Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 01196

 

                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/1129/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 5 дугаар багт орших Дархан-Хүнс ХК-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Октябрь******  тоотод оршин суух, регистрийн дугаар УП89061306, Бага Урианхай овогт Мэндбаярын Мөнхчимэг, / утас: 9627-6611/-д холбогдох

 

971.071 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Дархан-Хүнс” ХК-ны гүйцэтгэх захирал Н.Ганбат шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

Дархан-Хүнс ХК-нд маркетинг борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 971.071 төгрөгний өр дутагдал болох 971.071 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ өр төлбөрийг одоо болтол төлж барагдуулаагүй байна” гэжээ.

 

Хариуцагч М.Мөнхчимэг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Мэндбаяр овогтой Мөнхчимэг миний бие нь Дархан-Хүнс ХК-наас нэхэмжилсэн 971.071 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг дэлгүүр, байгууллагад зээлээр өгсөн барааны мөнгөө эргүүлэн авч төлнө. Зарим дэлгүүрийн зээлдэгчтэй холбоо барьж чадахгүй байгаа болохоор хайх, бичиг баримт цуглуулах зэрэг хугацаа их шаардлагатай байна. Тийм болохоор 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулах боломжтой байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Дархан-Хүнс ХК нь хариуцагч М.Мөнхчимэгт холбогдуулан 971.071 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Дархан-Хүнс ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Мөнхчимэгт холбогдох “971.071 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Дархан-Хүнс ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.855 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Мөнхчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 13.927 төгрөг, Төрийн сангийн 190 000 941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 13.927 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУЯА