| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0672/Э |
| Дугаар | 671 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 671
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч Ц.Ариунтуяа,
Өсвөр насны шүүгдэгч Ц., түүний хууль ёсны төлөөлөгч Т., өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шангууч овогт гийн ад холбогдох 1908003270468 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 17 настай, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шангууч овогт гийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч Ц. нь 17 нас 06 сар 17 хоногтой байхдаа 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын урд талд байрлах саравчин дотор илээр, хүч хэрэглэхээр заналхийлж, довтолж “үгэнд орохгүй бол зодно шүү гэж” хэлэн 16 настай Д.ын 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-4 маркийн гар утсыг халааснаас нь хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Насанд хүрээгүй хохирогч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын хажуу талд байрлах 6 дугаар байрны урдуур 15 цагийн орчимд ганцаараа ангийнхаа хүүхдийн гэр лүү алхаад явж байтал уг 6 дугаар байрны урд талын саравчин дотор зүс таних гэдэг эрэгтэй намайг дуудсан юм. Яваад очтол гэдэг эрэгтэй надаас байгаа мөнгөө гаргаж өг, мөнгө байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ надад мөнгө байхгүй гэж хэлтэл миний хувцасны хармайг /халаасыг/ нэгжиж үзээд мөнгө гарч ирээгүй, энэ үед миний хармаанаас самсунг s-4 маркийн гар утсыг гаргаж ирээд авчихсан. Энэ үед миний утсыг өгөөчээ гэж хэлтэл өгөөгүй, тэгээд миний үгэнд орохгүй бол зодно шүү гэж надад хэлээд цаашаагаа явчихсан. ...аас гадна 2-3 эрэгтэй хүүхэд байсан нэрийг нь мэдэхгүй. Гэхдээ тэр хүүхдүүд миний утсыг авахад оролцоогүй. Нэг хүүхэд нь болиоч гэж хэлж байгаа сонсогдсон. ...” намайг үгэнд орохгүй бол зодно шүү гэж айлгаад байсан тэрнээс биш намайг цохиж зодсон асуудал байхгүй. ...Мөнгө байна уу гэхээр нь байхгүй гэж хэлтэл миний хувцасны хармайг /халаасыг/ ухаж нэгжээд миний гар утсыг авсан. Би утсаа авья гэж хэлэхэд симийг нь гаргаж өгөөд миний утсыг авчихсан. Тэгээд “үгэнд орохгүй бол зодно шүү” гэж хэлсэн. ... 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ц. нь намайг хохиролгүй болгож оронд нь самсунг маркийн гар утас өгсөн иймд надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 10-11, 90 х/,
2.Өсвөр насны шүүгдэгч Ц.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ыг явж байхаар нь би дуудаад мөнгө байна уу гэж асуусан тэгсэн байхгүй гэхээр нь худлаа яриад бай гэж хэлээд халаасыг нь ухсан чинь халаасанд нь Самсунг маркийн гар утас байхаар нь би тус утсыг аваад орой надаас аваарай гэж хэлсэн тэгээд би утсаа өгөхгүй гэхээр нь “ална шүү чимээгүй байгаарай орой надаас авчих гэж хэлсэн. ...намайг гар утас авсныг нар мэдээгүй. Надаас хол зогсож байсан. ... би гар утас засварт зарахдаа миний өөрийн утас байгаа юм гэж хэлж зарсан. ...найз нартаа ч бас миний утас байгаа юм хэлж зарсан. ...би ыг зодож цохисон зүйл байхгүй. Ална шүү чимээгүй байгаарай, үгэнд орохгүй бол зодно шүү гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 77-79 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Насанд хүрээгүй гэрч Б.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр саравчин дотор сууж байтал араас гарч ирсэн араас нь гарч ирээд 4-үүлээ рс тоглоомынхоо талаар яриад сууж байтал рс рүү ганцаараа яваад орсон. Энэ үед бид нарын сууж байсан саравчны хажуугаар нэг эрэгтэй хүүхэд алхаж явахад тухайн хүүхдийг дуудаад мөнгө байна уу? гэж асуусан, тэгтэл нөгөө танихгүй хүүхэд мөнгө байхгүй гэж хэлтэл битгий худлаа яриад байгаарай гэж хэлээд тухайн хүүхдийн халаасыг нь ухаж тэмтэрч үзтэл самсунг эс-4 загварын гар утас гарч ирсэн чинь утсыг нь авах гээд байсан юм. Тэгэхээр нь бид 2 ад чи болиоч ямар дээрэлхүү юм утсыг нь өгөөч гэж хэлчихээд байж байтал писи тоглоомын газраас гарч ирээд бид 2 рс тогтоомын газар луу ороод нарт гадаа хүүхдийн утас дээрэмдээд байна гэж хэлсэн. Удаагүй байж байтал рс дотор орж ирээд гарцгаая гэж хэлсэн. Ингээд , , бид 4 писи тоглоомын газраас гараад Содон хорооллын биллярдын газарлуу орсон. Энэ үед хэний ч утсаар ярьсан юм мэдэхгүй утсаар ярьж зогсож байснаа би ээжтэйгээ уулзаад ирье гэж хэлээд гараад явсан. Удаагүй эргэж орж ирэхдээ ээжээс мөнгө авчихлаа гэж хэлээд 20.000 төгрөг гаргаж ирэхээр нь тэр мөнгөөр нь хамтдаа юм авч идэцгээгээд гэр гэртээ харьцгаасан юм. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
4.Насанд хүрээгүй гэрч Ж.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр писи рүү буцаад орсон ба саравчин дотор , бид 3 үлдсэн. бид 2 утсаараа тоглоод байж байтал тухайн саравчны урдуур алхаж өнгөрсөн нэг эрэгтэй хүүхдийг дуудсан чинь тухайн эрэгтэй хүүхэд яасан гээд дээр хүрээд ирэхээр нь хоорондоо бие биенээ таньдаг л юм байх гэж бодоод тухайн үед тоогоогүй. ...Гэтэл танихгүй эрэгтэй хүүхдэд хандаж чи намайг таньж байна уу? мөнгө байна уу гэж асуугаад байсан. Тэгээд би утсаараа тоглож байгаад эргээд хартал нөгөө хүүхдийн хармайг /халаасыг/ ухаад зогсож байхаар нь би болиоч ямар дээрэлхүү юм гэж хэлсэн. бас ад хандаж болиоч наад хүүхдээ явуул гэж хэлсэн чинь д хандаж “дуугүй бай би өөрөө мэдэж байна” гэж хэлээд тухайн эрэгтэй хүүхдийн хармаанаас гар утсыг нь гаргаж ирээд утсаар нь оролдоод зогсоод байсан. , 2 писи рүү яваад орсон, би писиний үүдэнд зогсож байхад саравчин дотор нөгөө эрэгтэй хүүхэдтэй хоёулахнаа үлдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
5.Насанд хүрээгүй гэрч М.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр писи тоглоомын газраас , , бид 4 гадаа сааданд юм ярьж сууя гээд гарсан. Гадаа сааданд бид 4 сууж байгаад би ганцаараа эргэж писи тоглоомын газар луу орсон удаагүй буцаад гараад иртэл урдаа нэг танихгүй эрэгтэй хүүхэд зогсоочихсон, гартаа нэг гар утас барьчихсан байсан. ...Тэгтэл нөгөө танихгүй хүүхдэд хандаж энэ утсаа өг ойлгосон уу гэж хэлсэн. Тэгтэл нөгөө танихгүй эрэгтэй хүүхэд үгүй ээ ахаа болохгүй ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг хүүхдийн гар утас дээрэмдэж байна гэж бодоод г дагуулж 2 уулаа писи тоглоомын газар луу ороод нарт гадаа хүүхдийн гар утас дээрэмдэж байна гэж хэлсэн. ... гартаа барьчихсан байсан. ... тэр эрэгтэй хүүхдэд хандаж энэ утсаа надад өг, хэд хоногоос эргүүлээд өгчихнө за юу, битгий маяглаад байгаарай гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө эрэгтэй хүүхэд үгүй ахаа болохгүй гэж хэлж байсан болохоор утсыг нь дээрэмдэж авч байна гэдгийг хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,
6.Насанд хүрээгүй гэрч М.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...уг эрэгтэй хүүхдийн гар утсыг ганцаараа авсан, цохиж зодсон асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 26-27 х/,
7.Насанд хүрээгүй гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би найзуудаараа Зэвс нэртэй ПС тоглоомын газар тоглож байсан. ПС нь Содон хорооллын ертөнцийн зүгээр урд талд байрладаг. Тэнд , , , , бид нар байсан. Тэгээд манай найзууд болох , , , нар сааданд суулаа гээд ПС-нээс гараад явсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа , нар гаднаас орж ирээд надад хэлэхдээ гадаа хүүхэд дээрэмдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед тоохгүй байж байгаад тоглоомын газраас гараад ирэхэд байрны урд талын сааданд , нэг эрэгтэй хүүхдийг урд талдаа зогсоочихсон юм яриад байсан харин нь нэлээд цаана хол зогсож байсан Тэгтэл , нар нь хэлэхдээ аа чи хүүхэд дээрэмдээд байгаа юм уу гэж хэлсэн харин утсаа дээрэмдүүлж байгаа хүүхэд миний утасыг өгчих л дөө надад хэрэгтэй байна гэж хэлж байгаа нь халь сонсогдсон. Энэ үед хүүхдийн гар утас нь ад байсан ба хариуд нь хэлэхдээ хэрэглэж байгаад өгнө гэж хэлж байсан нь надад сонсогдож байсан. Тэгээд би ПС руу буцаад орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх 25 х/,
8.Гэрч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 3 хүүхэдтэй, айлын том хүүхэд доороо 2 дүүтэй хүүхэд байгаа юм. Бага насандаа Баянгол дүүргийн 16 дугаар цэцэрлэгт явж байгаад 7 настайдаа Увс аймгийн Увс Эрдэм хувийн сургуульд нэгдүгээр ангид орж суралцаж байгаад 3 дугаараа ангиасаа Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуульд суралцаж 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Одоо сургуульд сурдаггүй, эрхэлсэн ажилгүй байгаа юм. Зан байдлын хувьд их өөрийнхөө дураараа, багаасаа эрх танил өссөн, авъя гэсэн бүгдийг нь авч өгдөг, дутагдаж гачигдсан зүйлгүй л хүүхэд байгаа юм. Би нөхрийнхөө хамтаар 2-лаа хөдөө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумруу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ажил явдал гараад явсан ба манай хүүхэд гэртээ хотод үлдсэн юм. Ингээд нөхөр бид 2 шинийн 3-ний өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 07-ний өдөр хотод гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд байхгүй байсан, энэ өдрөөс хойш гэртээ огт ирээгүй, гадуур хайсан боловч олдохгүй байсан. Гэтэл өнөөдөр цагдаа дээр байна гэж танийг ярихаар би цагдаа дээр ирлээ. ...” гэх мэдүүлэг /хх 31 х/,
9.Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг эс-4 маркийн гар утас 80,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 36 х/
10.Өсвөр насны шүүгдэгч Ц.ын төрсний гэрчилгээний хуулбар /хх 42 х/
11.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 43 х/
12.Ц.ын нас тоолсон тэмдэглэл /хх 44 х/
13.Сурагчийн хувийн хэрэг /хх 46-48 х/
14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 61 х/
15.Хохирогч Д.ын “хохиролд самсунг 3 загварын гар утас авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх хүсэлт /хх 63 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Өсвөр насны шүүгдэгч Ц. нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хорооллын урд талд байрлах саравчин дотор 16 настай Д.ыг “Ална шүү, чимээгүй байгаарай, үгэнд орохгүй бол зодно шүү” хэмээн заналхийлж 80,000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг эс-4 маркийн гар утсыг халааснаас нь авсан болох нь:
- Насанд хүрээгүй хохирогч Д.ын “... гэдэг эрэгтэй надаас байгаа мөнгөө гаргаж өг, мөнгө байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ надад мөнгө байхгүй гэж хэлтэл миний хувцасны хармайг /халаасыг/ нэгжиж үзээд мөнгө гарч ирээгүй, энэ үед миний хармаанаас самсунг s-4 маркийн гар утсыг гаргаж ирээд авчихсан. Би утсаа авья гэж хэлэхэд симийг нь гаргаж өгөөд миний утсыг авчихсан. Тэгээд “үгэнд орохгүй бол зодно шүү” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 10-11, 90 х/,
- Өсвөр насны шүүгдэгч Ц.ын “...би ыг зодож цохисон зүйл байхгүй. Ална шүү чимээгүй байгаарай, үгэнд орохгүй бол зодно шүү гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 77-79 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Насанд хүрээгүй гэрч Б.ий “... бид хоёр ад чи болиоч ямар дээрэлхүү юм утсыг нь өгөөч гэж хэлчихээд PC тогтоомын газар луу ороод нарт гадаа хүүхдийн утас дээрэмдээд байна гэж хэлсэн. юм. ...” гэх мэдүүлэг /хх 16 х/,
- Насанд хүрээгүй гэрч Ж.ын “... нөгөө хүүхдийн хармайг /халаасыг/ ухаад зогсож байхаар нь би болиоч ямар дээрэлхүү юм гэж хэлсэн. бас ад хандаж болиоч наад хүүхдээ явуул гэж хэлсэн чинь д хандаж “дуугүй бай би өөрөө мэдэж байна” гэж хэлээд тухайн эрэгтэй хүүхдийн хармаанаас гар утсыг нь гаргаж ирээд утсаар нь оролдоод зогсоод байсан.. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х/,
- Насанд хүрээгүй гэрч М.ий “... тэр эрэгтэй хүүхдэд хандаж энэ утсаа надад өг, хэд хоногоос эргүүлээд өгчихнө за юу, битгий маяглаад байгаарай гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө эрэгтэй хүүхэд үгүй ахаа болохгүй гэж хэлж байсан болохоор утсыг нь дээрэмдэж авч байна гэдгийг хэлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх 22-23 х/,
- Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг эс-4 маркийн гар утас 80,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 36 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Өсвөр насны шүүгдэгч Ц.ын хохирогч Д.ын гар утсыг авахдаа “Ална шүү, чимээгүй байгаарай, үгэнд орохгүй бол зодно шүү” гэх үгээр айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж хохирогчийн халаасанд байсан утсыг авсан үйлдэл нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Өсвөр насны шүүгдэгч Ц. өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ц.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Насанд хүрээгүй хохирогч Д.ын гар утсыг үнэлгээний байгууллагаас 80,000 төгрөгөөр үнэлсэн, хохирол болох гар утасны оронд самсунг эс-3 маркийн гар утас өгсөн, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болох нь насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, бичгээр гаргасан хүсэлт /хх 63, 90 х/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Ц.ад 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц. хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, анх удаа ял шийтгүүлж байгаа тул шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.
Ц. нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 06 сар 17 хоногтой байсан тул Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчид тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Өсвөр насны шүүгдэгч Ц. нь гэм хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд комьпютер тогтлоом тоглох гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан, бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаа зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хорьж хүмүүжүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн тул түүнд 02 жилийн хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь цаашид нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад гол зорилго нь чиглэгдэх энэ шаардлагад нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, PC тоглоомын газар очихыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 01 хоног цагдан хоригдсон болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шангууч овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.ад оногдуулсан 02 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.ад оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.ад хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Ц.ад Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, PC тоглоомын газар очихыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон 02 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Ц.ад мэдэгдсүгэй.
8.Ц.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 01 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ