Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 29

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Саранчимэг би тус аймгийн Тайшир сумын иргэн С.Байгальмаагийн нэхэмжлэлтэй,  тус  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ганхуяг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм нарт холбогдох Тайшир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Тайшир сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Цэдэвсүрэнг томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн тогтоол,  аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ий өдрийн Б/08 дугаартай Б.Цэдэвсүрэнг Тайшир сумын Засаг даргаар батламжилсан захирамж, мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Б/07 дугаартай С.Байгальмааг ажлаас чөлөөлсөн захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны  өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Тайшир сумын иргэн С.Байгальмаагийн нэхэмжлэлтэй,  тус  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ганхуяг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм нарт холбогдох Тайшир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас Тайшир сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Цэдэвсүрэнг томилуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлсэн тогтоол,  аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 19-ий өдрийн Б/08 дугаартай Б.Цэдэвсүрэнг Тайшир сумын Засаг даргаар батламжилсан захирамж, мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн Б/07 дугаартай С.Байгальмааг ажлаас чөлөөлсөн захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэн ирүүлсэн байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    Мөн нэхэмжлэгч С.Байгальмаа нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх  олгосныг дурдах нь зүйтэй юмаа.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугар зүлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл  гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч С.Байгальмаагийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дэхь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн С.Байгальмаагийн нэхэмжлэлтэй,  тус  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Ганхуяг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч С.Байгальмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэдээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                 Б.САРАНЧИМЭГ