Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 01153

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/1132/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сумын ****** дүгээр баг, Цагаан чулуут хороолол, ****** дүгээр байрны ******* тоотод оршин суух Түмэд овогт Цогтбаатарын Ариунзул, /РД: ФА95051507, утас: 9936-6399/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Хайрхан баг, ****** дугаар байрны 21 тоотод оршин суух Сартуул овогт Амармэндийн Очхүү, /РД: ТЯ90021818/-д холбогдох

 

Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ариунзул, хариуцагч А.Очхүү, нарийн бичгийн дарга Б.Нямдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ариунзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2010 онд А.Очхүүтэй танилцаж тэр цагаас хойш цуг амьдарч байгаад 2014 онд хүү төрүүлсэн. Хүү Улсболдыг 1 сартай байхад нь орхиж яваад эргэж ирээгүй юм. А.Очхүүг эцэг мөн болохыг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч А.Очхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амармэнд овогтой Очхүү би Ц.Ариунзулд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байна. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн О.Улсболд миний хүүхэд мөн болно. Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэв.     

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ариунзул нь хариуцагч А.Очхүүд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ариунзул хариуцагч А.Очхүү нар нь 2010 онд танилцаж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр О.Улсболдыг төрүүлсэн болох нь өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын  Цагаанчулуут  багийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, 6101002059 тоот хүүхдийн төрсний гэрчилгээ, А.Очхүүгийн шүүх хуралдаан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч А.Очхүү нь хүү О.Улсболдын асрамжийн талаар маргах зүйлгүй, төрсөн эцэг мөн бөгөөд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү О.Улсболдыг эх Ц.Ариунзулын асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Очхүүгээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2014

оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү О.Улсболдын төрсөн эцэг нь Сартуул овогт Амармэндийн Очхүү мөн болохыг тогтоосугай.          

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү О.Улсболдыг эх Б.Ариунзулын асрамжид үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн О.Улсболдыг  11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Очхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Очхүүгээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамж 28.209 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.АЛТАНТУЯА