Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/00847

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01521 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 30,677,466 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, эрхийн улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэлтэй, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 600 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрыг, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, *******,*******,,, тоот хаягт байрлах, нэгж талбарын дугаартай, 600 м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны газрыг, уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн хамт хариуцагч *******гийн эзэмшилд үлдээж, Улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,,, хаягт байршилтай, 78.84 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч өмчлөлд үлдээж, уг орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлээс хариуцагч *******г хасаж, нэхэмжлэгч бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******д үлдээж, түүний нэр дээр бүртгэл хийхийг Авто тээврийн үндэсний төвд тус тус даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсэг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,537 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

М.БАЯСГАЛАН