| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2016/00293/И |
| Дугаар | 181/ШШ2016/00393 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 181/ШШ2016/00393
|
2016 оны 07 сарын 28 өдөр | Д
угаар 181/ШШ2016/00393 |
Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо би,
нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 30Б байрны 34 тоотод оршин суух Хайрив овгийн Дэжидийн Баярмаа /РД:ДИ76072705/-гийн нэхэмжлэлтэй
хариуцагч:Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 22 дугаар байрны 53 тоотод оршин суух Найрагч овогт Цэцэгмаагийн Дамба /РД:ГН88020512/-д холбогдох хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1 000 000 төгрөгийг Ц.Дамбад 40 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн.
Гэрээний хугацаа дууссан боловч Ц.Дамба нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд 0,3 хувийн алданги тооцохоор зааж, талууд гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Алданги нь өнөөдрийн байдлаар 231 өдөр болж байна. 231х3300=762300 төгрөг болж байгаа ч эхнэр нь ажилгүй шалтгааныг харгалзан алдангид 254 000 төгрөг, үндсэн зээл 1 100 000 төгрөг, хүү 726 000 төгрөг нийт 2 080 000 төгрөгийг Ц.Дамбаас гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Ц.Дамба нь үндсэн зээл болох 1 100 000 төгрөгийг 15 хоногийн дотор төлнө, үлдсэн мөнгийг сар бүр 150 000 төгрөгнөөс дээш төлөлт хийсээр бүрэн төлж дуусгана гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Д.Баярмаад 2 080 000 төгрөг төлөх нь үнэн. Энэ мөнгөний үндсэн зээл 1 100 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 15 хоногийн дотор төлж, үлдэх 980 000 төгрөгийг сар бүр 150 000 төгрөгнөөс дээш тооны төлбөрийг төлсөөр дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Д.Баярмаа нь Ц.Дамбаас 2.080.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Ц.Дамба нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2 080 000 төгрөгнөөс үндсэн зээл 1 100 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 15 хоногийн дотор нэхэмжлэгч Д.Баярмаад төлж, үлдэх 980 000 төгрөгийг сар бүр 150 000 төгрөгнөөс дээш тооны төлбөрийг төлж бүрэн дуусгахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх ба энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг батлах үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.Баярмаагийн нэхэмжилсэн 2.080.000 /хоёр сая наян мянга/ төгрөгнөөс хариуцагч Ц.Дамба нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 15 хоногийн дотор үндсэн зээл 1 100 000 төгрөгийг төлж, үлдэх 980 000 төгрөгийг сар бүр 150 000 төгрөгнөөс дээш тооны төлбөрийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48230 төгрөгийн тал хувь болох 24115 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24115 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэ захирамж шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарласугай.
4.Зохигчид энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ИЧИНХОРЛОО