Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 00018

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                                                           баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч **ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох

“Рашаант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Рашаант багийн Засаг  дарга **т холбогдох хэсэг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн **т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **ын гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч ** нь тус шүүхэд “Рашаант багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаартай захирамжийн 1 дэх хэсгийн Рашаант багийн Засаг  дарга **т холбогдох хэсэг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийн **т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.3-т зааснаар бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэгч **ээс 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгосон итгэмжлэлд нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзах эрхийг тусгайлан заасан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2017/0018/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч **ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч ** нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ