Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 4674

 

 

 

 

 

 

 

 

 

    

2016 оны 06 сарын 10 өдөр

   Дугаар 101/ШШ2016/04674

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайзын 44 дүгээр гудамж, 824 тоотод оршин суух, эмэгтэй, 53 настай, Чадраабалын Золзаяагийн /РД: УД63112860/ хүсэлттэй

Шаравын Наранбаатартай /РД: ХМ63071379/ хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Дэлгэрсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч Ч.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Ш.Наранбаатар бид хоёр 1992 онд танилцаж 08 дугаар сараас нь хамт амьдарсан. 1993 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр охин Н.Халиун, 1995 оны  08 дугаар сарын 25-ны өдөр охин Н.Ариунцацрал,  1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү Н.Тэлмэн, 2004 оны 03 дугаар сарын 23-ны өдөр охин Н.Номин нар төрсөн.

Ш.Наранбаатар өмнө нь гэр бүлтэй байсан ба 1 хүү, 1 охинтой. Том хүүтэй нь одоог хүртэл холбоотой байгаа. Охин нь Солонгос улсад байдаг гэсэн.

Би өмнө нь хэн нэгэнтэй гэр бүлээ батлуулж байгаагүй. Нөхөр маань өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир бид хоёр гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Ш.Наранбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тархины цус харвалтаар нас барсан.

1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Тэлмэн, 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Номин нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байна. Иймд Ш.Наранбаатар бид хоёрыг 1992 оны 8 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Ч.Золзаяа нь Шаравын Наранбаатартай /РД: ХМ63071379/ 1992 оны 8 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

 

Ч.Золзаяа нь Г.Наранбаатартай 1992 оны 8 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, фото зураг, Шаравын Чулуунбаатар, Шаравын Мөнхбаатар нарын гэрчийн мэдүүлэг, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

/ХХ-ийн 3, 7-8, 10-11, 14, 16-27 дугаар тал /

 

Ч.Золзаяа, Ш.Наранбаатар нарыг хамтын амьдралтай байх явцад 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүү Тэлмэн, 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр охин Номин нар төржээ.

      /ХХ-ийн 9 дүгээр тал/

                                                                                                                                                                                                                                                                                                            

Ч.Золзаяа, Ш.Наранбаатар нар нь гэрлэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байсан байх ба Ш.Наранбаатар нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан нь зохигчийн тайлбар, нас барсныг бүртгэх гэрчилгээний хуулбар, Ш.Чулуунбаатар, Ш.Мөнхбаатар нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 3, 16-19 дүгээр тал/

 

Хүсэлт гаргагч Ч.Золзаяа нь 1999 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Тэлмэн, 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Номин нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор шүүхэд хүсэлт гаргасан болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд Ч.Золзаяагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх  үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

           

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Чадраабалын Золзаяа нь Шаравын Наранбаатартай 1992 оны 8 дугаар сараас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Золзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН