Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00680

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01156 дугаар шийдвэртэй

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар *******, , *******, нараас 448,354,764 төгрөг, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7506 дугаар захирамжаар *******, , ******* нараас 286,988,093 төгрөгийг тус тус гаргуулж ХЗХ-д олгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцааны үл хөдлөх хөрөнгүүдэд ХХК, ХХК-иудын хийсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шинжээч нар барьцааны эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн буюу Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан бодитой байх зарчмыг зөрчсөн. Тодруулбал, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 48.75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, ,, тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202021891 дугаарт бүртгэлтэй 80 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, ,, тоот үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийсэн ХХК-ийн тайланд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагаар үнэлгээ хийхдээ жишиг болгон авсан хөрөнгө нь байршил болон үнэ цэний хувьд бодит байдалтай нийцэхгүй, манай барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг илт бууруулсан муу нөхцөлтэй байна.

Жишээбэл, үнэгүй.мн сайтын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн зард их дэлгүүрийн баруун талд хотын төвд 30 м.кв талбайтай, 2 өрөө байр зарна гэсэн зар байх бөгөөд уг байр нь 1950-иад онд ашиглалтад орсон 4 давхар байрны 4 давхарт байрлах цахилгаан шатгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хуучны байр байх бөгөөд уг байрыг 250,000,000 төгрөг буюу нэг м.кв нь 8,300,000 төгрөгөөр, мөн сайтын 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гал тогоо тусдаа 2 өрөө байр зарна гэсэн зард уг байр 1950-иад онд ашиглалтад орсон 4 давхар байрны 3 давхарт байрлах 33 м.кв талбай бүхий цахилгаан шатгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, хуучны байр байх бөгөөд уг байрыг 220,000,000 төгрөг буюу нэг м.кв талбай 6,600,000 төгрөгөөр үнэлэгдэж байхад манай байгууллагын барьцааны хөрөнгө 2011 онд ашиглалтад орсон ын 13 давхарт байрлах 48.75 м.кв байрыг 286,160,000 төгрөг буюу нэг м.кв талбайг 5,869,948 төгрөгөөр, мөн давхарт байрлах 80 м.кв талбайтай байрыг 469,600,000 төгрөг буюу нэг м.кв талбайг 5,870,000 төгрөгөөр тус тус үнэлж байгаа нь дээрх үнэлгээний компанийн хийсэн үнэлгээнд эргэлзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, манай 2 байрны нийт талбай 128.75 м.кв талбай байгаа бөгөөд дээрх 2 жишиг болгож авсан байрны дундаж үнээр бодоход 1 м.кв талбайгаас 3,160,000 төгрөг буюу нийтдээ6,850,000 төгрөгийн алдагдал хүлээхээр байна.

1.2. Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 156.5 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай, ,,тоот үл хөдлөх хөрөнгөд үнэлгээг хийсэн ХХК-ийн тайланд жишиг болгон авсан хөрөнгө нь байршил болон үнэ цэнийн хувьд бодит байдалтай нийцэхгүй, манай барьцааны үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг илт бууруулсан. Жишээ нь үнэгүй.мн сайтын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зард Pearl tower-т 66 м.кв талбай зарна гэсэн зар байх бөгөөд уг байранд байрлах 66 м.кв талбай бүхий байрыг 425,000,000 төгрөг буюу нэг м.кв талбай нь 6,439,393.9 төгрөгөөр үнэдэгдэж байхад манай байгууллагын барьцааны хөрөнгө ын 5 давхарт байрлах 156,5 м.кв байрыг 915,210,100 төгрөг буюу нэг м.кв талбайг 5,869,948 төгрөгөөр, мөн давхарт байрлах 80 м.кв байрыг 469,600,000 төгрөг буюу нэг м.кв талбайг 5,847,987.8 төгрөгөөр үнэлж байгаа нь дээрх үнэлгээний компанийн хийсэн үнэлгээнд эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ үнийн дүнгээс үзэхэд 1 м.кв-аас 591,406 төгрөг буюу нийтдээ 92,555,039 төгрөгийн алдагдал хүлээхээр байна. Мөн барьцаанд тавьсан объектуудад салгаж авах боломжгүй нэмэлтээр суурилагдсан тоног төхөөрөмжийг үнэлгээнд оруулж тооцоогүй.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4-119/10711, , 4-119/10717 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд дурдсан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/Ш32023/0 дүгээр захирамжаар *******, , *******, нараас 448,354,764 төгрөг гаргуулж -д олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд ийн өмчлөлийн ,,, тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 01 дүүгээр хороо,, 26 дугаар байр, тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 48.75 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн 01 дүүгээр хороо тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 80 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******, , *******, нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан н өмчлөлийн нд байрлах, улсын бүртгэлийн , дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн , дугаар битүүмжлэх тогтоолоор, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 119/09, 119/10 дугаар хураах тогтоолуудаар тус тус битүүмжлэн хураасан. Хураасан хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч нар эрхийн улсын дугаар бүртгэлтэй эд хөрөнгийг 477,750,000 төгрөгөөр, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 784,000,000 төгрөгөөр, *******-аас эрхийн улсын дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 477,750,000 төгрөгөөр, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 784,000,000 төгрөгөөр, төлбөр авагч нь эрхийн улсын дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 137,176,496 төгрөгөөр, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг 225,110,148 төгрөгөөр үнэлж хариу ирүүлсэн. *******, ******* нараас үнийн санал ирээгүй. Үнийн саналууд зөрсөн тул Виннэрвэй ХХК-ийн шинжээч О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилоход эрхийн улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 286,160,000 төгрөгөөр, эрхийн улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 469,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

2.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/Ш32023/07506 дугаар захирамжаар *******, , ******* нараас 286,988,093 төгрөг гаргуулж -д олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд *******-ийн өмчлөлийн ,,тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай 156.5 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч *******, , ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******-ийн өмчлөлийн нд байрлах, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугааp битүүмжлэх тогтоолоор, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 119/08 дугаар хураах тогтоолоор тус тус битүүмжлэн хураасан. Хураасан хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг талуудад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдэхэд төлбөр төлөгч, эд хөрөнгийн өмчлөгч ******* нь 1,533,700,000 төгрөгөөр, төлбөр авагч нь 213,848,094 төгрөгөөр үнэлж хариу ирүүлсэн. Улмаар үнийн саналууд зөрсөн тул ХХК-ийн шинжээч ыг шинжээчээр томилоход эрхийн улсын дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 915,210,100 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь заалтуудыг зөрчөөгүй, шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1.Нэхэмжлэгч ******* болон ******* нар 2020 онд манай байгууллагатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж зээл авсан. Уг асуудлаар удаа дараа шаардлага гаргаж, улмаар зээлдэгч нартай эвлэрлийн гэрээ байгуулж шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар болон 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7506 дугаартай захирамжаар тус тус хариуцагч нараас нийт 735,342,857 төгрөг гаргуулж -д олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.

3.2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр талуудад үнийн санал ирүүлэх тухай албан тоотыг ирүүлсэн. Талууд зах зээлийн үнэлгээг харгалзаж үнийн саналыг хүргүүлсэн боловч зээлдэгч нар барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн. Иймээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1, 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэхээр томилсон. Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт байх үнэгүй.мн сайтын мэдээллийг тавьсан байгаа нь үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Тус хэрэгт авагдсан үнэлгээний тайлан нь холбогдох хууль, дүрэм журмыг баримтлан тогтоосон үнэлгээ байх бөгөөд 2 өөр үнэлгээний байгууллага томилсон байгаа нь зах зээлийн бодит үнэлгээг гаргахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

3.3. ******* болон ******* нараас -оос дахин зээл авах, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх зэрэг хүсэлтүүдийг удаа дараа тавихад манай компанийн зүгээс хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, удаашруулна гэх зэргээр удаа дараа дарамт учруулсан, энэ үйлдлүүдээ ч нэхэмжлэлээр баталж байгаа нь харагдаж байна. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрч манай компанийн зүгээс зээлийн хүүг бууруулах, эвлэрэн хэлэлцэх зэрэг бүхий л боломжоор хангасан. Гэвч өнөөдрийг хүртэл манай компанийн эрх ашгийг ноцтой зөрчиж учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс удаа дараа санаатайгаар зайлсхийж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар *******т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүхийн гүйцэтгэх хуудсаар ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 23301359 дугаар үүсгэх тогтоолоор ажиллагаа явуулж байгаа бөгөөд ГандирсХХК-ийг төлбөр төлөгчид хамруулаагүй байхад *******-ийн 4 ширхэг үл хөдлөх хөрөнгөд шууд ажиллагаа явуулж байгаа нь хууль бус юм. Уг ажиллагаанд гомдол гаргасан байхад шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийгээгүй.

5.2. Нэхэмжлэгч Б.Эрдэнэчулуун нь хүнд өвчний улмаас гадаадад зайлшгүй эмчилгээ хийлгэхээр явахаар болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт, онгоцны билет, гадаад паспорт, эмнэлгийн шинжилгээ оношлогооны бичиг, лабораторийн шинжилгээний бичиг зэрэг 8 хуудас баримтуудын хамт бие төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд гаргасан байхад хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлээгүй, нэхэмжлэгч талыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

5.3. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолоор шинжээч ыг томилсон боловч шинжилгээ хийхэд баримтлах эрх, үүргийг тайлбарлаагүй, шинжээч дүгнэлт гаргахад гадны нөлөөнд автаж худал дүгнэлт гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гаргуулахаар Б.Бат-Эрдэнэ, гэх иргэнийг томилоод байхад үнэлгээний компани буюу хуулийн этгээд ХХК, ХХК нь тус тус шинжилгээний тайлан гаргаад байгаа нь ойлгомжгүй. Иймд хуулийн этгээд дүгнэлт гаргаад байгаа нь томилогдсон шинжээчийн дүгнэлт ажиллагааны баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

5.4.Үнэлгээчин үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлал, журам, үнэлгээ хийх 3 аргачлалаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй, үнэлгээ тогтоосон үндэслэл мэдэгдэхгүй, тухайн обьектод томилогдсон шинжээч биечлэн бодит үнэлгээг хийгээгүй. Түүнчлэн, ХХК, ХХК-иудын хийсэн хөрөнгийн үнэлгээ нь манай талаас барьцаанд тавьсан эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханшнаас илтэд хэт доогуур үнэлсэн. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан бодитой байх зарчмыг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэ эрхийнхээ хүрээнд үнэлгээг хүчингүй болгуулах, зах зээлийн үнээс хэт доогуур байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаагүй бөгөөд анхан шатны шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай нотлох баримтууд нь шаардлага хангаагүй байдаг. Тодруулбал, эмчийн магадлагаанд гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй байсан. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2 шүүгчийн захирамжаар аль аль нь эвлэрч тохиролцсоны дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

7.2. т эрх, үүргийг тайлбарлаагүй гэж маргасан боловч шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт хэрэгт авагдсан. Мөн 2 өөр төрлийн үнэлгээний компани үнэлгээг гаргасан, 1 барилгад байгаа 2 өөр орон сууцыг үнэлэхдээ ойролцоо үнийн дүнгээр үнэлсэн учраас зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, нэлгээний компаниуд 2-3 төрлийн үнэлгээний аргыг ашиглан үнэлгээг хийгээд хамгийн өндөр үнийн дүнг үнэлгээний дүгнэлтэд тусгасан байсан учраас хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй болсон. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж цаг хугацааг гацааж хөрөнгийн үнэлгээг өсгөх зорилготой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******т холбогдуулан ,,, 26 дугаар байр, тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 286,160,000 төгрөгөөр, ,,, 26 дугаар байр, тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 469,600,000 төгрөгөөр, ,,,,,,тоот хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийг 915,210,100 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

4.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/0 дугаар захирамжаар уригдагч тал *******, *******, , нараас 448,354,764 төгрөг гаргуулан өргөдөл гаргагч -д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд ийн өмчлөлийн дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 17 дугааp хороо,, Амарсанаагийн гудамж, 38 дугаар байр, 1204 тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгө, н өмчлөлийн дугаарт бүртгэлтэй, ,, баруун сэлбийн гудамж, 26 дугаар байр, тоот хаягт байрлах, 48,75 м.кв талбай бүхий, 1 өрөө үл хөдлөх хөрөнгө, дугаарт бүртгэлтэй, ,,, 26 дугаар байр, тоот хаягт байрлах, 80 м.кв талбай бүхий, 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар уригдагч тал *******, *******, нараас 286,988,093 төгрөг гаргуулан өргөдөл гаргагч -д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд *******-ийн өмчлөлийн ,,,,,,тоот хаягт байршилтай, 156.5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг тус тус баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 168-172, 2-р хх-ийн 16-20/

 

4.2. Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2023/0 дугаар захирамжид тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1056 дугаар гүйцэтгэх хуудас, шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжид тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1047 дугаар гүйцэтгэх хуудас тус тус бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгч *******, , *******, нарт холбогдох 23301359 дугаартай, төлбөрт төлөгч *******, , ******* нарт холбогдох 23301360 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1-р хх-ийн 173, 2-р хх-ийн 21/

 

4.3. Эрхийн улсын бүртгэлийн Y-2202021889 дугаарт бүртгэлтэй, ,,, 26 дугаар байр, тоот хаягт байршилтай, 48.75 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Y-2202021891 дугаарт бүртгэлтэй, ,,, 26 дугаар байр, тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн , , дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 119/09, 119/10 дугаартай тогтоолоор хураан авсан. /1-р хх-ийн 176-183, 189-192/

 

4.4. Мөн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,,,,, 26 дугаар барилгын 5 дугаар давхар,тоот хаягт байршилтай, 156.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 119/08 дугаартай тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /2-р хх-ийн 22-24, 29-31/

4.5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч *******, нар ,,, 26 дугаар байр, тоот, 48.75 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 477,750,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах тоот, 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 784,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ,,, 26 дугаар байр, тоот, 48.75 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 137,176,496 төгрөгөөр, мөн хаягт байрлах тоот, 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 225,110,148 төгрөгөөр,

 

,,,,, 26 дугаар барилгын 5 дугаар давхар,тоот хаягт байршилтай, 156.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч ******* нь 1,533,700,000 төгрөгөөр, төлбөр авагч нь 213,848,094 төгрөгөөр үнэлэх саналыг тус тус гаргаж, төлбөр төлөгч *******, ******* нар үнийн санал гаргаагүй байна. /1-р хх-ийн 198-200, 2-р хх-ийн 34-35/

4.6. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 4/131 дугаартай тогтоолоор ХХК-ийн үнэлгээчин , 4/133 дугаартай тогтоолоор ХХК-ийг үнэлгээчин ыг нарыг тус тус тус шинжээчээр томилсон. /1-р хх 201-204, 2-р хх36-39/

 

4.7. Шинжээч ХХК-ийн үнэлгээчин , ХХК-ийг үнэлгээчин нар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байхаас гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээчин т 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, үнэлгээчин д 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна.

 

Мөн ХХК болон ХХК-иуд нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд байх бөгөөд эдгээр хуулийн этгээдэд үнэлгээчин , нар нь ажилладаг тул ХХК болон ХХК-иуд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан нь хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгч нарын ...шинжээч т эрх, үүргийг тайлбарлаагүй, шинжээчээр Б.Бат-Эрдэнэ, нарыг томилсон байхад ХХК, ХХК-иуд тайлан гаргаж буй нь ойлгомжгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй. /1-р хх 94-98, 141-144, 203-204, 2-р хх37-39/

 

4.8. Шинжээч ХХК нь ,,,,, 26 дугаар барилгын 5 дугаар давхар,тоот хаягт байршилтай, 156.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 915,210,100 төгрөгөөр, шинжээч ХХК нь ,,, 26 дугаар байр, тоот хаягт байршилтай, 48.75 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 286,160,000 төгрөгөөр, ,,, 26 дугаар байр, тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 469,600,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. /1-р хх 54-70, 77-92, 110-140/

 

4.9. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 4-119/10711 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч *******, , ******* нарт, тоот мэдэгдлээр төлбөр төлөгч *******, 4-119/10717 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч *******, нар, тоот мэдэгдлээр төлбөр авагч -д, 4-119/10712 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч д тус тус мэдэгдсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /1-р хх76, 2-р хх1-3/

 

5. Дээрх үнэлгээний тайлангууд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан.

 

5.1. Тодруулбал, шинжээч ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ өртгийн, орлогын, зах зээлийн хандлагаар үнэлээд харьцуулсан жишиг 3 объектуудаас 1 м.кв-ын үнэ болох 5,760,394 төгрөг, 5,967,500 төгрөг, 5,892,359 төгрөг зэргээс дундаж 1 м.кв талбайн үнийг 5,870,000 төгрөгөөр тохируулга хийж, ,,, 26 дугаар байр, тоот 48.75 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 286,160,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах, тоот 80 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 469,600,000 төгрөгөөр,

 

Мөн шинжээч ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийхдээ өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлээд харьцуулсан жишиг 3 объектуудаас 1 м.кв талбайн үнэ болох 5,521,000 төгрөг, 6,175,000 төгрөг, 3,990,000 төгрөг зэргээс 1 м.кв талбайн дундаж үнийг 5,848,000 төгрөгөөр тохируулга хийж, ,,,,, 26 дугаар барилгын 5 дугаар давхар,тоот хаягт байршилтай, 156.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 915,210,100 төгрөгөөр тус тус тогтоосон. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Үнэгүй.мн сайтад тавьсан зарыг бичсэн боловч энэ нь үнийн санал болохоос зах зээлийн үнийг нотолсон баримт гэж үзэхгүй. Иймд барьцааны эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшнаас илтэд хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгч нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

5.2. Түүнчлэн, шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа үнэлгээний обьектэд үзлэг хийсэн нь тайланд хавсаргасан гэрэл зургийн хуулбараар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нар хөрөнгийг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд шинжээч нар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байх тул нэхэмжлэгч нарын ...үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлал, журам, үнэлгээ хийх 3 аргачлалаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй, үнэлгээ тогтоосон үндэслэл мэдэгдэхгүй, тухайн обьектод томилогдсон шинжээч биечлэн бодит үнэлгээг хийгээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч нар ... *******-ийг төлбөр төлөгчид хамруулаагүй байхад *******-ийн 4 ширхэг үл хөдлөх хөрөнгөд шууд ажиллагаа явуулж байгаа нь хууль бус, энэ ажиллагаанд гомдол гаргасан байхад шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийгээгүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

6.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамжаар уригдагч тал *******, *******, нараас 286,988,093 төгрөг гаргуулан өргөдөл гаргагч -д олгохоор харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан, улмаар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллаагаа үүссэн, ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байх тул төлбөр төлөгч бус этгээдийн хөрөнгөд ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

7. Нэхэмжлэгч нар ...шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

7.1. Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШЗ2025/07190 дугаартай захирамжаар ...нэхэмжлэгчийн хүсэлтдээ хавсарган ирүүлсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байхын зэрэгцээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэх нөхцөл баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнээд, нэхэмжлэгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу биш тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

8. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хөрөнгийн үнэлгээ тогтоох иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ