Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 209/МА2025/00029

 

 *******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн07/ШШ2025/00110 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

                     ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, хохирол гаргуулах " тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлийг тодруулсан агуулга:

            ******* миний бие нь Дархан-Уул аймгийн Орхон суманд дулаан хангамж, мал аж ахуй, газар тариалан, худалдааны, чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн үүсгэн байгуулагч 50 хувийн хувьцаа эзэмшигч ба компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан.

...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “ Худалдах, худалдан авах гэрээ 2021 оын 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0121 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний үндсэн дээр хийгдсэн ******* өөрийн ын нэр дээр компанийн хувьцааг дамжуулан шилжүүлсэн 2022 онь 06 дугаар сарын 08-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаварыг арилгуулахаар, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай этгээд болох *******ээс учирсан бодит хохирол 180,680,688 төгрөг олох ёстой ашигт 1,018,045 төгрөг нийт61,698,733 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжилж байна гэжээ. / 1 х.х 1-3 /

Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Нэхэмжлэгч тал нь “Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, хохирол арилгуулах” гэж тодорхойлсон.

А. Нэхэмжлэлийн шаардлагын “ Хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээ” гэдэгт дараах гэрээнүүдийг оруулна. Үүнд:

1. 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулахад “” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал овогтой , *******ийг төлөөлж түүний нагац ах нарын хооронд хийгдсэн гэрээ,

2. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /******* гарын үсэг зурсан/

3. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0121 дугаартай гэрээгээр компанийн хувьцаа Худалдах, худалдан авах гэрээ, / *******, *******, *******/

4. 2022 оны дугаар сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ №1438 / хөдлөх эд хөрөнгө/

5. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол , тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310.0 м.кв газраас 785,9 м.кв газар Худалдах,  худалдан авах № 00 тоот гэрээ /*******-*******/

6. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол , тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310.0 м.кв газраас 1079.4 м.кв газрыг Худалдах, худалдан авах № 00 тоот гэрээ, / *******- *******/

7. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт багт байршилтай улсын бүртгэлийн Ү-7 дугаартай Ажлын байрны зориулалттай, 177.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах, худалдан авах № 00 гэрээ, / *******- ******* /

8. 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хэлцэл / ******* гарын үсэг зурсан/

9. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн *******рэс ******* руу ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн хэлцэл.

Б. Нэхэмжлэлийн шаардлагын “хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг аригуулах” гэдэгт дараах нэг, хоёр, гурав дахь хэсэгт заасан эд хөрөнгүүдийг *******ээс гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулах гэж ойлгоно. Үүнд:

Нэг. ******* нь “ Компани тайлан балансад тусгагдсан боловч таны нэр байгаа үл хөдлөх хөрөнгүүд, газрыг шилжүүлэхгүй бол зээл авч болохгүй байна. Таны мөнгийг өгч чадахгүй байна” гэж намайг ятгасаар байгаад миний өмчлөлийн дараах хөрөнгүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдах, худалдан  авах гэрээ хийж, өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнд:

1. Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол , тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310.0 м.кв газраас 785,9 м.кв газрыг,

2. Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол , тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г- дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310.0 м.кв газраас 1079.4 м.кв газрыг

3. Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-7 дугаартай Ажлын байрны зориулалттай, 177.0 м.кв үл хөдлөх эд хөрөнгө тус тус шилжүүлж авсан.

Хоёр. Мөн компани нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй, компанийн балансад тусгагдсан дараах үл хөдлөх хөрөнгүүд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр компанийн хувьцаа шилжүүлэхэд хамт шилжсэн. Үүнд:

1.  2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээгээр шилжсэн компанийн 62,348,400 төгрөгийн хувьцаа,

2. Улсын бүртгэлийн Ү- дугаартай Соёлын төвийг халаах халаалтын УВ1-08 маркийн усан халаалтын тогоо 1 ширхэг,

3. Улсын бүртгэлийн Ү- дугаартай ерөнхий боловсролын 8-р сургуулийг халаах зориулалттай 11В1-1.0 усан халаалтын 2 ширхэг тогоо,

4. Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү- дугаартай эрчимжсэн мал аж ахуй, дэлгүүрийн зориулалттай барилга. ******* өөрийн нэр дээр шилжүүлсэн мэдээлэл байгаа.

5. Улсын бүртгэлийн Ү- дугаартай Орхон сумын ЗДТГ-ыг халаах зориулалттай уурын зуухны барилга, 11В1-08 маркийн усан халаалтын тогоо 2 ширхэг,

6. Компанийн балансад туссан байсан 24 толгой адуу,

7. “” ХХК-ийн эзэмшлийн төмс, хүнсний ногоо тарих зориулалттай 2, га газар,

Гурав. Компанийн балансад туссан дараах хөдлөх хөрөнгүүдийг 2022 оны дугаар сарын 07-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр *******ийн өмчлөлд шилжсэн. Үүнд:

1. Дархан-Уул аймаг, Орхон сум 1-р баг, Баян-Өлзийт Дэлгэр хороолол , тоот хаягт орших газар болон үл хөдлөх хөрөнгөнд суурьлуулсан ногоо боловсруулах үйлдвэрийн 16 төрлийн тоног төхөөрөмж, трактор том 1 ширхэг, трактор жижиг-2 ширхэг, чиргүүл 2 ширхэг, хадуур, тармуур, анжис, борной, төмсний силк, үрлэгч, бутлагч, гурилын тээрмийн тоног төхөөрөмж, гүний худаг, усан халаалтын зуух-6 ширхэг гэх мэт тоног төхөөрөмжүүд,

В. “Хохирол гаргуулах” гэдэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай этгээд болох *******ээс учирсан бодит хохирол 175,477,200 төгрөг, олох ёстой ашигт 1,018,045 төгрөг нийт61,698,733 төгрөгийг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нэхэмжилж байна гэжээ. / 1 хх 77-79 /

2. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

2020 оны 8 дугаар сарын байдлаар ******* нь “” ХХК-ийн ерөнхий захирал, гүйцэтгэх захирлаар тус тус үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. ******* нь “” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байсан.

1.  2020 оны 5 сард ******* нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирал т он “” ХХК-г зарах саналыг тавьсан. Уг саналыг нь надад утсаар хэлсний дагуу *******тай уулзахаар тохирсон. 2020 оны 8 дугаар сард иргэн ******* төрсөн дүү ын хамт ажлын байран дээр ирж “” ХХК-ийн 100 хувь хувьцааг үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмжүүдийн хамт нийт 250,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, шийдвэр гаргасан.

2. Байгууллагын тайлан балансыг нягтлан ыг байлцуулан шалгахад 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хаан банкнаас авсан тоног төхөөрөмж шинэчлэх зориулалтын зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, хувьдаа ашигласан. 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар 40,477,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 10,000,000 төгрөгийн өр, Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст 17,000,000 төгрөгийн өр, Хувь иргэдэд 12,000,000 төгрөгийн өр буюу нийт 79,766,000 төгрөгийн өртэй. Мөн байгууллагын санд 00 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Зуны их засварын ажлаар хийгдсэн ажилгүй, 9 дүгээр сарын 15-нд дулаан залгахад шаардлагатай нүүрсний нөөцгүй байсан.

Иймд байгууллага өр ихтэй, тоноглол хуучирсан, хүнс боловсруулах үйлдвэрийн трактор, пад нь ажилагаагүй байсан тул зөвхөн байгууллагын хувьцааг нэг бүр нь 62,348.4 төгрөгөөр нийт 1000 ширхэг хувьцааг 62,348,400 төгрөгөөр үнэлэн худалдаж авах санал тавьсан. Гэвч ******* нь 250,000,000 төгрөгийг бэлэн авах шаардлага байхгүй, боломжоороо тухай бүр 5 байгууллагын орлогоос хувааж хийгээд өр төлбөргүй болох талаар хүсэлт тавьсан. Уг хүсэлтийг хүлээн авч Хаан банкны зээлийг өөрийн нэр дээр шилжүүлж төлбөрийг төлөх, нийгмийн даатгал татварын өрийг байгууллагын орлогоос хаах, дээрх төлбөрүүд төлөгдөх бүр үндсэн дүн 150,000,000 төгрөгөөс хасаж тооцохоор тохирсон.

3. ******* нь хагас харвасан эрүүл мэндийн шалтгаантай, гэрээ хэлцэл хийж эхлэх зүрхний ангио хагалгаанд орохоор Улаанбаатар хот явсан. Энэ үед ар гэр нь боломжгүйн улмаас эмчилгээ болон замын зардалд 2,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж өгсөн. Дээрх эрүүл мэндийн шалтгаанаас болоод байгууллагын хувьцааг шилжүүлэх, Хаан банкны зээлийг өөрийн нэр дээр шилжүүлэх, 25 тооны адуу (9 унага тус бүр нь 500,000 төгрөг, 16 адуу тус бүр нь 1000,000 төгрөг), бусад хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж шилжүүлэх ажлууд хугацаа хоцорч хийгдсэн. Гэвч байгууллагын тогтмол зардал болох банкны зээл, ус, цахилгааны төлбөр, уурын зуухны газрын түрээсийн төлбөр, 9-р сарын 15-нд дулаан залгахад шаардлагатай нүүрсний зардал, халаалтын зуухны засвар, дулааны шугам хоолой, хаалт, арматурын зардлыг би хариуцан гаргаж байсан болно.

4. Гэрээ хэлцлүүд:

4.1.2021 оны 1 сарын 27-ны өдөр ******* нь эхнэр *******ын хамт 100 хувь хувьцаагаа миний нэр дээр шилжүүлсэн.

4.2. 2021 оны 5 сарын1-ний өдөр Хаан банкны зээлийг миний нэр дээр шилжүүлсэн.

4.3. 2022 оны 1 сарын 6-ны өдөр 00, 00 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг газрын миний нэр дээр шилжүүлж нотариатаар батлуулсан.

4.4. 2022 оны сарын 7-ны өдөр ******* нь бусад хөрөнгө болох 167,651,600 төгрөгийн бусад хөрөнгийг миний нэр дээр шилжүүлж, гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Уг 167,651,600 төгрөгийг 2022 оны-12-р сард, 2023 оны 1-5-р сард тус тус төлөхөөр хуваарь гарган гэрээний хавсралтаар оруулан нотариатаар батлуулсан.

5. Өр төлбөр барагдуулсан байдал.

2021 оны 11 сарын 25-н хүртэл нийт 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Хаан банкны 40,766,000 төгрөг,

Нийгмийн алын хэлтэст 10,000,000 төгрөгийн өр,

Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст 17,000,000 төгрөгийн өрийг буюу нийт 87,766,000 төгрөгийг барагдуулснаар тооцож компаний хувьцааны төлбөр болон 25 адууны төлбөрийг суутгасан.

6. Банкны дансаар шилжүүлсэн байдал.

Доорх хүснэгтэд харуулснаар ******* болон эхнэр *******ын Хаан банкны дансанд нийт 114,342,732 төгрөгийг шилжүүлэн өгсөн.

Иймээс компани худалдан авсан нийт 250,000,000  төгрөгөөс 114,342,732 төгрөгийг дансаар, 87,766,000 төгрөгийг өр барагдуулах замаар нийт 202,108,732 төгрөгийн өрийг төлж барагдуулсан тул төлбөр болох 47,891,268 төгрөгийг анх хийсэн гэрээ хэлцлийн дагуу 2023 оны 5 дугаар сарын дотор төлж барагдуулах хүсэлтэй байна.

Миний хувьд *******, ******* нартай байгуулсан гэрээний дагуу үүргээ биелүүлээд явж байгаа. Харин *******ын хувьд байнга хэл ам таталж хэрүүл маргаан үүсгэж ажил явуулахад тун хүндрэлтэй байдалд оруулж байна.

Намайг 2023 оны 01 дүгээр сард “гэрээний дагуу мөнгө өгөхгүй байна’' гэж цагдаагийн газар өргөдөл гаргаж шалгуулсан боловч хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн дахиад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Би хариу тайлбарт дурдсан дээрх эд хөрөнгө болон мөнгөн шилжүүлэгтэй холбоотой бүх баримтуудыг шүүхэд гаргаж өгнө.

Иймд *******, ******* нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.  / 1 хх 90-92 /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******, *******, ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах /компанийн хувьцаа/ тухай 0121 дугаартай гэрээ, *******, ******* нарын хооронд 2022 оны дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах /хөдлөх эд хөрөнгө/ 1438 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 00 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 00 дугаартай гэрээ, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ тухай 00 дугаартай гэрээ, *******ээс ******* руу ХХК-ийн хувьцааг шилжүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, учирсан хохирол 175,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 1,000,000 төгрөг, нийт56,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,036,643 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр гаргахдаа талуудын хооронд байгуулагдсан 9 хэлцэл тус бүрд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй “ажлын байрыг түрээслэх тухай хэлцэл”-ийн талаар мэдүүлэг өгсөн гэрч ын мэдүүлгийг үндэслэн бүх хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэж далуудын хооронд байгуулагдсан хэлцлүүд,. харилцан :илгээсэн баримт бичгүүд, тооцоо нийлсэн баримтууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Аудитын дүгнэлтийг огт үнэлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл, харилцан илгээсэн санал, тооцоо нийлсэн баримтуудыг нэг бүрчлэн цаг хугацааны дарааллаар нь авч үзвэл гэрээнүүдийн зорилт юу байсан, талууд ямар хүсэл зориг, тохиролцоотой байсан, гэрээ хэлцэл нь анхнаасаа биелэгдэх боломжтой байсан эсэх, хууран мэхлэлт, ноцтой төөрөгдөл байсан эсэхэд дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримт хэрэгт цугларсан.

Нэхэмжлэгч *******ын гарын үсэг бүхий 2020 оны 08 сарын 28-ны өдрийн

Худалдах, худалдан авах гэрээнд хариуцагч ******* гарын үсэг зураагүй боловч нэхэмжлэгч *******ын 250,000,000 төгрөгөөр худалдах , төлбөрийг 2020 оны 9 дүгээр сард төлөх хүсэл зориг тусгагдсан байдаг.

            Нэхэмжлэгч талаас ******* нь компаний нэр дээр банкнаас зээл авч. Компанийн үлдэгдэл төлбөр 230.000,000 төгрөгийг гүйцээж өгнө гэсэн тул уг гэрээг хийсэн. Копани гэрээг улсын бүртгэлд 62,348,400 төгрөгөөр бүртгүүлсэн энэ үнийн дүнгээр гэрээ хийсэн хийсэн гэж тайлбарладаг нь үндэслэлтэй. нь компанийг ажиллуулж байсан боловч 230,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байсан нь энэ гэрээ болон дараа дараагийн гэрээ харилпан илгээсэн баримтуудаар тогтоогддог.

            ...Хэлулийн үнийн дүн төлбөрийн графикаар үнийн дүн нийт 167,651,600 төгрөгийг 2022 онд, 105,000,000 төгрөгийг, 2023 онд 62,651,600 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний үеийн тооцооны үлдэгдэл юм.

            ...2022 оны 04.01-ний дотор *******д төлснөөр 167,651,600 төгрөг үлдэх талаар тооцоо нийлж *******, ******* нар гарын үсэг зурсан байна.

            ... 00, 00, 00 дугаартай гэрээнүүдийн талаар *******д мэдэгдээгүй, түүнийг оролцуулаагүй.

            ...2022.11.28 хэлцэлд талууд гарын үсэг зурсан байдаг. ******* нь төлбөрт байраа өгөх санал өөрөө гаргаж, дараа нь шалтаг хэлсэнээс хойш нэг ч төгрөг төлөөгүй атлаа шүүхэд компани төлбөрт 47,891,268 төгрөг үлдсэн гэж хэлж байгаа нь анхнаасаа хууран мэхэлж төөрөгдүүлж байсныг нотолж байна.

            ...Хувьцаа шилжүүлэн нь мөн хууран мэхэлсэн.

            ... үчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагын хүрээнд уг хэлцлээр хариуцагч *******ийн өмчлөлд шилжсэн хөдлөх болон үл хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            ...2024 оны 07 сарын 08-ны өдрийн аудитын дүгнэлтээр “*******. ******* нар нь "ХХК-д нийт 175,477.2 төгрөгийг хохирол учруулсан гэж дүгнэсэн. Энэхүү 175,477,200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж. нэхэмжлэгчид олгуулах үндэслэлтэй байна.

            ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, талуудын хооронд байгуулсан компани худалдах-худалдан авах хэлцлийн хүгрээнд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч *******т шилжсэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.5-д зааснаар нэхэмжлэгчид буцааж шилжүүлэх, мөн хуулийн 56.6-д зааснаар *******, ******* нараас учирсан хохирол 175,477,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. / 8 х.х 92-95/

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэг. 1....ЦЭСБ Аудит ХХК-ний аудитын дүгнэлтээр ХХК-ийн орсон орлогоос үлдэгдэл 2020онд8,413,795?, 2021 онд 41,043,686?, 2022онд 96,856,100?, 2023 оны зхний 4 сарын байдлаар 154,157,100 төгрөгийг энэ хүний Хаан банк дахь тоот дансанд компаний зардалд зарцуулаагүй үлдсэн байсныг 6 дугаар хавтаст хэргийн 234, 242, 247 дугаар хуудсанд тодорхой харагдаж байгаа. Ийм байхад 230,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг хийгээгүй.

...дүр үзүүлэн хийсэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл.

2. ...одоогийн байдлаар 230,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Үүний 62,348,400 төгрөг нь хувьцааны төлбөр (2022 оны 4 сарын 1-ны дотор төлнө), 167,651,600 төгрөг нь хөдлөх эд хөрөнгө юм гэдгийг баталсан тооцоог ******* бид 2-ын хооронд 2022 оны 2 сарын 10-ны өдөр хийсэн тохиролцоогоор гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан. Үүнийг шүүхэд нотлох баримт болгон өгсөн. Гэрээг хүн чанар гаргаж цагдаа, прокурор, шүүхийн шатанд хэрэгжүүлэх талаар авч үзээгүй харин хуурамч бичиг баримт бүрдүүлж нэхэмжлэгчийн нэр төрд халдсан.

3. ******* шүүхэд өгсөн ...тайлбартаа нэхэмжлэгч нарыг гутаан, авснаа үгүйсгэх төрийн байгууллагад хуурамч бичиг баримт гаргаж өгөх чухал мэдээллийг нуух зэргээр авирлаж байсан.

Ийнхүү хувьцаа, адууны үнийг салгаад төлбөр тооцоо хийнэ гэж байгаа нь анхнаасаа 230,000,000 төгрөгийг төлөхгүй байх гэсэн бодол агуулж байсан байна.

4. б;олон өмгөөлөгч нар нь бидний зүгээс

гэрээний үүргээ биелүүлж яваа гэж хэлсэн нь үнэнд гүйцэгдэж байгаа худлаа

хийгч ******* миний бие дараах

1.Эрчим хүчний зохицуулах зөвлөлд ажиллаж байсан мэдлэг боловсролтой

чадвартай залуу гэж;

            2.         Төлөв даруу шударга хүн гэж;

3.         Мэргэжлийн гэж үнэлсэн боловч мэргэжлийн луйварчин байсныг мэдсэнгүй;

4.         Өвлийн         идэш гээд 2 жил зөөхөд нь өрөвч овоо залуу юм уу гэж оодсонд нь;

5.Хүний алдаан дээр дөрөөлж хүний мөсгүй авирлагчийг нь мэдээгүй.

Иймд сүүлийн гэрээнүүд анхны гэрээг халхавчлах зорилгоор ноцтой төөрөгдөлд оруулж хийсэн хэлцэл болно гэж хохирогчийн хувьд үзэж байна. Орхон сумын олон түмэн дундаас ******* шүүхэд баттай найз байгаа гэсэн яриаг үнэн эсэхэд эргэлзэж хардах эрх надад байна. Тиймээс анхан шатны шүүхэд шийдвэрийн “олох ёстой   орлого 1,000,000 төгрөг аргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгээс бусад хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 8 х.х 95-98 /

6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

9. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах, хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэг: Гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах:

1.   2020.08.28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ,

2.   2021.01.27-ны 0121 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ,

3.   2022.03.07-ны өдрийн 1438 дугаартай хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ

4.   2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт 1-р хороолол , тоотод байрлалтай дугаартай Г- дугаартай гэр бүлийн хэрэгцээний 4310 м.кв талбайтай 785,9 м.кв газар худалдах худалдан авах 00 дугаартай гэрээ,

5.   2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт 1-р хороолол , тоотод байрлалтай нэгж талбарын дугаартай Г- дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4300 м.кв газраас 1079 м.кв газрыг худалдах худалдан авах 00 дугаартай гэрээ,

6.   2022.01.06-ны өдрийн Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт багт байрлалтай улсын бүртгэлийн Ү-7 дугаартай ажлын байрны зориулалттай 170 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 00 тоот гэрээ,

7.   2022.11.28-ны өдрийн Дарханпүрэвийн гарын үсэг зурсан хэлцэл,

8.   2022.06.28-ны өдрийн ХХК-ийн хувьцаа шилжүүлсэн хэлцэл зэргийг тус тус хүчингүйд тооцуулах.

Хоёр: ******* нь компанийн нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авч болохгүй байна гээд миний өмчлөлийн дараах хөрөнгүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр авсан.

1. Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт 1-р хороолол , тоотод байрлалтай 000 дугаартай улсын бүртгэлийн Г- дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310 м.кв газраас 785,9 м.кв газар,

2. Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт 1-р хороолол , тоотод байрлалтай дугаартай Г- дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 4310 м.кв талбайтай газраас 1079.4 м.кв газар,

3. Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт багт хаягтай Ү-7 дугаартай ажлын байрны зориулалттай 170 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг тус тус шилжүүлж авсан.

Мөн компанийн нэр дээр бүртгэлтэй дараах хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлж авсан. Үүнд:

1. 2021.01.27-ны өдрийн гэрээгээр шилжсэн компанийн 62,348,000 төгрөгийн хувьцаа,

2. Улсын бүртгэлийн тоот дугаартай соёлын төвийг халаах зориулалттай тусгай халаалтын тогоо 1 ширхэг,

3.  Улсын бүртгэлийн Ү- дугаартай ерөнхий боловсролын 8-р сургуулийг халаах зориулалттай усан халаалтын тогоо 2 ширхэг,

4.  Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт багт байрлалтай улсын бүртгэлийн Ү-30 дугаартай эрчимжсэн мал аж ахуйн зориулалттай барилга,

5. Орхон сумын Тамгын газрыг халаах зориулалттай уурын зуухны усан халаалтын тогоо 2 ширхэг, /гэрчилгээ ирээгүй, балансад бүртгэлтэй/,

6.      Компанийн балансад тусгасан 24 толгой адуу,

7.       ХХК-ийн төмс хүнсний ногоо тариалах зориулалттай 2,3 га газар зэргийг шилжүүлж авах,

Гурав: Компанийн балансад байсан дараах эд хөрөнгүүдийг худалдах худалдан авах гэрээгээр *******ийн нэр дээр шилжүүлсэн. Үүнд:

Дархан-Уул аймаг Орхон сум 1-р баг Баян-Өлзийт хороолол 1-н БВ тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгө, ногоо боловсруулах үйлдвэрийн 16 нэр төрлийн хөрөнгө.

Дөрөв. Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын дагуу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэрээ хийсэн буруутай *******ээс учирсан хохирол 175,000,000 төгрөг, олох ёстой байсан орлого 1,000,000 төгрөг, нийт56,000,000 төгрөг гаргуулах гэжээ.

10. Хариуцагч тал гэрээ хэлцэл хуулийн дагуу хийгдсэн, гэрээний дагуу төлбөрийг төлж байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрт 47,891,268 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

11. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлүүдийг хууран мэхэлсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.3.1, 59 дүгээр зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргасан ба, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцэл бүрд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн алдааг залруулах нь зүйтэй гэж үзлээ. 

12. Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч нар нь хариуцагч *******ийг компанийн нэр дээр банкнаас зээл авч компанийг худалдан авсны үлдэгдэл төлбөрийг төлнө гэж ойлгож 2021.01.27-ны өдрийн №0121 дугаартай компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг байгуулсан, гэтэл ******* нь улсын бүртгэлд бүртгэсэн компанийн хувьцааны үнэ болох 62,348,400 төгрөгөөр компанийг худалдан авсан гэж үнийн талаар төөрөгдөлд оруулж, компанийг түүний нэр дээр шилжүүлбэл банкнаас зээл авч компани худалдан авсан үнийг бүрэн төлнө гэж хууран мэхэлсэн гэж тайлбарлаж, уг гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар,

Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай №1438,  №00, №00, №00 дугаартай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хучин төгөлдөр бус байх хэлцэл гэж,

2020.8.28-ны өдрийн компани худалдах худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарах бөгөөд ******* нь төлбөрийн чадваргүй байдлаа нуун дарагдуулж, нэг сарын дотор 250,000,000 төгрөгийг төлнө гэж итгүүлж, өөрийн эзэмшилд авсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцогдох ба ******* нь хэлцэл хийхдээ *******ийг эрчим хүчний зохицуулах хороонд ажилладаг мэргэжлийн хүн, төлбөрийн чадвартай итгэлтэй хүн гэж түүний хувийн шинж байдлын талаар төөрөлдсөн нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэлд хамаарна гэж тайлбарлан, маргасан байна.

13. Шүүхээр нэхэмжлэл гаргах замаар хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан агуулга бүхий хэлцэл хамаарах бөгөөд Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь төөрөгдөл болон хууран мэхлэх замаар нөлөөлөлд өртсөн аливаа сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор заасан. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүд нь заавал шүүхээр хүчин төгөлдөр гэж тогтоогдох шаардлагагүй, хүчин төгөлдөр бус байх нь эрх зүйн энгийн үр дагавар байх хэлцлүүд байна.

Нэхэмжлэгч нар нь дээрх гэрээ хэлцлүүдийг байгуулахдаа ноцтой төөрөгдөлд орсон, хууран мэхлэгдсэн гэж нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй, хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд гэж үзнэ.

14.а.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй ХХК-ийг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээг байгуулахдаа ХХК-ийг төлөөлж Нямдарийн , *******ийг төлөөлж нар байгуулж, гарын үсэг зуржээ.

Уг гэрээг талуудыг төлөөлөх эрхгүй этгээдүүд байгуулж, гарын үсэг зурсан, хувьцаа эзэмшигч *******ын зөвшөөрлийг аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэгч тайлбарласан.

Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар ХХК-ийг  *******, ******* нар үүсгэн байгуулж, тэд  компанийн хувьцааг эзэмшдэг  байжээ. /1 х.х-ийн 151/

Компанийн тухай хуулийн2 дугаар зүйлийн2.1-д Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж, 34.1.1-д “...хувьцаа эзэмшигч нь ...хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх эрхтэй” гэж, 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ санал нэгтэйгээр гаргана.” гэж тус тус заасан.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч ******* нь тухайн компанийн хувьцааг эзэмшигч болохын хувьд тус компанийг бусдад худалдах асуудлаар санал гаргах эрхтэй этгээд байх бөгөөд түүний зөвшөөрлийг авсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул  компанийг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна.

14.б.Гэвч ХХК-ийн захирал *******, ******* нар нь *******тэй 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр компанийн хувьцааг худалдах, худалдан авах тухай №0121 дугаартай гэрээг байгуулж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч *******, ******* нарыг ХХК-ийг худалдах худалдан авах тухай гэрээг хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр байна./1 дүгээр хх-ийн 17-18, 80-, 93-94, 155-156 дугаар тал/

Тодруулбал. Компанийг худалдах худалдан авах тухай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байгаа хэдий ч тус гэрээг байгуулснаас хойш *******, ******* нар нь *******тэй компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг байгуулсан нь уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

14.в.Түүнчлэн нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд “...******* нь компанийг худалдан авсан төлбөрийн үлдэгдэл 231,400,000 төгрөгийг төлөөгүй тул төлбөрийг барагдуулах талаар түүнтэй харилцан тохиролцож, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр Дархан сумын 13 дугаар баг 10 дугаар хороолол Альфа таун хотхон 4 дүгээр байрны 58 тоотод байрлах 58,68 м.кв 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгт тооцож, үлдэх 111,400,000 төгрөгийг төлөхөөр хуваарь гаргасан. Энэ хэлцлийг байгуулаад гарын үсэг зурж, баталгаажуулахаар *******ийг нотариатын газар дуудсан боловч ирээгүй, уг орон сууц нь түүний ээж *******, эхнэр М.Баярцэнгэл нарын өмчлөлд бүртгэлтэй байсан, тэд нар нь зөвшөөрөхгүй байна гэх шалтгаанаар ирээгүй. Төлбөрийг төлөх хэлцлийг *******тэй харилцан тохиролцож байгуулсан байсан” гэх тайлбар гаргасан.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч ******* нь компанийг худалдах худалдан авах гэрээг биелүүлэх талаар хариуцагч нартай харилцан тохиролцож, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан зэрэг нь уг хэлцлийг хүлээн зөвшөөрсөн, хэлцэл хүчин төгөлдөр болохыг давхар нотолж байна.

15. Зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, хэлцлүүдээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, дээрх гэрээ, хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй, Иргэний хуулийн9, 40 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

16.Талуудын хооронд байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн гэрээний дугаар зүйлийн.1-д компанийн үнэ 250,000,000 төгрөг, энэхүү үнэд компанийн нэр дээр болон *******ын нэр дээр бүртгэлтэй, үндсэн болон туслах тоноглол, хөрөнгийг шилжүүлэх талаар тохиролцжээ. 

Уг гэрээний дагуу №0121, №1438,  №00, №00, №00 дугаартай хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байна. /1х.х-ийн 17-18, 80-87, 93-94/

16.1. Хариуцагч ******* нь 2022.6.6-ны өдөр ХХК-ийн хувьцааг өөрийн ээж ын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тал компанийн үнийг төлөөгүй атлаа компанийг бусдын өмчлөлд шилжүүлэхгүй гэсэн амлалтаа зөрчсөн байгаа нь компанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа төөрөгдүүлж, хууран мэхэлсэн хэлбэр гэж нэхэмжлэгч тайлбарлажээ.

Талууд 2021.01.27-ны өдрийн компанийн хувьцааг худалдах худалдан авах тухай гэрээг байгуулахдаа гэрээний үнийг буюу хувьцааны нэг бүрийн үнийг 1000 төгрөг, 63,348,400 ширхэг хувьцааг 62,348,400 төгрөг гэж хувьцааны үнийг тохиролцсон байгаагаас үзвэл нэхэмжлэгч нарыг компанийн нийт үнийн дүн болох 250,000,000 төгрөгийг 62,348,400 төгрөг гэж зөрүүтэй бичсэн, тус гэрээ нь компанийг 250,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зоригийн дагуу хийгдэж байгаа гэж төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл уг хэлцэл нь компанийг худалдах худалдан авах гэрээний дагуу хийгдэж байгаа бөгөөд талуудын хэн аль нь санамсаргүй буруу зүйл хэлэх, бичих, ташаа үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

16.2. Мөн нэхэмжлэгч нар нь дээрх гэрээг байгуулснаар компанийг *******ийн нэр дээр шилжүүлбэл банкнаас зээл авч компани худалдан авсан үнийг бүрэн төлнө гэж хууран мэхэлсэн, мөн төлбөрийн чадваргүй байдлаа нуун дарагдуулж, нэг сарын дотор 250,000,000 төгрөгийг төлнө гэж итгүүлж, компанийг өөрийн эзэмшилд авсан, улмаар компанийн үнийг төлөөгүй атлаа бусдад шилжүүлсэн гэж №0121 дугаар гэрээ болон компанийг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргасан.

Хууран мэхлэх үйлдлийн зорилго нь бодит нөхцөл байдлын талаар ташаа зүйл баталж, нотлохыг хүсэх ба үнэнд үл нийцэх зүйлийг үнэмшүүлэхээр эрмэлздэг үйлдэл байдаг.

Хариуцагч *******ийг Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж байсан, мэргэжлийн хүн гэдгийг нэхэмжлэгч нар мэдэж байсан, энэ талаар  талууд маргаагүй, талууд банкны зээл болон санхүүгийн эх үүсвэр бүтэхгүй тохиолдолд компанийн эрхийг худалдагчид буцаан өгөх талаар гэрээнд /2020-8-28 өдрийн гэрээний 2.3/ заасан байгаагаас үзвэл *******д хариуцагч өөрийгөө төлбөрийн чадвартай гэж итгүүлсэн, нэхэмжлэгчийг *******ийн хувийн шинж байдлын талаар төөрөгдсөн, уг төөрөгдлийн улмаас хууран мэхлэх үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

16.3. *******, ******* нар нь Үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай 1438,  №00, №00, №00 дугаартай гэрээнүүдийг байгуулж, эд хөрөнгийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд эдгээр эд хөрөнгүүд нь *******ын өмчлөлд бүртгэгдсэн болон компанийн тайлан балансанд тусгагдсан эд хөрөнгүүд гэдэгт талууд маргаагүй байх ба 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу худалдан авагчид эд хөрөнгүүдийг шилжүүлэх зорилгоор байгуулагдсан хэлцэл гэж үзэхээр байна. /1х.х-ийн 80-87, 138-150/ 

Дээрх хэлцлийг байгуулахдаа нэхэмжлэгч *******д мэдэгдээгүй, түүнээс зөвшөөрөл аваагүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэгч үзсэн хэдий ч уг хэлцлүүдийг хожим хүлээн зөвшөөрч уг гэрээний үүргийг *******ээс шаардаж, төлбөр төлөх хуваарь гаргаж хэлцэл хийж байсан нь хэлцлийг хүлээн зөвшөөрсөн, улмаар уг хэлцлүүд нь компанийн худалдах худалдан авах гэрээний дагуу хөрөнгө шилжүүлэхтэй холбогдон үүсэн хэлцэл гэж үзнэ.

Иймд дээрх хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар  хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

17. Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

18. Нэхэмжлэгч ******* нь 2025 оны дугаар сарын1-ний өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон тул түүний эхнэр Н.Дэлгэржаргалын хүсэлтээр түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлагчаар татан оролцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүхийн 2025 оны  01 дүгээр сарын 20-ны өдрийн07/ШШ2025/00110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,175,736 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ

                                            ШҮҮГЧИД                                      Р.ҮҮРИЙНТУЯА                                     

                                                                                                            Г.МЯГМАРСҮРЭН