Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/00392

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

 

 

 

 

Дугаар 181/ШШ2016/00392

 

 

 

 

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,

            нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 65 дугаар гудамжны 1031 тоотод оршин суух Нэргүйн Болормаа /РДХК70042001/-гийн нэхэмжлэлтэй,               

хариуцагч: Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 1дүгээр гудамжны 5 тоотод оршин суух Харчин овогт Лувсангийн Батбилэг /РД:ЧА78051117/, Тахиа овогт Сандагсүрэнгийн Одбаяр /РД:ОЮ90091431/ нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1.100.000 төгрөг нэхэмжилсэн  хэргийг хянаад

  ТОДОРХОЙЛОХ НЬ: 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Л.Батбилэг нь эхнэрийн дүү болох С.Одбаярын хамт манай гэрт ирж 14 хоногийн хугацаатай 1 100 000 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Иймд 1 100 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийн байдлаар, Л.Батбилэг, С.Одбаяр нар нь зээлсэн 1 100 000 төгрөгийг бүрэн төлсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 100 000 төгрөг нэхэмжилжээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн төлбөрийг төлж шаардлагыг биелүүлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг батлах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Л.Батбилэг, С.Одбаяр нар нь нэхэмжлэгч Н.Болормаагийн нэхэмжилсэн 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгийн шаардлагыг  биелүүлсэнийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийн тал хувь болох 15000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 15000 төгрөг  гаргуулж нэхэмжлэгч Н.Болормаад тус тус  олгосугай.

3. Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.

4. Зохигчид  энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан  шатны  шүүхэд дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг дурдсугай.

 

            

 

ШҮҮГЧ                               Ч.ИЧИНХОРЛОО