Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2017/0ДШМ/022

 

*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Намхайдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Ялтан *******

Ялтны өмгөөлөгч *******

Хохирогч *******, *******, *******, *******

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******ид холбогдох 201605000151 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн , .............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2015 оны 1 дүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //

******* нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Онгоц буудлын хойд талаас иргэн ын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн,

үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр баг “Хужирын гол” гэх газраас иргэн *******ын 24 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 12.100.000 төгрөгийн,

үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг “ ” гэх газраас иргэн *******ын 4 тооны адуу, иргэн *******ийн 14 тооны адуу, нийт 18 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж, иргэн *******од 1.900.000 төгрөгийн, иргэн *******д 7.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “ ” гэх газраас иргэн *******гийн 1 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 23.300.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: ******* овогт *******гийн ийг олон тооны мал хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 252 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лантуу 1 ширхэг, хутга 2 ширхэгийг тус тус устгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар *******ийн дундын эзэмшлийн 6 ханатай гэрийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******оос 3.400.000 төгрөг гаргуулж *******д, 1.500.000 төгрөг гаргуулж *******од, 800.000 төгрөг гаргуулж *******ад тус тус олгож, хохирогч , *******, *******, ******* нар нь алдагдсан адуугаа эрж хайхад зарцуулсан зардал болон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Би эхнэр, 6 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 5-22 насны 6 хүүхэдтэй. Эхнэр ажилгүй, хүүхдүүдээ харж амьдардаг. Миний том хүү одоо л дөнгөж хоолныхоо захад хүрч байгаа хүүхэд. Би энэ хэргийн улмаас 252 хоног буюу 8 сар гаран цагдан хоригдож, цагдан хорихын эмчийн хяналтанд даралт ихсэж, зүрхээр хатгаж, бөөр нуруу болон үе мөчөөр хатгаж өвддөг байсан. Би хүсэлт гарган батлан даалтанд гарч 13 хоногийн хугацаанд хохирлоо бүрэн төлж чадаагүй, учир нь цаг хугацааны байдлаас болоод төлж амжаагүй. Гэхдээ цаашид хохирлоо бүрэн төлж барагдуулна, дахин ийм хэрэгт холбогдохгүй бөгөөд үр хүүхдүүдээ асран тэтгэж амьдрах болно. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Ялтан *******ийн өмгөөлөгч П.Өлзийбаяр давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч *******ид 3 жил хорих ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд ял оногдуулах нийтлэг зарчмыг хуульчилсан байх бөгөөд шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхээр заасан байна. ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоосоо батлан даалтанд гарсан 13 хоногийн хугацаанд тодорхой хэмжээгээр боломжоороо нөхөн төлж, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм хорыг ухамсарлан чин санаанаасаа гэмшсэн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд ял хүндрүүлэх нөхцөл байдлын 12 шинж тогтоогдохгүй байна. Гэтэл шүүх ял оногдуулахдаа ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлаас аль алийг нь шийтгэх тогтоол гаргахдаа дурьдсангүй. Өөрөөр хэлбэл ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шийтгэх тогтоол гаргахдаа тооцсонгүй. ******* нь хувийн байдлын хувьд 5-20 насны 6 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Эхнэр, хүүхдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэрээр одоо 53 настай. Иймд хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******ид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтан *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түүний ар гэрийн нөхцөл байдал болон биеийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг баривчлах ялаар сольж өгнө үү гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулж авмаар байна, би 1 сая төгрөгийн хохирол авсан байгаа гэж буруу хэлсэн байгаа гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулж авмаар байна, би хохирлоо барагдуулж авсан гэж худал хэлсэн гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

Оролцсон прокуророос: *******ийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

******* нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймаг, Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Онгоц буудлын хойд талаас иргэн ын 2 тооны адууг шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр баг “Хужирын гол” гэх газраас иргэн *******ын 24 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 12.100.000 төгрөгийн,

үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг “ ” гэх газраас иргэн *******ын 4 тооны адуу, иргэн *******ийн 14 тооны адуу, нийт 18 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж, иргэн *******од 1.900.000 төгрөгийн, иргэн *******д 7.700.000 төгрөгийн, үргэлжилсэн үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 21 цагийн орчимд Баянхонгор аймаг, Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багийн нутаг “ ” гэх газраас иргэн *******гийн 1 тооны адууг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 23.300.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч ******* “...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Эрдэнэцогт сумын 1 дүгээр баг "Хужирын гол" гэх газраас манай халтар хээр азаргатай 24 тооны адуу хулгайд алдагдсан юм. Тухайн үед Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Галуут, Бөмбөгөр, Байдраг, Баацагаан, Баян-Овоо сумдын нутгаар эрж хайсан боловч сураг гараагүй олдоогүй юм, тэгээд 24 тооны адуу алдагдсанаас хойш 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай халтар хээр азаргатай 24 тооны адуунаас 4 тооны адуу болох хар зүсмийн гүү, зээрд зүсмийн шүдлэн байдас, хонгор зүсмийн зээрд зүсмийн даага гэх 4 тооны адуу буцаж ирсэн..., ...16 тооны адуу Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байсаныг олж авчиран адуундаа тавьсан. Одоо миний алдсан гэх 24 тооны адуунаас 20 тооны адууг олж авсан, харин 4 тооны адуу дутуу байна..., ...хайж явсаны зардал 430.000 төгрөгөнд бензин хийж явсанаа нэхэмжилж байна...” /хх-ийн 1-р хавтас 107-109, 3-р хавтас 56-57-р тал/,

******* “...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө манайх Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг " " гэх газраас хээр азаргатай нийт 18 тооны адуу хулгайд алдсан юм..., ...би өөрийн алдсан гэх 18 тооны адуунаас 2 тооны бүдүүн гүү, 2 тооны байдсан гүү, 1 тооны шүдлэн үрээ зэрэг 5 тооны адууг буцаан авсан. Харин цаана нь 13 тооны адууг буцаан аваагүй байгаа..., ...миний үлдсэн 13 тооны адуу болон эрж хайж явсаны зардал болох 777 летр түлшний үнэ 1.282.050 төгрөгийг нэхэмжилж байна..., ...миний хүү ******* нь 2012 онд тусдаа гарч гэр бүл болох үед нь өөрийн хүү *******д алдагдсан гэх 18 тооны адууны 14 тооны адууг нь тасдаж өгч байсан нь үнэн, алдсан гэх адууны 14 тооны адуу нь манай хүү *******ийн адуу байгаа юм, харин алдагдсан гэх 18 тооны адууны 4 тооны адуу нь миний адуу байгаа юм..., ...би өөрийн алдагдсан гэх 4 тооны адуунаас 1 тооны адууг буцаан авсан, үлдсэн 3 тооны адууг буцааж аваагүй хохирлоо барагдуулж аваагүй байгаа...” /хх-ийн 1-р хавтас 111-112, 3-р хавтас 54-55-р тал/,

******* “...2016 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сум Шаргалжуут 8 дугаар баг “ жаргалант" гэх газар аргамжаатай байсан 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн адуу алдагдсан юм..., ...миний алдсан 1 тооны адуу нь 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн морь байсан юм. Харлаг зүсмийн морь зөв талын гуяан дээрээ 88 гэсэн тамгатай адуу байсан, миний алдсан гэх харлаг зүсмийн морь 8 настай байсан, би өөрийн алдсан гэх 4 хөл шийр цагаан харлаг зүсмийн морио 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...” /хх-ийн 1-р хавтас 118-119, 3-р хавтас 50-р тал/,

******* “...2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 23-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум 4 дүгээр баг " ” гэх газраас аав *******ын 4 тооны адуу, миний 14 тооны адуу тус тус алдагдсаныг хэсгийн төлөөлөгч Амаржаргал, мөрдөн байцаагч Н.Түмэннасан нарын хамтаар аавын 24-84 БНА улсын дугаартай машинаар Өвөрхангай, хангай, Төв, Булган, Улаанбаатар хотуудаар явж адуу хулгайлсан гэх этгээдүүдийг олж тогтоон барьж ирсэн..., ...аав бид 2 адуугаа хайж явахдаа Өвөрхангай, хангай, Төв, Булган, Улаанбаатар хотуудаар нийт 3.885 км газар явж нийт 777 летр түлш хийж нийт 1.282.050 төгрөгийн зардал гарсан, энэ мөнгийг манай аав ******* гаргасан..., ...би өөрийн алдагдсан гэх 14 тооны адуунаас өөрийн 4 тооны адууг буцаан авсан, мөн яллагдагч *******оос хохиролдоо нийт 7 тооны адууг буцаан авсан би одоо 3 тооны адууг буцаан аваагүй байгаа...” /хх-ийн 3-р хавтас 52-53-р тал/,

Гэрч “...манай сумын иргэн болох ******* нь 2016 оны 4 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 24 тооны адуугаа алдаад намайг ирж хайлцаад өгөөч гэхээр нь би цуг Эрдэнэцогт сумын нутаг, Галуут, Нарийн тээл, , Бөмбөгөр, Баацагаан, Жинст, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумдын нутгаар эрж хайсан боловч олдоогүй, харин Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг “Мааньтын эх" гэх газар эрж хайхад 4 тооны адуу болох хар зүсмийн гүү, хонгор байдсан гүү, хондон шүдлэн байдас, хондон зээрд даага гэх 4 тооны адууг олоод цагдаад мэдэгдсэн..., ...2016 оны 4 дүгээр сарын 22-23-нд *******тай түүний алдсан адууг хайж Эрдэнэцогт, Галуут, Нарийн тээл, , Бөмбөгөр, Баацагаан, Жинст сумдууд болон Өвөрхангай аймгийн сумдаар мотоциклиор эрж хайсан..., ...яг хэдэн километр явсаныг мэдэхгүй байна, ******* нь 430.000 төгрөгөнд А80 бензин хийсэн нь үнэн, өөр зардал гараагүй...” /хх-ийн 1-р хавтас 120-121, 3-р хавтас 58-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр 28, 29-ний өдүүдэд байхаа би өглөө гэртээ байж байтал цагаан өнгийн ачааны хойд талдаа амбаартай машинаар 2 хүн ирээд Нарийн тээл сумаас адуу авч яваа гэхээр нь би манайх бүл зав байхгүй гэсэн чинь адуу явахгүй байна нядлах гэсэн юм гэхээр нь би худгийн сайран дээр нь гаргаарай гээд явуулсан, би малдаа яваад өгсөн, тэгээд би малдаа явж байгаад дурандаад харахад амбаартай машинтай 4 хүн адуу нядлаад байсан, уг машин удалгүй төв зам руу ороод яваад өгсөн, маргааш нь 10-аад тооны адуу туусан хүн манай хажуу айл гэх айлд хоночихоод яваад өгсөн...” /хх-ийн 1-р хавтас 124-126-р тал/,

“...50 гаран насны эрэгтэй хүн манайд манай нөхөр , гэх залуутай 16 цагийн үед ирж хоол унд идэж уугаад манай нөхөр , нартай архи ууж манайд хоночихоод маргааш өглөө нь манайхаас адуу туугаад яваад өгсөн, манайд хонохдоо 10 гаруй тооны адуу манай малын саравчинд хийж хоносон...” /хх-ийн 1-р хавтас 127-129-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр байхаа өдрийг нь санахгүй байна, ахтай дээд байшин гэх газар үхэр хураагаад явж байхад хээр азаргатай дэлтэй бор морь, хар шаазгай морь, сартай хонгор морь, зөв талын хаа гэдсэн дээрээ цагаантай зээрд морь, шар хээр гүү юм уу морь мэтийн 20 гаруй тооны адуу туусан хүн явж байсан...” /хх-ийн 1-р хавтас 130-132-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын 26-наас 28-ны хооронд байхаа би ын хүү той үхэр хураагаад явж байтал 20 гаран тооны адуу туусан хүн явж байсан...” /хх-ийн 1-р хавтас 133-134-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын 26-ны орой 17 цагийн үед би сумын төвийн урд талд малаа хариулаад байж байтал зээрд гүү, зээрд унагатай адуу туусан 50 гаран насны эрэгтэй хүн над дээр ирсэн, тэр хүн өөрийгөө Баагий гэж танилцуулаад Нарийн тээл сумаас хүний адуу тууж байгаа хонох айлгүй болчихлоо гэхээр нь манайд хоноод яв гээд гэртээ авчирсан, гол дээрээс адуугаа туугаад манай хашаан дотор оруулахад 20 тооны, нэг буурал адуу, нэг алаг зүсмийн морь унасан байсан, хул, бор морь байсан бусад дээр нь би очоогүй...” /хх-ийн 1-р хавтас 137-140-р тал/,

Э. “...2016 оны 4 дүгээр сарын сүүлээр байхаа манайх Зүүнбаян-Улаан сумын задгай гэх газар оршин сууж байсан, өглөө 10 цагийн үед малаа хариулаад явж байхад Цагаан чулуутын ар гэх газар цагаан өнгийн амбаартай машинтай 4 хүн 4 хөл шийр цагаан алаг зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, хул зүсмийн морь гэсэн 4 тооны адуу нядалж байсан, харин нөгөө морийг би зүсийг хараагүй, нядалсан байсан, би нядлаж байхад нь очиход 4 эрэгтэй хүн адуу нядлаж байхад 10 гаран тооны адуу худагийн ар талд ногоо идэж байсан...” /хх-ийн 1-р хавтас 143-147-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын 28, 29-ний хавьцаа 15 цагийн үед мотоцикльтой гэрлүүгээ явж байхад адуу тууж явсан гэх 40-өөс 50 насны эрэгтэй хүн ирээд адуу тууж яваад энд 4 адуу явахгүй болохоор нь нядлаад манай нэг дүү машинтай ирээд мах, арьс ширийг нь ачаад явсан, үлдсэн 15 тооны адууг тууж явна гэж ярьж байсан...” /хх-ийн 1-р хавтас 148-151-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн үед 50 гаран насны эрэгтэй хүн 10 гаран тооны адуу туусан манайд ирсэн, хээр зүсмийн шүдлэн үрээ явахгүй байна гээд манайд 3 хоноод явахдаа үлдээсэн...” /хх-ийн 1-р хавтас 156-158-р тал/,

“...миний хариулдаг адуунд *******ийн 9 тооны адуу байдаг, ******* нь 2 байдсан гүү, 2 бүдүүн гүүг баруун аймгаас авчирч байгаа гээд адуундаа тавьсан, 2016 оны 5 дугаар сарын 10-ны үеэр байх ах цагаан өнгийн амбаартай Бонго машинаар авч ирж тавьсан, ******* нь уг 4 гүүг аар явууллаа тосч аваад миний адуунд хураалга гэхээр нь би адуутай нь нийлүүлж хариулсан...” /хх-ийн 1-р хавтас 173-175-р тал/,

“...би 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Эмээлт гэх газар гэр нь байдаг найз ынд өглөөгүүр 9 цагийн үед очсон, очиход бойны мал байхгүй байсан бөгөөд надтай уулзаад "манай нэг найз адуу туугаад ирж яваа, тууж яваа адуу нь тамирдаад явахгүй болчихож гэнэ, тэр адууг нь ачиж авчрах хэрэгтэй байна чи хамт явалцаад өгөөч гэхээр нь тэгье гэж зөвшөөрөөд ын эхнэрийн ардаа бүхээгтэй порентор маркийн машинаар бид хоёр 11-ээс 12 цагийн багцаанд явцгаасан..., ...Төв аймгийн Лүн сум, хуучнаар Атарын сангийн аж ахуйн дунд Цэгээн цагаан нуур гэх жижиг нууртай газрын нуурын зүүн урд талд очиход тэнд зээрд морь унасан бараан царайтай 50 гаран насны хүн ганцаараа сууж байсан хажууд нь 12 тооны адуу тамирдаад турчихсан байдалтай бэлчиж байсан..., ...нэг халиун гүү дөнгөж сая унагалсан гээд унагатайгаа байж байсан, унага нь мөн халиун зүсмийн унага байсан, замд зээрд гүү унагалаад унага нь үхчихсэн гээд нөгөө тууж яваа хүн ярьж байсан...” /хх-ийн 1-р хавтас 183-185-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай аав морин тэрэгний 2 адуугаа алдаад аав бид 2 Баян-Овоо, Өлзийт, Эрдэнэцогт сумын нутгаар мотоцикль болон машинаар хайгаад 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэцогт сумаас олсон, яг хэдэн километр явсаныг мэдэхгүй байна, ямар ч байсан аав бид хоёр 100.000 төгрөгний бензин шатахуун гаргасан, өөр зардал гараагүй...” /хх-ийн 3-р хавтас 61-62-р тал/ нарын мэдүүлгүүд болон мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өглөө над руу ******* нь залгаад замд явж байгаад 4 гүү явахаа больчихлоо хүрээд ир Лүн сумын Цэгээн цагааны нуурын урд талд байна гэхээр нь бид 2 миний 32-26 УНА улсын дугаартай KIA Бонго машинаар яваад очтол ******* нь 13 тооны адуутай намайг хүлээж байсан, тэгээд тэр адуунаас бор зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн бүдүүн гүү, зээрд зүсмийн байдсан гүү, хул зүсмийн гүү гэх 4 тооны гүү болон халиун зүсмийн гүүний унага нийт 5 тооны адуу, 1 тооны унагыг ачаад Баянцогт сумын Хархайран гэх газрын урд талд *******ийн адууг хариулдаг гэх гэх хүнд уг 4 тооны адуу, 1 тооны унагыг буулгаж өгөөд Цогсүрэн бид 2 Улаанбаатар хотод ирсэн..., ...тэгээд *******ид хотод ирсэний дараа 1.150.000 төгрөг өгсөн, харин үлдсэн 353.000 төгрөгийг би авсан...” /хх-ийн 2-р хавтас 1-3, 6-8, 9-10-р тал/,

“...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө Улаанбаатар хотоос 400 гаран километрын зайтай яваад 22 цагийн үед Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт төв зам дээр ******* 10-аас 20 тооны адуу хариулсан замын хажуу талд сууж байсан, тэгээд , Даваа бид гурав *******той уулзсан чинь ******* нь Нарийн тээл сумаас ахаасаа хэдэн тооны адуу аваад тууж явна, 4 тооны адуу эцээд явж чадахгүй, 1 тооны хээр азарга нь хөлөө гэмтээсэн явж болохгүй байна нядална гэсэн, тэгээд төв хар замаас хойшоо 1-ээс 2 километрийн зайтай шөнө 01 цагийн үед хээр айлын өвөлжөөн дээр хээр зүсмийн азаргыг *******, Даваа бид нар нийлж байгаад нядалсан..., ...машин дотроо *******, Даваа, бид 4 хоносон, маргааш өглөө нь болох 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 4 тооны адуу гаргахаар болоод төв замаас урагшаа зүүн тийшээ тэнд байсан айлын хүнээс адуу гаргах гэсэн хаана гаргаж болох уу гээд асуутал худгийн урд талын сайран дээр гаргаж болно гэхээр нь ******* адуугаа тууж авчраад 4 тооны адуу болох хүрэн зүсмийн морь, буурал зүсмийн морь, хул зүсмийн морь, 4 хөл шийр цагаан харлаг морь гэх 4 тооны адууг барьж аваад тэнд нь лантуугаар толгой тус газар нь цохиж *******, Даваа, нар нийлж нядлаад арьс шир махыг нь машинд ачаад Даваа, бид 3 машиндаа суугаад явсан..., ...******* үлдсэн адуугаа тууж Улаанбаатар хот орно гээд тэндээ үлдсэн...” /2-р хх-ийн 12-13, 16-17-р тал/ нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлгүүд, *******ийн өөрийн үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 48-57-р тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 58-70-р тал/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хохирогч *******, *******, *******, ******* нарын адууг үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 3-р хавтас 40-43-р тал/ зэрэг хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалган хэргийг зөв зүйлчилсэн, *******ийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял ялтны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...мөн хуулийн 297 дугаар зүйлийн 249.1 дэх хэсэг...” гэж хуулийн аль заалтыг хэрэглэсэн нь тодорхой бус бичсэн байгааг зөвтгөн, шийтгэх тогтоолд үг үсгийн алдаа маш их гаргасан байгааг цаашид анхаарч ажиллахыг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...мөн хуулийн 297 дугаар зүйлийн 249.1...” гэснийг “...мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1...” гэж өөрчилж бусад заалтуудыг хэвээр үлдээн, ялтан *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш Улсын Дээд Шүүхэд 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

      ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ