Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2015/00019/И |
Дугаар | 01106 |
Огноо | 2016-08-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 01106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2015/00019/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул, аймаг, Дархан сум, ****** дүгээр баг, Барилгачид ****** дүгээр гудамжны ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* нар овогт *******ын *******гийн баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Г.*******, нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч Г.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Дархан хотын Техник мэргэжлийн 6 дугаар сургуулийн захиралын 1976 оны тушаал дээр бичигдсэн эцгийн нэрийг Гомбожав ******* гэж буруу бичсэн нь *******ын ******* мөн гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандсан юм. Тэтгэвэрт гарах гээд бичиг баримт хөөцөлдөхөд ийм зөрчилтэй байгаа тул үүнийг зөвтгүүлж тогтоолгохоор шүүхэд хандаж байна гэжээ.
Хэрэгт авагдсан архивын лавлагаа, тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтэр, тушаалууд зэргийг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Г.******* нь бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Г.*******гийн Дархан хотын Техник мэргэжлийн 6 дугаар сургуулийн захиралын 1976 оны тушаал дээр бичигдсэн Гомбожав ******* гэсэн нэр бүхий бичилт нь *******ын ******* болохыг тогтоолгохоор гаргасан хүсэлт нь хэрэгт авагдсан 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дархан хот дахь Техник мэргэжилийн 5 дугаар сургуулийн захирлын 58 тоот “1975-76 оны хичээлийн жилд төгсөгчдийг хуваарлах тухай” тушаал, хавсралт, 2015.03.06-ны өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа, №******* Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, *******ын *******гийн Төрсний гэрчилгээний хуулбар, Г.*******гийн Хөдөлмөрийн дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Е ******* дугаартай гадаад паспорт, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар *******ын ******* мөн болох нь тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэхь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дархан хот дахь Техник мэргэжилийн 5 дугаар сургуулийн захирлын ****** тоот “1975-76 оны хичээлийн жилд төгсөгчдийг хуваарлах тухай” тушаалд бичигдсэн Гомбожавын ******* нь ******* нар овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн Төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА