-ийн 193-207/,

 

7. Хохирогч Ц.Сэржмядагийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...2018 оны 03 дугаар сарын 16-ны орой дүү Пүрэвсүрэн надруу машиныг чинь алдчихлаа уучлаарай, хэлэх үг олдохгүй байна гэж богино зурвас илгээсэн. 2016 онд хувь хүнээс 13.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2004 онд үйлдвэрлэсэн Волксваген Тоурег маркийн хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэп байсан. Дүү Пүрэвсүрэнгийн найз Алтангэрэл гэгчийг өөрийн хамгаалагчаар 2-3 удаа хөлсөлж ажиллуулж байсан Лхагваа гэж өөрийгөө танилцуулсан хүн бэлэн 14.000.000 төгрөгөөр худалдаж авья. Унаж үзье гэж хэлээд унаж яваад утсаа салгачихсан гэсэн” гэх мэдүүлэг /3 хх-ийн 236/

-Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

"... Хүүхдийн 100 руу явж байтал тэр залуу машиныг чинь одоо бэлэн 14.000.000 төгрөгөөр авчихъя гэхээр нь би хүүхдийн зуу дэлгүүрийн гадна ирж зогсоод тэр залуу миний 31-18 УНЗ улсын дугаартай Волксваген тоурег маркийн хар ногоон өнгийн автомашиныг унаж үзье гэж хэлээд ганцаараа миний машиныг унаад явсан" гэх мэдүүлэг /3 хх-ийн 237/,

-Зураг таньж олуулах ажиллагааны “Таньж олуулах ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 108 тоот өрөөнд ... эхлүүлэв. Ц.Пүрэвсүрэнгээс таниас машин авч явсан гэх хүнийг та ямар содон шинж тэмдэгээр нь таних вэ гэж асуухад “Зуувандуй гонзгой царайтай, цэвэрхэн хувцасладаг, зүүн нүднийхээ доод талд жижигхэн хар мэнгэтэй, 178-180 см орчим өндөртэй, туранхай болон нүүрний ерөнхий хэлбэрээр нь сайн танина”. Таниулга эхлэхийн өмнө А4 хэмжээтэй цаасан дээр 1-с 16 гэж дугаарласан 3*4 хэмжээтэй 16 хүний цээж зургийг хөндлөнгийн гэрчүүдээр дурын байрлалд оруулан байрлуулж бэлтгэв. Гэрч Ц.Пүрэвсүрэнд “та энэ зурганууд дотроос машин авч явсан гэх хүнийг ямар содон шинж тэмдэгээр таних вэ гэх асуухад Ц.Пүрэвсүрэн нь би надаас машин авч явсан хүнийг хараад шууд танина. Учир нь би тэр хүний нүүрний ерөнхий хэлбэр болон зүүн нүдний доорх жижигхэн хар мэнгээр нь сайн танина гээд 10 дугаартай зургийг ямар нэгэн саадгүй шууд заан энэ хүн надаас машин авч явсан хүн мөн байна гэж зургийг шууд заав” /10 дугаартай зураг нь шүүгдэгч Т.Лийн цээж зураг/ гэх тэмдэглэл, гэрэл зураг /3 хх-ийн 239-240/,

-Эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас:

... хохирогч Сэржмядаг “миний машины түлхүүрийг 21-р хороололын автобусны буудлын орчмоос олсон гэж уг газарт ломбард ажиллуулдаг залуу миний түлхүүрийн оосорт байх миний дэлгүүрийн жижиг карт дээрх мэдээллээр дамжуулж надруу холбоо барьсан гэж мэдээлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол орчимд 31-18 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эрэн сурвалжилж 8б байрны урд талын зогсоолд хойд 2 дугуйны хий гарсан байдалтай зогсож байсныг олж тогтоосон болно. /3 хх-ийн 241/

-Л.Мөнхбаярын цагдаагийн байгууллагад гаргасан “...Тунгалагтамир гэгч нь ХААН банкинд сервис хийдэг гэж ярьж байсан. 31-18 УНЗ улсын дугаартай волкесваген маркийн бор сааралдуу өнгийн машиныг заагаад намайг асуухын тулд энүүнийг барьдаг гэвэл андахгүй гэж хадам ээжид хэлсэн гэсэн” гэх өргөдөл /1 хх-ийн 177/,

 

8. Хохирогч Ж.Доржнамсангийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Манай өрөөний залуу болох Жавхлан чиний нотебүүк байхгүй болчихсон шүү гээд болсон хэргийн талаар хэлж өгсөн. Надад бол хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Тошиба маркийн I-5 нотебүүк байсан ба анх БСБ дэлгүүрээс 4 жилийн өмнө 1.200.000 төгрөгөөр авч байсан юм. Одоо бол үнэлж мэдэхгүй байна. Мөн утасгүй нөөтбүүкний моус байсан. Энийг бол 15000 төгрөгөөр худалдаж авч байсан юм" гэх мэдүүлэг /2 хх-ийн 122/,

 

9. Хохирогч С.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Амаржил орж ирээд намайг андройд утсаа өгч байгаач аплейкэшн суулгах гэсэн юм. Өнөөдөртөө хэрэглэхгүй бол надад өгөөч гэж хэлээд миний самсунг С4 маркийн гар утасны зураасан код зэргийг асуугаад надаас авсан. Хар өнгийн самсунг С4 маркийн цоо шинэ гар утас байсан. 160.000 төгрөгөөр үнэлж байна" гэх мэдүүлэг /2 хх-ийн 125/,

 

10. Хохирогч О.Лхамхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Энхбилгүүн хүрч ирээд хоёулаа утсаа түр солих шаардлагатай байна. Би нэг тэмцээнд орох гээд байгаа юм гээд аваад явсан. Тэгсэнээ орой 22:00 цагийн үед ирсэнээ чиний утсыг хүнд луйвардуулчихлаа гэж хэлсэн. Тэрнээс бол өөр мэдэх зүйл байхгүй байна. Самсунг С4 маркийн гар утсаа 2017 оны 05 сард Эрдэнэтэд байдаг тэдигээс авахдаа 120.000 мянган төгрөгөөр авч байсан. Одоо бол үнэлж
мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /2 хх-ийн 128/,

 

11. Хохирогч Д.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Мөнх-Эрдэнэ ирээд та утсаа түр өгч байгаач би нэг тэмцээнд орчихоод өгье гэхээр нь гайхаад яах гэж байгаа юм гэтэл тэр найруулагч андройд утас хэрэгтэй гэж байна гээд миний утсыг авсан. Орой нь Мөнх-Эрдэнэ над дээр ирээд "Эгчээ нөгөө хүн чинь бид нарыг залилсан гэж хэлсэн. Самсунг гранд 2 маркийн гар утас байсан. Би гар утсаа 4 жилийн өмнө Хөвсгөлд байхдаа 350.000 төгрөгөөр худалдаж авч байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 131/,

-Гэрч Э.Амаржилын мөрдөн байцаалтад өгсөн:

"...Манай сургуулийн дотуур байран дээр нэг үл таних хүн ирээд өөрийгөө Монголын үндэсний радио телевизийн найруулагч Тамир гэж танилцуулсан. Манай тв гээс их дээд сургуулуудийн оюутнууд дунд цэнгээнт нэвтрүүлэг зохион байгуулж байгаа. Та нар оролцох юм бол та нарын сургалтын төлбөрийг ХААН болон Хас банкны тэтгэлэгээр өгөх болно" гэж хэлсэн. Тэгээд манай дотуур байрнаас надтай адилхан 4 хүн сонгож авсан бөгөөд бид 4-с нөөтбүүк болон Самсунг маркийн гар утсыг нэхсэн. Ямар учраас авах гэж байгаа юм бэ гэж асуухад манай нэвтрүүлэгт ороход та нарт Самсунг маркийн гар утас хэрэг болно учир нь тэмцээний өгөгдөл нь зөвхөн Самсунг маркийн гар утасаар ажилладаг юм гэж хэлсэн. Тэгээд би дээд курсын нэг ахаас тошиба маркийн нотебүүкийг түр зээлж аваад нөгөө Тамир гээд хүнд өгсөн. Тэгээд Тамир гэж хүн бид нараас 4 гар утас нэг нотебүүк болон хүн болгоноос 2000 төгрөг аваад явсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 112/,

-Гэрч Ч.Өнөрзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Тамир гэж хүн танай байрнаас 4 хүн авна та 4 Самсунгийн утас болон нөөтбүүк олж өгөх хэрэгтэй байна. Тэгээд тэр зүйлсийг нь авч яваад тусгай программ суулгаж өгөх болно. Тухайн праграмм зөвхөн Самсунг дээр ажиллаж байдаг юм. Тамир гэж хүнтэй хамт сургуулиас 3 ширхэг гар утас 1 ширхэг нотебүүк аваад гарсан. Тэгээд Тамир гэж хүн ах нь машин байхгүй учраас такси бариад явья гээд 5 шарын урд талын автобусны буудлаас машин бариад хүүхдийн 100-д байдаг ХААН банк ороход ажиллахгүй байсан ба тэндээсээ Цэцэг төвд байдаг ХААН банк руу явсан. Тэгээд ХААН банкны гадаа очоод би машинаас буусан бөгөөд машинд нөгөө авсан эд зүйлсээ үлдээгээд буусан. Надад Тамир гэж хүн ХААН банкны 5031288451 гэсэн данс өгөөд 10000 төгрөг шилжүүлээрэй гэж хэлсэн. Би дансанд мөнгөө хийчихээд гараад ирэхэд байхгүй болчихсон байсан" гэх мэдүүлэг /2хх-ийн 116-117/,

-Гэрч П.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Дээгүүрээ нүдний шил зүүсэн хууз сахалтай шүвгэр туранхай бие хаатай тийм хүн байсан. Өөр зүйл бол сайн мэдэхгүй байна" гэх мэдүүлэг /2 хх-ийн 118-119/

-Гэрч Э.Ган-Очиртын мөрдөн байцаалтад өгсөн:

"...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Тогоо овогтой Л гэх залуу "Тошиба" брэндийн l-З тай зөөврийн компьютерыг Очир гурван гал гэх ломбарданд 150.000 төгрөгөөр тавихаар ирсэн. Би тухайн зөөврийн компьютерийг 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай авсан. Өөрийнхөө цахим үнэмлэхээр тухайн тошиба l-З тай нотебүүкээ тавьсан" гэх мэдүүлэг/ 2 хх-ийн 162/,

-Эд зүйлийн: хохирогч С.Аринтуяагийн Самсунг С4 маркийн гар утас 160.000 төгрөг, хохирогч Д.Нандинцэцэгийн Самсунг гранд 2 маркийн гар утас 200.000 төгрөг, хохирогч О.Лхамхүүгийн Самсунг С4 маркийн гар утас 100.000 төгрөг, хохирогч Ж.Доржнамсангийн Тошиба маркийн i-5 тай нөөтбүүк 800.000 төгрөг гэх үнэлгээ /2 хх-ийн 139-142/,


            12. Хохирогч Л.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

"...Амгалангийн Баатар гэх хүн 99795151 дугаарын утаснаас надруу залгаж яриад чиний эзэмшлийн машиныг "Да хүрээ" зах дээр Л гэх хүн зарах гээд байж байна гэхээр нь би тэр даруй явж очиход "Да хүрээ" зах дээр миний Приус маркийн 2465 УНН улсын дугаартай машин байж байсан. Миний машинаас бор өнгөтэй арьсан түрийвчтэй миний өөрийн жолооны үнэмлэх, Хас банкны виза карт Худалдаа хөгжлийн банкны карт, 5000 төгрөг машины түлхүүрэнд зүүлттэй байсан 8G плаш доторх нэмэлт гоёлын толь, түлхүүр багажны ком, бахь, отверк, толинд зүүлттэй байсан гоёлын зүүлт , жижиг сэгсгэр алчуур , суудал дээр байсан эмэгтэй хүний улаан өнгийн пальто, хүүхдийн цүнх 2 ширхэг, хүүхдийн 2 ширхэг куртик, хүүхдийн 2 ширхэг тавчик, багажинд байсан запас /аваарын шар дугуй/ аккумлятор зэрэг зүйлүүүд алга болсон байсан. Миний машиныг худал хэлж авч яваад зарах гэж байсанд гомдолтой байна. Миний машин надад одоо байгаа. 351.500 төгрөгийн эд зүйл, мөн 150.000 төгрөг Баатар гэдэг хүнд өгч машинаа авсан учир үүнийгээ нэхэмжилнэ" гэх мэдүүлэг /2 хх-ийн 183-184/,

-Гэрч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн:

"...2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би найз Ононгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах цайны газарт хоол идээд сууж байхдаа ажил төрөл олж хийх хэрэгтэй байна гэж ярилцаад сууж байтал хажуугийн ширээн дээр сууж байсан үл таних залуу хүрч ирээд би та хоёрын үгийг санамсаргүй сонссон чинь ажил хайж байгаа юм байна. Би ХААН банкинд сервис хийдэг юм, та хоёрт ажил олж өгч болно шүү гээд өөрийгөө Тунгалагтамир гэж танилцуулсан. ...Тунгалагтамир намайг чи хүргэнийхээ машиныг авчих би машинаа асааж авчрах замдаа хүүхдүүдийг чинь цэцэрлэгэээс нь аваад ирье гэхээр нь би хүргэн Мөнхбаярт хэлээд машиныг нь зваад Тунгалагтамираар жолоодуулаад хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад ирэх замдаа Хилчин хотхонд байрладаг үсчинд орж хүүхдүүдийнхээ үсийг засуулчихаад гараад иртэл Тунгалагтамир ч байхгүй машин ч байхгүй байсан. Надаас ямар нэгэн зүйл аваагүй, ямар нэгэн хохирол учруулаагүй" гэх мэдүүлэг /2 хх-ийн 188/,

-Хохирогч Л.Мөнхбаярын Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл 7.600.000 төгрөг, арьсан түрийвч 10.000 төгрөг, жолоочийн үнэмлэх 17.500 төгрөг, 3 ширхэг виза карт 15.000 төгрөг, плаш 20.000 төгрөг, нэмэлт толь 20.000 төгрөг, машины түлхүүр багажны ком 15.000 төгрөг, бахь 4.000 төгрөг, овтерк 2.000 төгрөг, бурханы зурагтай зүүлт 8.000 төгрөг, жижиг алчуур 10.000 төгрөг, эмэгтэй пальто 30.000 төгрөг, хүүхдийн цүнх 2 ширхэг 60.000 төгрөг, хүүхдийн өвлийн куртик 2 ширхэг 70.000 төгрөг, хүүхдийн тавчик 2 ширхэг 10.000 төгрөг, Приүс 20 маркийн машины аваарын шар дугуй 50.000 төгрөг, Приүс 20 маркийн машины 45 ампертай аккумлятор 80.000 төгрөг, нийт 7.951.500 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 204-205/,

 

13. Хохирогч Р.Энхсайханы мөрдөн байцаалтад өгсөн:

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тамир нэртэй хүнсний дэлгүүртээ би өөрөө худалдаа хийгээд сууж байхад 178 см өндөр нуруутай монхор хамартай нэг залуу орж ирээд АПУ ХХК-ны худалдааны төвөөс явж байна танай дэлгүүрт хэрэгцээтэй ямар зүйл байгаа талаар ярьж хэлээрэй санал хүсэлт байна уу? гэж асуухад нь би танайхаас хөргөгч тавьж өгөх боломж байгаа юу гэж асуухад манай байгууллага хамтран ажилладаг газрууддаа хөргөгч тавьж өгч байгаа ш дээ өнөөдөр орой гэхэд хоёр хөргөгч танай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг Дарь-Эхийн дэлгүүрүүдэд өгөх гэж байгаа ш дээ. 150.000 төгрөг өгчих юм бол орой цуг складнаас ачуулаад танай дэлгүүрт өгч болох юм байна гэж хэлэхээр нь тэр залууд 150.000 төгрөг өгчихсөн юм. ...хохирол бүрэн төлөгдсөн учир одоо цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 64, 66/,

-Эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл, зураг /1 хх-н 68-70/,

 

14. Хохирогч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 10-р хороололоос үл таних залуу суугаад 7, 6, 5 буудлын 8 нэрийн дэлгүүрүүдээр орж архи, дарс, пивоны зураг аваад байсан. Надад өөрийнхөө талаар ярихдаа барааны буцаалт болон өр барагдуулдаг нэхэмжлэх бичиг тараадаг гэж хэлж байсан, сүүлд 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Анар зочид буудлын арын автомашины зогсоол дээр зогсож нэрийг нь хэлээгүй нэг дэлгүүр лүү орж зураг авна, миний утасны цэнэг дууслаа, та утсаа өгөөч гээд миний марк тодорхойгүй 400.000 төгрөгний үнэтэй гар утас хавтсанд нь байсан 100.000 төгрөгний бензиний талоны хамт авч яваад алга болсон. Миний алдагдсан гар утас Самсунг жи-3 маркийн хар өнгийн гар утас байсан. Би гар утсаа 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 450.000 төгрөгөөр лизингээр худалдан авсан юм гэх мэдүүлэг /1 хх-ийн 85/,

-Хохирогчийн цагдаагийн байгуулагад гаргасан өргөдөл /1 хх-ийн 82/,

-Гэрч Л.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

...ломбардандаа тухайн өдөр би ажиллаагүй. Манай нөгөө ажилтан ажиллаж байсан байна. Хар өнгийн Самсунг жи-3 2016 оны загварын гар утас байсан. Утасны мөнгөө Т.Лоос авсан учир гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1 хх-ийн 91 тал/,

-Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: Самсунг жи-3 маркийн гар утас 450.000 төгрөг гэх тайлан /1 хх-ийн 93-94/,

-“Гар утасаа, мөнгө буцааж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв гэх” шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэл /4 хх-ийн 213/,

 

15. Хохирогч О.Цэцэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

"...Тэгсэн танай дэлгүүрт нэг тавиур, мөн хөргөгч тавих юм байна. Орой 18 цагт хөргөгчийг чинь авч ирж тавьж өгнө. Иргэний үнэмлэхний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, гурвалсан гэрээний хуулбар зэргийг аваад орой хөргөгчтэй хамт гэрээ ирнэ. Гэрээн дээр наалгаж явуулаарай гэж хэлээд хөргөгчний шинэчилсэн гэрээ гарсан байгаа, 2 жил дэлгүүртээ тавьж байгаад 2 жилийн дараа танай дэлгүүрийнх болно, 100.000 төгрөг болно. Тэр мөнгөө одоо өгөөрэй гэж хэлсэн. Тэр хүн хар өнгийн жижиг тэмдэглэлийн дэвтэртэй явж байсан. Тэрэн дээрээ миний утасны дугаар нэр, регистр бичиж аваад 100.000 төгрөг гээд биччихсэн ард нь гарын үсэг гээд зуруулаад мөнгө аваад явсан " гэх мэдүүлэг /4 хх-ийн 75-76/,

 

16. Хохирогч С.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн:

"...би АПУ-с явж байна, худалдааны төлөөлөгч нь байна. Танайх хамгийн сүүлд авсан барааны баримтаа гаргаад ир гэж хэлээд манай охиноос хөргөгч тавина, барьцааны мөнгө 100.000 төгрөг өгчих гээд аваад явсан байсан гэх мэдүүлэг /4 хх-ийн 84/,

- Гэрч Ж.Хишигжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

"...Тэгсэнээ утасаа салгачихаад ээж чинь бичиг баримтаа аваад хүрээд ирнэ гэнэ. Надад мөнгө төгрөгөө өгөөд явуулчих гэж хэллээ гэхээр нь би энэ талаар ээжээс асуулгүйгээр тэр хүний асуусан 100.000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд АПУ компанийн манайхтай харилцдаг борлуулагчтай утсаар ярьсан чинь тийм юм ерөөсөө байхгүй. Харин нэг тийм хүн манай компаний нэрийг бариад ингээд яваад байгаа юм гэж хэлсэн" гэх мэдүүлэг /4 хх-ийн 104-105/,

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /4 хх-йн 64/,

-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, сиди /4 хх-ийн 68-69/,

 

17. Хохирогч Ц.Билгээгийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...Сонгинохайрхан дүүрэгт байрлах Ивээл хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр "АПУ " компаний урамшуулал бодох гэсэн юм гээд сүүлийн падааныг үзээл босоо хөргөгч тавиулах болно гээд хамтран ажиллах гэрээ байгуулаад барьцаа 300.000 төгрөг аваад явсан. Цэнхэр дөрвөлжин хээтэй цамц, хар арьсан цүнх үүрсэн, нүдний шилтэй 175-180 орчим өндөртэй өтгөн хар хөмсөгтэй бор царайтай залуу байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 35/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-ийн 22/,

 

18. Хохирогч О.Алтансувдын мөрдөн байцаалтад өгсөн:

" 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололд байрлах PLUS MARKET хүнсний дэлгүүрээ нээгээд зогсож байтал нэг үл таних залуу орж ирээд АПУ ХХК-ны менежер гэсэн цэнхэр өнгийн ажлын үнэмлэх хүзүүндээ зүүчихсэн орж ирээд пивоны өрөлт шалгаад явж байна. Танайх хөргөгчгүй юм байна, манай компаниас хөргөгч өгнө. Мөн гэрээ байгуулна гэж хэлэхээр нь би өөрийг чинь танихгүй, маркетенгийн алба чинь утсаа авахгүй байна гэж хэлээд гар гэтэл та ажлаа хийж яваа хүнийг доромжиллоо гэж уурлаад байхаар нь би итгэсэн юм. Тэгээд хөргөгчний урьдчилгаа гэж 250.000 бэлэн авсан. 25-30 насны 180 орчим өндөртэй бор царайтай, бор өнгийн нүдний шил зүүчихсэн, зүүн аймгийн С үсэг хэлж чадахгүй бага зэргийн аялгатай туранхай эрэгтэй залуу байсан " гэх мэдүүлэг /2 хх-ийн 55/,

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2 хх-ийн 47/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /2 хх-ийн 49-50/,

 

19. Хохирогч Ж.Батсайхан мөрдөн байцаалтад өгсөн:

"... Манай эхнэр О.Нандинбилэг тухайн үед дэлгүүрт сууж байгаад залилуулсан. АПУ компаниас явж байна. Шинээр хөргөгч, лангуу тавьж өгнө. Барьцаанд 400.000 төгрөг санхүүд тушаах хэрэгтэй гээд бэлнээр аваад явсан байсан. ...манай эхнэр харвал танина. Манай дэлгүүрийн камер 14 хоног хадгалдаг ба би тухайн үед гар утсан дээрээ бичиж авсан тухайн залуугийн зураг нь байгаа" гэх мэдүүлэг /2 хх-ийн 93/,

-хохирогч Ж.Батсайханы алдсан эд хөрөнгө 400.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 99/,

-Гэрч О.Нандинбилэг мөрдөн байцаалтад өгсөн:

"...Би 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 1 дүгээр буудал дээр байдаг Хонгор нэртэй хүнсний дэлгүүр дээрээ сууж байсан. 30 орчим настай, 170 орчим см өндөртэй, бор өнгийн нүдний шилтэй, саарал өнгийн саравчтай малгайтай, цоохор өнгийн цамцтай, гонзгой царайтай эрүүн дээрээ ямаан сахалтай эрэгтэй байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 105/

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2 хх-ийн 91-92/,

-хохирогч Ж.Батсайханаас залилсан этгээдийн зураг гэж гаргаж өгсөн Т.Лийн гэрэл зураг /2 хх-ийн 94/,

-таньж олуулах ажиллагаа явуулсан “гэрч О.Наниданбилэг би тэр эрэгтэйтэй нүүр тульж харьцсан. Манай дэлгүүрийн камерийн бичлэгт бичлэг нь байхаар нь зургийг нь гар утсан дээрээ дарж авсан. Тиймээс царайг нь харвал нүүрний байдал, царайны шинж төрхөөр нь танина” гээд 3 гэж дугаарласан зураг дээрх хүн манай дэлгүүрт орж ирээд намайг залилсан Тогоо овогтой Л мөн байна гэсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-ийн 106-107/,

 

20. Хохирогч Х.Өлзийхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:

"... 2018 оны 06 сарын 06-ны өдөр АПУ ХХК-аас захиалга авдаг өдөр байсан. Танай дэлгүүрт хөргөгч тавина, хариуцаж байгаа хүнтэй чинь уулзана гэхэд нь намайг дуудсан гэсэн. Намайг ирэхэд тэр хүн нь явсан байхгүй байсан. Хөргөгч авч ирж дэлгүүрт чинь байрлуулахад 380.000 төгрөгний бараа дүүргэлттэй ирнэ. Компаниас гарсан танай руу ирж байгаа. Би гэрээ, тооцоо хийх юм гэсэн байсан. Тэгээд манай Цагаанлуунаас урьдчилгаа 100.000 төгрөг, ачилтын мөнгө 17.000 төгрөг бэлнээр залилаад аваад явсан байсан" гэх мэдүүлэг /4 хх-ийн 85-86/,

-Гэрч Х.Цагаанлуугийн мөрдөн байцаалтад өгсөн:

"....Өөрийгөө АПУ ХХК-ний худалдааны төлөөлөгч байна гэж хэлж байсан. Танай дэлгүүр хөргөгч захиалсан байна, 380.000 төгрөгний үнэтэй том хөргөгч ачигдчихсан наашаа ирж байгаа. ... Манай дэлгүүрт орж ирсэн залуу хөргөгчний үнийн 30 хувь буюу 100.000 төгрөг, ачилтын 17.000 төгрөг тэгээд нийт 117.000 надад өгөх ёстой гэж хэлсэн. Тэр хөргөгч рүү заагаад иймэрхүү том хөргөгч ирнэ танайд залгуур байгаа юу уртасгагч нь хүрэх үү гэх мэтийн юм ярьж байгаад надаас 117.000 төгрөг авсан" гэх мэдүүлэг /4 хх-ийн 89-90/,

-Хохирогч Х.Өлзийхишигийн гаргасан гомдол /4 хх-ийн 40/,

 

21. Хохирогч Х.Баттулгын мөрдөн байцаалтад өгсөн:

"...2018 оны 06 дугаар сард 30 орчим насны туранхай өндөр нүдний шилтэй залуу орж ирээд барьж байсан хавтасаа үзүүлээд би АПУ ХХК-аас явж байна. Энэ Минжээ эгчийн дэлгүүр мөн үү гэж асуугаад танайх манай байгууллагад хөргөгч захиалсан байна. Одоо тавиулна гэвэл доор манай машин хөргөгч ачаад явж байна гэж хэлсэн. Мөн манайх хөргөгчөө бараагаар дүүргэж өгнө гэхээр нь би зөвшөөрч урьдчилгаа 190.000 төгрөг өгсөн " /2 хх-ийн 74/,

-Таньж олуулах ажиллагааны “... 5 хүний зурагнаас Т.Лийн зургийг зааж “Монхор хамар, зуйван царайтай туранхай залуу байсан. Энэ залуу мөн байна” гэх тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-ийн 78-81/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 78-82/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 хх-ийн 86/,

 

22. Хохирогч Х.Доржхандын мөрдөн байцаалтад өгсөн:

Тухайн үед тэр залуу надад хандаж би АПУ компаниас явж байна, борлуулалтын ерөнхий менежер нь байгаа юм гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд танай дэлгүүрт хөргүүр тавих гэсэн юм, дүүргэлтэнд 380.000 төгрөгний бараа орно. Та түүний 50 хувь болох 190.000 төгрөгийг одоо надад өгнө. Харин үлдэгдэл 190.000 төгрөгийг сарын сүүлээр өгч болно гэсэн утгатай зүйл надад хэлсэн. Тэгээд итгээд 190.000 төгрөгийг бэлнээр тоолж өгчихөөд зогсож байтал дараагийн захиалгат бараа ирж байсан учраас тухайн үед би нөгөө залуу 190.000 төгрөгөө аваад дэлгүүрээс гараад явчихсан байсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 217/,

-Гэрч Х.Алтанбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

Над руу 89113933 дугаараас залгаад энэ “АПУ” ХХК-ны гэрээт борлуулагчийн дугаар мөн үү надад энэ дугаарыг үлдээгээд манай дэлгүүрээс гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө хүний өмнөөс та утас андуураад байгаа юм бишүү гэж хэлээд ажил ихтэй байсан учраас утсаа тасалсан гэх мэдүүлэг /1 хх-ийн 221-222/,

-Хохирогч Х.Доржхандын алдсан эд зүйл 190.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 223/,

-хохирогчоос гаргаж өгсөн камерын бичлэгт байсан Т.Лийн гэрэл зураг /1 хх-ийн 227/,

 

23. Хохирогч Ч.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

"....АПУ ХХК-ний менежер гэсэн үнэмлэх үзүүлээд, барааныхаа захиалгыг өгөөрэй гэхээр нь барааныхаа захиалгыг өгсөн чинь танайд хөргөгч, саравч 2 өгье гэхээр нь гараад хэмжээг нь аваад ороод ирсэн чинь манай эхнэрээс 500.000 төгрөг авсан байсан. Тэгээд хамт яваад Хангай хотхон ороод нэг дэлгүүрээс барааны захиалга авна гэж ороод гарч ирэхгүй байхаар нь араас нь орсон чинь цаашаа нэвт гардаг дэлгүүр байсан. Машиных нь жолоочоос асуусан чинь уг машин нь такси байсан" гэх мэдүүлэг /З хх-ийн 212/,

 

24. Хохирогч Т.Нансалмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...АПУ компаны ажилтан гээд байсан залууг суулгаж л байсан юм. Тэгээд хүмүүс намжаад ирсэн чинь одоо намайг нэг хүн дагаж явах хэрэг байна. Даацын лангуу, хөргөгч эд нараа манай компаниас очиж ав. Та дагаж очоорой гээд л хэлээд энэ бүгд чинь хэдэн төгрөг болох вэ гэхэд тэр залуу 460.000 төгрөг болно гээд хэлэхээр нь би орлогын мөнгөнөөс дан 20.000 дэвсгэртээр 460.000 бэлэн тоолж өгсөн. Уг залуу нь 30-35 орчим насны зууван царайтай хоёр талын шанаа хэсгээрээ сахалтай мөн эрүүний доод хэсэгтээ сахалтай " гэх мэдүүлэг /1 хх-ийн 235/,

-Гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны “3 дугаартай гэрэл зураг дээрх хүн нь 2018 оны 06 сарын 22-ны өдөр АПУ компаниас явж байна. Архи пивоны зөвшөөрөл гаргаж өгнө гэж 460.000 төгрөг залилсан хүн мөн гэж заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 243-247/,

 

25. Хохирогч Т.Амаржаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

"... 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би дэлгүүрт бараа өгчөөд байж байтал үл таних залуу АПУ ХХК-аас танай хөргөгчний хувиар болсон. 2 сарын өмнөөс танайх АПУ-гаас бараагаа авч эхэлсэн байна. 380.000 төгрөгийн бараатай хөргөгч ирнэ. Та сүүн бүтээгдэхүүн авбал 80.000 төгрөг болно. Тэгээд надад бэлэн мөнгө байхгүй би картнаас мөнгө авч өгье гэж хэлээд Цамбагарав АТМ-ээс 380.000 төгрөг аваад АПУ ХХК-ны төлөөлөгч залууд өгсөн. 180 см өндөртэй, дунд зэргийн махтай, нүдний шилтэй, саравчтай малгайтай, цайвар царайтай өмссөн хувцас нь цэвэрхэн залуу байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 08/,

Таньж олуулах ажиллагааны “...4 дугаарын зураг дээр байгаа хүн мөн байна. туранхай, онигор нүдтэй, дэлдэн чихгүй, өндөр залуу  мөн байна. Намайг залилах үедээ саравчтай малгайтай, нүдний шилтэй байсан. Энэ зураг дээр нүдний шилгүй, саравчтай малгайгүй байна. Хараад сайн таньж байна” /4 дугаартай зураг Т.Лийн зураг/ гэх тэмдэглэл /2 хх-ийн 12-15/,

 

26. Хохирогч О.Энхжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:

"...АПУ трейдинг ХХК-аас явж байна. Манай компани нь танай дүүрэгт гэрээт борлуулагчаа нээх гэж байгаа юм. Ингээд гэрээт борлуулагчийнхаа нэгээр танай дэлгүүрийг сонгоно гэхээр нь би нөхөр рүүгээ залгаад ийм хүн ирсэн байна гэж хэлэхэд нөхөр удалгүй орж ирээд нөгөө залуугаа дагуулаад арын өрөө рүү орж уулзсан. Тэгээд тэр залуу 8 сая төгрөгний бараа зээлээр өгнө. Урьдчилгаа 1.5 сая төгрөг авна гэсэн. Тэгээд хот руу явах замдаа би түүнд 1.5 сая төгрөг бэлнээр өгсөн. Би тэр өдөр 1.5 сая төгрөгөө авчихаад нөгөө залилсан эрэгтэй, таксины жолоочийн хамт Налайхаас гарч хотруу явж байх замдаа Баянзүрх дүүргийн Ургах наран хорооллын орчимд нөгөө залуу намайг та ерөөсөө мөнгөө өгчих эрхтэн шиг юмнуудаа бичээд бэлдчихэе гэхээр нь би түүнд бэлэн 1.5 сая төгрөг тоолж өгсөн. ...Ургах наран хорооллын харалдаа зам дагуу явж байхдаа надаас аваад цүнхэндээ хийсэн " гэх мэдүүлэг /4 хх-ийн 81/,

-Гэрч Ж.Бадрахын мөрдөн байцаалтад өгсөн:

"...Замд явж байхдаа Энхжаргал эгч нөгөө танихгүй залууд мөнгө тоолоод өгч байсан ба Энхжаргал эгч нөгөө залууд 1.500.000 төгрөг өглөө гэж хэлж байгаа нь сонсогдсон" гэх мэдүүлэг /4 хх-ийн 97-98/,

Гэрч Я.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн:

"...налайх дүүрэгт байдаг ХААН банкны Экспресс банкнаас 1.5 сая төгрөг аваад эхнэртээ өгсөн. Тэгээд би хамт явах гэтэл нөгөө залуу би хот орж гэрээ хийчихээд буцаж ирэхдээ 2, 3 хүнтэй ирнэ. Та багтахгүй гэхээр нь би үлдчихсэн. Тэгээд орой би 18 цагийн үед эхнэр рүү залгатал баларсаан, би мөнгөө залилуулчихлаа, цагдаа дээр ирээд өргөдөл өгчихсөн сууж байна гэж ярьсан" гэх мэдүүлэг /4 хх-ийн 99-100/,

 

Шүүгдэгч Т.Лийн шүүх хуралдаанд өгсөн:

Гэм буруугийн талаар маргаангүй. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Улаанбаатар Тээврийн дээд сургууль дээр үйлдсэн хэргийг прокурор яллахдаа 5 тусдаа үйлдэл болгон ялласан. 5 хүнээс юм авсан юм шиг харагдуулчихсан. Гэтэл энэ тийм биш. Ганцхан Төгөлдөр гэх хүнээс 5 ширхэг нөөтбүүкийг нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлдлээр авсан. Энэ нь 1-р хавтаст хэргийн 102-103 хуудаст авагдсан гэрч Оюунцэцэгийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 108-109 хуудаст авагдсан Түмэндэлгэр гэх хүмүүсийн мэдүүлгээс харагддаг. Өөрсдийнхөө эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг Төгөлдөр гээд нэг хүн рүүгээ шилжүүлж тэрнээс нь би авсан байгаа. Энэ 5 удаагийн гэх үйлдэл нь 1 үйлдэл юм. Ач анагаах ухааны сургуулийн үйлдэл нь дээрх үйлдэлтэй ижилхэн байхад өөр өөр цаг минутад авсан юм шиг салгасан. Прокуророос энийг асуухаар цаг минут нь зөрөөд байдаг гэдэг. Гэтэл 1-р хавтаст хэргийн 116-117 хуудаст авагдсан гэрч Өнөрзаяагийн мэдүүлэгт бусдаасаа энэ хүн бүгдийг нь аваад надад өгөхдөө ганцаарчилж өгсөн гэдэг нь байгаа. Миний мэдүүлгүүдэд ч бас байгаа. Хохирогч нараас авсан мөнгийг идэж уугаад, РС-нд хонож бариад дуусгасан. Одоо 7 сая 500 гаран мянган төгрөгний хохирол байгааг нэн дариу төлж барагдуулахаа илэрхийлж байна. Өмнөх төлсөн хохирлыг аав, ээж төлсөн. Миний дансанд байсан мөнгийг аав, ээжид итгэмжлэл өгөөд гаргуулаад өгсөн гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нарыг хуурч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Т.Лийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан.

 

Тэрээр өмнө энэ төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан байх ба хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдаад хянан харгалзах хугацаанд залилах гэмт хэргийг удаа дараагийн үйлдлээр дахин үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь 26 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүгдэгч Т.Лийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Лид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож шийдвэрлэсэн байна.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр захирамжаар ялтан Т.Лид оногдуулсан хорих ялыг 2015 оны шинэчлэн  найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 9 хоногийн хорих ял болгон тогтоож, мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 61 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлсэн байна.

Шүүхээс хорих ялыг тэнсэн суллан, хянан харгалзахаар шийдвэрлэсэн хугацаанд шүүгдэгч Т.Л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул эдлээгүй үлдсэн ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.

 

Хохирогч А.Нургайша, Э.Энхжин, С.Оюунсүрэн, Ц.Сэржмядаг, О.Энхсайхан, Ц.Алтанцэцэг нар нь зөөврийн компьютер, авто машин, гар утас, бэлэн мөнгө зэргийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бүрэн хүлээж авсан байна.

Шүүгдэгч нь бусад хохирогч нарт хохирол төлөөгүй байх учир хөрөнгийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр хохирлыг тооцон шүүгдэгч Т.Лоос  7.518.500 төгрөг гаргуулан хохирогч Б.Төгөлдөрт 520.000 төгрөг, Г.Одгэрэлд 390.000 төгрөг, Б.Баярсувдад 510.000 төгрөг, Ж.Доржнамсанд 800.000 төгрөг, С.Ариунтуяад 160.000 төгрөг, О.Лхамхүүд 100.000 төгрөг, Д.Нандинцэцэгт 200.000 төгрөг, Л.Мөнхбаярт 351.500 төгрөг, О.Цэрэнбаярт 100.000 төгрөг, С.Даваанямд 100.000 төгрөг, Ч.Билгээд 300.000 төгрөг, О.Алтансувдад 250.000 төгрөг, Ж.Батсайханд 400.000 төгрөг, Х.Өлзийхишигт 117.000 төгрөг, Х.Баттулгад 190.000 төгрөг, Х.Доржхандад 190.000 төгрөг, Ч.Батдоржид 500.000 төгрөг, Т.Нансалмаад 460.000 төгрөг, Т.Амаржаргалд 380.000 төгрөг, О.Энхжаргалд 1.500.000 төгрөг  тус тус олгож шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэргийн талаарх дүрсний бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Охь нэртэй архи 1 ширхэгийг устгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 223 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Тогоогийн Лийг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Т.Лид арван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 10 жил, 9 сар, 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Т.Лид оногдуулсан 10 жил 9 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лийн урд цагдан хоригдсон 369 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Лоос 7.518.500 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Төгөлдөрт 520.000 төгрөг, Г.Одгэрэлд 390.000 төгрөг, Б.Баярсувдад 510.000 төгрөг, Ж.Доржнамсанд 800.000 төгрөг, С.Ариунтуяад 160.000 төгрөг, О.Лхамхүүд 100.000 төгрөг, Д.Нандинцэцэгт 200.000 төгрөг, Л.Мөнхбаярт 351.500 төгрөг, О.Цэрэнбаярт 100.000 төгрөг, С.Даваанямд 100.000 төгрөг, Ч.Билгээд 300.000 төгрөг, О.Алтансувдад 250.000 төгрөг, Ж.Батсайханд 400.000 төгрөг, Х.Өлзийхишигт 117.000 төгрөг, Х.Баттулгад 190.000 төгрөг, Х.Доржхандад 190.000 төгрөг, Ч.Батдоржид 500.000 төгрөг, Т.Нансалмаад 460.000 төгрөг, Т.Амаржаргалд 380.000 төгрөг, О.Энхжаргалд 1.500.000 төгрөг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Охь нэртэй архи 1 ширхэгийг устгуулахаар, бичлэг бүхий сиди 2 ширхэгийг хавтаст хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

10. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОДОНТУУЛ

 

                                        ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ

 

                                        ШҮҮГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН