| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03502/И |
| Дугаар | 210/МА2025/00830 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/00830
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******, *******, *******, *******, *******, ******* нар
ХХК-ийн эрхийг захирал ******* охин *******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, гуравдагч этгээд болон гуравдагч этгээд *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний аав ******* нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан. Аав минь нас барахаасаа өмнө буюу 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн эмнэлгээс гэртээ гарсан, улмаар 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ХХК-ийн нягтлан бодогч тэй ярьж нотариатч ыг дуудан ирүүлж надтай ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатаар батлуулсан. Энэ үед нотариатч тай ганцаарчлан уулзаж бүхий л асуудлаа ярьж ойлгуулсан бөгөөд хойд эх ******* болон дүү *******, *******, *******, *******, *******, ХХК-ийн нягтлан бодогч нар байсан.
Аав минь компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсний дараа сэтгэл нь тайвширч ХХК-ийн ажилтнаар хоол унд бэлдүүлж өөрийн хамаатан садан, найз нөхөд, компанийн 5-6 ажилтнууд, өөрийн үр хүүхдүүдээ тойруулан суулган гадаа хоол идээд сууж байхдаа охин *******т компаниа шилжүүлсэн тухайгаа хүмүүсийн дунд яриад хурал хийхдээ энэ өдрөөс эхлэн охин ******* ХХК-ийн захирал болсон тул та нар түүний удирдлага дор дэмжин ажилла гэж захисан. Тухайн үед бид ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл үйлдэж захирал *******, охин *******, нягтлан гарын үсэг зурж баталгаажуулж, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоо гарган улсын бүртгэлийн албанд хүсэлтээ бичүүлээд захирал ******* гарын үсэг зурж, ******* би ХХК-ийг 2008 оны 7 дугаар сараас 2014 оныг хүртэл удирдаж ажиллуулж ирсэн. Ааваасаа компанийг хүлээн авахад 211,000,000 төгрөгийн өр төлбөртэй байсныг би 2013 оны сүүл хүртэл төлж, 2014 онд ХХК-ийн нэрийг гадаадын хөрөнгө оруулалттай чек ХХК болгон өөрчилж бүртгүүлсэн.
1.2. Хойд эх ******* нь 2016 онд эрх шилжүүлэх гэрээг харьяаллын бус нотариатаар гэрчлүүлсэн гэж ын нотариатын үйлдэлийг хүчингүй болгож, өөрөө тус компанийн захирлаар бүртгүүлсэн. Үүнтэй холбогдолтой маргааныг 2020 онд захиргааны хэргийн гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлээд *******г ХХК-ийн захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасуулах өөрчлөлт оруулсан. Үүний дараа миний зүгээс Улсын бүртгэлийн албанд ХХК-ийн захирлаар бүртгүүлэхээр хүсэлт гаргахад ХХК-ийн эрх шилжүүлэхтэй холбоотой урд байсан компанийн захирал *******ын хүсэл зориг юу байсан талаар болсон үйл явдлаа шүүхээр тогтоолгосны дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэх талаар мэдэгдсэн.
Иймд ХХК-ийн эрхийг захирал ******* нь амьд байхдаа ууган охин *******тээ өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж шилжүүлж өгсөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар тогтоож өгнө үү гэжээ.
2. Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа ******* би анх энэ маргааны зүйл болж буй ХХК-ийг өөрийн нөхрийн хамт үүсгэн байгуулалцаж өдийг хүргэсэн. Энэ хүсэлт гаргагч *******ийг хүүхэд ахуй цагаас нь өсгөн бойжуулсан. Харин *******, *******, ******* нар *******, ******* бидний дундаас төрсөн *******тэй эцэг нэгтэй төрсөн дүү нар юм. ******* нь 2008 онд өвчний улмаас өөд болохдоо нэгэнт эмчилгээ байхгүй болсон тул Төв аймагт орших өөрийн гэртээ агаар салхинд гарч хүнд өвчнийхөө эцсийн шатанд хөдөө байсан. Гэвч тухайн үед том эгч болох ******* нь Бүгд Найрамдах Чех улсаас гэнэт ирж аавтайгаа уулзаж хамт байх нэрийдлээр 2 хонох хугацаандаа ухаан санаа нь орон гаран хүнд өвчиндөө шаналж буй аавынхаа ганц хөрөнгө болох ХХК-ийн эрхийг шилжүүлсэн гэрээг нотариатч дуудан ирүүлж хуурамчаар хийсэн.
2.2. ХХК нь үүсгэн байгуулагч *******ын өмч бөгөөд өмчлөгч нас барсан үйл баримттай маргаагүй. Нэгэнт ийм нөхцөл байдал байгаа тул ХХК-ийн хувьцаа эзэмших эрх түүний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн эрх нь хууль ёсны өвлөгч нарт хуваарилагдах учиртай. Энэхүү *******ийн хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэрэв хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болговол ХХК нь 2008 онд нас барсан талийгаачийн өв хөрөнгө хэвээр үлдэх үр дагавартай юм. Энэ байдлыг харгалзвал энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар 2008 онд нас барсан, талийгаач *******ын үүсгэн байгуулсан ХХК-ийн хувьцаа эзэмших эрх, компаний удирдлагыг хэрэгжүүлэх эрх, үүргийг ******* надад шилжүүлэх нь хуульд нийцнэ.
Учир нь ******* нь *******, *******, ******* гэх 3 хүүхэдтэй байсан ба хожим нь *******тай гэр бүл болсноор *******, *******, ******* нар төрсөн. ХХК-ийн хувьцааний эрх *******д хуулийн дагуу шилжих үндэслэл нь дараах учир шалтгаантай. Үүнд 2008 онд талийгаач ******* бурхан болоход хамгийн бага хүү ******* нь гал голомтоо үүсгээд тусдаа гараад талийгчтай түүний хань ******* нь ганцаараа түүнтэй хамт амьдарч байсан. Өөрөөр хэлбэл,******* нь хэдийн тусдаа гарч Чех улс руу цагаачилсан байсан. *******, *******, *******, *******, ******* нар тусдаа өрх үүсгээд гэр бүлээ батлуулаад гэр бүлийн гишүүн биш болсон байсан. Иргэний хуульд заасан өвлөх эрхийн харилцааг зохицуулсан байдал бол тусдаа өрх үүсгээд гарсан үр хүүхэд бол эхнэр нөхрөөс давуу байдал эдлэх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсан бие даасан шаардлагыг гаргаж шийдвэрлүүлэх нь хуульд нийцэж байна.
2.3. Энэхүү үйл баримт 2012 оноос хойш хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэглэж маш олон төрлийн маргааны баримт, шийдвэр, тогтоолоор бүрэн дүүрэн тогтоогдоно. Улаанбаатар хотын тойргийн нотариатч Төв аймагт очин гэрээ гэрчилсэн үйлдэл нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. Гэтэл улс орон ковид-19 цар тахлын улмаас хаагдаж боогдсон цаг үеийг ашиглаад ******* нь Бүгд Найрамдах Чех улсаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан. Шүүх өмнө бидний гаргасан бие даасан шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар гэж шийдвэрлэсэн тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бид дараах нөхцөл байдлыг тогтоолгох шийдвэрлүүлэх үүднээс энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна.
Иймд ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй 100 хувийн хувьцаа болон компанийн удирдлагын эрх үүргийг талийгаач *******ын хууль ёсны өвлөгч болох *******д шилжүүлнэ гэжээ.
3. Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:
2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр нотариатчийг нягтлангаар дуудуулан компанийн эрх шилжүүлэх гэрээ хийсэн нь үнэн болно. Гэрээ хийхэд талийгаач ******* нь нотариатчтай тусдаа ганцаарчилж уулзан ХХК-ийн ерөнхий нягтлан , *******, *******, *******, *******, *******, ******* намайг байлцуулж байгаад өөрийн хүсэлтээр уг компанийг шилжүүлж байгааг илэрхийлсэн.
Мөн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө цуглуулж хурал хийгээг уг компанийг *******т шилжүүлсэн болохыг хэлж, хоол цайгаар дайлсан нь үнэн юм. Талийгаач нь амьд сэрүүндээ өөрийн бүх хөрөнгийг *******, *******, *******, *******, *******, ******* надад хуваарилаж өгсөн. Түүнчлэн, ХХК-ийг талийгаач нь амьд сэрүүндээ *******т шилжүүлж өгснийг *******, ******* хоёр хүлээн зөвшөрч, *******ээс сар бүр тэтгэмж авдаг байсан гэжээ.
4. Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1. Нэхэмжлэгч нь компани өртэй гэж байхад манай хойд ээж ******* болон ******* хоёр нэгэнт тэтгэвэртэй, нөгөө нь сахарын өвчтэй амьдрах арга алга ааваас чинь өгсөн зүйлийг идэж уугаад дууссан гэж хэлсэн учраас би эгчтэйгээ зодолдож байгаад 500,000 төгрөг тус бүрт нь сар бүр өгүүлсэн. Мөн эгчийнхээ нотариатын гэрчилгээг хэрэгсэхгүй болгоно гэж шүүхийн өмнө айлгаж байгаад энэ дөрөвт компанийн 10 хувийг эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч надад 10 хувийг өгье гэж хэлэхэд авахгүй гэж хэлсэн. 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдөр надад Зайсангийн газрыг шилжүүлж өгөхдөө хойд ээж гарын үсэг зурсан. Би шударга учраас найзаасаа 3 хувийн хүүтэй мөнгө зээл аваад 2,000,000 төгрөг төлөх байсан ч 3,000,000 төгрөг өгсөн. Энэ нотариатын гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй, аав минь эмнэлгээс гармагцаа гэх хүн руу утасдаж нотариатч дуудуулсан. Энэ талаар гэрчийн мэдүүлгийг захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Тухайн үед жолооч нь ******* хотод явж байсан тул нь нотариатын танхимд өргөдөл гаргасан бөгөөд нотариатын танхимаас Төв аймгийн нотариатчийг 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр томилсон боловч аав өөрөө хойд ээжээс гарсан хүмүүс ингэж маргах байсныг мэдэж байсан байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө хотод байдаг тул хотоос нотариатчийг дуудсан гэж байсан.
4.2. Миний эгч надад туслаач гэсэн тул түүнд туслах гэж өөрөөсөө зардал мөнгө гаргаж явж байгаа. Аав эрхээ шилжүүлж, өөрөө уг үйлдэлдээ сэтгэл нь ханасан, улмаар ах дүү ойр дотны хүмүүсээ дуудаад хурал хийж трэйд ХХК-ийг би *******т өгсөн, тусалж дэмжиж яваарай, зүгээр сууж байж хүний юм идэж уудаггүй шүү гэж захисан. Гэвч аав нас барсны дараа нягтлангаас ******* үхчихвэл эд хөрөнгө нөхөрт нь очих юм байна гэж яриа гаргасан. Тэгэхээр нь би эгчид та үхэхэд аавын компани таны үр хүүхэд, ах дүү нарт ирэхгүй, таны сүүлд суусан хэдхэн жил амьдарч байгаа хүнд очих юм байна, би шударга учраас алыг нь ч хохироохгүйгээр наад компани руу чинь орно гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. Би нөхрөөсөө ямар гарц байна гэж асуухад нотариатын үйлдэлийг хүчингүй болгох боломжтой, гэхдээ *******т мэдэгдэлгүйгээр гэж хэлсэн. Би эгчийгээ дуудсан бөгөөд 2014 онд шүүхэд хандсан. Шүүхэд хандсан байх цаг хугацаанд эвлэрч шүүгчийн захирамж гарч нэхэмжлэлийг буцаасан. 2017 онд манай эгч надад захиргааны хэргийн шүүхээр нотариатын гэрчилгээг хүчингүй болгуулсан байна гэж хэлсэн. Гэхдээ би ялаад гараад ирлээ гэхэд нь би та ганцаарахнаа өрөө дарсан юм бол наад хүмүүсдээ өг, амьдрах чадваргүй байгаа наад хүмүүсдээ өгөлдөө гэж орилж байсан. Тэгэхэд чамтай харьцахгүй гэж хэлээд харьцахгүй байгаа.
4.3. Би өнөөдрийг хүртэл тухайн байгууллагад гишгэх ч эрхгүй, нэхэмжлэгчийг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа. Би танай тал 50 хувийг ав, манай эгчид 50 хувийг өг, хууль бусаар хүний эд зүйлийг дээрэмдэж авч болохгүй, аавын минь хүсэл байсан гэж хэлсэн. Улмаар эвлэрэн гэхэд ******* нь 4 объектийн хамгийн захын обьектийг авна гэж хэлсэн. Тэрээр 6-7 жилд 2,000,000,000 төгрөг авсан атлаа компанийн өр зээлийг төлдөггүй тул зөвөшөөрөөгүй. Мөн түүний нэр улсын бүртгэлд байдаггүй. Харин надад хөрөнгө авах сонирхол байхгүй, ганцхан аавын хүсэл зоригийн төлөө явж байна. ******* нь 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 7,500,000 төгрөг авсан атлаа шүүхэд хандсаны дараа ийм зүйл хийж ярьж байгааг ойлгохгүй байна. Би хэдхэн хоногийн өмнө чиний шунаад байгаа хөрөнгийг таслаад өгье гэж хэлсэн. Захиргааны 3 шатны шүүхийн тогтоолоор улсын бүртгэлд өгсөн гарын үсгийг шинжлэн судлахад улсын бүртгэл үнэн зөв бөгөөд *******ын гарын үсэг мөн, амьд байхдаа хүсэл зоригоо илэрхийлсэн талаар Улсын дээд шүүхийн тогтоол гарсан. Улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар ******* нэхэмжлэгчээр оролцож бүгдэд нь ялалт байгуулсан. Гуравдагч этгээд нарын хувьд эзэнд нь мэдэгдэхгүйгээр өв авсан. Би хаалт хийх замаар өв авна гэж орж ирсэн боловч цаг нь тулахад өвөөсөө татгалзаж чадах юм. Иймд шүүх энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
ХХК бол миний ээж *******, аав Н.Хүрэлбатаар хоёрын 1990 оноос хойш өдийг хүртэл бүтээж босгосон хөрөнгө байсан. Бид хуулийн мэдлэггүй, ээж минь ч гэсэн хүнд муу сандаггүй байсан тул тухайн үед юу болж байгааг ойлгохгүй өнгөрсөн. Нөгөө тал энэ бүхнийг өөрсдөө зохион байгуулалттай хийсэн бөгөөд нотариатч ирэхэд аав эрхээ шилжүүлсэн үйл баримт болоогүй. Би дөнгөж төрсөн нялх биетэй байсан тул тухайн үед хамт байгаагүй. Энэ талаар ******* болон ээж хоёр бас мэдээгүй. Миний ээж аавтай ханилсан байхад түүнийг нас барсны дараа хөрөнгөнөөс нэг ч төгрөг хүртэхгүй өнөөдрийг хүртэл янз бүрээр хэлүүлж ирсэн. Манай аав ч зан аашийн хувьд ширүүн ааштай хүн боловч ээж минь тэсэж, тэвчиж, үр хүүхдээ өсгөсөн.
Манай ээж өөрийн босгосон хөрөнгөө авах гэж байгаа болохоос *******ийн босгосон хөрөнгөнөөс авах гэсэн зүйл байхгүй. Тухайн үед бид *******ийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх гэж байсан. Гэтэл ******* нь Монгол улсын харъяатаас гарсан тухай хэлж, хаяг нь тодорхой бус байна гээд хүсэлтийг хүлээн авах боломжгүй болсон. Шүүхийн ажиллагаа өнөөдрийг хүртэл хуульд заасны дагуу явагдсан. Гуравдэгч этгээд гэдэг бол эрх ашиг хөндөгдөж байгаа этгээдүүд байх ёстой. Гэтэл бидний эрх ашиг, цаашлах юм бол бидний үр хүүхдүүдийн эрх ашиг яригдана. Эцсийн бүлэгт ээж, аав хоёр бий болгосон хөрөнгө байхад ээж минь хөрөнгөөс хүртэх ёстой гэжээ.
6. Гуравдагч этгээд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 онд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шүүгчийн захирамж гарсан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 136 дугаар зйүлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргахтай холбоотой харилцаа буюу шүүхийн харьяаллыг зөрчсөн. Учир нь эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоолгох хүсэлтийг иргэн болон хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон шүүхэд гаргана гэж заасан. Гэтэл хүсэлт гаргагч этгээд нь Чех улсын иргэн бөгөөд хүсэлтийг Чех улсын шүүхэд эсхүл үйл явдал болсон Төв аймгийн шүүхэд гаргахаар байхад шүүхийн харъяаллыг зөрчиж иргэний хэрэг үүсгэсэн. Хэргийг өмнө онцгой харъяаллын журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин сэргээсэн. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох асуудлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх талаар хууль тогтоогч тогтоосон.
Энэ маргааны төрөл маргалдагч тал гэж байдаггүй, үүнтэй холбоотойгоор маргаангүй асуудлыг шүүх авч нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлд зааснаар Монгол улсын нэрийн өмнөөс гарч буй шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Гэвч бидний эрх ашиг хөндөгдсөн талаар удаа дараа баримт болон үйл явдал байдаг бөгөөд *******ийг хариуцагчаар татах гэхэд тэрээр Чех улсын иргэн болсон учраас татах боломжгүй. Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр болон төрсөн дүү *******ээр дамжуулан шүүхэд хандаж эрхээ хэрэгжүүлж байна. Түүний гаргасан эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоолгох шаардлагыг маргаангүй гэж үзэх боломжгүй тул хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхгүй.
Иймд шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш байхаас гадна маргаангүйгээр шийдвэрлэх оцнгой ажиллагааны журмаар гаргасан хүсэлт гэж үзэхгүй гэжээ.
7. Гуравдагч этгээд Х.Бат-Эрдэнийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
7.1. 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ******* нас барснаар энэ үйл явдал эхэлсэн бөгөөд 2008 оны 7 дугаар сард чек ХХК-ийг нэхэмжлэгч үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хууль зөрчсөн. Учир нь хууль бус баримтад үндэслэн улсын бүртгэл хийлгэсэн. Энэ маргаан 2013 оноос хойш явж байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд нотариатын үйлдэлийг хүчингүй болгосон шийдвэр гарч, ******* болон ******* нарын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоосон. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслэн чек ХХК-ийн улсын бүртэлийг хүчингүй болгосон. Ингэснээр уг байгууллагын өвийн асуудал болон эрх залгамжлалын асуудалд маргаан үүссэн. Гуравдагч этгээд *******г *******ын өмчлөгчөөр тогтоож ХХК-тай холбоотой асуудлыг өвлүүлсэнд ******* нь маргаан үүсгэж гурван шатны шүүхээр явсан. Сүүлд Улсын дээд шүүхээс чек ХХК, ******* гэх этгээдийн хууль ёсны өвлөгч нь ******* мөн, харин бусад этгээд байгаа эсэхийг тодруулж энэ өвийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулгатай шийдвэр гарсан. Үүний дараа нэхэмжлэгч ******* болон ******* нар улсын бүртгэлийн байгууллагад холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд хандаж, улмаар захиргааны шүүхээс улсын байцаагчийн дүгнэлт буюу чек ХХК-ийг хууль зөрчиж бүртгэл хийлгэсэн байгаа учраас бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гарсан нь хүчин төгөлдөр байна. Өвийн асуудал шийдэгдэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтэд иргэний хэрэг үүсгэн гуравдагч этгээд нарын эрх ашиг хөндөгдсөн байхад онцгой ажиллагааны журмаар хууль зөрчиж шийдвэрлэсэн боловч уг шийдвэр хүчингүй болсон.
7.2. Гуравдагч этгээд ******* нь эгчээсээ юу ч авахгүй, аавынхаа хүсэл зоригийг гүйцэлдүүлнэ гэж тайлбарладаг боловч өнөөдрийг хүртэл маш олон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийсэн. ХХК-ийн үүдэнд дураараа авирлаж олон тооны шороо асгасан, цемент зуурсан, олон хүний үйл ажиллагаанд саад учруулж олон сая төгрөгийн хохиролд оруулсан. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. ******* гэх хүний байр суурь тодорхойгүй, шүүх хуралдаанд эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд гэдэг атлаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн байр сууринаас ярьж байна. Хэдийгээр өвийн маргаантай холбоотой асуудал болон нэхэмжлэгчийн гаргасан хүсэлттэй холбоотой асуудал энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэзээ нэгэн цагт хуулийн байгууллагаар үнэн зөвөөр нь шийдэгдэнэ. Тэр хүртэлх хугацаанд байгууллагын албан ёсны хууль ёсны өвлөгч ******* эрхлэн удирдан авч явах эрх үүрэгтэй.
Гуравдагч этгээд *******ээс компанийг анхнаасаа хамтран үүсгэн байгуулсан *******гийн нэр бичигдээгүй. Тэрээр *******тай амьдрах явцдаа хувьцаагаа цуглуулж трэйд ХХК-ийг байгуулсан. Тухайн үед хүмүүсийн эрх зүйн мэдлэггүй эсхүл амьдарлын онцлогоос шалтгаалж эрэгтэй нь амьдралаа удирддаг тул нэр дээрээ бүртгүүлээгүй үйл баримт байдаг. 2008 онд *******ыг нас барах үед бүх хүүхдүүддээ хөрөнгийг хуваарилж тусдаа гаргасан талаар гуравдагч этгээд нарын тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараас тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн аав нас барсны дараа гэр бүлд үлдсэн ганцхан хууль ёсны эзэмшиг нь ******* байсан. Энэ талаар хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нотлогддог. Гэтэл тэр үйл явцыг ******* нас барсны дараа нэхэмжлэгч болон ******* нар үгсэн хуйвалдаж тойргийн нотариатч гэрчилдэг байсныг зөрчиж, хууль бусаар хэлцлийг баталж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Шилжүүлсэн хууль бус үйлдлээ далдлахын тулд нэхэмжлэгч Чех улс руу гараад явсан. Тэгээд хилийн цаанаас өөр этгээдэд итгэмжлэл өгч хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэж өнөөдрийг хүртэл тэндээ байдаг.
Иймд өнөөдрийн нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна гэжээ.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар ХХК-ийн эрхийг захирал ******* охин *******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
9.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардалага маргаантай байх тул шүүх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй бөгөөд энэ асуудлаар ердийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгч талын зүгээс гомдолтой байна. Учир нь өмнө нь анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШТ2023/00131 дүгээр тогтоолоор хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2021/02893 дугаар шийдвэрийг хүчингүй болгон оролцогчдын эрхийг хангаж хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй буцаасан. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ердийн журмаар шийдвэрлэхдээ дахин ердийн журмаар энэ хэргийг шийдвэрлүүл гэж шийдвэр гаргасан нь утга агуулгын хувьд ойлгомжгүй илт хуулийн үндэслэлгүй шийдвэр болсон.
9.2. Хэрэгт цугларсан нотлох баримтаар ХХК-ийн захирал ******* нь 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн том охин *******т өөрийн хүсэл зоригийн дагуу тус компанийн эрхийг шилжүүлж өгөхдөө нотариатч ыг тус компанийн нягтлан бодогч гээр дамжуулан дуудаж ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээгээ гэрчлүүлсэн. Тухайн үед аав ******* нь нотариатчтай ганцаарчлан уулзаж, ярилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн талаар нотариатч ын шүүхэд өгсөн мэдүүлэг, мөн цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн. Мөн ХХК-ийн хувьцаа эзэмшигч гаргасан шийдвэр, хурлын тэмдэглэл, *******ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд гаргасан хүсэлт, бусад холбогдох гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. ******* нь ХХК-ийг шилжүүлэн авсны дараа улсын бүртгэлд дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаад 2014 онд ХХК-ийн нэрийг чех ХХК болгон өөрчилж өөрийн өмгөөлөгчөөрөө компаниа удирдуулж, өөрөө Чех улсад амьдарч байсан.
Гэтэл 2016 онд ХХК-ийн захирал *******ийн хойд эх болох *******, түүний хүүхдүүд *******, *******, ******* нар шүүхэд *******, ******* нарын хооронд байгуулсан ХХК-ийн эрхийг шилжүүлсэн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, улмаар хэргийг шийдвэрлүүлэхдээ эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээд болох ХХК-ийн захирал *******т мэдэгдэж түүнийг оролцуулалгүйгээр хуулийг илтэд зөрчсөн. Үүний дараа хойд эх ******* нь ХХК-ийг өвлөн авах өв залгамжлалын гэрчилгээ бичүүлж өөрийгөө ХХК-ийн захирлаар хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Үүнийг *******, ******* нар мэдээд 2017 онд шүүхэд хандсан бөгөөд *******д ХХК-ийг өвлөх эрхийн гэрчилгээ олгож гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн. Улмаар ******* нарын зүгээс 2017-2020 оны хооронд Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандан Улсын бүртгэлийн ерөнхий газарт *******г " ХХК-ийн захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр давхар тогтоогдсон.
Тухайлбал, захиргааний хэргийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 286 тогтоолын 5 дугаар нүүрний 23-д дүгнэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, маргааны үндэслэл болсон ХХК-ийн хувьцааг бодит байдалд хэн өмчлөх, *******ын хүсэл зориг юу байсан, ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэлт хийхгүй, энэ асуудлыг захиргааны журмаар буюу бүртгэлээр шийдвэрлэхгүй, талууд уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх, үүний үндсэн дээр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн тул *******тийн зүгээс аав *******ын хүсэл зориг юу байсан, ХХК-ийг охин *******тээ өөрийн хүсэл зоригийн дагуу компанийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн эсэхийг тогтоолгохоор шүүхэд уг нэхэмжлэлийг гаргасан. Уг шүүх хуралдаанаар *******, ******* нарын хооронд байгуулсан ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон холбогдох үйл баримтууд нь хэргийн оролцогч болох гуравдагч этгээдүүдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, тэдгээрийн эрх ашиг хөндөгдөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Харин шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд *******, *******, Х.БатЭрдэнэ, ******* нар нь *******, ******* нарын " ХХК-ийн эрхийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан үйл явдал, үйл баримтыг ямар нэг нотлох баримтаар үгүйсгэж, өөрсдийн шүүхэд гаргасан тайлбараа нотолж чадаагүй. Хэргийн бодит нөхцөл байдал тодорхой байхад анхан шатны шүүх илт үндэслэлгүй, хууль зөрчсөн дүгнэлт хийсэн. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр нь хуулийн үндэслэл бүхий бөгөөд утга агуулгын хувьд ойлгомжтой байхаар хуульчилсан байдаг. Гэтэл шүүх дүгнэхдээ хүсэлт гаргагчийн шаардлага нь маргаантай, энэ асуудлаар ердийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүй байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, ойлгомжгүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэнд хамааралгүй байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс ХХК-ийн захирал ******* нь амьд ахуйдаа өөрийн охин *******т уг компаниа гэрээгээр шилжүүлэн өгсөн үйл явдлыг шүүхээр тогтоолгох нь эрх зүйн хувьд нотолгооны ач холбогдолтой юм.
Иймд хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
10. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал нотлох баримтыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх боловч давж заалдах гомдолд анхан шатны шүүх хуулийн ямар зүйл заалтыг буруу хэрэглэсэн талаар дурдаагүй. Мөн нэхэмжлэгч талыг шүүхийн шийдвэрийг ойлгоогүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс маргаантай байгаа эрх зүйн харилцаанд тухайн маргаан бүхий эрх зүйн харилцааг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ердийн журмаар хэргээ шийдвэрлүүлэх агуулгатай шийдвэр гарсан. Гэтэл нэхэмжлэгч тал хүсэлтээ өөрчлөөгүй буюу хариуцагчаа тодорхойлоогүй. Шүүх санаачилгаараа хариуцагчийг тодорхойлох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргаж байсан тул шүүхээс энэ онцгой ажиллагааны журмаар шийдэх хэрэг биш гэж шийдвэрлэсэн. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан.
Нэхэмжлэгч талын ярьж байгаа талийгаач ******* нь ХХК-ийг охиндоо шилжүүлсэн болон шилжүүлээгүй, шилжүүлсэн тохиолдолд хууль ёсны дагуу шилжүүлсэн эсэх нь тусдаа өөр асуудал тул шүүх дүгнэлт хийгээгүй. Маргаан бүхий хэрэг хуульд заасны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг биш гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийн тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2-3 тайлбар байдаг бөгөөд энэ талаар шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар дэлгэрэнгүй тайлбар хийсэн учраас нэмэлт тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь ХХК-ийн эрхийг захирал ******* охин *******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. *******, ******* нар 1982 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 1985 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдгээрийн дундаас гуравдагч этгээд *******, *******, ******* нар төрсөн. /хх-ийн 6/
3.2. ХХК-ийг 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үүсгэн байгуулсан бөгөөд компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар *******ыг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон. /2-р хх73-73/
3.3. *******, ******* нарын хооронд 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулагдаж, гэрээгээр ХХК-ийн эрхийг *******т шилжүүлсэн. /1-р хх5/
3.4. ХХК-ийн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлд ...хуралдааныг ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал ******* нээж, тус компанийн холбоотой өөрийн эрх, үүрэг, компанийн эд хөрөнгийг ууган охин *******т шилжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа танилцуулж, ХХК-ийн эд хөрөнгө, үүсгэн байгуулагчийн эрх, үүргийг тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал *******аас *******т шилжүүлж, дээрх шийдвэрийг үнэслэн холбогдох үйлдлийг нотариатчаар гэрчлүүлэх, нотариатаар гэрчлүүлсэн баримт бичиг болон ХХК-ийн дүрмэнд оруулж буй өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгүүлэхийг *******т даалгах нь зүйтэй гэжээ. /1-р хх6/
3.5. ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №1 дугаартай хурлын тогтоолд ХХК-ийн эд хөрөнгө, үүсгэн байгуулагчийн эрх, үүргийг тус компанийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал *******аас *******т шилжүүлж, дээрх шийдвэрийг үнэслэн холбогдох үйлдлийг нотариатчаар гэрчлүүлсэн баримт бичиг болон ХХК-ийн дүрмэнд оруулж буй өөрчлөлтийг зохих журмын дагуу бүртгүүлэхийг *******т даалгаж шийдвэрлэсэн.
3.6. Хэргийн 1-р хавтасны 9 дүгээр тал дахь баримтаас үзвэл ******* 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан байна. /1-р хх9/
3.7. ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар *******ийг 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн. Улмаар ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №1 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус компанийн оноосон нэрийг чех ГХОХХК болгон өөрчилж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар *******ийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. /1-р хх10-14, 3-р хх107/
3.8. Гуравдагч этгээд *******, *******, *******, ******* нараас т холбогдуулан 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00606 дугаар шийдвэрээр 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн ХХК-ийн эрх шилжүүлэх тухай гэрээг гэрчилсэн нотариатч ын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /1-р хх200-204/
3.9. Дээрх шийдвэрийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/636 тоот тушаалаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй чех ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон. /3-р хх29/
3.10. Гуравдагч этгээд ******* нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ХХК-ийг 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг үндэслэн компанийн үүсгэн байгуулагч *******аас *******т компанийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх үүргийг шилжүүлснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хэлтэс компанийн хувьцааг шилжүүлснээр 2008 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгуулах, ХХК-ийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийг *******аас Н.Сонинцэцэгт шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ХХК-ийг гадаадын хөрөнгө оруулалттай чех ХХК болон өөрчлөн бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаартай шийдвэрээр дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2017/00281 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /3-р хх-ийн 66-85/
3.11. Гуравдагч этгээд ******* нь 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр ХХК-ийг өвлөн авч, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 дугаартай хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тус компанийн *******ын эзэмшлийн 100 хувь буюу 193,563,700 төгрөгийн үнэ бүхий хувьцааг өвлөх эрхийн гэрчилгээний дагуу *******д шилжүүлж, захирал *******ийг үүрэгт ажлаас чөлөөлж, захирлаар *******г томилж, чех ХХК-ийн оноосон нэрийг ХХК болгон өөрчилжээ. Улмаар ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирлаар *******г 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн. /2-р хх145-146/
3.12. Үүний дараа *******, *******, ******* нараас д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01971 дугаар шийдвэрээр хариуцагч ы 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******д 24 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2145 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01971 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч д холбогдох, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******д Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай *******, *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Улсын Дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/000436 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2145 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01971 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1-р хх245-250, 2-р хх-ийн 1-10, 11-17/
3.13. Мөн ******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь, ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар *******г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0097 дугаар шийдвэрээр ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар *******г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/636 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 311 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна /2-р хх226-249/
4. Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай. Нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг нь иргэн хуулийн этгээд өөрийн болон бусдын нэрийн өмнөөс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Шүүх эсрэг сонирхолтой нэхэмжлэгч, хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэр гаргахаас гадна материаллаг эрх зүйн маргаан заавал байдаг. Харин онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг байна.
4.1. Нэхэмжлэгч ******* нь ХХК-ийн эрхийг захирал ******* охин *******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 183/ШЗ2021/13164 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. /1-р хх-ийн 1-2, 34/
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШЗ2023/09269 дугаар захирамжаар *******, *******, *******, ******* нарыг, шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШЗ2023/16419 дугаар захирамжаар *******, ******* нарыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. /1-р хх94-95, 125/
4.3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлын талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд маргаан үүссэн тэдгээр нь эсрэг сонирхолтой байна. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг толгоолгох хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...өмнө онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн боловч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буруу... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх ХХК-ийн эрхийг захирал ******* охин *******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох хүсэлтийг маргаантай гэж зөв дүгнэсэн боловч хэргийн нөхцөл байдлыг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт шүүх дараахь үндэслэлээр иргэний хэрэг /цаашид хэрэг гэх/ үүсгэж болно гэж, 12.1.3-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид нэхэмжлэл гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан.
5.2. Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд уг нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийн харьяалал зөрчсөн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ХХК-ийн эрхийг захирал ******* охин *******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай *******ийг хүсэлттэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01992 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ХХК-ийн эрхийг захирал ******* охин *******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай *******ийн хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ