| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2014/01494/и |
| Дугаар | 4673 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 4673
| 2016 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2016/04673 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чххххххххххххххххх тоотод оршин суух, Б.Бы /РД: хххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Бхххххххххххххх тоотод оршин суух, Б.Яд /РД: ......../ холбогдох
ххххххххххххх м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одонтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Я нь өөрийн нэр дээр 2013 онд ашиглалтанд орох ххххдугаар ангийн ххххххххххх орон сууцны барилгын F блокын 1 дүгээр давхар, 2 тоотын 56.87 м.кв талбай бүхий байрыг “Ц“ ХХК-д өөрийн нэр дээр захиалан өгч миний бие байрны нийт төлбөрийг төлөн тухайн байрыг улсын комисс хүлээн авч ашиглалтанд ороход үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцож 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулж нотариатаар батлуулсан.
Ингээд миний бие 2012 оны 11 дүгээр сарын 2-нд урьдчилгаа 15.000.000 төгрөгийг “Ц“ ХХК-ийн дансанд хийж Б.Ягаас квотыг нь авсаныхаа төлөө 5.000.000 төгрөгийг түүнд төлсөн. Гэрээний 4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр тооцоог 1 м.кв нь 845.000 төгрөг, нийт талбай нь 56.87 м.кв, бүгд 48.055.150 төгрөгийг 2013 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 15.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 7-ны өдөр 4.652.000 төгрөгийг тус “Ц“ ХХК-ийн дансанд төлсөн болно.
Гэтэл байр ашиглалтанд орох болсон үед Б.Я нь уг байраа авна гэж надтай тохиролцож ярилцахгүй, 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Ц“ ХХК-иас дансны дугаарыг минь авч 48.000.000 төгрөгийг миний дансанд хийж гэрээний үүргээ зөрчиж иргэн миний эрх ашгийг хохироож байна. Би 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоогоо цаг тухайд нь төлж байсан.
Гэрээний дагуу байр ашиглалтанд орж улсын комисс хүлээж авсны дараа байрны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэх байтал эрх ашгийг маань хохироож гэрээний үүргээ зөрчиж байна.
ххххххххххххх м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч Б.Яд гэрээний 2.4 дэх заалтад заасны дагуу уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б нэр дээр гаргуулж өгөх үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон шүүхэд гаргасан тайлбартаа:
2012 онд “Ц“ ХХК-тай Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц бариулах гэрээ хийгдсэн. Цагдаагийн байгууллагад олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа алба хаагчдаа орон сууцжуулах зорилгоор энэ барилгыг бариулах болсон. Ингээд Цагдаагийн ерөнхий газар “Ц“ ХХК-тай барилга бариулах тухай гэрээ байгуулсан. Тухайн баригдаж байгаа орон сууцанд орох ажилчдын нэрсийг Цагдаагийн ерөнхий газраас “Ц“ ХХК-д өгсөн. Өөрөөр хэлбэл орон сууцанд орох хүмүүсийн нэрсийг манайх сонгон шалгаруулалт явуулж сонгосон. Энд манай эрх ашиг хөндөгдөөд, зөрчигдөөд байх зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр аль талдаа гарсан манай эрх ашигт нөлөөлөхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Ягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одонтуяа нар 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Тус шүүхэд хянагдаж буй Б.Бы нэхэмжлэлтэй Б.Яд холбогдох иргэний хэргийн зохигчид дараах нөхцлийг харилцан тохиролцож эвлэрэв.
1. Хариуцагч Б.Я нь нэхэмжлэгч Б.Бы шүүхэд гаргасан хххххххххххххххххххх м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг Б.Бы нэр дээр гаргуулах гэрээний үүргээ даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.
2. Нэхэмжлэгч Б.Б нь дээрх орон сууц, орон сууцны өмчлөх эрхийг худалдаж авахад нийт 50.055.150 /тавин сая тавин таван мянга нэг зуун тавь/ төгрөг төлсөн бөгөөд үүн дээр 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг хариуцагч Б.Яд төлөхөөр тохиролцов.
Энэ нь орон сууцны төлбөрийн үлдэгдэл 5 хувийн төлбөр болох 2.402.758 төгрөг, орон сууцны төлбөр дээр нэмж төлөх 3.597.242 төгрөгөөс бүрдсэн болно.
3. Хариуцагч Б.Я нь дээрхи орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Бы нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Б болон холбогдох бүхий л байгууллагад гаргаж өгнө.
3.1. Эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсны дараа орон сууцны барилгыг барьж гүйцэтгэсэн “Ц“ ХХК-иас шаардсан уг орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлэх тухай хүсэлт, өргөдөл, холбогдох баримтыг “Ц“ ХХК-д гаргаж өгнө. Шаардлагатай тохиолдолд нотариатаар гэрчлүүлнэ.
3.2. Орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад харьяалах эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хамт очиж хүсэлт, мэдүүлэг бөглөн бүртгэлийн байгууллагаас шаардсан бичиг баримтыг гаргаж өгөх,
3.3. Орон сууцны төлбөрийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлсөн баримтыг гаргаж өгөх.
Хариуцагч Б.Я нь энэ гэрээний 3-т заасан бичиг баримтыг нэхэмжлэгч Б.Б, “Ц“ ХХК, улсын бүртгэлийн газарт 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж өгнө.
4. Хариуцагч Б.Я нь энэ гэрээний 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгч үйлдлийг хийсний дараа нэхэмжлэгч Б.Б нь эхний 3.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор, үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлнө.
Энэхүү гэрээ нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь гуравдагч этгээдийн гаргаж өгсөн тайлбараар нотлогдоно.
Зохигчид энэ эвлэрлийн гэрээ байгуулсантай холбогдуулан хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд эрх, үүрэг, үр дагаврыг ойлгосон болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Яд холбогдуулан ххххххххххххх м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах байдлаар харилцан тохиролцжээ. Үүнд:
Хариуцагч Б.Я нь нэхэмжлэгч Б.Бы шүүхэд гаргасан хххххххххххххххххххх м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг Б.Бы нэр дээр гаргуулах гэрээний үүргээ даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв.
Нэхэмжлэгч Б.Б нь дээрх орон сууц, орон сууцны өмчлөх эрхийг худалдаж авахад төлсөн 50.055.150 төгрөг дээр нэмж 6.000.000 төгрөгийг хариуцагч Б.Яд төлөхөөр,
Хариуцагч Б.Я нь дээрхи орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Бы нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг, барилгыг барьж гүйцэтгэсэн “Ц“ ХХК-иас шаардсан уг орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлэхтэй холбогдох баримтуудыг холбогдох байгууллагуудад буюу “Ц“ ХХК, нэхэмжлэгч Б.Б, улсын бүртгэлийн газарт 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор гаргаж өгөхөөр,
Хариуцагч Б.Я нь нэхэмжлэгч Б.Бд орон сууцны төлбөрийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлсөн баримтыг гаргаж өгөхөөр,
Хариуцагч Б.Я нь энэ гэрээний 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгсний дараа нэхэмжлэгч Б.Б нь эхний 3.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор, үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тус тус харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ххххххххххх орон сууцны барилгын F блокын 1 давхрын 2 тоот 56.87 м.кв талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй талаар талууд маргаагүй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Я нь нэхэмжлэгч Б.Бы хххххххххххххххххххх м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг Б.Бы нэр дээр гаргуулах гэрээний үүргээ даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,
Нэхэмжлэгч Б.Б нь дээрх орон сууц, орон сууцны өмчлөх эрхийг худалдаж авахад төлсөн 50.055.150 төгрөг дээр нэмж 6.000.000 төгрөгийг хариуцагч Б.Яд төлөхөөр,
Хариуцагч Б.Я нь дээрхи орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Бы нэр дээр гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг, “Ц“ ХХК-иас шаардсан баримтыг холбогдох байгууллагуудад буюу “Ц“ ХХК, нэхэмжлэгч Б.Б, улсын бүртгэлийн байгууллагад 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор гаргаж өгөхөөр,
Хариуцагч Б.Я нь нэхэмжлэгч Б.Бд орон сууцны төлбөрийн 5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлсөн баримтыг гаргаж өгөхөөр,
Хариуцагч Б.Я нь дээрхи гэрээний 3-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн өгсний дараа нэхэмжлэгч Б.Б 3.000.000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны дотор, үлдэх 3.000.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Б.Ягаас 415.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН