Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 01217

 

       

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэргийн индекс: 135/2016/01131/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ******* ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******, / утас: 9585-5881/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар хороолол, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******туяад холбогдох

 

1.673.840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, хариуцагч Л.*******туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л.*******туяа нь Дархан дахь компанийн салбарын түлшний тэрэг барьдаг бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр надруу утсаар ярьж “найз нь бензин, түлш хоёрыг андуураад хольчихлоо. Байгууллага унаа, машинаа хураагаад авчихлаа. Байгууллагыг яаралтай хохиролгүй болго, тэгэхгүй бол ажлаас халагдана гэж байна, найздаа тус болооч 1.500.000 төгрөг зээлдүүлээч” гэж гуйсан. Найз нөхөд учир тэвдэж явахад тусалъя гэж бодсон. Тэгээд Л.*******туяагийн Хаан банкны данс уруу 2015 оны 05 дугаар сарын 06-07-ний өдөр 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 21-нд зээ маань эх нялхаст эмчлүүлж байна, мөнгө зээлээч гээд 100.000 төгрөг зээлж авсан. Гэвч одоо болтол худлаа ярьж шалтаг тоочсоор одоо бүр утсаа авахаа болисон. Ар гэрийнхэнд нь хэлэхээр өөрт нь хэл бид мэдэхгүй гэдэг юм. Өөрт нь 2-3 удаа шүүхэд өгнө шүү, зээлсэн мөнгөө өг, ярьсандаа бай гэж хэлсэн боловч надад өгөөгүй. Надад чирэгдэл учруулж ажил төрөл, эдийн засгаар давхар, давхар намайг хохироож байгаа тул танай байгууллагад хандаж байна. Би Улаанбаатар хотод компанид тогооч хийдэг, энэ байдлыг минь харгалзан үзэж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.*******туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа;

Нэхэмжлэгч М.******* бид найз нөхдийн харилцаатай. Би мөнгө зээлсэн нь үнэн.  Би нэхэмжлэлийн шаардлага болох 1.673.840 төгрөгийг төлнө, маргахгүй гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

М.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******туяад холбогдох 1.673.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь 1.673.840 төгрөгийг төлж барагдуулна гэж зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар М.*******ы нэхэмжлэлтэй, хариуцагч Л.*******туяад холбогдох 1.673.840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******туяагаас улсын тэмдэгтийн хураамжид 37.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АЛТАНТУЯА