Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 711

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч Ш.Хосбаяр, өсвөр насны шүүгдэгч А.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.Алтангадас,  тэдгээрийн өмгөөлөгч А.Бүдханд, өсвөр насны шүүгдэгч Б.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч З.Манлайбаатар, тэдгээрийн өмгөөлөгч Г.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Алтангадасын Тэмүүлэн,

 

-мөн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жнарт холбогдох эрүүгийн “1909019550626 дугаартай, 185/2019/0658/Э хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

           Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 16 настай бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өсвөрийн зохион бүтээгчдийн Лаборатори ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Наран хорооллын 86-64 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо 38-68 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.Ж/РД:ДЮ:03221814/,

Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй,17 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өсвөрийн зохион бүтээгчдийн Лаборатори ахлах сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо дүүргийн 4 дүгээр гудамжны 235 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 19-А-488 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А.Т/РД:УК:02280331/,

            Холбогдсон хэргийн талаар:

 Өсвөр насны шүүгдэгч Б.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Монгол ТВ”-ийн хашаанаас иргэн У.Гүнбатын Спэйшл брэндийн хард рок загварын цагаан өнгөтэй, уулын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.084.875 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Тайм Скүэр” орон сууцны хотхоны гаднаас иргэн  Ж.Энхмаагаас “UCC” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 420.000 төгрөгний хохирол учруулсан,

            -Өсвөр насны шүүгдэгч А.Т нь өсвөр насны яллагдагч Б.Жийг 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 2019 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Монгол ТВ”-ийн хашаанаас иргэн У.Гүнбатын Спэйшл брэндийн хард рок загварын цагаан өнгөтэй, уулын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.084.875 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хохирогч У.Гүнбатын Спэйшл брэндийн хард рок загварын цагаан өнгөтэй, уулын унадаг дугуйг Б.Жөөс авсан, эзэмшсэн ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эд ангийг сольж,  өнгийг өөрчилсөн түүний бодит мөн чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийн нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

    1.1.Өсвөр насны шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна.Цаашдаа хичээж ажиллана гэв.

    1.2. Өсвөр насны шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, дахиж ийм хэрэг хийхгүй, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хоёр: Өсвөр насны шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Энхмаагийн:...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 12-13 цагийн орчим "Тайм Скүэр" хотхоны 508 дугаар байрны гадна "UCC" маркийн унадаг дугуйгаа үлдээгээд гэртээ ороод 17-18 цагийн орчим гараад дугуйгаа авах гэсэн чинь байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн дугуйг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дугуйг дэлгүүрээс 550.000 төгрөгөөр худалдан авч байсан гэх мэдүүлэг. /хх-н 83/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Гүнбатын:..би 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Монгол ТВ"-ийн гадаах зогсоол дээр өөрийн унадаг дугуйгаа шөнө 01 цаг 30 минутын орчим дугуйгаа байхгүй болсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний дугуй Спэйшл брэндийн дугуй байсан. Би дугуйгаа 8 жилийн өмнө Англи Улсаас 3.000.000 төгрөгөөр захиж авчирсан байсан. Би дугуйгаа хүлээн авсан. Миний дугуйны рүль, рүлийн толгойг сольсон, хойд арааг гараар сольдог төхөөрөмжийг эвдэлсэн, урд амаржин эвдэлсэн байна. Мөн урд хэсгийг шар, хойд хэсгийн хар өнгөөр будсан байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Холбогдогч талтай ярилцаад хохирлоо барагдуулаад авчихсан, хэргийн материалтай танилцаж шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг. /хх-н 13-16/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Пүрэвдоржий:..Тэмүүлэнгийн хувьд миний авто засварын дугуйланд явдаг, хичээлээ цаг бүрт нь хийдэг, хичээл тасалдаггүй, томоотой хүүхэд байгаа. Жавхлантөгсийн хувьд мөн авто засварын дугуйланд явдаг. Хичээл тасалдаггүй өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийдэг, хичээлдээ их сонирхолтой хүүхэд. Энэ хүүхдүүдийг хэрэгт холбогдсонд гайхаж

байна. Манай сургуулийн хүүхдүүд ойр зуурын багаж авч явдаг гэх мэдүүлэг. /хх-н 28/,

 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

      3.1.хохирогч Ж.Энхмаагийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт,хохирол хүлээлгэн өгсөн баримт, Ашид билгүүн ХХК-аас 420.000 үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, өсвөр насны гэрч Э.Одхүүгийн мэдүүлэг, гэрч С.Пүрэвдоржийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болно.    

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Өсвөр насны шүүгдэгч  Б.Ж нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Монгол ТВ”-ийн хашаанаас иргэн У.Гүнбатын Спэйшл брэндийн хард рок загварын цагаан өнгөтэй, уулын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 1.084.875 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Тайм Скүэр” орон сууцны хотхоны гаднаас иргэн  Ж.Энхмаагаас “UCC” маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 420.000 төгрөгний хохирол учруулсан,

            -Өсвөр насны шүүгдэгч А.Т нь өсвөр насны яллагдагч Б.Жийг 2019 оны 04 дүгээр сарын 27-ноос 2019 оны 04 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Монгол ТВ”-ийн хашаанаас иргэн У.Гүнбатын Спэйшл брэндийн хард рок загварын цагаан өнгөтэй, уулын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.084.875 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж хохирогч У.Гүнбатын Спэйшл брэндийн хард рок загварын цагаан өнгөтэй, уулын унадаг дугуйг Б.Жөөс авсан, эзэмшсэн ашигласан, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор эд ангийг сольж,  өнгийг өөрчилсөн түүний бодит мөн чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийн нуун далдалсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогч Ж.Энхмаа, У.Гүнбат нарын мэдүүлэг, гэрч С.Пүрэвдоржийн мэдүүлэг,  шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  болон бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтангадасын Тэмүүлэн,

-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Жнарыг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч У.Гүнбат нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх  хуралдаанд оролцохгүй гэсэн мэдүүлэг, мөн хохирогч Ж.Энхмаа нь шүүхэд бичгээр нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж бичгээр өгсөн хүсэлт байх тул өсвөр насны шүүгдэгч А.Тэмүүжин, Б.Ж нарыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч  А.Тэмүүжинг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч  Б.Ж нарыг гэм буруутайд тооцуулж, тус бүр 6 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч А.Тэмүүжин, Б.Ж, түүний өмгөөлөгч нарын хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршиг болон хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн,  шүүгдэгч нарын  хувийн байдал зэргийг тус тус харгалзан тэдгээрт ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт А.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмт хэргийн улмаас олсон, хөрөнгө мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-мөн шүүгдэгч Ням овогт Б.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6  дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Тг 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ж нарыг 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулсугай..

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч  А.Т, Б.Ж нарт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 3 дах хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т, Б.Ж нарт оногдуулсан хорих ялыг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах, мөн хугацаанд хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч С.Алтангадас, З.Манлайбаатар нар болон  харьяа дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  тус тус даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Т, Б.Ж нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарласугай. 

6. Өсвөр насны шүүгдэгч А.Т, Б.Ж нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй,  эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч А.Т, Б.Ж нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.РЕНЧЕНХОРОЛ